“Газпром” компани Монголоор дайруулах хийн хоолойн маршрутаа зураглан гаргажээ
“Газпром” компани Оросоос Монголоор дамжин Хятадад хүрэх “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийн ээлжит үе шатны талаарх тайлангаа танилцуулсан юм. 4 дүгээр сарын 12-нд тус компанийн мэдээлснээр, төслийн техник-эдийн засгийн судалгаа дууссан байна. Уг судалгаа нь Монголын нутаг дэвсгэрээр хийн хоолой дайран өнгөрөх оновчтой чиглэл болон түүний урт, диаметр, даралтын хүч ба компрессорын станцуудын тоог тодорхой болгох юм.
Төслийн урьдчилсан тооцоог харвал, төслийн хэрэгжүүлэх нь эдийн засгийн зохих үр ашгийг өгнө гэдгийг тус компани баталж байна.
Төслийн дараагийн үе шат буюу техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах /ТЭЗҮ нь хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардлуудыг тооцдог/ ажил он дуусахаас өмнө дуусах ёстой гэж компани мэдээлсэн юм. Гэхдээ 1 дүгээр сард Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тус компанийн захирал Алексей Миллер мэдэгдэхдээ, “ТЭЗҮ 2021 оны эхний улиралд бэлэн болно” гэж байв.
Компанийн төлөвлөж байгаагаар, Монголоор дамжин өнгөрөх хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай байх бөгөөд ОХУ-ын баруун ба зүүн нутгуудын хий тээвэрлэх дэд бүтцүүдийг холбох, одоогоор гол шугамд холбогдоогүй байгаа Дорнод Сибирийг хийжүүлэх ёстой юм. Ерөнхийд нь төслийг “Сибирийн хүч-2” гэж нэрлэж байгаа бол Монголоор дамжих хэсэг нь “Союз Восток” гэсэн нэртэй.
Үүний сацуу Монголын хэсэг гэхээсээ илүүтэй ОХУ-ын нутгаар дайран өнгөрөх маршрут нь олон асуудлыг үүсгэж байна. “Газпром”-ын цахим хуудсанд бичсэнээр бол, хийн хоолойн эхлэлийн цэг нь баруун Ямалын ордууд болох Бованенково ба Харасавей юм. Эдгээр нь Европ руу нийлүүлж буй хийн нөөц бааз болж байдаг. Шинэ Уренгой-гийн өмнө талаар өнгөрөх хийн хоолойн төв хэсэг нь Сургут болон Новосибирскийн чиглэл дэх хоолойтой паралель биш бөгөөд барилгын ажлыг Красноярск хүртэл шулуун чиглэлээр хийхээр харагдаж байна. Энэ чиглэл илүү богино, гэхдээ дэд бүтэц огт байхгүй газраар, тайга дундуур хоолойг тавихаар байгаа учраас илүү хүндрэл бэрхшээлтэй.
Fitch агентлагийн шинжээч Дмитрий Маринченко-гийн тэмдэглэн хэлснээр, яг одоогийн үе шатанд Монголоор дайран Хятад хүрэх хийн хоолойн ашигт ажиллагааны түвшинг үнэлэх нь хүндрэлтэй: учир нь, төсөв тодорхойгүй, нийлүүлэх хийн хэмжээ болон нийлүүлэлтийн нөхцөл нь тодорхойгүй байгаа. Гэхдээ түүний үзэж байгаагаар, энэхүү дамжин өнгөрөх маршрут нь “Газпром”-ын хувьд илүү уян хатан байх боломжийг олгоно. Учир нь, Баруун Сибирьт олборлож буй хийг Европ, Хятад хоёрын аль аль нь руу экспортлох боломжтой. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Хятадад нийлүүлэх хийн хэмжээг нэмэгдүүлэх гэсэн “Газпром”-ын эрмэлзлэл бол ойлгомжтой, учир нь, эрчим хүчний шилжилтээс шалтгаалан урт хугацаандаа Европ дахь хийн эрэлт багасаж магадгүй.
Москва дахь “Сколково” удирдлагын сургуулийн Эрчим хүчний төвийн хийн шинжээч Сергей Капитонов ярихдаа,“Газпром”-ын хувьд Надым-Пур-Таз-аас Новосибирск хүртэл хий дамжуулах сүлжээ бий. Лупинг буюу үндсэн хоолойтой паралель шугамыг ашиглан Баруун Сибирийн хийг Хятадад нийлүүлэх зорилгоор уг сүлжээг өргөтгөх боломжтой. Гэхдээ уг хоолойн хамрах хүрээнд Красноярск багтах уу гэдэг нь тодорхойгүй байгаа гэдгийг С.Капитонов дурдлаа. Красноярскийг газжуулах төлөвлөгөөг бүр ЗХУ-ын үед боловсруулаад байсан юм. Жишээ дурдахад, “Сибирийн хүч” хоолойг барих явцад Чита хэмээх том хотыг хийнд холбож чадаагүй билээ.
Хэрвээ “Сибирийн хүч-2” хоолойг барихдаа Ямалаас Красноярскаар дайруулан Монгол хүртэл бүрэн хэмжээний шинэ магистраль хоолой тавихаар төлөвлөж байгаа бол энэ ажил нь учрах хүндрэл, үнэ өртгийн хувьд “Сибирийн хүч” т өсөлтэй дүйцнэ гэж шинжээч таамаглаж байна.
“Сибирийн хүч”-ийн өртгийг эцсийн байдлаар хэзээ ч ил болгож байгаагүй. Эхний хэсгийн төсөвт өртөг нь 2011 оны үнээр 800 тэрбум рубль, 2 дахь хэсэг болох Ковыкта-Чаянда-гийн маршрут 2018 оны үнээр 253 тэрбум рубль болж байсан билээ.
Б.Адъяахүү www.montsame.mn
Эх сурвалж: https://www.kommersant.ru/amp/4771199
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:02:51
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:02:51
Зочин [139.5.217.186] 2021-04-16 10:01:01
Нэг муу схем үзүүлчихдэг юм. Аль 30, 40 жилийн өмнө л ярьсан л зүйл. МАН хийн хоолой тавихаар боллоо гэж сонгуульд шоуддог юм. Тавьсан хойно л итгэх хэрэгтэй. Харин Монгол улс өөрсдөө метан хий үйлдвэрлэх бүх хэрэгцээгээ хангах зарим талаар экспортлох боломжтой. Харамсалтай нь олигархиуд хийлгэдэггүй юм.. шатахуун үйлдвэрлэхийг ч мөн ялгаагүй хавчдаг юм. Хийн хоолой гэх шиг, Хүрэлсүх үнэмлэхүй ялж Ерөнхийлөгч болно ч гэх шиг хаанаас ч юм нэг улаан коммунист Ж.Чулуунхүү гэгч этгээд Монголын бүх юмыг хийчихсэн юм байх аа.
zochin [202.126.90.89] 2021-04-16 05:01:15
Монголоор дайруулж хятад руу татна гээд байдаг. Хятад нь ямар ч хариу байдаггүй. Хятад улс авах нь аюу л бол. 3 улс нийлж байгаад шийдэж байгаа бол бас ойлгохоор. Гэтэл тийм юм алга. Нефть боловсруулах үйлдвэр баригдчихбал оросын хараат байдлаас сална гэж горидож байсан нь талаар болж газаас болж хараат хэвээр үлдэх юм байна. 2 их гүрний бодлогыг гүйцэж сэтгэх монгол толгой байна уу?
Зочин [202.9.46.89] 2021-04-16 07:37:41
Монгол хадан дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг байна.
Зочин [202.126.90.101] 2021-04-15 16:50:08
Үндэсний аюулгүй байдлаа эхлээд бодолцох хэрэгтэй.!!! Геополитекийн хувьд Монголд ашигтайг эхлээд бодолц!!!
Зочин [148.60.92.227] 2021-04-14 12:44:44
Mongol ylas ene talaar yuch hiigeegyi syyj baigaa daa!!!zasagiin ch ajil manaihanii ger ornii ajil ch barag adilhan dampyyraa yu daa!!!
Зочин [64.119.20.243] 2021-04-14 02:47:53
улаанбаатрын энэ шавааралдсан байшин барилгуудын хаагуур нь гаргах юм бол доо. арай алсуур тойрч гаргавал дээр. богд уулаас алс бүүр баруун талаар тойрч хотоос холуур гарга.
Сониуч сонжооч [66.181.176.43] 2021-04-14 01:47:55
Энэ төсөл биелээд монголчууд ашгийг нь хүртэх гэж байтал монголын бүх аймаг хоорондын автозамууд ашиглах боломжгүй болчихсон, Тавантолгойн нүүрсээ хятадад нийллүүлэх хэмжээ 30 хувиар буурчихсан, нефтийн үйлдвэр хүчин чадлынхаа 40 хувийг ч ашиглах газрын тосны олзворлолтын өртөг өндөрт хазаарлуулсан, шороон төмөр замын дээр тавиулсан ган тавр зэвэрчихсэн, о оо ос хятадын алин ч биднийгээ сонирхохгүй болчихсон байх цаг хугацааны хайчийг сонгуулийн попролтондоо л наашлуулж зарлана бус уу?
baagi [96.48.224.12] 2021-04-14 01:27:08
mongold yeh ashigtai , amjilt
Зочин [103.10.21.25] 2021-04-13 23:27:02
Монголын нутаг дундуур хийн хоолой явж, хоёр талаар нь өргөст тортой, харуул хамгаалалттай хашаа дайран өнгөрнө. Харуул нь орос, хятадууд байх нь мэдээж. Даргаа буудчихаад зугтаад алга болдог монгол хүмүүсээр амин чухал объектоо мануулахгүй нь ойлгомжтой. 100м зайд харагдах газарт очихын тулд хэдэн арван км холуур тойрч, гарцтай газраар очдог болно. Сибирийн хүч хоолойноос буриадуудын амьдардаг Чит хотод хий өгөөгүй гэж санамсаргүй бичээгүй шүү. Союз восток хоолойноос Улаанбаатарт хий өгөхгүй л гэсэн үг. Өгсөн ч 7 дахин өндөр үнээр өгөх биз. Одоо цахилгааныг оросууд бидэнд 7 дахин өндөр үнээр өгч байгаа. Харин манайхаас шөнийн цахилгааныг ямар ч үнэгүй авдаг. УЦС бариулдаггүй шалтгаан нь энэ шүү дээ.
oodrog [66.181.161.65] 2021-04-15 06:00:49
yamar zaya ne haritsan nowsh weee!!! mongoloos zailaach chi law tsunkh barigch bhaa tsaana chine chamshig bodoltoi ulsuud ne darga hiigeed mongol uls hogjikhgui bgain tsagaan gart mine!!!
зочин [66.181.181.91] 2021-04-14 01:40:46
энэ ямар санаатай хун иймэрхуу юм бичдэг бна. манайхаар даьмжаад транзит монго нь улсын тосовт орж байвал газар доорхи эд зуйлсээ ухаж огохоос ашигта бтш уу. юм тойрч гарахаас залхуурсан яасан ялзархай бодол вэ.
Зочин [103.57.93.224] 2021-04-13 14:12:00
Монгол улсыг эргүүтүүлж байгаад орос өөртөө ашигтай төслийг хэрэгжүүлэх нь байна. Оросууд Монголд татвар төлөхгүйгээр хоолой тавих санаагаа ажил хэрэг болгож байна. Монголын нефтийн үйлдвэрийг барилгын ажлыг зогсоох гэсэн оросын мафийн эрх ашгийг бид олж харахгүй байна. Хятадын хувьд оросын хий хаагуур яаж холбох нь сонин биш. Оросын хийг дагаж бидний ачаа тээврийн төмөр зам байгаа нь аюулгүй байдлыг хангах эсэхэд дүгнэлт хэрэгтэй.
Bitgii tenegt mongold heregtei tosol shu.. [202.70.36.122] 2021-04-13 15:51:31
Nogoo nuu hurliiz hujaa yu. Baigaliin hii bol mongold mash heregtei de.. harin neftiin vildver bol ogt zoriulaltai bizin dizel mazut gargan ch de..baigaliin hii mongold alga bnaa..
Зочин [88.103.231.157] 2021-04-13 13:59:58
Монгол орон хямд хийн түлштэй болох нь Тэнгэрийн хишиг юм даа. ГАЗ-ыг Их хөгжил дагадаг гэж Борхансон хэлсэн байдаг.
Зочин [66.181.176.129] 2021-04-13 11:33:05
Baliar orosuudyn ajil uils ni Mongold nogoon gerleer butehj yumaa....tegtel gazar nutag deeree gants usan tsahilgaan stants ch barij bolohgui shuu...za nuguu baruuny hurungu oruulalt, tumur zam buur hudlas
Владимир Сонгуулийн Шоутин [66.181.161.29] 2021-04-13 11:29:28
Хаха. Монголд зориулж сонгуулийн өмнө хүргэн хүүдээ хам хум юм харуулаад хүссэн үр дүнгээ авна гэж бодож байгаа хэрэг үү?
Зочин [103.26.193.101] 2021-04-13 09:40:37
Мэддэг хүн байвал энэ хоолой монголд яг ямар ашигтай юм бэ.
Зочин [96.48.224.12] 2021-04-14 01:25:47
ulaantatarin utaa alga bolnoo
Зочин [103.57.93.224] 2021-04-13 14:03:31
Монголд ямар ч ашиггүй.
Зочин [66.181.191.198] 2021-04-13 09:01:11
Энэ газын хоолой монголд гай авчирч эргээд оросын нелее ихэсч байгаль орчин бэлчээр зэрлэг ан амьтан гээд дэлбэрч тэсрэх тэгээд манайх шиг хуурай газар гал туймэр еренхийдее улсыг эз утгаар хоер бус брлгох гээд дэмуу мереедел
Зочин [202.21.108.33] 2021-04-14 10:45:31
оросын нөлө ихбаивал монголчуудад ашигтаи тавиасаи
Зочин [64.119.20.243] 2021-04-14 02:49:20
монгол хий хэрэглэхгүй бол хийн хоолой байгаль орчны татвараа аваад дуугүй л сууж байх хэрэгтэй
Зочин [202.70.36.122] 2021-04-13 15:54:02
Tenegt bitgii malaa. Mongold mash ih heregtei tosol shuu. Mongoliin ard tvmend mash ogootoi shuu..
Зочин [66.181.184.220] 2021-04-13 12:52:28
Чи газ хэрэглэж үзсэн үү хө
Зочин [122.201.24.120] 2021-04-13 08:47:17
Энэ хэзээ ч бүтэхгүй монгол ороныг маань хятад оросын гишгэлүүр болгож дуусгана
Иргэг [103.10.23.187] 2021-04-13 08:19:39
Сонгуулийн шоу
ЗОЧИН [202.126.90.144] 2021-04-13 07:48:47
НӨГӨӨ ХЭДЭН ЭРГҮҮ МАЛЧИД НЬ ЭСЭРГҮҮЦЭЭД БЭЛЧЭЭР ГЭЖ БАЛАЙРНАА УГ НЬ ЯГ БАЙГАЛЬ ОРЧИН БЭЛЧЭЭРИЙГ СҮЙТГЭГЧ НЬ МАЛЧИД ӨӨРСДӨӨ ЮМ Ш ДЭЭ ХЭДЭН МЭДРЭЛ УЛС ТӨРЧИД НЬ МАЛ МАЛЧИН 2 МОНГОЛЫГ АВЧ ЯВАА Ч ГЭХ ШИГ СОЛИОРООД МАЛААСАА ДОР БОЛСОН ХЭДЭН МАЛЧДЫН САНАЛЫГ АВАХ ГЭЭД ТЭНЭГТҮҮЛЖ ӨГӨХ ЮМ ДАА. МАЛААРАА ХӨГЖДӨГ БОЛ МОНГОЛ ДЭЛХИЙД 1-Д ОСОН БАЙХ БАЙЛАА ӨРӨВДӨЛТЭЙ НЬ СҮҮЛЭЭСЭЭ НЭГ РҮҮ НЬ Л ЯВААД БАЙХ ЮМ
Зочин [202.9.46.47] 2021-04-13 07:33:01
Бүх халаалт түлшээ газаар хийвэл утаа будаа бас Оросоос хамаарнаа гэхдээ Хятад биш бол яахавдэээ ккк
Зочин [66.181.176.56] 2021-04-13 07:31:44
Энэ төсөл хэзээч биелэхгүй Оросууд тэгтлээ ач холбогдол өгөөчгүй байгаа манай улс төрчид үүгээр популизм л хийнэ, яг цаг Хятадууд ч зөвшөөрөагүй шүү,? Манай байгаль орчинд сөрөг нөлөөтэйг хэн ч торцоогүй байгааг анхаарах хэрэгтэй.
ЗОЧИН [202.126.90.144] 2021-04-13 07:50:49
БАЙГАЛЬ ОРЧИНД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ЮМ. ХАРИН МАЛЧИД ЧИНЬ МОНГОЛЫГ ЦӨЛЖҮҮЛЖ ДУУСЛАА ТЭД НАРТАА НААД ҮГЭЭ ХЭЛ
Зочин [66.181.161.19] 2021-04-13 07:26:05
Хятадууд хаагуур авахаа хэлээгүй байхад дэмий хошигроод яаахав цаг завны гарз болно шүү найзуудаа
Иргэн [192.82.81.239] 2021-04-13 07:23:44
Ек.н ээлжит шаалт биз худлаа хүний толгой эргүүлхээ болиоч саяхан шал өөр зураг тооцоо яригдаад байсан даа сонгууль дөхөхөөр юу ч хамаагүй ярих юмаа аргаа барж байна даа