УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаад  тав дахь өдрөө тэмцлээ үргэлжлүүлж байна

Aдмин / Улстөр

Өнгөц харахад, нэг намын дотоод асуудал мэт боловч үнэн хэрэгтээ монгол төрийн хямрал болж, улмаар гадагшаа хальж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай бичиж шуугих боллоо. Иймд миний бие уг асуудлыг ямар ч улс төрийн нөлөөгүйгээр, хөндлөнгөөс ажиглаж, дүгнэснээ та бүхэнтэй хуваалцъя.

Аль нь жинхэнэ АН-ын дарга вэ?

АН-ын үндсэн дүрэмд УИХ-ын сонгуульд олонх болж чадаагүй бол намын дарга шууд огцорч, АН-ын даргын эрх, үүрэг аль нэг дэд даргад шилжинэ гэж заажээ.

2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдсан учир С.Эрдэнэ 7 дугаар сарын 1-ний өдөр автоматаар АН-ын дарга биш болчихсон байгаа юм. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрч, олон нийтийн өмнө мэдэгдэл хийгээд, дэд дарга Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилон, тамгаа гардуулж өгснийг монголчууд харсан.

Гэвч мань хүн даргын алба, тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөс хойш зургаан сарын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрийгөө АН-ын дарга хэвээрээ хэмээн мэдэгдэж эхэлсэн байдаг. Чингэхдээ “Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Намын их хурлыг хуралдуулах эсэхийг би шийдэх эрхтэй. Сонгуульд олонх болоогүй бол Үндэсний бодлогын хороо сонгууль болсноос хойш 30 хоногийн дотор хуралдаж, дараагийн их хурлыг зарлах үүрэгтэй. Харамсалтай нь, сонгуулиас хойш 30 хоногийн дараа ҮБХ хуралдуулахаар зарласан боловч ирц хүрээгүй, чадамж алдагдсан.” хэмээн тайлбарлаж байв. Тэгэхээр хугацаандаа багтаж хуралдаж чадаагүй нь үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Тувааны алдаа болж байгаа юм. Гэвч энэ нь С.Эрдэнэ эргээд намаа удирдах эрхзүйн үндэслэл болж чадахгүйг хуульчид тайлбарладаг.

Их хурлаа хойшлуулахад дэлхий нийтийг хамарсан цар тахал болон улс төрийн бусад нөхцөл, шалтгаанууд нөлөөлсөн л бололтой. Ямартай ч Ц.Туваан АН-ын 10-р Их хурлыг 2020 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулсан бөгөөд үүнээс гурав хоногийн дараа буюу 22-ны өдрийн 5/5051 тоот шийдвэрээр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсүгэй гэсэн мэдээлэл шүүхийн цахим санд оржээ.

Үүнээс гурав хоногийн дараа УБЕГ-аас АН-ын хүчин төгөлдөр тамганы дугаарыг хүчингүй болгож, С.Эрдэнэд шинэ тамганы дугаар гаргаж өгсөн байдаг. Энэ хэрэг Захиргааны шүүх дээр хянагдаж байгаа бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 0955 дугаартай захирамжаар шүүхийн хянан шалгах ажиллагааг эцэслэн шийдвэрлэх хүртэл шинээр олгосон дугаарыг ашиглахыг түдгэлзүүлсэн байна. Уг шийдвэр одоо хүртэл хүчинтэй үйлчилж байгаа. Гэтэл С.Эрдэнэ уг дугаар бүхий тамгыг ашиглаж, өөрийгөө хүчин төгөлдөр тамгатай хэмээн мэдэгдсээр байгаа нь хачирхалтай.

Энэ оны 3 сарын 28-ны өдөр шүүхэд бүртгэгдсэн, хууль ёсны үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны удирдлага дор зохион байгуулагдсан АН-ын дотоод сонгууль улс орон даяар болж, С.Эрдэнэболд, О.Пүрэвдаваа, Д.Амартүвшин, О.Цогтгэрэл нар нэр дэвшсэнээс О.Цогтгэрэл хамгийн их санал авч сонгогдсон. Маргааш нь Үндэсний бодлогын хороогоор баталгаажуулж, 4 сарын 3-ны өдөр 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгчид оролцсон намын их хурлаар батламжилсан байдаг.

Харин С.Эрдэнэ энэ шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, АН-ын даргын бүртгэлээ сэргээлгэхээр УДШ-д хандсан бөгөөд 4 сарын 27-ны өдрийн УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас “УДШ-ийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэсэн шийдвэр гарчээ. Гэтэл 5 сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр “С.Эрдэнийн гаргасан хүсэлтийн дагуу 2017 онд АН-ын даргын бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй” гэсэн бичиг СЕХ-нд өгсөн аж. Том толгой гарган, шүүгч нарынхаа гаргасан шийдвэрийн эсрэг агуулгатай тодорхойлолтыг захиргааны ажилтан нь гаргасан нь хэн нэгний нөлөөнд автсаныг харуулж байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд, АН-ын өнөөгийн удирдлага нь Одонгийн Цогтгэрэл мөн гэдэгт маргах зүйл үгүй харагдана.

АН хагарсан уу, хатгагдсан уу?

2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулж, үндсэн дүрмийнхээ дагуу хариуцлагаа хүлээн огцорсон С.Эрдэнэ хагас жилийн дараа гэнэт “амь орж”, намын удирдлагыг дахин гартаа авах гэж зүтгэсний учир юу юм бол гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирж байна. Хариултыг олоход тийм ч хэцүү биш.

С.Эрдэнэ НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг “Капитал” банкинд давуу байдал олгон байршуулж, тус сан болон ЭМДС-гаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгагдаад байсан билээ. Мөн түүнийг “Дарханы гурил тэжээл” ХК-д 16 тэрбум төгрөгөөр үнэлж, гурилын элеватор шахсан хэрэгт яллагдагчаар татаад байсан юм. Учир нь түүний охин Э.Содгэрэл дээрх компанийн хувьцааны 30 шахам хувийг эзэмшдэг аж. Эдгээр хэрэгт холбон шалгаж байсан ч энэ оны хоёрдугаар сарын сүүлээр НПГ-аас хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан хэрнээ сарын дараа дахин шалгаж эхэлсэн байгаа юм. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа нь оргүй ч биш.

Ял эдлэлгүй, эрх чөлөөтэй байх, улмаар монголын хамгийн том сөрөг хүчний намыг толгойлж явсан эрх мэдлээ сэргээх гэсэн түүний шунал эрх баригч намынханд олзлогдож, “шидэт дохиур”-аар хүслийг нь биелүүлж өгөх замаар Ерөнхийлөгчид нэр дэвших эрх олгосныг сүүлийн хэдэн сард өрнөсөн үйл явдлууд нотолсоор.

Парламентад үнэмлэхүй олонх болсон эрх баригчид С.Эрдэнэд хайртайдаа биш харин сулхан өрсөлдөгч гэдэг утгаараа чухам түүнийг онилсон нь лавтай. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ намынхаа лидерүүд дунд рейтинг багатай, хар түүхтэй, дээр нь алдах бас наймаалцах зүйл ихтэй байснаараа тэдэнд олзлогдсон хэрэг.

Хэдийгээр АН хоёр хуваагдсан мэт харагдаж байгаа ч нэг талд нь 13 гишүүн, 330 сум, 21 аймгийн намын хорооноосоо дэмжлэг авч чадсан О.Цогтгэрэл даргатай дийлэнх гишүүд байх аж. Харин нөгөө талд С.Эрдэнэ ба түүний тойрон хүрээлэгчид гэсэн цөөн тооны гишүүд байгаа бололтой. Тэгэхээр АН-ыг хоёр хуваагдсан гэж дүгнэж боломгүй санагдана. Харин “амьд үлдэх”-ийн тулд намаа тасчихыг санаархсан хэсэг бүлэг этгээд гэвэл зохилтой. Үнэн хэрэгтээ С.Эрдэнийг дагагсад хэдий хүртэл хамт явах вэ гэдэг нь ч эргэлзээтэй. Түүнд итгэж, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө өрсөлдсөн хүмүүс мэхлэгдсэнийхээ дараа тарыг нь таньснаа олон нийтийн сүлжээгээр зарлаад авналээ.

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа тодрох Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байх бол? Мэдээж, Ардын намын дарга У.Хүрэлсүх гэж олон хүн хэлэх байх. Түүнд эрх мэдэл байна, мөнгөний урсгал ч байна. Эхлээд МАХН-ыг “дагаар оруулж”, хүчтэй өрсөлдөгч болох С.Ганбаатарыг замаасаа зайлууллаа. Дараа нь АН-ыг дотроос нь хатгаж, нийгэмд муухай харагдуулж, мөн л хүчтэй өрсөлдөгч болох Н.Алтанхуягийн нэрийг жагсаалтаас хасуулж чадлаа. Ийнхүү өрсөлдөгчдөө сонгон захиалж, санасандаа хүрчихээд, “яллаа” хэмээн өөртөө баяр хүргэж суугаа биз. Гэвч эрх мэдэлдээ сагсуурч, хуулийг уландаа гишгэх тусам дэмжигчдээ алдаж байгаагаа ухаарч байгаа болов уу? Төрийн албатуудаа хүүхэлдэй болгон, хүч түрэх тусам л өчигдөрхөн түүнийг дэмжиж байсан хүмүүс өнөөдөр Д.Энхбатад саналаа өгнө гэцгээж байгааг өөрийн чихээр сонслоо, нүдээр харлаа.

Хэт их шунаж байгаа хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг дээ. Саяхан л “шударга” хэмээх таван гишүүнийг дэмжиж, МАНАН бүлэглэлийн устгаж, хонгилыг нураахын төлөө амь биеэ хайрлахгүй хэмээн түмэн олныхоо өмнө тангараглаж байсан У.Хүрэлсүх өнөөдөр өөрөө тэрхүү далд бүлэглэлийн саварт орчихсон, утсан хүүхэлдэй нь болчихоод байгааг сөрөг хүчнийхэн нь ил зарлаж, улс төр ажиглагчид ч шивэр авир хийх боллоо.

Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх төрийн тэргүүн бож гэмээнэ засаглал бүхэлдээ нэг намын мэдэлд очиж, улмаар монгол Улсад нэг намын дарангуйлал тогтох нөхцөл байдал бүрдээд байна. Ардчилал гэдэг хяналттай засаглал, хүчтэй цөөнхтэй байж, оршин тогтнох учиртай. Өнөөдөр АН угшилтай Ерөнхийлөгчтэй хэдий ч Ардын нам хэрхэн хүч түрж аливаа асуудлыг шийдэж байгааг бид бэлхэнээ харж байна. Тэгвэл төрийн тэргүүнээ ч бас тус намаас сонгох аваас тэр цагт монголын төр бүхэлдээ хяналтгүй болох өндөр эрсдэл тулгараад байгааг миний монголын мэргэн ардууд эрхбиш тунгаах биз ээ.

Монголд дарангуйлал тогтож байгаа талаар гадаадын хэвлэлүүд шуугиж байна

АН-ын асуудал Монголоос хальж, нэг намын дарангуйлал тогтож байгаа талаар дэлхийн хэвлэлүүд бичсээр байна. Тухайлбал, Монгол дахь “Конрад Аденауэр” сангийн бодлогын ахлах шинжээч Макс Дакштейн манайд өрнөөд буй улс төрийн үйл явдлыг ийн дүгнэжээ.

“... Одоо дээд цэгтээ тулсан зөрчилдөөн нь хэдэн сарын турш үргэлжилж байгаа бөгөөд Монголын хамгийн том сөрөг хүчний намд төдийгүй тус улсын сонгуулийн тогтолцоонд аюул заналхийлж байна …

... Эрх баригч намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх Засгийн газрыг удирдаж байхдаа өөрийн найз Д.Дэлгэрнаранг СЕХ-ны даргаар томилсон. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд болон орон нутгийн Ардчилсан намын бараг бүх бүлгүүд зайгаа барьсан С.Эрдэнийг өрсөлдөгчөөр захиасан энэ бусармаг ажиллагаанд нь Улсын бүртгэлийн газар, Улсын Дээд Шүүх хэрхэн хутгалдсаныг үнэн бодитоор өгүүлснийг англи хэл мэдэх нь англиар нь, мэдэхгүй нэг нь google орчуулагч ашиглан уншихыг хүсье…

... “Хүн бүхэнд илт буй Ардчилсан намын энэхүү маргааныг намын дотоод асуудал хэмээн буруутгах нь хялбар ч энэ нь Монгол Улсын сонгуулийн тогтолцоонд аюул заналхийлж байна. Анх Улсын бүртгэлийн ерөнхий газраас Эрдэнийн хүсэлтээр түүнд намын тамгыг шинэчлэн олгосон нь хууль бус үйл явдал байсан тул Ардчилсан намын хувьд энэхүү хууль бус шийдвэрийг зөвшөөрөхгүй байх нь аргагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын алдаатай шийдвэрийн улмаас тус улсын хамгийн том сөрөг хүчний намын нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд бүртгээгүй нь байдлыг улам хурцатгаж, эцэс төгсгөлгүй үргэлжлэх шүүхийн маргаанд хутгаад байна” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.100] 2021-05-11 05:22:04

Эрх мэдлийн төлөө өлсөж үх, та нараар Монгол улс дутахгүй,та нарт юу дутсан гээд байгаа юм айлын эрх хүүхэд биш ёстой Онигоо л болж байна даа,хэвтээд бай та нарыг гудамжны гөлөгч тоож шиншлэхгүй биз. Байдал ийм л байна иргэд бараг 100% эсэргүүцэж байналээш дээ. Тэнэгүүд ээ.

Зочин [192.82.83.57] 2021-05-10 22:22:44

Зарим нь учираа олкуу талбайд хэвтээд байгаам бна лээ.

zochin [66.181.161.112] 2021-05-10 08:25:45

neg namiin darangyilal togtoj BNA bi khvmvvnleg ardchilsan niigmiig zorino yukh-n 13 demjij bn

Зочин [115.70.196.165] 2021-05-10 07:33:06

Гадныханд худал мэдээлэл өгдөгөө болиосой. СЕХ-г ЗГ биш, УИХ томилдог гэсэн биздээ. Алтанхуяг гуай тэгж хэлсэн дээ

зочин [64.119.30.14] 2021-05-10 07:08:36

талбай бузарласан тэнэг юмнууд хариачээ ой гутмаар эргүү хүн оронцогнууд ичээчээ энэ гэр орныхон энэ новшнуудаа аваачээ муухай харагдаад байна

зочин [202.9.46.167] 2021-05-10 06:04:48

Өлсгөлөн зарлаж байгаал юм бол өлсөлдөө өлссөн бол үхэх л ёстой амьд байгаал байхын өлсөхгүйл байнадаа

Зочин [64.119.22.157] 2021-05-10 07:03:05

Ёрын хог вэ?

Зочин [71.231.153.203] 2021-05-10 06:03:42

Зайлаачээ!!!!

Зочин [59.153.115.221] 2021-05-10 06:28:52

МАН 60 тэрбум, ЖДҮ, хүчин, ба бусад хууль өрчсөн үйлдлээрээ татан буугдах ёстой.

Зочин [98.253.30.34] 2021-05-10 05:25:30

Odoo neg ih udahgui bie muudlaa geed l neg negeeree alga bolchihnoo naaduul chin asuudalgui.

Зочин [203.91.115.49] 2021-05-10 05:18:09

Өлсөөд тэр чигтээ явчвал нэг их харамсах зүйл үгүй.

Зочин [147.135.36.175] 2021-05-10 05:08:58

Эрдэнэ бол (Бөлдөгдүүлчихсэн) л байна шд. Хамаг юмаа өгчөөд хэвтэж байсан гарыг шууд бөлдөгнөөс чирч гаргаж ирээд комби болгож байна. Тэрнээс ямарч тэнэг хүн ойлгохоор юмыг Эрдэнэ ойлгохгүй сонгуульд ялчих юм бодоод явна гэвэл тэрэн шиг үлгэр алга. Нөгөө намын даргынх нь хэлсэнээр хулгай хүчин хүн амь ждү концесс гээд холбогдохгүй юмгүй нөхдийн л хийсэн ажил. Гэтэл намаа цэвэрлэхгүй байгаа нь ТЭР НЭГ нөхөр хэн бэ гэдэг нь ойлгомжтой. нэрийг нь дэвшүүлээд Ми-нх нь араас явуулсан дээр дээ

зочин [202.126.89.151] 2021-05-10 05:02:52

Манай Залуучууд энэ хүмүүсээс үлгэр жишээ авах хэрэгтэй, Ер нь амьдрал бол тэмцэл байдаг юм, Тэмцэхгүй л бол дарлуулна, дээрэлхүүлнэ

zochin [122.201.23.84] 2021-05-10 05:18:27

Эрх мэдэл, албан тушаалд хэт шунах нь өөрөө маш том аюул шүү залуучуудаа

зочин [202.126.90.66] 2021-05-10 04:54:51

Хүн өөрийнхөө бодлыг хэлэлгүй л яахав. Эрдэнэ карманыхаа хэдхэн хүнтэй, нөгөөх нь бараг бүх ан-ын гишүүнтэй гэж хэн хэлээд ,батлаад нотлоод байгаа юм. Миний л мэдэх таних хүмүүс, гудаманд хүртэл яригдаж байгаа чимээ шуугианыг сонсоод байхад тэр Батлага, Туваан, Алтанхуяг , Ганбаатар тэргүүтнүүд л үл бүтэх нөхөд гэж ойлгогдоод байх юм байнлээ ш дээ. Тэр Батлага л өсөрхөөд эдгээр үл бүтэх нөхөдийг турхираад одоо бүр дайн дэгдээх гээд байгаа юм биш үү, тэр дайндаа АНУ-г хүртэл нэмэр болооч гээд гуйгаад байгаа юм биш үү хө

Зачин [192.82.67.70] 2021-05-10 04:51:57

ХОХЬ НЬ. МИНИЙ ТYМЭН ОЛНЫ ТОЛОО ЛАВ БИШ ‼️‼️

Зочин [202.126.90.114] 2021-05-10 04:44:38

Гадаад үзэмжээр ч гэсэн С.Эрдэнн ерөнхийлөгч болсон байхад монгол эр хүн шиг хархгдах байх шүү.

Зочин [64.119.22.157] 2021-05-10 07:04:33

Мөрөөд

skdljfl;skjdflksjfd [203.23.199.87] 2021-05-10 04:49:48

202.126.90.114 -д байгаа шиг ийм хүмүүс сонгууль өгч болохгүй ээ. Ерөнхийлэгч гэдэг чинь загвар өмсөгч биш шүү. Ерөнхийлэгч ямар харагдах нь чухал биш харин зөв, эрүүл шийдвэр гаргах чадвартай байх нь чухал.

Зочин [192.82.74.43] 2021-05-10 04:31:03

С.Эрдэнэ хурдхан зайлаад өгөөсэй, хэдий болтол шавар болж, эрх баригчдад үйлчилж намаа хорлон сүйтгэх гэсэн хүн бэ

OYUM-ERDENE MAYABAATAR 2 adilhan ingej said bolchiood ger bariad ogchihooch [64.119.24.69] 2021-05-10 04:29:42

Ene maihan gargaad ogchiooch OYUN-ERDENE.NAYAMBAATAR 2 adilhan olsood l 30 ger barichihsan tend n arhichihguud bairlaad baij baisan daa

АН-ахмад гишүүн [192.82.83.126] 2021-05-10 03:35:54

Та маш зөв дүгнэлт гаргасан байна АН-ын бүх шатны бйагууллага Эрдэнэтэй холбоогүй болоод удаж байгаа шүү дээ Түүнийг хармааны хэдэн хүн л дагаж байгаа

Зочин [202.70.38.18] 2021-05-10 03:30:03

АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ИХ ЦУСЛАСАН ХУЛГАЙЧУУД ӨЛСӨЖ БАЙХАД ГЭМГҮЙ ЭЭ.

Зочин [66.181.176.217] 2021-05-10 03:10:02

Тэнэгүүд өлс өлс

Зочин [202.55.188.99] 2021-05-10 03:05:10

Шудрага байгаач.СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙ.ЭНХБАТ Ч ЯЛГААГҮЙ ПҮҮЗИЙН ХҮН.ПҮҮЗ ДОРЖХАНД БӨГС ДОЛООГЧ

zochin [202.126.89.165] 2021-05-10 02:53:58

OyunErdeniig elsej uhej bhd ger bariad uuts tavih n holgui bsan.Setguulchid duuren bsan.Setguulchee oruulaach.Bur hoshin shogiinhon hurtel MAN iig magtaad.TV25 aar .Uchraliin yrij bgaag.Bolioch ta nar Biton ch taraajgui.bugdiig ideed duusch bgagii n yrihgui.Amarjin g sain huu gj bodson BATBILEG soliot shig MANd hudaldagdsan bnlee.Tentsvertei shuumjilj bai 1 taliig varih chin muuhai.Altai giin zaavar bhdaa.

Зочин [66.181.161.103] 2021-05-10 02:49:33

Ygaad uhehgui bn

Зочин [192.82.77.47] 2021-05-10 02:41:00

Zailaarai taraarai AN

Zo [192.82.73.124] 2021-05-10 02:40:02

Erdene dargaa demjinee


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.