“Монос” групп: Ковид тусч хүндэрсэн хүмүүст хийдэг “Remdesivir” тариа гааль дээр саатаад байна

Aдмин / Эрүүл мэнд

Моносгруппийн зүгээс коронавирусийн эсрэг “Rem­desivir” тариаг оруулж ирэхээр ОХУ-ны эмийн үйлдвэрээс татсан байна. Гэвч тус тариаг импортоор оруулж ирэхийн өмнө ЭМЯ-наас зөвшөөрөл аваагүй шалтгаанаар гааль дээр саатсан талаарх мэдээлэл бий. Энэ талаарМоносгруппийн эзэн, УИХ-ын гишүүн асан Л.ЭрдэнэчимэгЭнэ тариа ирсэн. Гааль дээр байгаа. Зөвшөөрөл хүлээж байна. Эртхэн зөвшөөрлөө өгчихвөл ковид туссан хүмүүс амь аврагдана. Шинэ Эмийн агентлаг энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Хүний амь нас шүүхэмээн сошиал хуудастаа бичсэн байна. Үүнтэй холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтнээс энэ талаар тодрууллаа.


-Ковидын эсрэг эмчилгээний үр дүн бүхий тариагМоносгруппээс импортоор оруулж ирж байгаа юм байна. Тухайн тариаг албан ёсоор эмийн бүртгэлд бүртгэсэн юм болов уу?

-ЭМЯ-ны зүгээс тусгай зөвшөөрөл олгох, импортын лиценз өгөх ажлыг цаг тухайд нь шуурхай гүйцэтгэж байгаа. Харин таны асууж буй “Rem­desivir” тариаг урьдчилж Хүний эмийн зөвлөлийн хурлаар орж батлуулаагүй байна. Хүний эмийн зөвлөлөөс батлаагүй бол ямар ч эм, тарианд зөвшөөрөл олгохгүй гэсэн үг. Гэтэл албан ёсны хурлаар оруулаагүй байж тариа татсан байна. Түүнчлэн ЭМЯ-наас зөвшөөрөл авсны үндсэнд импортын лицензээ гаргуулснаар эм тариаг оруулж ирэх ёстой шүү дээ.

-Тэгэхээр Хүний эмийн зөвлөлийн хурлаар зөвшөөрөөгүй бол оруулж ирэх үндэслэл бүрдэхгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Манай улсад хэрэглэх эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсний дараа импортын зөвшөөрөл олгодог. “КОВИД-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5 д заасны дагуу гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмэнд импортын лиценз олгох асуудлыг Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар импортын лиценз олгож байна.

Хүний эмийн зөвлөлийн хурал энэ оны гуравдугаар сарын 25, гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 19, дөрөвдүгээр сарын 29ний өдөр тус тус хуралдаж, сүүлийн хоёр удаагийн хурлаар Коронавируст халдварын үед шаардлагатай вирусийн эсрэг эмэнд импортын лиценз олгох асуудлыг хэлэлцэж, хүсэлтээ ирүүлсэн байгууллагуудын хувьд тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.

-Ер нь хил гааль дээр эм тариа саатах асуудал ямар байна вэ?

-Гааль дээр биднээс шалтгаалахгүйгээр урт дараалал үүссэн байна. Импортлогч, үйлдвэрлэгчид маань өөрсдөө янз янзын нөхцөл байдалтай байгаа л даа. Тодруулбал, зарим үйлдвэрлэгчид заавал олон тоогоор захиалсан эм, эмийн бүтээгдэхүүнийг зуун хувь бэлэн мөнгөөр төлсөн тохиолдолд нийлүүлнэ. Ингээд олон хүчин зүйлээс шалтгаалж үйлдвэрлэгчдийн маань ачаалал харилцан адилгүй байна. Биднээс шалтгаалахгүйгээр ийм ачаалал хил дээр үүсээд байгаа.

Монос фарм трейдХХК-ийн дэд захирал Б.Ононгоос тодрууллаа.

-Гааль дээр зөвшөөрөл авахаар хүлээгдэж буй коронавирусийн эсрэг тариа нь чухам ямар зориулалттай юм бол. Үйлчилгээ, үр дүнг нь тодруулбал?

-Энэхүү тариаг коронавирусийн халдвар хүндэрч амь насанд нь аюул учрах эрсдэлтэй байгаа хүмүүст тарих боломжтой. Өөрөөр хэлбэл, эрсдэлт бүлэгт хийх тариа гэсэн үг. Бид энэхүү “Remdesivir” хэмээх тариаг хоёр долоо хоногийн өмнө захиалсан. Одоогийн байдлаар ЭМЯнаас бидэнд тусгай лиценз өгөхгүй байгаад л байна. Гэхдээ энэ сарын 28нд лицензийн асуудлаар хуралд орох төлөвлөгөөтэй байгаа. Бидний зүгээс тариагаа хурдан хугацаанд оруулж ирэх, хүн ардынхаа амь насыг аврах хүсэлтэй байна

-Эм тариа гааль дээр удахаар чанарт нь сөргөөр нөлөөлөхгүй юү?

-Тухайн тариаг хэвийн нөхцөлд хадгалж болдог давуу талтай юм билээ. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар нь хүндэрсэн, биеийн байдал нь хүнд байгаа хүмүүст хийх 500 ширхэг тариа гааль дээр хүлээгдэж байгаа. Өнөөдрийг оруулж тооцвол (өчигдөр) тариа маань гааль дээр 45 хонож байх шиг байна.

-Тухайн тариаг захиалахынхаа өмнө зөвшөөрөл авах үүднээс ЭМЯ-нд хандаж үзсэн үү?

-Ковидын нөхцөл байдалтай холбоотой эмийн бүртгэл, зөвшөөрөл хэрэггүй гэж бодсон учраас эм, тариа захиалаад байгаа. Гэвч энд лиценз байхгүй гэх асуудал үүссэн.

-Хэрвээ оруулж ирвэл тус тариагМонос”-ын эмийн сангуудаар зарах уу, ЭМЯ-аар дамжуулж хэрэглэх үү?

Хэрвээ ЭМЯнаас авъя гэвэл бид нар шууд өгчихнө. Харин авахгүй гэвэл хувь хүмүүс эмийн сангаас авч хэрэглэж болох эсэх тодорхой мэдээллийг хэлж мэдэхгүй байна. Коронавирусийн халдвар нь хүндэрсэн хүмүүст тарих энэхүү тариаг ОХУ-аас авсан. “Remdesivir” нэртэй тарианы талаарх нотолгоо, шинжилгээг мэдсэний үндсэнд татаж авахаар төлөвлөсөн. Ковидын шалтгаант нас баралтыг багасгахын тулд энэ тариаг оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

П.САЙНЖАРГАЛ


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.94] 2021-05-27 07:00:26

Emiin zuvshuurulgui oruulj irsen monos kompaniin 100 % buruu. Anh udaa em oruulj irj bgaa kompani bish bolohoor eniig medehiin deedeer medej bgaa. Uusduu huulia zurchij oruulj ircheed argalah geed bgaa ym uu haashaa ym be. Huulii argalna gej baihgui shuu erdenechimegee!!!

Зочин [202.179.25.203] 2021-05-27 00:36:18

Монос гэдэг компани сүүлийн үед яагаад ийм асуудалд холбогдох болж, буруу нь хаана байна вэ? Моносынхон хууль зөрчих гээд байдаг юм бол уу

Японоос [126.35.13.183] 2021-05-27 00:00:33

Моносын оруулах гэж байгаа тариа нь үнэхээр хүндэрсэн хүнд үйлчлэх тунтай мөн эсэхийг улс шалгах нь зөв байхаа

Японоос [126.35.13.183] 2021-05-26 23:57:53

Ямар ч улс орон үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд эм тарианы шалгалт хийж зөвшөөрөл өгнө шүү дээ. Монос олон жил эм тариа импортолж байж дүрэм журамыг мэдэхгүй байна гэж байхгүй баймаар юм. Байнга томчуудыг хахуульдаж сурчихаад тэрэндээ дульдуйдаад болчихно гэж бодчихсон байх л даа. Ремедишивер Японд ч хүндэрсэн хүмүүст хийж байгаа ч орц тунгаасаа шалтгаалаад үйлчлэх, үйлчлэхгүй байна гээд байгаа. Тиймээс Моносын тэр эм үнэхээр үйлчлэх тунтай нь мөн үү биш үү гэдгийг улс шалгаж нягтлах нь зөв байхаа

Зочин [202.126.88.214] 2021-05-26 23:38:37

ЭМЯ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА.МОНОСЫН ЭРДЭНЭЧИМЭГ ХУУЛИЙН ЖУРМАА.ДАГАСАН БОЛ ГААЛЬ ЮУНД СААТАЖ УРТ ХУГАЦААГААР ЭМ ТАРИА ХАДГАЛАХ ВЭ. ЭМ.ТАРИА ХУВЦАС БИШ ХУУЛЬ ЖУРМААРАА Л ОРЖ ИРЭХ ЁСТОЙ.ОЛОН ХОНОГ САРААР ГААЛЬ.ДЭЭР ХҮЛЭЭГДЭНЭ ГЭДЭГ ЭРДЭНЭЧИМЭГИЙН ЦЭВЭР ХАРИУЦЛАГА.ЯДАРСАН ИРГЭДИЙН ТОЛГОЙГООР ТОГЛОХГҮЙ ТАЙВАН БАЙЛГААСАЙ..

Зочин [66.181.181.28] 2021-05-26 14:56:42

Үнэн сайн юм бол судлаад хурдан шийдээчээ . Хүмүүс амиа алдсаар л байна. Юугаа хүлээгээд байдаг юм болоо . Үнэхээр хэцүү юмаа......

Зочин [192.82.78.104] 2021-05-26 13:35:51

Монос монголчуудын эрүүл мэндэд анхаарал тавьдаг болчихсон юм уу?

Зочин [66.181.180.106] 2021-05-26 13:11:45

Монголын эмийн зөвлөл дэлхийд алдартай Ремдэзивир эмийг яагаад оруулахгүй байна , арай хахууль

Зочин [64.119.18.106] 2021-05-26 12:25:16

Хуушуурын зөвшөөрөл авах гэж наян юм болно . Тэгж тэгж хэдэн төгрөгний хахууль аваад шийднэ. Үнэн сэжгийн ...эм бол бараг л бүхэл бүтэн аппараттай тулж ажиллана. Новшийн ч юм их байгаа дааа. Ядахад ажил алба хаадаг мэрэгжилтэн нь дан ар өврийн хаалга , ах дүүгийн нөлөөгөөр ажилд орсон нь их. Хүрээний бузрыг ухвал далай далай гэдэг шиг л

. [59.153.113.53] 2021-05-26 05:28:09

Моносд эх оронч сэтгэлгээ байхгүй, бүх зүйлийг бизнес гэж хардаг

Иргэн [66.181.176.78] 2021-05-26 05:16:21

Шинээр нэр тарөл нь гарсан эм тариа биш шүүдээ улмын бүртгэлд байж л байгаа эмя зохицуулалтаа уян хатан хийх хэргэтэй байнга нислэггүй энэ үед шүү хүнд суртлаа арилга олон хүн өвдөад ирвэл хурал хийх өдбр болоогүй гэх юмуу ха ха ха

Зочин [49.179.183.234] 2021-05-26 04:46:07

Hahuuli haraad bhguidaa

Хаалт саад [202.126.88.198] 2021-05-26 04:42:11

Манайд зөвшөөрнө гэдэг нь өөрсдөө юу ч хийж, ямар ч судалгаа-боловсруулалт-үйлдвэрлэлийн ажил хийж үзээгүй,тэгсэн мөртлөө баахан цол гуншинтай нөхөд сууж байдаг, зүгээр жирийн хоолны газар нээх зөвшөөрөл авахад л тэр шүү дээ, эм бол бүр аймаар байх. Том том ярина, тэгэдэг ингэдэг гээд, тэгсэн мөртлөө өөрсдөө биеэрээ юу ч хийж үзээгүй. Тийм л юм болж байгаа нь мэдээж, чаддаг мэддэг, хийж бүтээдэг хүмүүст нь эрх мэдэл, боломжийг өгөх цаг болсон

Зочин [202.126.90.77] 2021-05-26 03:45:45

Өөрсдөө юу ч хийж чадахгүй байж хувийн хэвшлээ дэмжээд өгөөч дандаа худлаа ярина

толь [64.119.16.29] 2021-05-26 03:14:02

Оруулж нийлүүлж байгаа нь журмын дагуу зөвшөөрлөө аваад харин зөвшөөрөл олгож байгаа ЭМЯ нь хүнд суртал гаргахгүй хурдан зөвшөөрөлийг нь олгодог бол сайхансан тийм байж чадах уу Монголд?

Зочин [66.181.185.164] 2021-05-26 08:08:17

Зочин [202.21.107.119] 2021-05-26 03:01:28

зөвлөл хуралдаад шийд чих хэрэгтэй бол тэр

Зочин [66.181.187.106] 2021-05-26 02:55:13

Ярилцдаггүй уу юм уу би ийм тариа оруулж ирлээ болох уу хууль дүрэмд харш юм юу бна гэж хамаагүй юм оруулж ирчихээд хуцаа л суухын асуудал үүсвэл яах уу.

Зочин [87.66.142.201] 2021-05-26 04:43:00

Harin tiim, ehleed zuvshuurul ene teree awaad tegeed zahialgaa hiideggui yumu, mongold neeree haana haanaa hariutslaga algaa

Zochin [192.82.91.201] 2021-05-26 02:52:12

Хүний амь нас юу юунаас илүү шүү, Хүн аврах тариа бол яаралтайгаар өдөр цаг минут алдахгүй хурал хийж шийдэх нь зөв. Энэ бол маш их хүнд суртал л явж байх шиг

Цэгмид [202.179.27.15] 2021-05-26 02:46:03

Хууль журмаа судлаад оруулж баймаар юм. Монос анх удаа оруулж ирж байгаа биш. Тэгээд ч ремдевизир Монголд хэрэглэгдэж байна. Тасарсан юм алга. Худлаа өөрсдийнхөө бурууг бусдад чихдэг хөгийн монгол араншингаа бүү гарга л даа. Тэр тусмаа Эрдэнэчимэг гуай өөрөө УИХ-ын гишүүн байсан байж хууль дүрмээ мэдэхгүй байна гэж байхгүй. Ийм нахал, бүдүүлгээ бусдад ийм байдлаар бүү харуул. ЭМЯ-ыг буруутгах гээд ядчих юм. Мөнгөтэй, хувийн компани юу ч хийж болно гэсэн зүйл байхгүй. Хуулийн дор, зохих журмын дагуу л оруулж ир. Бүү попорч шоуд...

Осор [202.55.188.81] 2021-05-26 04:39:55

Эмийн бүртгэлд байхгүй гээд оруулаагүй байхад эмчилгээнд хэрэглэж байгаа тасраагүй гэдэг чинь чамайг ядсан худалч тролл гэдгийн нотолгоо шүү

Зочин [122.201.22.31] 2021-05-26 02:30:57

Монос мундаг шүү


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.