Б.Буянтогтох: Халдвар цаашид вакцин хийлгээгүй иргэдэд илүү тархах эрсдэлтэй байна

Aдмин / Эрүүл мэнд

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохын мэдээллийг хүргэж байна.

-Халдварын тархалт цаашид буурах уу?

-Тохиолдлын тоо сүүлийн үед нэмэгдэж байна. Графикаас харахад дараагийн давлагаа эхэлж байна. Долоо хоногийн дунджаар 541 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хөл хорионы дараа хөдөлгөөний идэвх нэлээд нэмэгдсэн. Хөдөлгөөний идэвх нэмэгдэх нь халдвар тарах гол хүчин зүйл болдог. Ирэх өдрүүдэд халдвар нэмэгдэх хандлагатай байна.Өнөөдөр 1000 тохиолдол гарч байгаа бол цаашдаа 1300 хүн халдвар авна гэсэн тооцоолол байна. Энэ байдлаараа халдвар улам цаашаа нэмэгдэнэ. Сүүлийн үед 25-44 насныхан их халдвар авч байна.

-Хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан нь юу вэ?

- Хүн амын хамгийн идэвхитэй хэсэг нь 18-34 насныхан. Гэвч эдгээр хүмүүс вакциндаа муу хамрагдаж байна. Хүүхдүүд өвчлөлийн гол цөмийг бүрдүүлж байна. Нийт тохиолдлын 28.2 хувь хүүхдүүд байна. Сүүлийн 14 хоногт 2661 хүүхэд халдвар авсан. Үүн дотроо 5-14 насны хүүхдүүд илүү өвдөж байна. Хүүхдэд шинж тэмдэг бараг байхгүй учраас ковид туссан нь мэдэгдэхгүй цааш нь бусдад тараах эрсдэлтэй. Мөн аав, ээж нар халдвар авч хүүхдүүддээ тарааж байна. Тиймээс аав ээжүүд вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Вакцин хамрагдаагүй хэсэг буюу хүүхдүүдэд халдвар шилжиж байна.

-Вакцины хийлгэсэн хүмүүийн дунд халдварын тархалт хэр байна вэ?

-Хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол дархлаажсаан иргэн гэнэ.Нэгдүгээр тун авсан хүмүүсийн дунд халдвар их байна. 20 орчим хувийг эзэлж байна. Нэгдүгээр тун бүрэн дархлаажуулалт тогтоохгүй. Харин бүрэн тундаа хамрагдсан хүмүүсээс 974 нь халдвар авсан. Өөрөөр хэлбэл, маш бага хувь нь. Хоёр тунгаа бүрэн аваагүй хүмүүст дархлаа тогтсон гэж хэлж болохгүй.

-Вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийг хийлгэсэн вакцины төрлүүдээр авч үзвэл ямар үзүүлэлт гарсан бэ?

Хамгийн түгээмэл хийж байгаа "Вероцелл" вакцин хийлгэсэн хүмүүсийн 2700 хүн буюу 0.44 хувь нь халдвар авсан. "АстраЗенека" тариулсан хүмүүсийн 0.54 хувь нь, "Спутник-V" тариулсан хүмүүсийн 0.64 хувь нь халдвар авсан байна. Хүн амын 70 орчим хувь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байж халдварын тоо буурна.10 хүн тутмын долоо нь вакцинд хамрагдсан байх шаардлагатай гэсэн үг. Одоогоор Монгол Улсад вакцинжуулалт 60 хувьтай байна. Хүүхдүүдийг вакцинжуулсан тохиолдолд дээрх 70 хувьдаа хүрнэ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.80.104] 2021-06-03 21:56:18

Эрүүл мэндийн байгууллагаас юм асуух л юм бол КОРОНА л гэнэ шүүдээ хамгийн сайн онштой болсон доо одоо яах юм бүү мэд

zochin [66.181.161.99] 2021-06-03 17:41:56

eruul mendiin baiguulgaas yum asuuh uzuulheesc aij bna bugd korona gene yah ve ta mini eee

Зочин [192.82.80.104] 2021-06-03 11:37:52

Вероселл бакцин хийлгэсэн хүн бүхэн нэг л асуудалтай байхын зүгээр байсан хүмүүс хятад вакцин хийлгээд л бие нь хөөгөөл, толгой нь өвдөх,унтах, үе мөч өвдөх шээс маш хүрээл бараг өмдөндөа шээсээр хүрсэн мөртлөа яг шээхээр балгахан шээс гараал,ХҮМҮҮСИЙН БУЛЧИН МАШ ИХ ЧАНГАРЧ БАЙНА ЯАГААД ИНГЭЖ ЗОВООЖ БАЙГААН БОЛ 2 дах тунгаа хийлгээд сар гаран болж байгаа хүмүүс л яриад байна шүү.Эмнэлэгт очихоор аягүй бол короно туссан гээд солиороод худлаа ажил хийсэн хүмүүс болох гэх биз гэж ярих юм энэ ямар учиртай юм бэ.Бусад вакцин хийлгэсэн хүмүүс зүгээр л байхын вороселл хийлгэсэн хүмүүс л ийм зүйл яриад байна даа

Иргэн [192.82.81.46] 2021-06-04 02:39:53

Зарим хүмүүс дандаа гомдоллож, шүүмжилж амьдрах дуртай юм шиг байгаа юм!!!

иргэн [64.119.17.86] 2021-06-03 08:59:36

Та ард түмэн л гээд орилоод л зөндөө юм дахин дахин тавтаад л,тэр эрх мэдэлтэнгүүд чинь таоаагаад хэнэгүй байгаа юм бишүү.!!!!!!!!Согуулиин суртчилгаа бөөгнөрүүлээд л ойлгомжтой !!!!!!!тэгээд тойруулаад л яриад байх юм.Хүрэлсүх.МАХнаас айгаад.дарамтлагдаад байгаа юм уу.!!!!!yog.эмя. 2 тушаах хэрэгтэй шүү дээ!!!!!!!!дарга нар эмчлээгүй эмч чинь мэднэ биздээ!!!!!!!!!!заавал 200,300 алж авч санаа чинь амарах уу.арай ч дээ!!!!!!!!!!"аминаас илүү эрх мэдэл гэж юу байсан юм.ард түмэн үхвэл та нар юу удирдах вэ. !!!!!!!!Чааваасдаа.!!!!!!!!!!МАХ одонх одоо огцорсон зөв.!!!!!!!!!!!

зочин [202.131.229.246] 2021-06-03 06:10:35

төмөр замын дарга нар өвчтэй байж бүх өртөө зөрлөгөөр өвчин тараагаад явсан хариуцлага тооцооч дээ

Зочин [150.129.141.225] 2021-06-03 05:46:33

Oilgomjtoi ym yug ni yaridag bainaa

Зочин [202.9.46.159] 2021-06-03 04:49:54

Иргэн та халдвараар өвдвөл бусад иргэд бас халдвараар өвдөнө гэдгийг иргэн бүх ойлгож ухамсарлах ёстой.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.