Д.Рэгдэл: Ноён уулыг төрийн тахилгатай болгосон нь улсынхаа өв соёлыг мөнхжүүлэх, бүртгэлжүүлэх үйл хэрэгт томоохон дэмжлэг болно

Aдмин / Хууль

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Дүгэрийн Рэгдэлтэй ярилцлаа.

-Түүх, соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчдын төлөөлөл Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлээн авлаа. Энэ талаар яриагаа эхэлье?

-Бид бүхний сайн мэдэх Ноён уулын бүс нутгийг төрийн тахилгатай болгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг салбар, салбарын төлөөлөл хүлээж авлаа. Үүнд орон нутгийн төлөөлөл, шинжлэх ухааны төлөөлөл, төрийн захиргааны байгууллагын төлөөлөл гээд бүгд байлаа. Монгол Улсын иргэн хүний хувьд энэ онцгой бүс нутгийг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад маш их баярлаж байна.

Монголчууд уул, усаа их шүтдэг ард түмэн. Түүнийг нь дэмжин ийнхүү зарлиг гаргаж байгаа нь Монгол Улсынхаа өв соёлыг мөнхжүүлэх, бүртгэлжүүлэх үйл хэрэгт томоохон дэмжлэг болно гэж харж байна.

ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ БОЛГОЖ БАЙГАА УЧРААС НОЁН УУЛ РУУ “ОЛЗ” ХАЙЖ ЯВДАГ ХҮМҮҮС ЭРС БАГАСНА

-Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлигийн ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-Ноён уул сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд зарим хүмүүсийн сонирхлыг их татлаа шүү дээ. Ноён уулыг тойрсон яриа, хөөрөө олон явлаа. Гол учир нь манай улсын 2 аймгийн 3 сумын нутгийг дамжин оршдог том уул, усны цогцолбор учраас тэр. Энэхүү цогцолбор нь өөрөө үзэсгэлэнтэй сайхан байгалийн дурсгалаас гадна байгалийн баялаг ихтэй юм. Ийм сайхан цогцолбороос алтыг нь олборлоод, мөнгө олох гэсэн хүмүүс ер нь их л “ажилласан” даа. Үүнийг болиулах гэж манай төр засаг, ард түмэн харьцангуй сайн тэмцсэний хүчинд одоо зүй ёсны зам руугаа орж байна гэж харж байна. Нэгдүгээрт, ийнхүү төрийн тахилгатай болгож байгаа учраас энэ үйл хэрэг маань баталгаажиж, Ноён уул руу “олз” хайж явдаг хүмүүс эрс багасна гэж бодож байна. Хоёрдугаарт, Ноён уулыг төрийн тахилгатай болгосон учраас уг бүс нутгийг илүү сайн судалж, дэлхийн олон түмний сонорт хүргэх, тэдэнд таниулах, монголчуудаа сурталчлах ажлууд улам өргөжихөд таатай байх болов уу.

Аливаа газар нутаг, уул усыг төрийн тахилгатай болгох асуудлыг санаачилна гэдэг нэг дэх шат. Хараад байхад тухайн бүс нутагт байдаг орон нутгийн удирдлагууд санаачлаад эрдэмтэд, төрд зүтгэж буй төрийн зүтгэлтнүүдтэйгээ хамтарч Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулдаг шиг байгаа юм. Ийм л замаар явдаг юм байна гэж би хараад байгаа. Ноён уулыг тойрсон дуулиан, шуугиан олон түмний анхаарлын төвд орчихсон явсаар дөнгөж одоо төрийн тахилгатай болж байна. Ашигт малтмалаар баяждаг 30 гэр бүл гэдэг яриа бий шүү дээ. Тэр талын “хүч, чадал” ихтэй байсан учраас магадгүй төрийн тахилгат болголгүй саатуулаад байсан байх талтай. Үүнийг үгүйсгэх аргагүй. Нэлээн өмнө нь энэ шийдвэр гарвал гарчих боломж байсан байх.

Дахин хэлэхэд, Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад эр хүнийхээ хувьд, эрдэмтэн хүнийхээ хувьд би бол үнэхээр баярлаж байна. Энэ бол маш чухал шийдвэр шүү.

“Ноён уул төрийн хамгаалалтанд, түмний анхааралд орж байна”

- Сая та ярьлаа. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дахь соёлын өв дурсгал асар ихээр сүйдэн устгагдсан. Ноён уулыг ч цагийн ороо бусгаа байдлыг далимдуулан эд ашгийн үүднээс ухаж сүйтгэсэн байдаг шүү дээ. Ноён уулыг төрийн тахилгатай болгосноор хэн нэгэн өмчлөх, авах, ухаж, сэндийлэх боломжгүй болно гэж ойлгох нь зөв үү? Ер нь төрийн тахилгатай боллоо гэдгийн учир зүй нь юу юм бэ?

-Ер нь тэгж ойлгож болно шүү. Төрөөс Ноён уулын хамгаалалтын бүсийг албан ёсоор тогтоогоод өгчихсөн байгаа. Яг тухайн хил хязгаарыг нь тогтоосон бүсэд ашигт малтмалын олборлолт, ашиглалт явагдахгүй гэдгийг хамгаалалтын бүсээр тогтоочихож байгаа юм. Энэ уул маань өөрөө их өргөн уудам газар нутаг эзэлдэг л уул шүү дээ. Тэгэхээр одоо Ноён уулыг төрийн тахилгатай болгочихоор хамгаалалтын бүсээс гадуур байгаа нутаг дэвсгэр нь хүртэл ямар нэгэн байдлаар төрийн хамгаалалтанд, түмний анхааралд орж байна гэсэн үг. Тийм учраас Ноён уулнаас зөвхөн алтаар зогсохгүй өөр бусад ашигт малтмалыг хайж олборлох асуудал намжих болов уу гэж бодож байна.

-Ноён уул бол төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хадгалсан соёлын үл хөдлөх өв. Соёл түүхийн гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн уг ууланд хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Ноён ууланд байгаа булш, бунханы их цогцолборыг судалсан явдал нь Монгол нутагт Хүннү гүрэн гэж байсан юм байна гэдгийг анх баталгаажуулсан гэж манай эрдэмтэд үздэг. Ерөнхийдөө, оршуулгын цогцолбор байдаг гэдэг нь одоогоос 100 гаруй жилийн өмнө тогтоогдсон шүү дээ. Монголчуудын нэлээн мэддэг П.К.Козлов гэж Оросын эрдэмтэн Түвдийн нутаг руу явж байх замдаа зөвшөөрөл гаралгүй саатаж, Монголд хэсэг байсан байгаа юм. Жил орчим юм уу даа. Ингэхэд нь хүмүүс “энд оршуулга, тахилгын газар байдаг” гэдгийг хэлснээр очиж үзэж, 1924 онд албан ёсны малтлагыг хийсэн байдаг. Энэ бол шинжлэх ухааны төлөөлөл анх удаа тэр цогцолборыг малтсан хэрэг. Цөөхөн хэдэн булш малтаад үнэхээр сонирхолтой, судалгааны обьект байна гэдгийг Оросын шинжлэх ухааны академид мэдээллээд тус академиас албан ёсны археологич эрдэмтдээ явуулсан байдаг. Эхний малтлагуудаас маш сонирхолтой олдворууд олдсон бөгөөд тэр үеийн Судар, бичгийн хүрээлэн дээр үзэсгэлэн гаргаж, Орос руу аваачиж судалсан. П.К.Козловын олсон олдворуудаас одоогоор хаягдаж, гээгдсэн зүйл байхгүй ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж байна. Дараа нь мөн тасралтгүй судалгаа хийгдсэн. 1961 онд ШУА байгуулагдаж, манай ахмад археологич н.Доржсүрэн болон бусад хүмүүс тэнд байгаа булш, олдворыг судалсан. Тухайн үедээ “Энэ бол Хүннүгийн оршуулгын том цогцолбор байна” гэдгийг үндсэндээ тогтоож, 2006-2012 онд идэвхтэй судалгаа явуулсан байдаг. Шинжлэх ухаан талаасаа нэлээн судлагдсан. Гэхдээ тэнд байгаа судалвал зохих булш, бунханы маш бага хувийг л одоогийн байдлаар судлаад байна.

- Ер нь манай улсад археологийн дурсгалыг шинжлэх лаборатори, мэргэжилтний бололцоо ямар байдаг юм бэ?

-Судалгааны ажилд төрөөс маш бага хэмжээний мөнгө өгдөг гэдгийг дандаа л ярьж байна. Сүүлийн 30 гаруй жил... Гэхдээ манай судлаачид өөрсдөдөө байгаа боломжоо дайчилж ажилладаг. Жилд дунджаар 30-35 гадаадтай хамтарсан судалгааны анги Монгол нутагт археологийн судалгаа явуулж байна. Энэ нь өөрөө ач холбогдолтой. Нэгдүгээрт, Монгол Улсыг археологийн дурсгалын байгалийн цогцолбор байна гэж үздэг. Үнэхээр археологийн олдворууд бол уур амьсгал, цаг уурын онцлогоос шалтгаалж, манай оронд маш сайн хадгалагдаж үлддэг. Түүнийг судална гэхээр үнэхээр гадны тусламж, оролцоотой судлахгүй бол барахааргүй их дурсгал бий. Хоёрдугаарт, археологийн энэ олон дурсгалууд дотроос алийг нь гадны эрдэмтэдтэй хамтарч судлах вэ, алийг нь монголчууд дангаараа судлах вэ гэдгийг үндсэндээ тодорхойлчихсон байдаг. Ялангуяа манай эрдэмтэд Хүннү, Эзэнт гүрний үеийн археологийн дурсгалуудыг монголчууд ямар ч байсан өөрсдийнхөө хүчээр судлах ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг юм. Жишээлбэл, Хүннүгийн дурсгалыг монголчууд өөрсдөө судлахгүй бол болохгүй шүү дээ. Яагаад гэвэл түүх соёлынхоо өвийг алсаас нь хамгаалахын тулд үүнийг монголчууд өөрсдөө судлах хэрэгтэй. Цаашлаад тэр үеийн хүний генетикийн судалгааг энэ олдворууддаа хийх ёстой. Генетикийн судалгаанд үндэслэж, Хүннүчүүд өнөөгийн Монголчуудын хоорондын генийн холбоог тогтоож өгөх нь маш чухал. Энэ бол 2000 гаруй жилийн эзэнт гүрний түүхийг монголчууд үүсгэн байгуулаад өдийг хүртэл авч яваа гэдгийг дэлхий даяар зарлах хамгийн том үндэслэлийн нэг.

-Ноён уулыг хамгаалах буюу соёлын үл хөдлөх өвийг хамгаалахад чиглэсэн цаашдын эрдэм шинжилгээ, ажлын талаар сонирхуулбал?

-Тэнд байгаа Хүннүгийн оршуулгын цогцолборын асуудлыг олон улсын түвшинд таниулж, ЮНЕСКО-д түүх, соёлын өвийн дурсгалаар бүртгүүлэх ажлыг үндсэндээ 5-6 жилийн өмнөөс эхлээд урьдчилсан жагсаалтанд оруулсан байгаа. Ингэхдээ “Хүннүгийн язгууртны булшны цогцолбор” гэдэг нэрээр оруулчихсан явж байна. Тун удахгүй, магадгүй 1-2 жилийн дараа ЮНЕСКО-гийн албан ёсны түүх, соёлын өвийн жагсаалтанд орох байх. Энэ жагсаалтанд багтана гэдэг бол хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдэж, албан ёсоор хамгаалагдана гэсэн үг л дээ. Монгол Улс Ноён уулыг судлах үндэсний археологийн том ангийг бий болгож, ойрын үед судалгаагаа эхлүүлэх шаардлагатай гэж манай судлаачдын зүгээс үзэж байгаа.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Дорк [64.119.22.225] 2021-06-20 02:32:39

Түүх соёлоо идэж амьдар даа.эргүү хүүрнүүд ээ??

Зочин [192.82.83.171] 2021-06-20 01:48:10

Уул уурхайгаар амьдралаа залгуулдаг улсад, төрийн тэргүүнээр оркуудын сунгасан эргүү нөхөр мухар сүсэгээр уул овоо тахих шүтэх гэсэн эргүү шийдвэр гаргаад зайлж байхад Эрдэмтэн нэртэй нөхдүүд нь энийг нь дэмжээд ингэж хуцаж байгаа нь Монгол тэр чигтээ эргүү тэнэгүүдийн улс болжээ Хурдан мөхөж Их гүрнүүд улс шиг улсуудын нэг хэсэг болоосой

Zochin [122.201.24.172] 2021-06-20 01:18:16

Академийн ерөнхийлөгч ийм завтай ийм олон үгтэй хүн байдаг л юм байх даа. Үг нь товч тодорхой цаг нь жинхэнэ алт алмаз шиг л баймаар юм. Айлын авгай шиг бурж өгөх юм

Зочин [64.119.26.113] 2021-06-19 17:41:45

Шинжлэх ухааны академи шашинтай холбоотой ажил хийж суух гэж. Гандангийн лам нарын ажлыг Шинжлэх ухааны академи хийх болсонд Рэгдэл хүүр маш их буруутай.

Зочин [86.85.55.114] 2021-06-19 23:26:04

За чи шинжлэх ухааны акадземиг худлаа гүтгэхээ болиорой. Гадаадынхны гар хөл болсон хүн биз чи.

Зочин [192.82.68.134] 2021-06-19 16:22:36

Энэ үйл ажиллагаа маш зөв шүү дээ. Саяхан л ух гэж дүгнэлт гаргаад байсныг сонсоод гайхаж л явлаа дүү нь.

Зочин [64.119.23.1] 2021-06-19 09:34:55

ШУА гэж Хүннү ярих, уул овоо тахихаас хэтрэхгүй эрдэмтэн нэртэй хүмүүс байх юм.

Зочин [64.119.22.225] 2021-06-20 02:30:51

Үйлгүй эргүү хүмүүс гэж байх юм.

Зочин [86.85.55.114] 2021-06-19 23:26:37

Зөв ш дээ. Бусад шинжлэх ухааны эрдэмтэд өөрсдөө идэвх гаргаач

5112 [202.131.225.197] 2021-06-19 08:59:05

НЭГ ЗҮЙЛИЙГ МАШ ТОДОРХОЙ ХЭЛЧИХЬЕ.... ЗАРИЛАГ ГАРГАЖ, ТАХИЖ БОЛНОО. ХАРИН ОРОН НУТГИЙН НИНЖА НАР АЛТАА УХСААР, ЗАВААРУУЛСААР БАЙХ БОЛНО. ОРОН НУТАГТ НЬ АЖИЛ БАЙХГҮЙ, ТИЙМЭЭС ТЭД АМЬДРАХЫН ТУЛД АЛТАА Л УХНА. ЭНЭНД ТӨР ЗАСАГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ХАРААРАЙ ТА НАР. НОЁН УУЛЫН ОРЧИН ДЭЛБЭРСЭН МЭТ БОЛОХ БОЛНО.

Зочин [202.9.46.201] 2021-06-19 08:28:02

Хэдэн зуун жилийн турш уул овоогоо тахиад өөрчлөгдсөн юм алга. Ийм малаас дор сэтгэхүйтэй ард түмэнтэй орон яаж хөгжих юм бэ? чааваас

Борнуурын иргэн [192.82.91.103] 2021-06-19 08:24:15

Түүхийн хүрээлэнгийн С.Чулуун л ирээд баахан архидаад ухуулах хэрэгтэй, орон нутгаа хөгжүүл, түүх мүүх бол яах вэ учир нь олдоно гээд л яваад байсан ш дээ. Манай сумаас төрсөн эрдэмтэн Эрдэнэболд энэ байдлыг нь их л зэвүүцэн ярьж байсан санагдана

Зочин [66.181.179.182] 2021-06-19 07:25:38

Энэ нөхрийн удирдсан ШУА ийн Түүх археологийн хүрээлэн Ноён уулыг ухуулахыг зөвшөөрсөн дүгнэлт гаргаж өгч байсан нь саяхан шүү. Рэгдэл даргаа та санахгүй байгаа бол С.Чулуунаасаа асуугаарай. Танд сайхан тайлбарлаад хэлээд өгнө дөө

Зочин [192.82.76.140] 2021-06-19 05:08:12

Түүхчидийг туркэд бэлдэж болохгүй. Хар хайрцагны бодлого байх хэрэгтэй

Зочин [192.82.76.140] 2021-06-19 05:06:40

Баяр хүргье! Сайхан мэдээ байна. Хархоринд Туркийн түүхэн дурсгал гэж байхгүй Монголын түүхэн үйл явц бий. Энийг Рэгдэл гуай та нэг мөр болгоход анхаарна уу? Одоо цаг үед яригдаж байгаа яриа 100 жилийн дараа гашуун түүхийн эх ч болох юм уу. Хэн мэдлээ. Хажууд казак нөхөд ойрхон. Туркийн бодлого ирээдүйг хааш нь чиглүүлээд байгааг соргог анхаарч баых ёстой. Түүхийн сургалтыг Турк сургуульд сургаж болохгүй.

иргэн [139.5.216.64] 2021-06-19 03:31:22

Уул толгой тахих биш цэвэр цэмцгэр -Сайхан үзэсгэлэнг харж гайхаж амьдрах хүний амьдрал !!!!!!!!"Энийг бүтээгчид ыаярлаж талархаж амьдрах ёстой.гэтэл манайхан эзгүй сайхан үзэсгэлэнтэй газаоаа хад чулуу хадаг боов чихэр мөнгний тасархөйгаар чимж бохирдуулж өөрсдөө уул усаа бохирлоод бхйх юм.!!!!!!!!!!!!!!Зөндөө л тахих юм харагдөх юм Сайхан болсон мэдэхгүй л.юм.!!!!!!!!!Харин ч уур уцаар архичинь болоод .хүчирхийлэг ч болоод мунхаг болж бна.Энэ дор Сайхан метротой цэвэр цэмцгэр хот болгооч хот хөдөөгүй !!!!!!!!Солонгос алгаан чинээ газао бүр хөдөөрүү метро явдаг шүү !!!!!!!!!????дээд хэдэн эрх мэдэлтэнгүүд мэдэхгүй л байв гэж !!!!!!!!!!! идэж лууйвардсаар байтал ..,тахисаар байтал улс чинь халцарч дууслаа!!!!!!!!! Хэдхэн ардууд нь хичээгээд дээдүүл нь хэрэлдээд учираа одохгүй хлорондоо суудал хэл амаа булаадаад .ёс зүы ч алга !!!!!!!!!!!!!!!!!Одоо боио уул биш улсаа хөгжүүл --- Эрх мэдэл царайлсан Олонхи ----чадахгүй боль Зайгаа таьь!!!!!!!!!!!!!

Ард [174.245.116.104] 2021-06-19 01:45:08

Зөв шүү

Зүүнхараагийн иргэн [172.58.56.188] 2021-06-19 00:47:42

Ж.Эрдэнэбат сонсоод л тал цус харвасан гэнээ...бие нь тааруу байна гэх... балайен..

Зочин [172.58.141.229] 2021-06-19 11:30:34

Kkk buten harvaadahgui yaavdaa


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.