Тэсэрч дэлбэрэх эд зүйл их олдож байгаатай холбоотой ЗХЖШ-аас сэрэмжлүүлэг гаргалаа

Aдмин / Хууль

Сүүлийн үед манай улсын зарим нутаг дэвсгэрт байлдааны болон сургуулийн зориулалттай төрөл бүрийн гранат, сум, мина зэрэг тэсэрч дэлбэрэх зүйлс илрэх үзэгдэл элбэг тохиолдож байна.

Тодруулбал, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд зэрэг аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт өмнө нь цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан зүйлс олон жил газарт булагдаж, зэвэрч хуучирсан, чанар байдал нь муудсан, эсвэл нар, салхинд элэгдэж, хэт мэдрэмтгий шинж чанартай болсноос аюултай эсэхийг нь таних, илрүүлэх, хөдөлгөх, хөндөх болон тээвэрлэхэд маш аюултай нөхцөлийг бий болгож байна.

Иймээс тухайн аймаг, орон нутаг, дүүрэгт оршин суух иргэд, хүүхэд, залуучуудын зүгээс тэдгээр аюултай зүйлсийг таньж мэдээгүйн улмаас эсвэл мэдсэн ч хайхрамжгүй хандсанаас тэдгээр тэсэрч дэлбэрэх аюул бүхий эд зүйлийг ахуйн хэрэгцээндээ ашиглаж, зэс, гууль, хөнгөн цагаан зэргийг нь авах оролдлогыг хийж байна.

Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох, гэмтэл учруулах, мал, амьтан, эд хөрөнгөө эрсдэлд оруулах аюултай нөхцөл үүсдэг.

Зөвхөн өнгөрсөн жил гаруйн хугацаанд Зэвсэгт хүчний ангиудын орон тооны болон орон тооны бус тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул, устгалын бүлэг нь их, бага калибрын буудлагын зэвсгийн сум, галт хэрэглэл, төрөл бүрийн гранат зэргийг олноор нь илрүүлж, тэдгээрийг устгах, аюулгүй болгох ажлыг хэрэгжүүлсэн юм.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэв цэргийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх зүйлийг олсон, илрүүлсэн эсвэл байж болзошгүй гэж үзвэл холбогдох дүрэм, журмын дагуу уг зүйлийг хөндөх, хөдөлгөхийг хатуу хориглох бөгөөд тухайн газар оронд аль болох хүн, мал, амьтныг ойртуулахгүйгээр тэмдэглэн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар мэргэжлийн бүлгийн бүрэлдэхүүнийг иртэл хамгаалалтад авахуулах шаардлагатай байгааг хатуу анхааруулъя.

Түүнчлэн доорх сэрэмжлүүлэг бүхий гэрэл зургуудыг сайтар үзэж танилцаарай.

Зэвсэгт хүчний жанжин штаб


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.167] 2021-07-04 07:55:02

Тэд худлаа сүржигнэж ажил хийсэн болж харагдах гэж байна. Үүгээрээ БХЯ илэрсэн хэргүүдээ далдлах зорилготой.

Зочин [192.82.90.73] 2021-07-01 01:47:38

Хоосон сүржигнэчих юмаа

Зочин [103.80.210.183] 2021-06-30 04:19:01

удахгүй наадах чинь хэрэг болноо. олсон нь хадгалж л байга.

Зочин [192.82.65.51] 2021-06-28 08:08:27

Оросуудаас нөхөн төлбөр авах ёстой. Бусад соц. орнууд бүгдээрээ нэхэмшилсэн шүү дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.