Ц.Сосорбарам: Улаанбаатарт 1966 оныхоос хүчтэй үер буувал Туул, Сэлбэ зэрэг гол дагасан хорооллуудын орон сууцны гуравдугаар давхар руу ус орох хэмжээний аюултай
Мэргэжлийн байгууллагуудаас ойрын өдрүүдэд усархаг үргэлжилсэн бороо орж үер усны болзошгүй аюулаас сэрэмжлүүлээд буй. Энэ талаар техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарамтай ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж 1966 онд болж байсан үер усны аюул болж магадгүй гэж мэргэжлийнхэн анхааруулах боллоо. Иймэрхүү байгалийн гамшигт үзэгдэл цаг хугацааны хувьд цикльтэй байх уу?
-1997-2007 оны хооронд хур бороо багатай ган гачиг болсон. Үүнтэй холбоотойгоор 23 сая мал хорогдож 40 мянган хүн хөдөөнөөс хот руу шилжиж орж ирсэн судалгаа бий. Ер нь байгалийн гамшигт үзэгдлийн цикль гэж байдаг л даа. Зуун жилд нэг удаа болдог үер гэж байдаг. Тэрний 67 хувьтай тэнцэх хэмжээний үер 1966 онд болсон. Тооцоо хийж үзэхэд Маршалын гүүрний дээгүүр ус хальж байсан гэсэн. Тэр усны хэмжээгээр тэмдэг тавьсан байдаг. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс болж хот бүхэлдээ усанд автсан байдаг. Хамгийн гол нь тухайн жилийн үер 67 хувьтай. Тэгвэл зуун хувьд хүрсэн хэмжээний үер болвол Маршалын гүүр давах юу ч биш. Туул, Сэлбэ зэрэг томоохон голын ай саваар барьсан хороолол, хотхонуудын хоёр, гуравдугаар давхар руу ус орох хэмжээний үерлэнэ гэсэн үг. Гэтэл өнөөдөр үерийн яг эрчимтэй өнгөрөх голын ай сав хэсгээр маш олон орон сууцны хорооллын төвлөрөл бий болчихсон. Усархаг бороо хэдхэн өдөр дараалаад ороход л хот даяараа үерт автана. Энэ хэрээр ямар хэмжээний хохирол амсах нь ойлгомжтой харагдаж байгаа байх.
-Зуун жилд нэг давтагдах тэр аюултай үер нь цаг хугацааны хувьд ойрхон байна уу?
-Арай болоогүй. Одоо 70-аад жил болж байна. Гэхдээ тийм хэмжээний гамшигт үзэгдэл тохиож магадгүй. Цаг хугацааны хувьд дөхөж байгаа шүү дээ.
-1966 оны гамшигт үзэгдлийн дараа нийслэлийг үерээс хамгаалах томоохон далан шуудуу босгосон байх. Энэ хамгаалалт нөлөөлөхгүй гэж үү?
-Туул голын ус 1-1.4 метр секундын хурдтай урсдаг. “Уу” булангаас үерийн ус уруудсаар арваад хоног болж нийслэлд орж ирдэг. Уг нь удаан ирж байгаа юм шиг боловч тэр үед усны харуул ч гэж байгаагүй. Улаанбаатар хот усанд нэрвэгдсэний дараа тодорхой хэмжээгээр үерийн хамгаалалт босгосон.Тухайн үед ЗХУ-ын тусламжтайгаар үерийн далан барьсан байгаа. Та бүхэн анзаарсан бол Туул голын дагуух далан яг Маршалын гүүрний нөгөө тэмдэглэгээний хэмжээгээр барьсан байдаг. Нэлээд олон жил барьсан. Би тухайн үед МУИС-ийн багш байсан. Оюутнууд маань ч тус ажилд оролцож байлаа. Тэр яг эцсийн найдвартай хамгаалалт биш байхгүй юу. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн энэ бол 67 хувийн үзүүлэлттэй үерийн түвшнээр барьсан далан. Хэрэв үүнээс аюултай үерлэвэл хамгаалалт болж чадахгүй.
-Туул голын эхэнд усан сан буюу цогцолбор барьснаар энэ мэтчилэн олон асуудлыг шийднэ гэж хэсэг яриад чимээгүй болсон.Тэгвэл нийслэлийг үерийн аюулаас ямар ч үед хамгаалах хамгийн оновчтой хамгаалалт юу байна вэ?
-Хамгийн найдвартай хувилбар бол Туул голын дээд талд усан цахилгаан станц барих. Товчхондоо ус тохируулгын системтэй болж чадна гэсэн үг. Манай хойд хөршийн Эрхүү, Москва зэрэг томоохон хотууд эргэн тойрондоо том гол мөрөнтэй. Тиймээс хотоо тойруулаад шороон далан буюу боомт бариад усан цахилгаан станц олон тоогоор барьчихсан байдаг. Яагаад гэхээр үерээс хамгаалах хамгийн найдвартай арга байхгүй юу. Гэтэл манайд нийслэлээ үерээс хамгаалах нэг ч усан цахилгаан станц алга. Улаанбаатар хотыг үер уснаас хамгийн найдвартай хамгаалах арга бол Гачууртын хавьд боомт бариад нуур үүсгэх л явдал. Энэ нь нэгдүгээрт үерээс хамгаална. Хоёрдугаарт ган гачигаас хамгаална.
-Энэ усан цогцолборын яриа олон жил яригдаж байна. Яагаад өнөөдрийг хүртэл ажил болгож чадахгүй байна вэ?
-Төр засаг ойр ойрхон өөрчлөгдөж байна. Энэ болгонд “Туулын усан сан” төслийг танилцуулж ач холбогдлыг нь тайлбарладаг хэдий ч төдийлөн ажил болж чадахгүй байна. Уг нь хөрөнгө мөнгөтэй томоохон хувийн байгууллагууд ч төслийг гүйцэтгэчих боломжтой байгаа юм. Сүүлийн үед ганц нэг хувийн компаниуд энэ тал дээр анхаарч, сонирхож байх шиг. Гачууртын дээд талд хуучин ЗХУ гурван хөндлөвч гаргасан байдаг. Нуур барих судалгаа хийгээд гурван газар боломжтой гэж үзсэн. Гэхдээ нэгдүгээр хувилбарын бүсэд зуслангийн айлууд ихтэй. Хоёрдугаар хувилбар нь газар хөдлөлийн идэвхтэй бүстэй бөгөөд хагаралт өгөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан. Харин гуравдугаар хувилбар нуур барихад хамгийн тохиромжтой гэсэн. Би Усны газрын дарга байхдаа жаал хөөцөлдөж явсан. Одоо энэ хувилбарт л барих ажил урагшилж магадгүй байна.Улаанбаатар хотын 1.5 сая хүний ус хангамжийн асуудлыг шийдэх зорилгоор АНУ-аас 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголд ороод ирчихсэн байна. Ингэхдээ нуур барих байтал голын доод тал руу 52 худаг гаргахаар төлөвлөж 298 сая ам.доллар зарцуулаад худгийнхаа усийг цэвэршүүлдэг систем хийхээр төслийг эхлүүлээд явж байгаа. Энэ нь 2026 он хүртэл нийслэлийг цэвэр усны хомсдолд оруулахгүй гэж хийж буй ажил. Түүнээс хойш цэвэр усны хомсдолд орно гэж үзээд байгаа. Тэр усны дутагдлыг уг нь дээр нь барих нуур буюу усан сангаар шийдэх бүрэн боломжтой байхгүй юу. Энэ чинь өөрөө усны хомсдолоос сэргийлэх нэг шинэ эх үүсвэр юм.
-“Туулын усан сан” цогцолбор төслийг хэрэгжүүлснээр үерээс хамгаална, цэвэр усны хомсдолд орохгүй гэж байна. Ер нь төслийн ач холбогдол, бодит үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Нийслэлийг нэгдүгээрт 1966 оных шиг үерийн аюулаас хамгаална. Хоёрдугаарт 1997-2007 онд нийслэлд болсон их хуурайшилт, ган гачигаас хамгаална. Өөрөөр хэлбэл, экологийн ус бий болгоно. Экологийн ус гэдэг чинь загас жараахай гээд тэнд амьдрал явагдаж байна. Гуравдугаарт, нийслэлийг усаар хангахад чухал ач холбогдолтой. Дөрөвдүгээрт “Туулын усан сан”-г Усны тухай хуулийн 17, 17.1-д зааснаар 200 метр тойроод хамгаалалтын бүс тогтооно. Харин энэ бүсээс цааш аялал жуулчлалын бүсийг бий болгох таатай нөхцөл бүрдэнэ. Услалтын систем үүсгээд жимс, ногоо тарьдаг ч юм уу усаа тойроод загас үржүүлэг зэрэг юу л бол юу хийж болно.Маш олон ач холбогдолтой. Дээр нь ойрхон Улаанбаатар хотын дээд эх үүсвэрийн шугам сүлжээ байгаа. Түүн рүү усаа нийлүүлчихнэ. Хотын хүн ам үргэлж нэмэгдэнэ. Тиймээс тэр бүхний цэвэр ус, бохирын асуудыг шийдээд явах боломжтой.
-“Туулын усан сан” барихын тулд хичнээн төгрөгийн санхүүжилт шаардагдах вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтаар барихад 400-гаас дээш сая ам.доллар болоод явчихдаг. Сая манай улс өөрсдөө гадныхаас хамаагүй бага мөнгөөр төмөр зам барилаа ш дээ. Үүнийг хараад би үүн шиг Монголын инженерүүдээ оруулаад өөрсдөө баривал хоёр дахин бага өртгөөр “Туулын усан сан”-г барих боломжтой юм байна гэж бодсон.БНСУ-ын нэг компани энэ төслийн судалгааг хийгээд 465 сая ам.доллар гэсэн бол ОХУ 260 сая долларын төсөв гаргасан байдаг. Харин бид өөрсдөө хийвэл 200 сая ам.долларт хийх боломж бидэнд байна. Ер нь өөрсдөө аливаа томоохон бүтээн байгуулалтаа хийх сонирхолтой болж байна.Тиймээс би ч гэсэн мэргэжлийн хүний хувьд өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа энэ төслийг удахгүй хөдлөх болов уу гэж найдаж байгаа. Ер нь үерийн даланг шороон далан, булдаж нягтруулсан боомт, бетон гэж гурав ангилдаг. Булдаж нягтруулсан боомт гэдэг нь цемент, нүүрсний үнс зэрэгтэй хольж цутгасан далан л даа, Тайширын усан цахилгаан станц шиг. Бетон далан бол өндөр өртөгтэй. Шороон далан бол хамгийн хямд өртгөөр босох хэдий ч газар хөдлөлт зэрэгт тэсвэртэй, уян хатан бүтэцтэй, найдвартай. Үнэ ч хямд тусна. Манайд шороон далан хамгийн тохиромжтой. Оросын томоохон хотууд яг ийм шороон далантай. Үүгээрээ нуур үүсгээд усан цахилгаан станц барьчихсан байдаг.
-Манайд 1966 оны үерийн дараа барьсан далан нь ямар төрлийн далан бэ?
-Манайх булдаж нягтруулсан далантай. Гол нь манайд шороон боомт хамгийн тохиромжтой болохыг судалж үзээд 1981-1989 оны хооронд Оросын асар том байгууламжийн төсөл хийсэн байсныг би 2013 онд Москвад очиж авчирч байсан. Тэр үед Усны газрын дарга байхдаа нийслэлийн зарим удирдлагуудтай хамт явж ирсэн байдаг. Тэр төсөл одоо надад байна. Манайд тохирох нарийн тооцоо судалгааг хийгээд л байж байна. Би усан цахилгаан станцын инженер хүн.
Тиймээс нийслэлийг хамгаалах нэг ч гэсэн усан цахилгаан станцтай болох юмсан гэж бараг өдрийн бодол шөнийн зүүд болж байна. Ямар ач холбогдолтойг төдийлөн ойлгохгүй, түүхгүй байх шиг. Гэтэл гадаадын олон улс оронд иймэрхүү станцыг хэдэн арваар нь барьж нийслэлээ, хотоо үер уснаас хамгаалж, дээр нь усны зохицуулалтыг хийж байна шүү дээ. Зөвхөн Японд л гэхэд 75 ийм байгууламж байна. Оросын Москва хотыг тойроод 85 усан сангийн байгууламж байна. Манайд уг нь барих бололмж бүрэн байна шүү дээ. Адаглаад сонгуулиар далимдуулж үр ашиггүй тарааж байгаа мөнгөөрөө Гачууртад нэг ийм усан сангийн байгууламж барьчихаж болох шүү дээ.
-Манай хот үерийн хамгаалалтаас гадна замын ус зайлуулагч хангалтгүй учраас усанд автах бас том шалтгаан болоод байна уу?
-Тийм. Энэ чинь зүгээр л наад захын бага мөнгөөр хийх ажил байхгүй юу. Гэтэл манайхан их мөнгө зарлагадаад брожур солиод өөр юм хийгээд байдаг.Ус зайлуулах системийг шүүрэн хоолойгоор холбодог ч юмуу хийхэд уг нь амархан ажил л даа. Үүнийг ном журмынх дагуу хийчихэж болохгүй байгааг ёстой сэтгэлтэй л холбож тайлбарлах байх даа.
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.235] 2021-07-15 20:16:36
Ийм авилгач чадамжгүй төртэй байхад хэрэгчихгүй мөнгө ч байхгүй үер болдогоорой болно туулийн голдрилын үнэтэй байшингууд суурь нь хөдлөж дахин ашиглагдахгүй хог болно
Зочин [66.181.169.162] 2021-07-15 10:04:16
1966 ОНЫХ ШИГ ҮЕР БОЛЖ БАРИЛГЫН ЧАНАРЫГ ШАЛГААСАЙ. Байгаль дэлхий шалгахгүй бол манай албаны хүмүүс авилгад өртөөд нүд нь аниатай ажлаа хийгээд байх юм
зочин [59.153.113.129] 2021-07-15 04:48:13
Дэмжиж байна.
Зочин [103.57.93.242] 2021-07-15 02:06:10
100 жилд тохиолдох үер гэдэг нь 67 оноос хойш 100 жил болоод болно гэсэн үг биш. Тэр үер хэзээ ч тохиолдож болно, гагцхүү 1/100 магадлалтай тохиолдохыг л хэлж байгаа юм. Жил бүр болдог жижиг үерээс эхлээд 2, 5, 10 жилд тохиолдох магнитудтай үерүүд байнга болж байдаг. 100 жилийн үерийн магнитуд асар их буюу урсацын хэмжээ зузаан орж ирнэ. Тэр peak flow magnitude Туул голын сав газарт 2700 метр куб секунд орчимд тооцсон байдаг. Ер нь бол голын гольдролд баригдсан барилгуудын 1-2-р давхар усанд автана гэсэн багцаагаар ойлгоход нэг их хол зөрөхгүй. Үерийн үед усыг барьж авч цэвэршүүлээд эргэлтийн ус болгон ашиглах зорилгоор далан резервар барих нь үерийн эрсдлийг бууруулах усны чанарыг сайжруулах, мөн усаа өөрсдөө үр дүнтэй ашиглах маш чухал арга мөн. Гэхдээ тугалын хашаа барьж байгаа мэт хайхрамжгүй хандаж болохгүй маш бат бөх, тэр хэмжээгээрээ инженерийн тооцоо судалгаа сайтай, ашиглалт, арчлалтынх нь дэглэм асуудлыг сайн тооцож барих ёстой л доо.
Иргэн [202.9.40.10] 2021-07-15 01:49:22
Энэ хүний энэ төслийг яаралтай хэрэгжүүлэхийг бүгдээрээ давалгаалаад дэмжээд өгье. Хотдоо 1 ч гэсэн маш хэрэгтэй бүтээн байгуулалтыг хийсэн нь дээр биздээ манайхаан. Тэгээд ер нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүн төрөлхтөн яаж өртөж буй билээ дээ. Гэхдээ бид азтай хүмүүс ийм амар амгалан эх оронд төрсөндөө баярлаж явдаг. Одоо л харин байгаль дэлхий минь хилэгнэх гээд л байгаа шүү. Иймээс бид дэмжье.
Үерийн даланг нураагаад байна. Мэдэж байна уу? [103.57.94.168] 2021-07-14 11:48:30
1966 оны үерийн дараа барьсан үерийн далангий чинь одоо Улиастайн урд цоолоод машины эргэлт болгочихоод байгаа ш дээ. Ингэж болдог юм уу? Танай газар энэ талаар юү хийж байна
1 [103.57.95.244] 2021-07-14 08:41:17
ӨВӨЛ БОЛОХООР ХҮЙТЭН БОЛДОГ
Зочин [66.181.186.188] 2021-07-14 06:59:01
энэ тува шааж байна
ЕРӨНХИЙ САЙД ОЮУНЭРДЭНЭ ТАНАА [202.126.89.24] 2021-07-14 05:09:19
Энэ хүний яриаг ажил болгох хэрэгтэй. Ярьсан зүйлийг олон төрлийн мэргэжлийн инженэрүүдийн баг гаргаад, олон талаас нь сайн судалж үзээд ажил болгох хэрэгтэй бна. Энэ хүний сайн муу хүн байх нь хамаагүй. Мэргэжлийн инженэр хүнийг анхаарч ажил хэрэг болгохоо бодох цаг шүү. Айлд эрэхээр авдраа уудал гэдэг энэ дээ. Монгол хүн ухаантай шүү. Манай цөлх өвгөчүүл биднийг өдий дайны амьдралд хөтөлж ирсэн. Усгүй бол ангаж үхэхээс гадна, бохир завааннаас болж өвчний үүр болно. ЗАСАГ МАГ ХУРДАН АНХААРЧ ҮЗЭЭРЭЙ. ЗАВСРЫН НӨХӨД ХУДЛАА МУУ ХЭЛНЭ ШҮҮ. ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ . УС УС УС . Усгүй бол бүх юм үгүй. Атаархуу Моннолчуудаа гэж хөгжлийг хойш нь байдаг хүчээрээ чангаагаад суучих юмаа. Тэрнээс Ийм сайхан нутаг, олон мал, их баялаг , 3 хан сая хүнийг нээрээ хааш нь бол хааш нь ханаруулаад хөгжүүлмээр юм. Шударга , сэтгэлтэй удирдагч хэрэгтэй байна аааа. Шуналтай удирдагч нарт итгэхээ байсан ард түмэн минь, зан нь бүр эвдэрчээ. Засаж болно шүү. Арай оройтоогүй бна даа.
иргэн [66.181.182.207] 2021-07-14 04:59:30
Сэлбэ голын доторхи хогоо сайхан цэвэрлэчих тэр хогондоо дарагдаад ургал нь саатаж байгаа !!!!!!!!их заваан хог л бна.тэгээд үмхий ногоон юм лбх юм !!!!!!!!уул усаа бохирдуулахаар яаж өөдлөх вэ дээ!!!!!!!!!!цэвэрлэцэгээ !!!!!!!!!тэгэж бж урсгал сайжирч урсан шүү !!!!!!!!!худлаа хээнхэрсэн юмнууд гол усныхаа доторхи гадархи эргэн тойронг анзаардаг юм уу нэг юм болохоор л сэрсэн амьтад л бх юм !!!!!!!!!!!тус тусынхаа ажилаа хийгээч !!!!!!!!!!
Зочин [59.153.114.76] 2021-07-14 03:18:18
Үхээд дууслаа да үнэн юм хэлээд байншдээ
Зочин [37.120.208.58] 2021-07-14 02:23:00
Гар мараа сарвайлгаад зураг даруулчихсан, шуналын микроб царайлсан бас нэг худлаа гар байна дөө. Хамгийн гунигтай нь нэг материал авах гэж Москва руу бөөндөө явж ирдэг. Энэ наад захын ярианд дурдагдаад өнгөрөх төдий жишээ гээд бодохоор биднээс гол харлатал авдаг татвар ингэж л эдний зугаалганд урсаж байна
Зочин [66.181.178.144] 2021-07-14 00:40:39
Сүх далайтал үхэр амар гэдэг дээ. тэр болтол нь хүлээгээд л байж байхаас үхэрнүүд ээ. наанаа мянга орилж сануулаад тоохгүй л дээ. дарга нар нь өөрт нь унац ирэхгүй бол унац ихтэй ажил хайгаад л гүйлдээд байхаас өөр юм хийхгүй л дээ. унац унаад ирэхээр ёстой нэг санаачлаад хийгээд байгаа юм шиг яриад л унана
зочин [192.82.67.91] 2021-07-13 23:13:27
сайхан донгодож байна. дараагийн ээлжинд УИХ -ын гишүүн болон нь л дээ. Нэг материал хав дарж түүнээ үнэд хүрэх муу санаатай юу
zochin [202.179.26.196] 2021-07-13 14:18:39
Ich sanaa zovj bna, ene chunii yrisaniig tusgaad UB chotiig buschuu avraachee.
Зочин [66.181.178.144] 2021-07-14 00:41:57
анхнаасаа яах гэж голын голдиролд газар өгөөдл байшин бариулсан юм.
эмээ [202.126.89.53] 2021-07-13 14:03:54
МАНАЙХАН ТЭМЭЭ ГЭХЭЭР ЯМАА ГЭЭД ЭНДЭЭС ЯАЖ МӨНГӨ ИДЭХ ВЭ ГЭЭД ХАДУУРААД ЯВЧИХНА ДАА . 76 БОЛОН ТӨР ЗАСГИЙН УДИРДЛАГУУДЫН МӨН ЧАНАР ИЙМ ЮМ ДАА
Зочин [66.181.176.11] 2021-07-13 13:38:30
Тэр төсөлөө чи хадгалаад юүүхэв. Засгийн юмыг засагт нь өг. Залуу үё чинь хийж дөнгөнө.
nar [66.181.161.107] 2021-07-13 13:00:50
Erdemtediin ugiig avaach
Зочин [66.181.161.24] 2021-07-13 12:08:01
Манай өнөөгийн удирдлагууд ч үерт автуулсан хойно тиим ч төсөл иим ч төсөл гэж мөнгө идэх аргаа олцгооно доо. УИХ гээд олон хүнээр удирдуулахаар илүү ухаалаг байдаг байтал манайд бол ирээдүйгээ бодсон шийдэл тун ховор. Намаа болон удирдлагаа хамгаалах улаан тулаанд бэлтгэнэ.
Зочин [66.181.178.144] 2021-07-14 00:42:59
9 13 20 30 үеэрээ боол шадар хийж байсан хүмүүсийн удам юм чинь . боолын сэтгэлээсээ дээшлэхгүй шүү дээ.
Зочин [192.82.67.213] 2021-07-13 12:01:22
Энэ хүний санаа зөв шүү
baram [66.181.160.53] 2021-07-13 11:03:05
baij boloh hamgiin hugiin erdee, salbaraa dampuuruulsan , idej uugaal hayadag salbartaa hontsiin setgeleer handdag hyn, salbartiihan bygd medendee ene nohoig
Зочин [202.126.90.95] 2021-07-13 10:30:54
Sudlaachdyn mungiig uguuchee erhem darga aa! ZamynUudiin chuluut busiin
Zuv [36.11.228.19] 2021-07-13 09:54:32
Zuv l yariad baih shig bna
ИРГЭН [202.9.46.34] 2021-07-13 09:19:53
ТЭР МЭДЭЭЖ АЛСАА ХАРЖ БАРЬСАН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ...
Зочин [64.119.22.101] 2021-07-13 07:55:26
хулгайч нарын мөнгө олох зорилгоор зарсан газарт барьсан өайр сав доод давхар нь усаар зүүрэндээ хоирлийг нь хэн төлөх вэ төрийн нэрээр татвар төлөгч нарын мөнгөөр төлхүүулгайч нараа иймэд хүрвэл ард түмэн энэ шудраг бүс үүлдэлийг зөвшөөрөхгүй шүү босож тэмцэнэ иймэд хүргэсэн хулгайч нарыг олож шалгаж тогтоон хохирлыг төлүүлэх хэрэгтэй
[192.82.81.51] 2021-07-16 03:45:51
байраа авахгүй л байвал барав.
Зочин [122.201.24.5] 2021-07-13 07:02:49
Чи өөрөө Элбэгдоржийг дагаад л далдаганаж Усны газрын дарга гээд сэлдэгнэж явахдаа наад ажлаа хиыж янзалж байхгүй яасын
Зочин [66.181.160.53] 2021-07-13 11:03:49
yostoi hogiin gardaa
Зочин [64.119.22.101] 2021-07-13 07:57:01
хоёр нүүтэй сальтай хулгайч даа наад хүн чинь
Зочин [192.82.73.116] 2021-07-13 07:50:09
Яг үнэн. Балиар хүн
Зочин [66.181.187.76] 2021-07-13 07:00:50
Mergejliin humuusiin sudalgaa mash ih hetegtei baigaa chuhal asuudal shuu.
Зочин [64.119.22.101] 2021-07-13 06:22:12
ГАЗАРЫГ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОСОН ЦАГ ЦАГЫН ХОТЫН ДАРГА НАРТАЙ ХАРИУЦЛАГ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ТЭД ЗАМБАРААГҮЙ ГАЗАР ОЛГОСОНООС УЛААНБАТАР ХОТ ЯМАР БОЛСОНЫГ ӨНӨӨД БИД ХАРСААР БАЙНА
Hehe [82.132.224.103] 2021-07-13 06:15:25
Надад бий, би тэгсэн би би гээд байх юм. Байгууллага төлөөлж байсан хүн байж ! Бид , манайхан, манай хамт олон гэж ярьдаггүй юм уу. ганцаараа л Бүхнийг хийсэн болж харагдах байдлаар яриад байх юм
Хэхэ [82.132.224.103] 2021-07-13 06:16:44
Энэ хүний дэвшүүлж байгаа санааг бол дэмжиж байна
Зочин [192.82.76.254] 2021-07-13 06:11:51
Тэр даланг нь хэд хэдэн газар сэтэлсэн бий. Жишээ нь Налайхын замыг тавихдаа Улиастай руу буцаж эргэдэг замыг хийх гэж сэтэлсэн. Ривер Гарден бол далан дотор нь барьсан гэх мэт.
Зочин [66.181.160.33] 2021-07-13 06:10:23
Туулын чанх эрэг дээр бариад байгаа биздээ.66 оных шиг үер болвол наад хэдэн цементэн барилга далантай юутай хийтэйгээ үйрмэг зомгол мэт болоод хуйлраад алга болно.Бүтэн сар шахам улаан хоормог урсахад юм үлддэггүй юм.
Зочин [66.181.185.96] 2021-07-13 05:23:26
Мэргэжлийн, энэ салбарын ажлын туршлагатай, их сургуулийн багшийн албан тушаал хашиж явсан, судлаач, ийм хүмүүсийн үгийг төр засаг авмаар юм аа.
Зочин [202.55.188.85] 2021-07-13 05:22:37
Эрдэмтэн маш зөв санал дэвшүүлжээ.Хамгийн гол нь энэ үнэтэй саналд дэмжлэг хэрэгтэй. Төр бараг л чадахгүй боловуу ? Манай хувийн хэшилийнхэн дэлгүүрийн сэтгэлгээнээсээ салж , нэгдэж нийлээд ч болтугай томоохон төслүүд барьж авдаг болсон цагт л урагш хөгжих болно.Ер нь үүнээс гадна төмөрлөг, арьс шир гээд барьж авах юм ч мөн их байна даа.
Зочин [202.55.188.92] 2021-07-13 05:14:46
Nuguu unetei oron suutsnuud budaa boloh ni ee, ayagui bol usand idegdeed Florida-giin nurj unasan condo shig nurj magadgui
Зочин [192.82.68.176] 2021-07-19 03:12:28
tegne