Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн хуралдаан өнөөдөр (2021.09.07) боллоо.

Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл багтжээ.

Улсын Их Хурал 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан бөгөөд хувьсан өөрчлөгдөж байгаа техник, технологийн дэвшил, нийгмийн харилцаатай уялдуулан хуулийн төсөлд хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн мэдээлэлд юуг хамааруулах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах харилцааг нарийвчлан зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан байна.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга С.Тэнгис, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Л.Нямдаваа, судлаач Д.Онолт болон албаны бусад хүмүүс оролцож, хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нарийвчлан ярилцлаа.

Дашрамд дурдахад тус хуулийн төслийг www.parliament.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд холбогдох саналаа ажлын хэсэгт ирүүлэх боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.179.21.227] 2021-09-07 12:49:24

Энэ бол маш чухал шүү Одоо хүссэн хүсээгүй бүх л ажил хэрэг цахимжихгүйгээр дэлхиин хөгжлөөс хоцрох нь тодорхой болоод байна Гэхдээ бидэнд бас нэг боломж нь түрүүлж цахимжуулж чадвал хоцрогдлоо нөхөх бас нэг боломж байна. Гэхдээ манай төр засагын сүүлиин 30 жил явсан аливаа ажлыг хэлбэрддэг хиисэн ажил нь цаасан дээр л үлддэг хариуцлага алдсан хүнд хариуцлага тооцдоггүй дундаа ордог хэлбэрээр явбал энэ ажил ард иргэд болон улс орныхоо маш чухал мэдээллүүдииг гадныханд болон ялангуяа хятадуудад алдах маш том эрсдэл байгаа Хятадууд ч үүнииг алдахгүй тэднии гар хөл болдог нөхдүүд ч үүнииг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна Мэдээллээ гадныханд алдаад байвал манай улсыг яаж ч мэдэх улс орныг далд гараар удирдах боломж тэдэнд бии болно шүү Тэдэнд ёстой л бэлэн хоол өгч өөрсдиигөө хавханд оруулах болно Иим болохоор нууцлалыг хэрхэн хадгалж байх вэ гэдэг цахимжихаасаа илүү чурал байх болно

зочин [202.126.89.219] 2021-09-07 07:43:09

хувийн нууц хамгаалахаас илүү өчнөөн асуудал МУын өмнө тулгамдаад байхад өөрсдийн хар үйлдлээ хамгаалах хуулийг чухалчлах нь хар амиа боддог улсаа тоодоггүй төрий түшээдтэй байгаагийн шинж бхадаа та нарыг чөтгөр аваасай

Зочин [59.153.114.159] 2021-09-07 20:11:14

үнэн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.