Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан: “Богд хаан” кинонд 1911 оноос хойших монголчуудын үнэн түүхийг харуулахыг зорьсон

Aдмин / Технологи

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол Улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.


-Монголчууд бид түүхийн олон хүнд сорилыг давж гарсан ард түмэн. Монгол ер нь гадны улс орнуудын сонирхлыг юуны учир хэрхэн татдаг юм бэ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас өмнө болоод дараа Орос, Хятад, Япон, Америкийн геополитикийн бодлого хэрхэн явагдаж байсан бэ?

-Монголчууд баялаг түүхтэй. Түүхийн турш бид дэлхийг байлдан дагуулж явсан үе бий. Бас эе эвдрэлцэж, тарж сарниж байсан үе ч бий. Өнөөгийн Монгол Улс дэлхийн талыг эзэлж явсан Эзэн Богд Чингис хааны Монгол Улсын гал голомтыг сахиж байгаа улс биз дээ. Тиймээс дэлхийн геополитикийн асуудал нь газар зүйн ашигтай байршил эзэмших, өөрсдийн ашиг сонирхлоо тогтооход чиглэж ирсэн болохыг монголчуудын түүх илтгэн харуулна.

ХХ зууны эхэн үеийн асуудлыг авч яривал Их Монгол Улсыг байгуулсан газар нутаг дахь орон зайг эзэмших, ашиглах сонирхол их гүрнүүдэд байж иржээ. Тиймээс Орос, Японы 1907 оны нууц гэрээгээр эл бүс нутагт, тодруулбал Монголын газар нутгийг тойрсон геополитикийн бүс, орчин зурагдсан байна. Думдад Иргэн Улс бол Манжийн эзэнт гүрний эзэмшиж байсан газар нутгийг эзэмших санаархалтай байв. Америк, Ази дахинд өөрийн ашиг сонирхлыг бий болгох үүднээс эл бүс нутагт ХХ зууны эхээр хүч түрэн орж ирсэн юм.

-Ер нь Богд хаанаас өмнө Манжийн дарлалд байх үеийн тухай танаас асуумаар байна. Манж улс гэж яг ямар улс байв, Манжийн дарлалд монголчууд байх цаг үед Монголын түүхэнд яг жинхэнэдээ юу юу болсон юм бэ?

-Манж нүүдэлчин гаралтай, Монголын Хүннү улс, Эзэнт гүрний үед Монголын харьяанд багтаж явсан улс байх. Манж гэдэг нэр нь хаанаа Манзуширын хувилгаан хэмээснээс үүдэлтэй гэж Буянчуулган гуайн түүхэнд бичсэн бий. XVI-XVII зууны үед хүчирхэгжиж, эрхшээлдээ Хятадын Мин улсыг 1644 онд нэгтгэсэн. Монголчуудын хувьд 1636 онд Дотоод Монгол, 1691 онд Халх Монгол Манжид дагаар орсон. Зүүн гар Ойрадууд 1755 онд хүчээр эзлэгдсэнийг бид мэднэ. Харин Манжийн хаан дагаар орсон монголчуудтай холбоотоны гэрээ байгуулсан гэдгийг 1911 оны үндэсний хувьсгалын үеэр монголчууд хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 1636 онд Дотоод Монголын ноёд, 1691 онд Халх Монголын ноёд Манж улстай нэгдэн орохдоо холбоотоны гэрээ байгуулж, Манжийн эзэнт гүрэн задран унахад монголчууд уг гэрээ байгуулахын өмнөх үеийн байдалд орох бүрэн эрхтэй гэсэн агуулгатай байсан гэдэг. 1911 онд Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарлах тэр үед Удай ноён Монголдоо ирж, өвөг дээдсээсээ хэдэн зуун жил хадгалж ирсэн түүхэн бичгийг өгсөн хэмээн сурвалжид бичсэн нь бий. Манжийн үед монголчуудыг олон хошуу, суманд хувааж, цэргийн зохион байгуулалтад оруулсан юм. Харин хошууны засаг ноён эзэн Чингис хааны угсааныхан байж, хошуугаа үе удамдаа өвлүүлэхийг зөвшөөрсөн нь Монголын ноёдод таалагдсан хэрэг байх. Тэр ч бүү хэл монголчуудын зан заншил, соёл, түүхийг бол хөндөөгүй гэж хэлж болно. Эзэн Чингис хаанаа тахин шүтэхийг монголчуудад зөвшөөрч байсан.

-Ардын хувьсгалыг Монгол Ардын нам их л мандуулаад байдаг. Ардын хувьсгалын түүх Монголын тусгаар тогтнолд тийм өндөр гавьяа байгуулсан түүх мөн юм уу?

-1921 оны Ардын хувьсгал гэдэг бол Монголын хувьсгал биш гэдэг нь түүхэн сурвалжаас нэгэнт тодорхой болсон. Манай Данзан, Бодоо, Сүхбаатар нарын хүмүүс өөр зүйл хүсч байсан. Харин тэднийг маань ашиглаад Зөвлөлтийн коммунистууд Орос оронд ялсан Октябрийн хувьсгалыг Монголд экспортолсон. Үүнийг гардан зохион байгуулсан хүн нь Борис Захарович Шумяцкий. Тиймээс хувьсгал ялахдаа л улаан оросууд Хүрээнд комендантын дэглэм тогтоож, эхлээд Богд хааны засгийн газрынхныг баривчлаад ердөө хэдхэн сарын дотор Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Ардын Намын анхны дарга Солийн Данзанг тэргүүлэн баривчлан хороосон байх вэ дээ. Хэн бүхэнд тодорхой тул монгол хүн бүр ойлгож мэдвээс зохих зүйл мөн. Хамгийн хачирхалтай нь бидний түүхийг зохиогоод түүнд нь бид үнэмшиж ирсэнд байгаа юм. Оросууд Октябрийн хувьсгалын баяраа үндэсний баяраасаа хассан шүү.

-Таны хувьд Богд хааныг судалж, үндэсний эрх чөлөөний хувьсгалын их ойгоор том илтгэл тавьж байсан. Тэр тухай хоёулаа ярилцаж л байсан. Богд хааны түүхэн үнэнийг, Монголын тусгаар тогтнолд оруулсан гавьяаг дахин асуух гэсэн юм?

-Монголчууд бидэнд тусгаар тогтнол, эрх чөлөө бүхнээс илүү үнэтэй. Тиймээс л Манжийн эрхшээлээс салж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан 1911 он, тэрхүү үндэсний хувьсгалыг удирдсан Богд хааныг дахин давтан хэлж яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, эзэн Чингисийн байгуулсан Монгол Улсынхаа гал голомтыг сэргээсэн түүхэн үйл явдал. Тархай бутархай, бурханы шашинтай монголчуудыг нэгтгэж чадсан гавьяатай хүн бол Наймдугаар Богд Жавзандамба хутагт мөн. ХХ зууны Монголын түүхэнд ганцхан л эзэн хаан байсан, 1911-1924 онд. Тэр нь Богд хаан. Социализмын жилүүдэд монголчуудыг өөрийнх нь түүхэнд дургүй болгосон юм. Эзэн Чингис хаандаа хөшөө босгохыг зөвшөөрдөггүй байлаа. 1921 оноос өмнө монголчууд тас харанхуй байсан л гэж номлож ирсэн. Гэтэл дэлхийн тавцанд Монгол хэмээх нэрээ мөнхөлж ирсэн үндэстэн атал боловсролгүй, таг харанхуй байсан гэж сурталчилж ирлээ. Эл үндэстэн хэдэн зуун жил хэрхэн явж ирсэн байх вэ. Харин ч монголчуудын олон зуун жил үеэс үед өвлөж ирсэн түүх, соёл, зан заншил, эх бичиг, уламжлалт бүхнийг социализмын жилүүдэд үгүй хийсэн шүү дээ. Үүний горыг бид нар өнөөдөр ч гэсэн амсаж байгаа.

-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор 2011 онд УГЗ Б.Цогтбаяр найруулагч “Богд хаан” кино хийсэн. Уг бүтээлд Богд хааныг Монгол төрийн шашны тэргүүн гэдгийг онцгойлон гаргаж үзүүлсэн байдаг?

-2011 онд монголчууд 1911 оны үндэсний хувьсгалын зуун жилийн ойг нэлээд өргөн тэмдэглэсэн. Зуун жилийн ой тэмдэглэх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай 2008 онд гаргасан. Монгол Улсын Их Хурал Зуун жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган зохион байгуулж, уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай “Олуулаа болцгоое” гэсэн алдартай илтгэл тавьсан байдаг. 100 жилийн ой тэмдэглэх засгийн газрын комисс гарч байсан. Одоо эргээд харвал монголчууд 1911 онд нэгдэж чадсан шигээ тэрхүү түүхэн үйл явдлын ойг тэмдэглэхэд эвлэлдэн нэгдэж байжээ гэж бодогдож байна. Уг ойд зориулсан “Богд хаан” уран сайхны киног найруулагч Б.Цогтбаяр санаачлан хийсэн. Тэрхүү Богд хаан киноны нэгдүгээр анги бол Наймдугаар Богд тодроод Монголд морилж, Улсын эзэн хаанаар 1911 онд суух хүртэлх үеийг хамруулсан юм. Цогтбаяр маань сайн ч кино хийсэн. Түүнд тусалсан хүмүүс цөөвтөр ч гэсэн байсан байх. Уран сайхны кино бол маш хүчтэй зэвсэг. Бүх урлагийн дотроос юу гэдэг билээ. Богд хааны талаарх соц үеийн уран сайханы кинонууд одоо хүртэл гарсаар л байна. Хүмүүсийн тархинд хуучин ойлголтууд хэвээрээ л байна. Тиймээс үзэл суртлын кинонуудаа хаагаач гэж дахин давтан хэлмээр байна. Ургаж байгаа ногоог бүү хордуул. Өсвөр залуу үеийн маань ирээдүй бүдэг болж байна шүү дээ.

-Тэгвэл “Богд хаан” киноны хоёрдугаар анги удахгүй нээлтээ хийх гэж байна. Монголын сүүлчийн эзэн хааны хоёр ангит кинонд та түүхийн зөвлөхөөр ажилласан. Ер нь кино гэдэг бол түүхэн эх сурвалжийг уран сайхны аргаар ард олонд үзүүлдгээрээ үнэ цэнэтэй. Богд хааны тухай ном уншихад тухайн зохиолчийн бодол сэтгэлгээ илүүтэй гардаг бол уран сайхны кино түүхэн эх сурвалжийг гол шугамаа болгож барьдгаараа үнэ цэнэтэй гэдгийг хэлээд байгаа юм?

-“Богд хаан”-ы киноны хоёрдугаар анги сайн болсон. Түүхэн үнэнд нийцсэн. Хэмжээний хувьд жаахан том болсон байна лээ. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн үеэс эхэлж 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал болсон үеийг хүртэлх Богд хааны болон Монголын Засгийн газрын сайд, түшмэд, ноёд, хутагт хувилгаадын түүх гарна. Орчин үеийн Монголын эх суурь тавигдаж байх үеийн адармаатай, сургамжтай, бахдалтай, баяр баясгалантай үеийн түүх гарна. Мэдээж орос, хятад түшмэдийн оролцоо ч харагдана.

-Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан анх удаа тус кино гадаа нээлтээ хийх гэж байна. Хоёрдугаар ангид Богд хааныг төрийн тэргүүн гэдэг талаас нь үзүүлэхийг зорьсон гэсэн. Шинэ цагийн монголчуудад Богд хааныг түүхэн үнэнээр нь үзүүлэх гол бүтээл нь “Богд хаан” кино мөн байх гэж ойлгоод байгаа?

-Улсын эзэн хаан, төрийн тэргүүн, шашны тэргүүн байсан хүний намтар түүх гэдэг бол тухайн улсын түүхтэй салшгүй холбоотой байдаг. Тэр үүднээсээ энэ "Богд хаан" кино 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс хойших үеийн монголчуудын үнэн түүхийг харуулахыг зорьсон. "Богд хаан" киноны нээлт 2021 оны есдүгээр сарын 9-нд Богд хааны ордон музейн гадна болно. Яг нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гуайн 2019 оны 1 дүгээр сард буулгасан зарлигийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас санхүүжүүлэн Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд Богд хаанд зориулсан хөшөөний нээлт болсон. Одоо эл Цогтбаярын найруулсан "Богд хаан" уран сайхны кино гарч байна. Тиймээс Богд хааны талаарх ойлголт зөв болж байгаа гэж бодож байна. Бээжин, Хөх хотод хэвлэгдсэн “Монгол үндэстний нэвтэрхий түүх” номонд Богд тэргүүтэй урвагчид гэж бичсэн байдаг юм. Тэгээд хятадууд урвагч гэж бичиж байгаа бол Монголын төлөө явсан гэдэг нь гарцаагүй гэсэн үг шүү гэж би хэлдэг юм.

-Тэгэхээр Монголынхоо түүхээ уншиж мэдэх явдал бүхнээс чухал гэж та бодож байна уу?

Тэгэлгүй яах вэ. Болдогсон бол бүх насны монголчуудад зөвхөн Монголын бүхий л үеийн түүхийн ном судруудыг өдөр шөнөгүй уншуулахсан гэж боддог юм. Бид өөрсдийгөө танихгүй болтлоо өөрчлөгдсөн байхад гадны ном уншаад улам л төөрөлдөнө дөө. Тиймээс л мэргэн сайд А.Амар гуай дэлхий дахин гэж хэлэхийн өмнө заавал Монгол гэж хэлж, гадаад хэл сурахын өмнө Монгол хэлээ хичээнгүйлэн сурахыг захисан байдаг юм. Дээр нь хэдхэн тооны Монголын түүхчидээ бодох хэрэгтэй байх. Амь зуухын эрхэнд түүхийн судалгаа руу гүнзгий орохгүй байна шүү дээ. Түүхч эрдэмтдийн бүтээл цөөн хувиар хэвлэгдэж, ердөө л мэргэжлийн хүмүүсийн хүрээнд эргэлдэж байна. Монгол үндэстнийг сэрээхийн тулд түүх, соёлыг нь мэдүүлэх явдал онц чухал байна. Үүний тулд Монголын төр бодитой дэмжлэг үзүүлбэл зохино. Эл Богд хааны тухай уран сайхны кино бол социализмын үеийн кинонуудаас тэс өөр болсон. Түүхэн талаас ч, уран сайханы талаас ч сайн болсон гэж бодож байна. Уг киног бүтээхэд хувийн хэвшлийнхэн, тухайлбал Мөнхжаргал захиралтай “Эвсэг” ноолуурын компани их дэмжлэг үзүүлсэнд хувиасаа талархалтай байгаа. Учир нь Богд хааны тухай зөвөөр ойлгож, тэр киног санхүүгийн хувьд дэмжинэ гэдэг нь оюун ухааны цар шаардсан ажил гэж бодно.

Сүүлд нь нэмээд хэлэхэд, монголчууд бидэнд үнэт зүйлс үгүй байна. Үнэт зүйлс бол нэр төр, цаг хугацаа, биеэ авч явах байдал, аливаад хандах хандлага, хувь хүний эрх чөлөө, өмч гээд олон зүйл дээр оршин тогтдог. Тэдгээр үнэт зүйлсийг юугаар ч худалдаж авч болдоггүй эрхэм зүйлс байдаг. Монгол үндэстэн хэдэн мянган жилийн турш үнэт зүйлс болсон үндэсний дархлаа, ой санамжаа тээж ирсэн түүх, соёлтой. Харин одоо тэрхүү эрхэм үнэт зүйлсээ алдахад тун ойрхон байна шүү. Энэ бол үндэстэнд учирч болох хамгийн том аюул. Үүнийг ухаарч сэрэх хэрэгтэй. Эс тэгвээс оройтоно. Өрлөг түүхэндээ, өвөг дээдэстээ өөрөө үнэнч байгаагүй бол үр хүүхдүүд маань үнэнч байг л дээ. Үүний тулд үндэсний түүхийг бүх шатны сургууль, бүх насны хүмүүст дахин давтан хүргэх нь чухал байна.

ӨДРИЙН СОНИН Норовын Гантулга

image


Сэтгэгдэл

Tyyheen yns,zaluus aa!! [148.60.92.227] 2021-09-13 11:58:03

zaluus aa,tyyheen sain yns daa!!!erdemtenii helsen yg ynen syy!!!gadaadiin hel zyi geed eert dasaagyi zyil ryy tarhian mansyyryylaj baisanaas hagas dytyy ch atagyai Mongol hel deerh tyyheen yns!!!!!tegbel tolgoin chini ergee garna?...Mongol hyn bolj darhalaajina?....OK zaluus aa!!!hynii heliig hicheegeed ch syrch bazaahgyi dee!!!

Зочин [202.179.27.222] 2021-09-13 09:30:06

ardiin huvisgaliig ingej uguisgevel mongoliin tusgaar togtnoliig uguisgene.Aldaatai asuudal baisan ch hudsun deeltei heden huvisgalchid orosuudtai tunshilj gamin baroniig huuj gargasan unen.Olon hunii tzus nulimsaar ulsiin tusgaar togtnol bichigdsen. Odoo ungursun tuuh.Uneniig ingej uguisgej bolohgui

Г.Алтангэрэл [202.55.188.110] 2021-09-13 09:10:28

Түүхч мэрэгжлийн эрдэмтэн нарт Млнголчууд дэлхийн улс орнуудаас авөрмөгц, баялаг, 2000 гаруй жилийн баян түүхтэй ард түмэн. Түүхийн ухааны докторууд та. нар монголчуудын үнэн, бодиттой, зөв түүхийг ард түмэн болон өсвөр хойд үеийнхэнд үлдээх ньзүйтэй. Түүхээр улс төржих нь ард түмнийнд буруу зөрүү ойлголт өгнө шүү.

Зочин [195.46.106.44] 2021-09-13 06:14:30

Ардын хувьсгалын ачаар Монгол Улс улсын дайтай улс болсоныг түүхч Батсайхан гуай хичнээн үгүйсгээд нэмэргүй байхаа.Хэн оролцсон, хэн юу экспортлосон нь хамаагүй түүхийн тийм боломжийг ашиглаж чадсан нь Монголчуудын аз. Зөвхөн Бодоо Данзан биш олон хүний амь эрсэдсэн. Түүнийг Монголчууд мартаж болохгүй. Тийм ч учраас асар их үнэтэй тусгаар тогтнол гэж нэрлээд байгаа юм. Богд хааны тусгаар Монгол Улс байгуулахын төлөө зүтгэж байсан их зүтгэл чин сэтгэлийг Монголчууд тодруулж санаж дурсаж явах нь зөвөө. Гэхдээ жинхэнэ тусгаар тогтнол чинь таны муулаад байгаа Оросуудын хүчээр сая нэг бий болж чадсан юм. Гарзгүй олз тэр тусмаа тусгаар тогтнол хаана ч байхгүй. Харин бид тэр үнэ цэнийг хэзээ ч мартаж, үнэгүйдүүлж, засварлаж худлаа тайлбарлах эрхгүй байхаа.

Зочин [103.212.119.184] 2021-09-14 06:31:08

Нэг л их цэвэрхэн ганган хувцастай яасан цэвэрч бсан юм бэ гэж гайхмаар кино бсан, нэг л үзсэн дахиж үзэхгүй 2-р ангийг нь үзээч гэж гуйсан ч үзэхгүй хайран цаг. Уран сайхны өгүүлэмж, зарим нэг хэтрүүлэг, тэмцэл өрнөл, төгсгөлийн тайлал энэ тэр юу ч байхгүй зүгээр л нэг баримтат кино юмуу хаашай юм . "Өглөө" , "Тэмцэл" гэх мэт хуучин кинонуудаа бол харин дахин дахин үзнээ дуртаяа. Юу хэлэх гээд бн гэхээр үзэл суртал, түүхийг уран сайхны аргаар үзүүлж бгаа бол хүн сонирхохоор урлагийн бүтээл байх ёстой ямар сайндаа л Уран сайхны кино гэж нэрлэх вэ дээ. Одоо бол пандааш нь баастай пацаанууд л кино хийдэг болждээ.

Зочин [202.179.27.222] 2021-09-13 09:34:50

Tuuhch Batsaihan henii zahialgaar henii munguur mongoliin tuuhiig uguisgeed bainaa.Ustaj alga bolson manjaas bogd tysgaarlaj zarlasan>Ardiin huvisgaliin achaar shineer mandsan hyatadaas tysgaarlasan iluu ach holbogdoltoi

зочин [43.242.242.59] 2021-09-13 05:15:55

Муухан кино болсон бна лээ. Цөөхөн хэдэн хүн л тоглоод байх юм. Ядаж Ардын элч, Тунгалаг Тамир зэрэг киноны чинээнд хүрдэггүй юмаа гэхэд Залуучуудын хийсэн Маш нууц 2 буюу Байтаг богд кино шиг хийчих сэтгэл байсангүй юу

Зочин [122.201.23.28] 2021-09-13 06:17:04

заавал чамд таалагдах ёстой ч биш дээ, Түүхэн баримтыг харуулах гэсэн кино уран сайхны өнгө аястай байгаад яах вэ дээ, Танин мэдэхүүн шинж давамгайлж л үнэн түүхийг л ард түмэнд түгээн мэдүүлж байвал энэ киноны ач холбогдол нь орших бус уу

Түшиг монгол [202.179.10.138] 2021-09-13 03:46:51

Ямар улс хэзээ хүлээн зөвшөөрсөн байх нь чухал биш өнөөдөр монгол улс байгаа нь чухал байх гэж бодож байна энэ сэтгэгдэл бичэж байга нөхдүүд жаахан ч болов юм уншилдаа одоо номын сангуудаар / сумын номын сан/-д ч гэсэн түүхийн сэдэвтэй шинэ номнууд очиж байгаа сайн унш тэгшээд 8 дугаар богдын тухай САНАЛАА ХЭЛЭЭЧЭЭ түүх түүхээрээ үлдэнэ Тэгээд бас нэг юмыг энэ сайтыг уншиж сэтгэгэдэлээ бичсэн хүмүүст нэг үгийг сануулая " Өнгөрсөн үерүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамруу их буугаар буудна" Дегасиани их яруу найрагч Расул Гамзатев хэлсэн байдаг юм шүү энэ их яруу найрагч майна Тулуй эзний үр удам байдаг юм байна билээ шүү манайхан

Оросууд байгаагү бол ... [202.131.225.53] 2021-09-13 02:17:41

Оросууд байгаагүй бол Монголын түүх өнөөдөр Өвөр Монгол шиг болчих байсан. Хүүхдүүд нь хятад сургуульд яваад, монгол хэлээ сурах боломжгүй болох байсан. Харин ч коммунист оросуудын ачаар японы түрэмгийллээс хамгаалагдаж, 1949 онд тусгаар тогтнолоо Хятадаар зөвшөөрүүлж, дараа нь бусад социалист орноор хүлээн зөвшөөрүүлж, хүн амаа өсгөж, монгол боловсрол эзэмшүүлж, 1961 онд НҮБ-ын гишүүн болж байж л улс шиг улс болж чадсан. Тэгээгүй бол 1921 онд Хятадын хэсгээрээ л үлдэх байсан юм. Үгүй гээч?!!!

Зочин [202.179.27.222] 2021-09-13 09:32:14

yag unen

Түүхийн явцын логикийг ойлгодог юм уу? [202.131.225.53] 2021-09-13 02:30:05

Их британи, Франц, Япон, Баруун Герман, Итали, Испани зэрэг хөрөнгөтөн улсууд ММонголыг 1970-аад оны үед л "тусгаар тогтносон" "Хятадын нэг хэсэг биш" улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн. АНУ бол бүүр 1989 онд л манайхыг тусгаар тогносон бүрэн эрхт улс гэдгийг хүлээн зөвшөөрч Монголтой дипломат харилцаах тогтоосон. Түүхээ мэддэг ш/у-ны доктор уу, энэ чинь???

Зочин [64.119.18.65] 2021-09-13 02:02:50

МАН байгаагүй бол өнөөгийн Тусгаар Тогтносон Монгол Улс гэж байхгүй байх байсан. АН байгаагүй бол өнөөгийн Оффшорчид, Оцгоногчид, Хонгилчид, Ажилгүй ядуучууд байхгүй байх байсан, Юу үнэн, Энэ ҮНЭН.

Зочин [192.82.86.147] 2021-09-13 01:23:16

ЕБС -д Монголынхоо туухийг унэн менеер нь заах нь маш чухалаа Боловсролын сайд Энхамаглан минь сайн дэмжээрэй! Хуухдууд маань багаасаа туухээ мэддэг байхнь юунаас ч чухал!

Зочин [103.80.210.183] 2021-09-13 00:57:09

хуцаад бай хамаг түүхийн баримтаа хятадад зарчихаад түүх гуйвуулах хөрсийг нь тавьж өгчихөөд солиороод байгаараа

Зочин [103.212.117.231] 2021-09-12 23:27:01

Богд хаан кино муу болсон. Мөнгө бага бсан уу.

Зочин [202.9.46.83] 2021-09-12 23:00:35

Тэр богд чинь хаан биш шарын шашны тэргүүн лам. Харанхуй мунхаг монголчууд хаан гэж андуурдаг.

Зочин [172.58.143.163] 2021-09-13 02:47:44

1911 ond haan sentiid zalsan l yumdaa

Зочин [203.91.115.50] 2021-09-12 08:34:24

ХУУРАМЧ ТҮҮХЧ ЭНЭ ПИЗДА БАС АРДЧИЛСАН ХУЖАА ЦОГТБАЯР НАРЫН ХУЛХИ КИНО ЁСТОЙ ХА ХА ХА.

Зочин [148.60.92.227] 2021-09-13 11:54:58

zaluus aa!!!ta nar tersen chini ynen,ene nytag deer ehees pod hiisen chini ynen?gagchhyy gal yleeh gazar gisgeh hoyor chini hydal!!!!!bolchihood bna suu!!!!ene toriig BOGD HAAN abchirsan yum!Bogd baigaagyi bol Hytadyyd hyrdan ezleh bailaa gej Orosiin Konsulaar ter yed baisan hyn helsen baidag!

zochin [66.181.161.66] 2021-09-12 03:15:01

omnoni yarini yasn yum,odo hudla ....

Зочин [66.181.161.15] 2021-09-12 03:05:09

Голтой л зүйл - ноён нуруу нь - үнэн нь л энэ болов уу ... Богд хэдийгээр Төвөд - Тангуд нь үнэн - шашинаар монголчуудыг номхруулах харь санаа нь гнэн боловч , болсон явдал нь л энэ болов уу ...

Зочин [66.181.161.34] 2021-09-12 02:44:00

Үнэн түүх чухал л даа. Ардын хувьсалаас илүү 1911 оны хувьсгалд өндөр ач холбогдол өгөх ёстой

Зочин [202.179.27.222] 2021-09-13 09:31:23

ardiin huvisgal baigaagui bol unuudur manjiin bish hyatadiin haryat uls baih baisan. Uuniig martaj ogt bolohgui

Зочин [172.58.143.163] 2021-09-13 02:48:20

Tiim


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.