“Талибан” эмэгтэй оюутнуудад зориулсан шинэ дүрэм журам танилцуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

КАБУЛ. /BBC/. Афганистаны их сургуулиудыг оюутнуудыг хүйсээр нь тусгаарлаж, хувцаслалтын шинэ дүрэм нэвтрүүлнэ гэж “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ.
Дээд боловсролын сайд Абдул Баки Хакканигийн мэдээлснээр, эмэгтэйчүүдэд их сургуульд сурахыг зөвшөөрөх боловч эрэгтэйчүүдтэй зэрэгцэн сууж суралцахыг хориглоно. Мөн оюутнуудад заах хичээлийг хянан нягтлах ажээ. Афганистан 1996-2001 онд талибуудын хяналтад байх үед охид, эмэгтэйчүүдийг сургууль, их сургуульд суралцахыг хориглож байсан юм.
“Талибан” эмэгтэйчүүдийн сурах, ажил эрхлэх эрхийг хязгаарлахгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Гэвч тэд наймдугаар сарын 15-нд засгийн эрхийг авснаасаа хойш эмнэлгийн байгууллагаас бусад салбарт ажилладаг эмэгтэйчүүдээс аюулгүй байдлын нөхцөл байдал сайжрах хүртэл ажилдаа явахгүй байхыг хүсжээ.
Талибууд өөрсдийн далбаагаа ерөнхийлөгчийн ордны дээр залснаар засаг захиргаа нь төрийн үйл хэргээ эхлүүлснийг илэрхийлэн харуулснаас нэг хоногийн дараа буюу ням гарагт дээд боловсролын бодлогын тухай энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Тэд засгийн эрхийг авснаас хойш сар орчмын хугацаа өнгөрч буй юм.
Энэхүү бодлого нь талибууд хяналтаа тогтоохоос өмнөх үеийн сургалтын дэглэмд эрс өөрчлөлтийг оруулах юм. Тухайлбал, эмэгтэй оюутнуудаас хувцаслалтын дүрэм баримтлахыг шаарддаггүй байснаас гадна их сургуулийн эрэгтэй, эмэгтэй оюутнууд зэрэгцэн суралцаж байсан юм.
Харин А.Хакканигийн хувьд эдгээр өөрчлөлтийн тухайд харамсахгүй байгаагаа илэрхийлээд, “Холимог боловсролын системийг эцэслэхэд бидэнд ямар ч асуудал байхгүй. Исламын шашинтнууд үүнийг хүлээн зөвшөөрөх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Их сургуулиуд ангиудыг тусгаарлах нөөц бололцоо дутмаг тул шинэ дүрэм журам эмэгтэйчүүдийн сурах эрхийг хязгаарлаж болзошгүй ажээ. Гэвч А.Хаккани хичээл эмэгтэй багш нар хангалттай байгааг онцлоод, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд өөр арга замыг эрэлхийлэх боломжтой гэж хэлжээ.
Тэрбээр, “Энэ бүхэн их сургуулийн хүчин чадлаас хамаарна. Мөн эрэгтэй багш нарыг хөшигний цаанаас юм уу технологийн тусламжтайгаар хичээл заах нөхцөлийг бүрдүүлэх боломж бий” хэмээн хэлсэн байна. Мөн бага, дунд сургуулиудад охид, хөвгүүдийг тусгаарлан суралцуулах бөгөөд нь энэ нь Афганистанд хэдийнээ нийтлэг болсон юм.
Эмэгтэйчүүд хижаб өмсөх шаардлагатай гэдгийг А.Хаккани мэдэгдсэн боловч заавал нүүрээ халхлах ёстой эсэхийг тодорхой дурдаагүй байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг Э.Хулан


Сэтгэгдэл

zochin [117.92.101.184] 2021-09-18 04:27:52

er ni bol hun torligtong emegtei humuus l toruulj bii bolgosn.hun bolj torsondoo eejdee,emegtei humuust bayarlaj yavmaar yum en eregteichuud

Зочин [64.119.27.231] 2021-09-13 05:58:18

Хүн төрлөхтөнд эр эм гэж 2 төрлийн хүн байдаг.яагаад энэ шашин эмэгтэй болон төрснийх нь төлөө ингэж ад шоо үзэж дээрэлхээд байдаг юм бол оо.Эмэгтэй хүнээс төрцгөөсөн ангир жжргыг нь хөхөж хүн болцгоосон л баймаар юм даа

Zochin [91.5.110.113] 2021-09-13 17:51:12

Harin tiin emegtei hun baihgui bol uursduu eregtei humuus turuhgui baisan gedgiig ch oilgohgui haranhui buduuleg erguu teneg humuus muuhai shashintai ulsuud iim ymnuudad shashind zuvshuurduggui murtluu hun buudaj alahiig zuvshuurdug ter chigt ustgachuhmaar muuhai humuus


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.