Спортыг улс төрөөс салгах хэрэгтэй болжээ
Ер нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг багийн бус спортууд тухайн тамирчиндаа хүмүүжлийн асар их доголдол авчирдаг. Тэдний үзүүлсэн амжилт, алдар гавьяа нь зөвхөн хувь өөрт нь ирдэг. Тэр их ачаалал, нэр нөлөө, мөнгө төгрөгний ая данг нэг хүн дааж явна гэдэг боломжгүй. Хүссэн хүсээгүй “би баатар” болж, ард түмэн, төр засаг өөрт нь өртэй юм шиг санагдаж эхэлнэ. Тэгээд УИХ-ын гишүүн, бүр болилоо гэхэд овоо том даргын албан тушаалд сууж аваад сэтгэл нь тайвширдаг бололтой юм билээ. Ийм жишээ захаас аваад элбэг. Олимпийн аварга жүдочийг магнай дээрээ залсны үр дүн юугаар төгсөв. Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгч болж өргөмжлөгдсөн тэрбээр найзыгаа алчих шахам зодож, өөрөө шоронгийн хаалга татах дээрээ тулаад сууж байна. Араас нь одоо бас нэг тахин шүтэгдсэн олимпийн аварга боксчны нэр яригдаад эхэллээ. Энэ мэт өөрийгөө эзэн, хаан заан мэт дөвийлгөж боддог тамирчин маш олон. Ил л гардаггүй болохоос биш залуу тамирчдаа зодох, дээрэлхэх нь юу ч биш гэж ярьдаг. Шигшээ багт үзүүлсэн амжилтаараа биш, эрх ашгийн нэгдэл, танил талаараа ордог гээд яриад байвал жирийн бус зүйл их. Нэг зүйл нэмэхэд, амжилт гаргасан тамирчинд төрөөс сард олон сая төгрөгийн цалин олгодог болсноос хойш тамирчид эрсдэлтэй зүйл хийхээ больсон гэдэг. Үүнийг ялчихвал сар бүр их мөнгө авна гэж бодохоос хөдлөхөөс ч эмээдэг. Юун эрсдэлтэй мэх, олон хувилбар угсруулан хийх, өнөө мөнгө бодогдож зогссоор байгаад ялагддаг болсон гэж спорт сонирхогчид ярих болсон. Энэ бол багийн бус спортын тухайд юм. Нэг хүний спортын нийгэмд үзүүлэх нөлөө ч бага.
Харин багийн спортын тухайд арай өөр зүйл яригддаг. Яагаад спортод ингэж их ач холбогдол өгөөд, төр хүртэл оролцоод байдаг нь саяхны юм биш л дээ. Социализмын үед спортоор дамжуулан улсынхаа нэрийг тив дэлхийд гаргах нь туйлын зөв боломж байв. Интернэт, сүлжээ, харилцаа холбооны хөгжил таг харанхуй байсан тэр үед спортоор дамжуулж улсынхаа нэрийг гаргахгүй бол жижигхэн улсыг хэнбугай ч мэддэггүй байсан үе. Тэр үеэс хойш орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөж, дэлхий хавтгай болчихсон. Нэг товч дараад Монголын тухай бүхий л мэдээллийг авчих болсон энэ цагт уул уурхай, аялал жуулчлал зэрэг эдийн засагтаа нэмэр болохуйц салбартаа ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт татах ажил хийх нь хамгийн оновчтой хувилбар юм. Нэг хүний спортыг тахин шүтдэг цаг хэдийнэ өнгөрсөн. Манай поп коммунистууд л энэ үзэл, арга барилаас салахгүй зуураад байгаа болохоос дэлхийн чиг хандлага өөр өөрийнхөө зам мөрөөр хөгжиж явна.
Нийгмийг шуугиулаад байгаа өнөөдрийн үйл явдал боксчдын зодоон юм шиг харагдавч жинхэнэдээ бол улстөрчдийн хэрүүл, бие биенээ чадах гэсэн явуулга үргэлжилж байна. Боксын холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн. Түүнд дургүй хэсэг бүлэг хүмүүс энэ зодооныг дэвэргэн, “Ард түмэн хүүгээ өмөөрнө” гээд хүч оруулан чангалж байна. Мэдээж, сайдыг өмөөрөгсөд нөгөө талд нь цовхчиж байгаа. Учир мэдэхгүй нэгэнд нэг зодооны тухай, хөөрхий муу хүүг ухаан баларттал нь нүдэж байгаа зэвүүцэм үйл явдлын эргэн тойронд хэрүүл өрнөж байгаа санагдана. Үнэндээ үүнтэй зэрэгцээд улс төрийн өрсөлдөөн, бие биенээ намнах ажиллагаа л ингэж өндөр аваад байгаа билээ. “Түмний нэг” хэмээх Монголын уран сайхны кинонд морины дуудлага худалдааны хэсэг байдаг даа. Эхнэртээ морь авах гэсэн хоёр эр үнийг нь бие биеэсээ өрсөн өсгөөд байдаг. Түүнийг харсан нэгэн “Ямар ид шидтэй морь болохоороо ингэж үнэд хүрдэг байна аа” хэмээн гайхшрахад хажуугийн өвгөн “Мориндоо ч биш байх аа, хүүхээ” гэж учрыг нь тайлдаг. Түүн шиг энэ их дуулиан бол яг зодоондоо ч биш юм аа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эхлүүлсэн найр ийм зодооноор төгсөхөөр ингэж шуугилгүй яахав, зүйн хэрэг. Энгийн нэг төрийн бус байгууллагын удирдлагууд зодолдсон бол хэн ч тоохгүй, сонирхох ч үгүй. Шүүх цагдаагаараа асуудлаа шийдээд л болоо. Цаашид дарга нар далчиганаж спортын холбоодын ерөнхийлөгч энэ тэр гэсэн сэтэр зүүдгээ болих хэрэгтэй. Спорт спортоороо, улс төр нь өөрийнхөө зам мөрөөр явахгүй бол ийм хэрүүл зодоон үргэлжилсээр байх болно.
Сэтгэгдэл
Зочин [148.60.92.227] 2021-09-20 09:35:15
Sportiin tamirchid yhaalag sydrga sahilaga battai baij yragsaa ahidag yum,emneh nehedyydeesee syralz!!!!negent aldaa gargasan bol hyleej abch syr!!!chadahgyi bol emneh aldaag yah gej gargasanaa yhaar!!!!arban har nygeldee hytgaldsan archaagyi eger Mongolchyyd boljee!!!ta nariin ene yeiig yagaad ch eerchilej chadahgyi boljee!!!eneeh kapitalizmryygaa yabaad baigaa yu?yharchihsan uu?....sasinii syymjleed baisan saisin chini ta nart daryylagatai zeb byryy yalgah yhaan hairlaj baij dee!!!odoo ch aliigaa aldaj dyyslaa daa!!!dor hayj l ahmadaan hyndetgeh yos ystaj dyyslaa!!!ingej baigaad hers ergehtee ylas yndeseer ni nemerdegsen dee!!!
уншигч [202.126.89.81] 2021-09-15 16:38:30
Энэ Нянбатгана ер ньгайтай өтчин үү үгүй юу батлуулсан хууль болгон нь ард.тэмэнд гай, одоо бас МБХдээр суугаад баахан өт...
Иргэн [66.181.161.28] 2021-09-15 09:53:41
Нөгөө талаас нь харвал улстөрийг ч бас спортоос салгах хэрэгтэй юм. Залуу улс төрчийг унагах Женко ажиллагаа яваад байх шиг ээ. Женко өөрийг нь шүүмжилсэн залуу улс төрчдөд нэн халтай. Нэг залуу улс төрч Женкогийн булхайг дэлгээд түүний дэглэсэн хүчингийн хэргээр УИХ-аас татагдсан. Нямбаатар түүнийг шүүхэд хэрхэн нөлөөлдгийг хэлсний хариуд боксын холбооны ерөнхийлөгчөөр уригдсан бололтой юм. Тэгээд дэглэсэн үйл ажиллагаанууд яваад байгаа юм биш үү?
зочин [122.201.19.99] 2021-09-15 07:39:19
Нямбалайг улс төрөөс зайлуулах цаг болжээ Мэнгэт Нямдоржид их юм зөөсөн дөөө тэр гавьяагаараа сайд болсооон болсон
Зочин [192.82.70.187] 2021-09-15 03:56:56
Саналаараа. огцорч сур Өөрийгөө хүрээлүүлж байгаа л ажил
Зочин [202.9.40.184] 2021-09-15 03:48:17
Энэ сайданцар чинь боксын ОУХ ний мастер юм байлгүй дээ. Тэгээд л бага ч гэсэн гадралдаг болохоор нь ер ч болсым байлгүййййй чёрт
Зочин [64.119.22.1] 2021-09-15 03:42:32
Эсгий хийх газар нохой хэрэггуй
Зочин [66.181.161.104] 2021-09-15 03:04:11
Одоохон спорт төр урлагийг салгаж, ялгахгүй бол бантан жонхууны холимог болоод бүр сүүлдээ
Зочин [192.82.77.37] 2021-09-15 02:43:27
Урлагийг бас холиод хаясан. Авах юм алга.
Зочин [103.229.178.26] 2021-09-15 02:32:45
ганц спорт ч бишээ ... бүх л юманд улс төр хутгалддаг шүү, энэ балиар баас шиг байдлаасаа салаагүй цагт манайх хөгжиж дэвшинэ гэж байхгүй ээ, улам л уруудна
СПОРТ БА УЛСТӨР [202.179.25.79] 2021-09-15 02:27:45
НЭГД . УЛСТӨРЧИД СПОРТООС ЗАЙЛЦГААХ ЁСТОЙ. ХОЁРТ. САХИЛГАТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ ЁС ЗҮЙТЭЙ ХҮН ЧАНАРТАЙ ШУДРАГА ТАМИРЧИД Л УЛС НИЙГЭМД , ЗАЛУУЧУУДАД ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ЗЭРЛЭГ БАЛМАД ОЛИМПИЙН АВРАГУУД ОГТ ХЭРЭГГҮЙ . ГУРАВТ ЦААШДАА ИЙМ ХАЧИН МУУХАЙ ЗАЛУУЧУУДЫГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТЭЖЭЭМЭЭРГҮЙ БАЙНА. ДӨРӨВТ. ХУРАНДАА ЦОЛ ӨГМӨӨРҮЙ БАЙНА
иргэн [192.82.74.107] 2021-09-15 02:23:17
Төр яахаараа спорт удирдаад явдаг юм.!!!!!! Энэ тэнэг залууг болиоч урдахаа хийж чадахгүй байж юу спорт вэ!!!Тамирчид бол жинхэнээсээ сэтгэлтэй бэлтгэлээ хийдэг шүү!!!!!Төр ажилаа спорт ажилаа хийж чаддаг чаддагаа хийгээч Короноогоор далимдуулж олоноороо хоол унд идэнд хэрэлдээд короноо тараасан энэ Нямбаярт арга хэмжээ аваач!!!!!!ичихгүй тамирчинг хөөх чи хэнвэ!!!!!!!Заылаач!!!!@@
зочин [192.82.72.217] 2021-09-15 02:17:32
Төрийн сайд нь олон хүн бөөгнөрүүлж,хооллож ундаалаад хуулиа зөрчиж байхад нөгөө онцгой комисс, хууль хүчний байгууллага чинь унтаад өгсөн үү? Гурван өндөрлөгүүдээ та нар яасан муухай юм бэ? Шал худалчууд.
Зочин [192.82.70.65] 2021-09-15 01:42:20
Нямбаатар сонгогдоод олон хүн цуглуулж хоол унданд орж хахуульддаг нь буруу.
Зочин [103.14.36.250] 2021-09-15 01:41:02
Novshiin MANgaruud uheed duusah boltugai
зочин [202.131.250.52] 2021-09-15 01:39:27
үнэнээр нь л хэллээдээ хө уих-н гишүүд сайд дарга нар спортыг бүү улс төржүүлээчээ спортын холбоодоос хол бай
Зочин [66.181.161.15] 2021-09-15 01:24:46
Спорт ... ??? Ямарч гэсэн төрд хэрэгтэй зайран биш ... Спорт холбоод руу сайд , дарга , гишүүд хандраад байдаг нь бас л " мөнөөх " ШУНАЛ ....