“Дэлхийн хуримтлалын өдөр 2021”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Aдмин / Эдийн засаг

Хуримтлалын ашиг тусыг таниулах, санхүүгийн зөв дадал зуршлыг төлөвшүүлэх зорилгоор олон улсад 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг уламжлал болгон жил бүр тэмдэглэж ирсэн. Одоогоос есөн жилийн өмнө Монгол Улс энэхүү санаачилгад нэгдэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ жилийн хувьд “Дэлхийн хуримтлалын өдөр 2021”-ийг Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкууд хамтран “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор нэг сарын турш аян өрнүүлж тэмдэглэлээ. “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны нээлтийг Төв аймгийн Зуунмод хотноо 10-р сарын 1- нд зохион байгуулсан бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд залуус, эцэг эхчүүдэд ХААН Банкнаас хуримтлалын талаарх мэдээлэл хүргэж, хуримтлалын хадгаламж болон “TEEN” хүүхдийн багц үйлчилгээ нээн өгч, гарын бэлгээр урамшуулсан юм. Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор уг аяны хүрээнд нэг сарын турш харилцагчдадаа санхүүгийн боловсрол, хуримтлалын тухай дараах мэдээлэл, зөвлөмжийг бэлтгэн хүргэсэн юм. Зөвхөн хүүхэд багачууд төдийгүй оюутан залуус, залуу гэр бүлүүд болон эцэг эхчүүдэд зориулж хуримтлал үүсгэн ирээдүйн санхүүгийн хэрэгцээгээ хангахад нь туслах нийтлэл, зөвлөгөөг дараах холбоосоор орж уншаарай.

 3Х буюу мөнгөний тухай мэдэх зүйлс

 Мөнгөний тухай залуусын мэдэх ёстой зүйлс

 Халаасны мөнгөний тухай эцэг эхчүүдийн мэдэх ёстой зүйлс

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяны хүрээнд мөн ХААН Банкны орон нутгийн салбарууд хуримтлалын ач холбогдлын тухай сургалт, мэдээллийг харилцагчдадаа хүргэж ажиллалаа. Ийнхүү нэг сарын турш үргэлжилсэн тус аян 10-р сарын 30-ны бямба гарагт Монгол HD телевизийн “Өглөө” хөтөлбөрт аяны зохион байгуулагч, оролцогч талуудын төлөөлөл оролцсоноор өндөрлөх юм.


Сэтгэгдэл

зочин [139.5.219.55] 2021-11-01 01:18:30

Ганц оюунб хөдөлмөр бус ер нь хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа бус уу. Мод тарихад Монголын нийт бүтээгдэхүүний 1 % зарахаар болсон. Эрдэмтэдэд байдаггүй. Ингэж ач холбагдол өгч байна. Лоозон уриа,нэр хүндээр их хөөцөлдөх сайн зүйл биш.

Харьцаагаа сайн барь, академчиа. [192.82.76.150] 2021-10-31 12:47:39

Монголд бол мал аж ахуй, Монголын онцлогт тохирсон газар тариалан, эрх зуй, цэргийн эрдэм, дэлхийн жишгийн нябо буртгэл, замын инженерчлэл, гм- ийн шинжлэх ухаан хегжине. Уунийг хун амын 5-10 хувь нийхэд хангалттай. Бусад ТМС, техникумын боловсролтой байхад хангалттай. Энэ харьцаа алдагдахлээр Монгол хегжихгуй. Толгой, ам нь ихэдчихээд, хийж бутээдэг нь давжаарчихаад байгаа юм. Угуй гэх уу?'

Зочин [24.5.181.24] 2021-10-30 20:44:42

Танай эрдэмтдээс ингэхэд бүтээл гарч байна уу. МУИС илүү байх шиг

delhii ergejin oyunii hegjiliig harahaar byyr ch jigteihen yum bolj diildehiin argagyi l sanagdah yu [148.60.92.227] 2021-10-30 15:23:25

Odoo ingeed harj baihad ene salbariig kommunizmiin yees hegjuulsen gebch bas l dytagdaltai sanagdaj baina,ter yed l ylam olon erdemtediig bii bolgoson bol eneeder suuri sain baih baisan baih!gelee ch ter yed ter olon erdemteded egeh chalin yramsyylal baga baisan l daa!!!!Odoo ch ene erdemtediig salbar byr deer ni sain tysgaj hegjuuleh hamryylah ajiluulah saardlaga ch zailsgyi ygyilegdej baina daa!!!

Зочин [192.82.69.127] 2021-10-30 11:10:05

Эрдэм шинжилгээний ажил хийж үзээгүй хүн эрдэмтдийг удирдахгүй гэж үнэнийг хэлжээ. Гэхдээ өнөө цагт байдал эсрэгээрээ болсон. Харин ч эрдэмтэд нь тийм хүмүүс шахагддаг.

Зочин [202.72.245.125] 2021-10-29 05:35:13

Маш үнэнийг харсан хүн


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.