ЦЕГ: Өчигдөр 93 жолооч согтуу жолоо барьж, 267 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1930 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1565, хулгайтай холбоотой 23, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 179, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 89 бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 93, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 140, хүний биед халдсан 18, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 101, эрүүлжүүлэх байранд хоносон 267, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 79 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
Баяр [66.181.161.107] 2021-11-18 20:00:17
Эгэ энэ согтуу машн барьж яваад бга гаруудг хууль н чангалмаар бна бүр хүн дайрч аосан нөхдүүд 2.3 жил шоронд суугд гараад рчхсэн явж бна согтуу хүн дайрч алсан бол санаатай хүн амны хэргээр яллх хэргтэй бас торгууль бүр 2.3 сая болгомоор бна ингэж баиж аюулгүй болно
Зочин [103.140.11.206] 2021-11-17 08:27:41
Миний бодлоор, ТЦГ нь цааш уламжлах, хууль журам чангалах тал дээр ажиллахыг хүсдэггүй юм шиг бгаан! Яагаад гэвэл цалингаас гаднах сул орлого нь алга болчих учраас!!!
Зочин [202.55.191.205] 2021-11-17 06:30:28
Жолоо нь согтуу байсан юм бол жолоочид ямар хамаа байна....ха ха
нэг хоёр жил эрхийг хасахыг тоохгүй байна [66.181.184.69] 2021-11-17 03:43:58
ТЦГ согтуугаар жолоо барьсан бол 5-10 жилээр хасдаг болое. ӨӨР АРГА алга. ТА НАРЫН саналаар 1-2 жил хасдагийг тоохгүй байна шүү.
Дорж [203.217.139.240] 2021-11-17 03:34:49
Энэ мэтийн мэдээлэл хэнд хэрэгтэй байдаг юм болоо? Холбогдох албаны хүмүүст л хэрэгтэй баймаар. Улс үндэсний нэр сүрийг дарах, хаа хамаагүй түгээх мэдээлэл буиш гэж үзэж байна. Ил зарлаад баймааргүй юм хувь хүн, айлд ч гэсэн, байдаг биз дээ. Эрүүлжүүлэгдсэн хүн тэд байна гэж сонсоод архи уух багасах уу, согтуу жолооч бүртгэгдсэн нь хэн нэгэнд ямар ач тус өгөх вэ? Амаа хамхих, араа бодох гэдэг юм алга болжээ. Монгол түмнийг харлуулах муу мэдээ цацахыг цагдах хэрэгтэй гэж үзэж байна.
Зочин [64.119.17.82] 2021-11-17 02:55:35
Хуулиндаа өөрчлөлт оруулж жолоодох эрхийг хамгийн багадаа 10 жилээр хасдаг болго машинаа олигтойхон барчихаж чадахгүй архичингуудыг машин бариад ч яадаг юм зүгээр нийтийн тээвэрээр яв