Ирэх онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулав

Aдмин / Хууль

Ирэх онд хувьчлах өмч хөрөнгийн жагсаалтыг гаргахдаа 9 дүүрэг, харьяа байгууллагаас санал авсан байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн түүхий эдийн захын лабораторийн барилга, “Монгол шуудан” ХК-ийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дахь 46 дугаар салбар, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах 17 дугаар салбарын барилга гэсэн дөрвөн байршилд хувьчлал явуулахаар төлөвлөжээ. Эдгээр барилга нь тус тусын онцлогоос шалтгаалан 77-245 сая төгрөгөөр үнэлэгджээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас энэ талаар танилцуулсан юм.


Өмнө нь дуудлага худалдаа зарласан ч санал ирээгүй 23 өмч, барилга байгууламж бий. Шинэ хуулиар дүүргүүд өмчтэй, захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Төрийн өмчийг сүүлийн 30 жилийн турш хувьчилсан нь хангалттай, цаашид хувьчлах гэхээсээ илүү зөв менежмент хийж, өмчийг үнэтэй болгох бодлого барьж байна.

Энэ онд 8 байршилд нийслэлийн өмчид бүртгэлтэй барилга байгууламжийг нээлттэй дуудлагаар худалдахаар төлөвлөсөн ч хараахан шийдэгдээгүй байна. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ажил хойшлогдсоны зэрэгцээ энэ онд хэд хэдэн удаа хөл хорио тогтоосонтой холбоотой аж. Нээлттэй дуудлага худалдаа танхимд болдог байсан бөгөөд цаашид цахимаар зохион байгуулах саналыг гаргажээ.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.45] 2021-11-19 02:18:03

Энэ ч сайндаа биш өөрсөдөө л шүлс нь савираад байгаа байхаа даа. Хогийн бузар хулгайчууд...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.