ДЭМБ: Зөвхөн вакцинжуулалтын замаар цар тахлыг даван туулж чадахгүй
Энэ долоо хоногт халдвар авснаар батлагдсан тохиолдол хамгийн олон таван орон нь АНУ, ОХУ, Герман, Их Британи, Турк байжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом 12-ны өдөр хэлэхдээ, Ковид-19-ийн вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байгаа Баруун Европын орнуудад халдвар дахин нэмэгдэж байгаа тул зөвхөн вакцинд найдах замаар цар тахлыг даван туулж чадахгүй гэдгийг хүмүүст сануулж байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, улс орнууд эрхбиш ерөнхийлсөн арга бодлого авч хэрэгжүүлэн, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах болон нийгэм эдийн засгаа сэргээхийн тэнцвэрээ олох хэрэгтэй гэжээ. Хятадын Төв Радио Телевизээс Швейцарт суугаа сэтгүүлч Жан Жинхаогийн Женевээс ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Орон нутгийн цагаар 11-р сарын 12-нд гаргасан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаас харахад, 11-р сарын 1-7-ны өдрүүдэд Европт 2 сая орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойших тус бүсийн долоо хоног дахь хамгийн дээд халдварын үзүүлэлт болсон юм. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом хэлэхдээ,
“Өнгөрсөн долоо хоногт Европ 2 сая орчим халдварын тохиолдол нэмж бүртгүүлсэн нь цар тахал дэгдсэнээс хойших тус бүс дэх долоо хоногийн хамгийн дээд үзүүлэлт боллоо. Эх сурвалжид мэдээлснээр, Европт өнгөрсөн долоо хоногт 27 мянга орчим хүн нас барсан нь мөн хугацаанд Ковид-оор нас барсан дэлхийн тохиолдлын 50-аас дээш хувийг эзэлсэн юм. Вакцинжуулалт багатай Зүүн Европын орнуудад бүртгэгдсэн халдварын тохиолдол огцом нэмэгджээ. Нэмж дурдахад вакцинжуулалтын түвшин өндөр Баруун Европын орнуудад ч мөн адилхан байжээ. Бидний онцолсоор байгаа зүйл буюу Ковид-19-ийн вакцин нь урьдчилан сэргийлэх бусад арга бодлогуудыг орлож чадахгүй гэдгийг энэ жишээ бидэнд дахин сануулж байгаа юм. Вакцин нь эмнэлэгт хэвтэх, өвчний шинж тэмдэг хүндрэх болон нас баралтын эрсдэлийг бууруулах боловч вирусийн халдварыг бүрмөсөн хориглож чадахгүй юм.”
Тедрос хэлэхдээ, Европын зарим орнууд цар тахлын тархалтыг таслан зогсоож, эрүүл мэндийн системийн ачааллыг хөнгөлөхийн тулд хөл хорионы дэглэмээ дахин хэрэгжүүлж байгаа гэжээ.
“Улс орнууд өөрийн байдалдаа суурилан вирусийн шинжилгээ хийлгэх, амны хаалтаа зүүх, аюулгүйн зайгаа барих, олноороо цуглахаас зайлсхийх, агааржуулах зэрэг халдвар хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бид мөн санал болгосоор байгаа. Улс орон бүр тус улсынхаа цар тахлын нөхцөл байдалдаа цагийг алдалгүй үнэлгээ хийж, холбогдох бодлогодоо тохируулах хэрэгтэй. Зөв бодлогуудыг уялдаатай хэрэгжүүлж чадсан нөхцөлд вирусийн халдварыг таслан зогсоох болон нийгэм эдийн засгаа нээлттэй байлгахын тэнцвэрийг олж чадна. Зөвхөн вакцинжуулалтад түшиглэх юм бол аль ч улс орон энэ удаагийн халдварт өвчнийг даван туулах боломжгүй.”
ДЭМБ-ын Ковид-19-ийн вакцинжуулалтын төлөвлөгөөг биелүүлэхээ амлахыг Тедрос Адханом улс орнуудад хандан уриалсан бөгөөд энэ жилийн сүүлч гэхэд бүх улс орны хүн амын 40% -ийг нь Ковид-19-ийн вакцинд хамруулах зорилтоо биелүүлэхийн тулд мөн 550 сая тун вакцин нийлүүлэх шаардлагатай байна гэжээ.
“Ковид-19-ийн вакцинжуулалт хамгийн өндөр улс үргэлжлэн вакцин нөөцөлсөөр байгаа бол орлого багатай орон нь мөн вакцин хүлээсээр байгаа. Ковид-19-ийн вакцин хэрэгжилтийн төлөвлөгөө нь 144 улс орон бүс нутагт 500 сая орчим тун Ковид-19-ийн вакцин тээвэрлэн хүргэж өглөө. Энэ жилийн сүүлч гэхэд бүх улс орны хүн амын 40%-ийг нь Ковид-19-ийн вакцинд хамруулах зорилтоо биелүүлэхэд бидэнд мөн 550 сая тун вакцин дутаж байна. Зөвхөн вакцинд түшиглээд Ковид-19-ийн цар тахлын тархалтыг зогсоож чадахгүй. Гэхдээ дэлхий нийтийн вакцины хямралыг шийдвэрлэж чадахгүй юм бол бид энэ халдварт өвчнийг даван туулахын аргагүй.”
www.mass.mn
Сэтгэгдэл
e [93.24.184.97] 2021-11-20 08:37:53
udkuu ene muuhai niigem ustgagdana xumuusee horon sanaagaa tataaraa 1 odor l uhne shu ta nar ene muuhai baidlaasaa delhii udkuu muuhai humuusiig ustgana