Мөс цөмөрсний улмаас автомашин осолджээ

Aдмин / Орон нутаг

Автомашинтай нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч гарах боломжгүй болсныг онцгой байдлын албан хаагчид татан гаргажээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр баг Тарвагат-Улааны нуур гэдэг газар тус сумаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын чиглэлд “Азийн топ-Ишлэл” ХХК-ын эзэмшлийн “Ниссан Эдван” загварын автомашинтай тус нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин гарах боломжгүй болсон тухай дуудлагыг өчигдөр /11.18-ны өдрийн/ 22:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 42 км замыг туулан 23:40 цагт очиход иргэн Ю-ийн жолоодож явсан суудлын автомашин тус нуурын усанд цөмрөн орсон байсныг 00:58 цагт татаж гаргажээ.

Сэтгэгдэл

Зочин [192.82.67.247] 2021-11-19 14:22:27

Эргүү тэнэг гаруудыг яая даа

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.