Япон “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан есөн оронд вакцин нийлүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /Kyodo/. “Манай улс “COVID-19”-ийн вакциныг улс орнуудад тэгш хуваарилах олон улсын хөтөлбөрөөр дамжуулан хөгжиж буй есөн оронд, тэр дундаа Африк, Латин Америкийн орнуудад анх удаа вакцин нийлүүлэхээр төлөвлөж байна” гэж Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса өнөөдөр мэдэгджээ.

Тодруулбал, “AstraZeneca” компанид гарган авсан вакцины 3.7 сая тунг НҮБ-ын дэмжлэгтэй “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан Бангладеш, Камбож, Лаос, Тонга, Вануату, Никарагуа, Египет, Сири, Йеменд нийлүүлэх ажээ. Япон улс нь бусад улс орнуудад 30 сая орчим тун вакциныг хэдийнээ хандивлаад буй юм.

Засгийн газар мөн Вьетнамд нэмж вакцин илгээхээр бэлтгэж байгаа талаар Гадаад хэргийн сайд мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тэрбээр, “Япон улс вакцины хүртээмж, улс орон, бүс нутаг бүрийн вакцины эрэлт хэрэгцээ зэрэг нөхцөлүүдийг харгалзан үргэлжлүүлэн вакцин нийлүүлэх болно” гэж нэмж хэлжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.239] 2021-11-29 14:21:06

Хор

Erkhes [202.9.40.26] 2021-11-22 09:54:54

Zaza todorhou medeelel gartak huleey


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.