Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойг угтаж нэгдсэн тооллого явуулав
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан зарласны 97 жилийн ойн баярыг тохиолдуулан ЗХЖШ, Агаарын цэрэг, Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын нийт бие бүрэлдэхүүнтэй өнөөдөр нэгдсэн тооллого явуулсан бөгөөд энэхүү нэгдсэн тооллогыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг удирдан явуулсан юм.
Монголчууд бид төрт улс, төрт ёсыг үүсгэн байгуулсан цагаас эхлэн эх нутаг, эх орныхоо туурга тусгаар, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө баатарлагаар тэмцэж ирсэн бөгөөд өнгөрсөн зууны эхэнд монголын ард түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл, хүчин чармайлтын үр дүнд 1911 онд манай улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улмаар 1921 оны ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан юм. Ингэснээр манай орон хөгжил дэвшлийн шинэ замд эргэлт буцалтгүй орсны дотор өдгөөгөөс 97 жилийн тэртээ Анхдугаар их хурлаа зохион байгуулж, уг хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан түүхтэй.
Нэгдсэн тооллогын үеэр ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар тооллого явуулж, ЗХЖШ-ын даргад илтгэл өгсний дараа нийт бие бүрэлдэхүүн Цэргийн тангаргаа давтаж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүллээ.
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн сар бүр Цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааг зохион байгуулж, сарын үйл ажиллагааны дүн гаргах ажлыг уламжлал болгон хэвшүүлсэн юм. Энэ удаагийн нэгдсэн тооллогын үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Энэ оны арван нэгдүгээр сард ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, удирдах газраас олон ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Бид Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал болон удирдах газрын тугуудыг шинээр бүтээж, хүндэтгэлтэйгээр байрлуулсан нь хууль, эрх зүйн баримт бичгүүдийг баталгаажуулсан, тэдгээрийн үнэт зүйлийг эрхэмлэсэн бэлгэдэл болсон гэж дүгнэж байна. Офицер, ахлагч нарын түвшин тогтоох шалгалтыг БХЯ-ны харьяа байгууллагуудын бие бүрэлдэхүүнтэй явуулж, Зэвсэгт хүчний шинэ сургуулийн жилийн сургалт бэлтгэлийг эрчимтэй эхлүүлэн, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн ээлжийн бие бүрэлдэхүүнийг солих, 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг сайн зохион байгууллаа. Мөн шинэ дайчдынхаа сургалтыг явуулж, Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Түүнчлэн цэргийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү ахиц гарсан сар байлаа” гэдгийг онцлов. Мөн ирэх сард төлөвлөсөн ажлуудаа бүрэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж, жилийн эцсийн тооллогыг сайн зохион байгуулж, ирэх оны зорилго, зорилтуудаа тодорхойлон төлөвлөлтийн баримт бичгүүдийг хэрэгжих бүрэн үндэслэлтэйгээр боловсруулахыг үүрэг болголоо.
Үүний дараа ЗХЖШ-ын даргын тушаалаар Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдэд шинээр томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнууд ЗХЖШ-ын ажилтны тангараг өргөж, тэдэнд ажлын амжилтыг бэлгэдэн ерөөсөн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.55] 2021-11-25 12:37:16
Жанжин штабын дарга Ганзориг. Ёстой мундаг хүн дээ. Жинхэнэ цэргийн хүн. Ийм хүн Монгол цэргийн толгойд байгаад баярлаж байна. Баргын аавын хүү авч чадалгүй Ренжир авсан хүн шүү дээ
hm [192.82.85.180] 2021-11-25 10:17:28
Баярын энэ өдөр бид бүхнийхээ төлөө амь насаа золиосолсон эх орончдоо дурсах учиртай. Бүгд найрамдах улс тунхагласан энэ өдөр тусгаар Монгол Улсын 9 дэхь Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг оросууд 1937 оны 7 сарын 10 нд эх орноосоо уравсан ял тулган баривчилж тамлаж байгаад хэргийг нь хүлээлгээд 1937 оны 11 сарын 26 нд буудан хороосныг үеийн үед санаж яв. П. Гэндэн бол Монголын үндэсний баяраар Москваад хороогдсон Монголын гурван ерөнхий сайдын нэг нь. Нөгөө хоёр нь бол 1941 оны 7 сарын 10 нд хувсгалын эсэргүү хэмээгдэн алах ял авч 27нд хороогдсон Монгол Улсын 11 дэхь ерөнхий сайд Анандын Амар болон 1952 оны 1 сарын 26 (Цагаан сарын бүтүүний өдөр) Москвад дуудагдаж очоод учир битүүлгээр таалал төгөссөн Монгол Улсын 12 дахь ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан юм.
Зочин [103.212.119.78] 2021-11-25 07:14:00
Өө тэр чинь сүүлд харуулын албаны эзэн болсон архи уугаад л байдаг байсан одоо яаасаны мэдэхгүй
Зочин [103.80.210.183] 2021-11-25 01:27:41
манай хуучин байрны дэргэд нэг цагдаагийн хурандаа байдаг байсан тэр байнга л согтуу хүнээр чирүүлж гэртээ орж байдаг байлаа. тэр одоо тэтгэвэртээ гарсан бол уу? бурханы дэргэд ниссэн болов уу?