Монголоороо гоёсон бүтээгч
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Магнайбаярыг урьлаа. Тэрбээр мөрөөдөлдөө хөтлөн Онцгой байдлын албанд орсноос хойш 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. 2002-2013 онд Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр, 2013-2016 онд Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангид салааны захирагчаар, 2016 оноос Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байгаа юм.
-Цаг, наргүй ажлынхаа хажуугаар монгол ёс заншил, уламжлалаа хадгалах, хамгаалах, өвлүүлэх чин сэтгэлдээ хөтлөгдөн суран эдлэл болон эмээл, хазаар, айргийн хөхүүр, чөдөр, бугуйл зэргийг хийдэг.
-Хүүхэд байхдаа зуныхаа амралтаар өвөөгийндөө очиж, сур элдэхэд нь тусалж, ташуур, ногт, чөдөр хийж сурсан байна.
-Түүний сонирхлоо үргэлжлүүлэх гол зарчим нь Монгол ёс заншил, өв уламжлалаа үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээх. Мөн өөрийн сурч мэдсэн зүйлээ олон түмэнд түгээж, уламжлалаа хадгалахад оршдог гэлээ.
-Хамгийн содон бүтээлээ айргийн хөхүүр хэмээн тэрээр онцолсон. Анхны хөхүүрийг өвөө, эмээтэйгээ хийж байж. Зориулалтын айргийн хөхүүрийг хэрэглэж хэвшихийг мөн тэрээр уриалсан шүү.
-Монгол эр хүний сүлд хийморь, айл гэрт байхад аз хийморь дууддаг гэж бэлэгшээдэг учраас түүний хамгийн их хийх дуртай бүтээл нь эмээл, хазаар. Сайхан морь, эзнийг гоёл чимэглэлтэй эмээл, хазаар чимж, сайхан харагдуулдаг. Тиймээс морины эд хэрэглэл хийхдээ илүү дуртай. Сур бол монгол хүн, монгол морины чимэг гэж би боддог гэлээ.
-Бүтээлийнхээ түүхий эдийг малчдаас худалдан авдаг. Сурыг боловсруулах ажил гандаж элдэх арга барилаас эхэлнэ. Улаан шүүсийг нь авч элдэх, авахгүй элдэх гээд хоёр янзын арга байдаг. Элдсэн сураараа сүлжмэл суран бүтээл хийж, хүмүүст чанартай, давтагдашгүй сайн бүтээл, загварлаг бүтээгдэхүүн гаргахыг хичээдэг. Сурыг наймаар сүлжинэ, 6 ба 8-аар сүлжсэн сураар хазаар, даруулга, олом, ташуур, хударга, агсуурга зэрэг бүтээгдэхүүн хийдэг байна.
-Монгол малын арьс ширийг боловсруулж бүтээгдэхүүн хийнэ гэдэг маш их ур чадвар, цаг хугацаа шаарддаг. Тухайлбал, ажлынхаа хажуугаар нэг хазаар хийхэд ойролцоогоор сарын хугацаа орно. Хазаар нь чимэглэл, гоёлтой гээд чимхлүүр ажил ихтэй. Загвараа гаргахдаа тухайн хүний хүссэнээр сэтгэл санаа, онцлогт нь тохируулж хийдгээрээ түүний бүтээлүүд ялгардаг.
– Дуртай, дурласан зүйлээ хийж, ард иргэдэд, монгол түмэндээ хүргэж байна.Таньдаг найз нөхөд, хамаатан садангууд нь хазаар, ногт, чөдөр, бугуйл зэргийг захиалгаар хийлгэдэг. Худалдаж авахыг хүссэн таньж мэддэг хүмүүстээ зах зээлийн ханшаас бага үнээр хийж, бэлгэдлийн журмаар өгдөг хэмээн тайлбарлалаа.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл
MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM [64.119.18.113] 2021-12-12 13:26:09
XODOO.ORON.NUTAGIN.EMENLEGYYDED.NAC.BARCAN.TALIGAAJIDIN.SHARILIG.AR.GERINXNEER.NYX.UXUULJ.ORSHUULAXIG.XATUU.XORIGLJ.BAINA.BYGDIG.N.TUCGAI.XOLDOOGJIND.ORSHUULAXGYI.BOL.TALIGAAJIDIN.SHARILIG.ASHIGLAJ.AMIDARDAG.ALUURJID.MASH.IX.BOLCON.BAINA.NEG.YGEER.TAILBARLBAL.TED.TALIGAAJIDIN.BIEIG.ZARJ.BORLUULJ.XUBZAC.SHIG.OMCOJ.AMIDRAAD.BAIGAAG.OILGOXGYI.BOL.MASH.OLON.XYN.NAC.BARJ.MAGADGYI..NARANTUULIN.GOO.CAIXANI.BARAA.ZARDAG.JIJIGXEN.BYDEEGIN.ALTANTIIA.MASH.OLON.XYN.ALAX.YYD.XAALGIG.NEECEN.ALUURJIN.ODOO.YXCEN.XYMYYCEEN.TOGTOON.BARIJ.DILXEEN.BOLIOD.ZUGTAAGAAD.DAXIN.XYN.ALAAD.BAIGAAG.OILGOOROI.NOGOO.TALIGAAJIN.BIENEEC.NOGOORYY.N.SHILJYYLEED.BAINA.IM.AIULTAI.YIL.BAIDAL.YYCJIXEED.ZAGDAAGIN.XULGAAJUUDAD.10.000.DOLAR.ZALIN.BKLGON.XAXUULDAJ.BAIGAA.N.BAIDALIG.ULAM.XEZYYDYYLJ.BAINA.BICTABKIN.XOID.TALD.BAIDAG.JIJIG.RECTRAND.CUUJ.BAIDAG.GADAAD.ZARAITAI.MERGEJILTENGYYD.TUXAIN.RECTRANI.ZOXIZUULAGJ.GEX.ONDOR.CEGCEGENCEN.ZALUU.N.ZURAAJ.CERGELENGIN.NAIZ.XOGJIMJIN.GEX.XULGAAJ.NEED.OLON.XYN.ALCAN.XYMYYCYYDIN.NEG.
Zochin [172.56.42.39] 2021-12-12 12:56:16
North Korea funny
Зочин [203.169.50.111] 2021-12-12 10:18:22
Ёстой мундаг залуу бнаа.
Зочин [64.119.24.161] 2021-12-12 00:24:14
Ёстой сайхан байна.
Зочин [148.60.92.227] 2021-12-11 19:49:23
yostoi saihan baharhamaar saihan bainaa!ene bol Mongoliin zan syrtahyyn malchin ardyydiin maani hiideg saihan ajil?yyngyigeer Mongoliig herhen teseeleh be?....saihan sanagdaj baina!