Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Aдмин / Хууль

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.22/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зургаан гишүүн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа өндөр насны тэтгэврийг дараалсан долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Долоон жилийн дунджаас тэтгэврийг бодож тогтоовол өндөр тогтоно, олон жил шимтгэл төлснөөр авах тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэнэ гэж тайлбарлаж байгааг тэрбээр үгүйсгэсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хүний амьдралд өөрөөс нь хамаарахгүйгээр өвдөх, осолдох, эндэх гэх зэрэг олон эрсдэл тохиолддог. Иргэдийн амьдралд тохиолдох эрсдэлүүд хэзээ, хэдийд тохиолдохыг хэн ч урьдчилан тааж мэдэх боломжгүй юм. Тэгэхээр нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болдог.

Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим нь өндөр насны тэтгэвэр авагч байдаг. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа юм гэлээ.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.

Хуулийн төсөл тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зорилготой гэдгийг тэрбээр тодотгон хэлсэн.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, таван жилийн дундаж гэж байсныг долоон жил болгосон нь их буруу алхам болсон. Ажлын байр тогтворгүй манайх шиг улсад дараалсан долоон жилд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс тооцож тэтгэвэр тогтоох гэдэг шаардлага маш хэцүү, тэр дундаа хүүхэд төрүүлж буй эмэгтэйчүүдэд их хохиролтой хэмээлээ. Тиймээс дараалсан долоон жил гэж заасныг таван жил болгон өөрчлөх шаардлага бий болоод байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Тэр хуулийн төсөлтэй өнөөдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл уялдаж байгаа юу хэмээн тодруулсан. Тэрбээр, тэтгэврийн хэмжээ маш их ялгаатай байгаа. Нэг салбарт ижил хугацаагаар ажилласан атлаа хэдийд тэтгэвэр тогтоолгосноо шалтгаалан авч буй тэтгэврийн хэмжээ маш их зөрүүтэй байгаа. Өргөн барьсан төслүүдэд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг шийдэхээр тусгасан байгаа юу. Тэтгэвэрт гарах насыг хүн амын дундаж наслалт хэд байхад тогтоосон бэ. Тэтгэвэр тогтоолгох насны асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ гэсэн асуултыг тавьсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 7 жил буюу 84 сар гэсэн хугацааг жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулагчид шударга, ижил тэгш байдлаар тэтгэвэр бодож олгох ёстой гэсэн гол концепцыг баримталсан. Сайн дураар даатгуулагчид хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад сүүлийн таван жилд л өндөр хэмжээгээр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгодог шударга бус байдлыг зогсоохоор дээрх шаардлагыг оруулж байгаа юм. ОУВС ч ийм шаардлага тавьж байсан. Гэхдээ хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог болохоор аав ээжийгээ асрах, ах дүүгээ халамжлах зэргээр тодорхой хэмжээгээр буюу 5-6 сараар нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан байхад тэрхүү тасалдал тэтгэвэр тогтоолгох хугацаанд нөлөөлөхгүй байхаар тусгасан байгаа.

Тэтгэврийн зөрүүг арилгах тооцоо хийхэд 2022 онд 600 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг 2015 оноос хойш шинэчлээгүй явж байгаа учир тэтгэврийн зөрүү үүсч байгаа. Шинэ хуулийн төсөлд цаашид тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байхын тулд жил бүр тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг шинэчилж батлах тухай заалт оруулсан. Мөн инфляцийн түвшин дөрвөн хувь хүртэл өссөн бол инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэн явахаар шинэ хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн тэтгэврийн бодолтод өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд оруулсан байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж байхад монгол хүний дундаж наслалт 63 байсан. Харин өнөөдөр 70 болж нэмэгдээд байгаа. Хуулиар тэтгэвэрт гарах насыг жил тутам гурван сараар нэмэгдүүлж байгаа. Гэхдээ өөрөө хүсвэл эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь хэвээрээ байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд долоон жилийн хугацаагаа нэмээд явахаар тусгасан нь шударга бус байна гэж үзэж байгаа. Таван жилийн цалингийн дунджаар тэтгэврээ аваад явна гэж бодож байсан хүмүүст долоо болоод цаашид өсөөд явна гэдэг хүнд тусч байна гэсэн байр суурь илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, 2018 онд тэтгэвэрт тогтоолгох тооцооллыг долоон жил болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой тэтгэвэрийн хэмжээнд гарсан өөрчлөлтийн талаар тодруулж байлаа. Хамгийн бага хэмжээгээр тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаад сүүлийн таван жилд хамгийн өндрөөр төлөн өндөр тэтгэвэр тогтоолгодог гэж ярьж байна. Ийм байдлаар тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн талаарх тоон мэдээлэг өгөхийг мөн хүссэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, хүн бүрийн ажилласан жил, авч байсан цалинтай холбоотой болохоор тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн мэдээлэл өөр өөр байгаа. Дунджаар нийт тэтгэвэр тогтоолгосон 34.000 хүнээс түүвэр судалгаа хийж үзсэн. Нийт тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн 10 мянга орчим хүний тэтгэвэр 15 орчим мянган төгрөгөөр буурч тогтоогдсон байх магадлалтай гэсэн тооцоолол гаргасан. Сүүлийн таван жилд нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож буй хэсэг бий. Ийм хэсэгт 12 орчим мянган хүн байна гэсэн тооцоо бий гэсэн хариулт өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, С.Чинзориг нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.117] 2021-12-28 20:24:05

Иймэрхүү шудрага биш тогтолцоотой насаараа ажил хийж даатгал төлсөн нь ядуусын эгнээнд шилжээд насаараа олигтой ажил хийхгүй даатгал төлөагүй нь завшаад байвал цаашдаа ч залуучууд ажил хийхгүй хийсэн ч даатгал төлөхгүй явж байгаад 5,10хан жил хамгий доод хэмжээгээр төлөөд л хувь тэнцүүлсэнээр тэтгэвэрээ тогтоолгоно алсдаа тэтгэвэрийн доод хэмжээ гэж нэмэгдээд насаараа зүтгэсэн хүмүүстэй адилхан тэтгэвэр авна гоё байгаа биздээ хэн ажил хийж даатгал төлөх вэ дээ

Зочин [66.181.161.117] 2021-12-28 20:17:03

5 жил нь зөв харин тэр ажилласан жил нь хүрдэггүй, улсад нэг их даатгал төлөөгүй хүмүүсийг хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоочхоод тэтгэвэр нэмэх болхоор доод хэмжээ гэж ярьж нэмж өгдөгөө болимоор байна насаараа сувилагч асрагч хийсэн мөртлөө цалин бага тэтгэвэр бага тогтоолгоод ядуусын эгнээнд шилжэнэ насаараа ажил хийгээгүй явчихаад энэ хүмүүсээс өндөр тэтгэвэр авна тэтгэвэр нэмэх болгонд дагаад нэмүүлнэ үнэхээр ойлгохгүй юм ингээд байраар даатгалаа төлөх хүн байхгүй даатгалын сан нь хоосорхоос яахавдээ хувь тэнцүүлж ажил хийгээгүй хүмүүст тэтгэвэр өгөхөө болимоор юм шудрага биш байна ажилласан хүмүүс бол өөр улсад төлсөн мөнгөө авах эрхтэй

Зочин [59.153.86.83] 2021-12-24 14:16:57

Хууль иргэн бүрт тэгш үйлчилдэг зарчимын дагуу хэнийг ч ялгаварлалгүй авч байсан цалингийн 60 хувиас тэтгэвэр боддог байхгүй бол зарим нь 80 хувь, зарим нь 60 хувь, жирийн иргэн 45 хувиас тэтгэвэрээ бодуулна гэдэг чинь жинхэнэ ялгаварлан гадуурхалт, Үндсэн хуулиа гуйвуулсан зохицуулалт болчихоод байна шүү.

Зочин [59.153.86.83] 2021-12-24 14:14:27

2015 оны цалин 2017 оны цалин эрс зөрүүтэй байгаа шүүдээ. 7 жилээр бодохоор 20 хувь бага тэтгэвэр тогтоолгож байгаа, 5 жилээр бодвол арай сүүлийн үеийн, төгрөгийн ханштайгаа уялдсан, нэмэгдсэн цалингаараа бодогдож гайгүй тогтох магадлалтай шүүдээ. Энэ зарим нэг тэнэг гишүүн ард түмнийг өөрсөдттэйгөө адилхан тэнэг гэж бодоод 7 жилээр өндөр тогтоогдоно гэж худал яриад байгаа нь тун хачирхалтай.

Зочин [202.126.90.143] 2021-12-24 10:02:49

5жил болох нь зөв тэтгэвэрээ 500000 мянга болго Пүрэвдорж гишүүнийг дэмжиж бна

Otgontsetseg [202.126.89.103] 2021-12-24 06:36:45

Sain durin daatguulagch ulsaas olon jil ajilsni neg udaagin tetgemj awdaggvi undur tuluud undur garch l baig bvh hvn saihan amidrah bolomj haidag buruu ni uy bgaan zaawal dunduur ni tuluud 500k garah estoi um bol yah gej undur dvn sanal bolgoson um be olon jil ajilsan hvniig vnelmeer bwal 20-s deesh jilin 1.5% gesnig nemeech tegwel olon jiltei hvmvvs undur garna

Зочин [64.119.24.215] 2021-12-24 11:33:36

Зөь санаа

АРД [66.181.177.33] 2021-12-23 16:40:55

60 насандаа тэтгэвэр тогтоолгох хэвээрээ байгаа гэж худлаа гөрөх юм даа ард иргэдээ маллаад байгаа юм уу газар дээр нь очоод шалгаад үз 61 настай тэтгэвэрээ тогтоолго гээд буцааж байна. Яагаад гэхээр шинэ хууль гарсан гэж буцааж байна.

Зочин [64.119.23.58] 2021-12-23 17:54:48

Хуулинд заасан хугацаанд НДШ төлсөн байвал эмэгтэй 55, эрэгтэй 60 настай тэтгэвэр тогтоож байна лээ. Жишээ нь 2020 онд 20 жил 9 сар НДШ төлсөн 55 настай эмэгтэй тэтгэврээ тогтоолгосон шүү. Хуулиа зөв ойлгоорой.

зочин [66.181.180.233] 2021-12-23 13:50:10

Ер нь Төрийн албан хаагчийн цалин өсөлт, тэтгэврийн өсөлт адил байх ёстой. Гэтэл Төрийн Албан Хаагчдын цалингаа / өөрсдөө ТАХ шүү дээ/ үсрэнгүй нууцаар нэмсээр хол тасарсан. Гадаадад энэ 2-ыг адил хувь нэг шийдвэрээр нэмдэг. Монголын УИХГ хөгшчүүлээ хурдан үхээсээ гээд тэтгэвэрийнхэнээ хаяад өөрснөө цалингаа маш их нэмсэн. Түүнээ багаар ярьдаг шүү.

зочин [66.181.180.233] 2021-12-23 13:40:11

Тэтгэврийн доод хэмжээг нэмнэ гэдэг их буруу. Олигтой ажиллаагаагүй байж 500, 600 мянга авна гэдэг буруу шүү, Нэмбэл бүгдийг л нэм 7 жилийг 5 болгож бодно гэдэг зөв л дөө. Гэхдээ хугацаанаас хамаарсан зөрүүг арилгах хэрэгтэй. Итгэлцүүр бол доромжлол. жил бүр нэг 20000 нэмдэг жинхэнэ доромжлол.

Muugii [192.82.88.81] 2021-12-24 04:41:46

Sanal neg bna

Зочин [66.181.189.194] 2021-12-23 13:40:10

Neriin Dansand xurimtlagdsan munguu bugdig ni shuud butsaaj avdag baix xeregtei . neriin Dansand xurimtlagdsan mungund undeslen tootsuulmaar baina. odoo boltol xyleej baina. Nerin dansand xurimtlagdsan mungund undeslen zuv tootsvol miniix arai undur garna . Nuguu uvluulex, xuvitsaa bolgox yu bolson be. Odoogiin mayagaar yavbal bi bol xurimtlagdsan undsen munguu avch chadaxgui yum baina lee. Zuvxun xyygeesee avaad baix yum baina lee.

Зочин [66.181.161.114] 2021-12-23 13:37:07

30 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэртээ гардаг болмоор байна.Би 32 жил тасралтгүй сувилагч хийлээ одоо дахиад 3 жил өвчтэй хүмүүстэй зууралдана.Үнэхээр залхаж байна.Ядарч байна.Сувилагчийн ажлыг хүнд хортой нөхцөлд оруулмаар юм байнга хүний цус нөж баас шээс бөөлжис нус цэртэй холилдоно.Дээрээс нь байнга янз бүрийн хортой эм тариатай тэтгэвэрт гартлаа 30 40 жил зууралдаж байна.Эмнэлэгийн бүх мэргэжилтэн дотроос хамгийн бага цалин авдаг.Одоо тэгээд сувилагч хийх хүн олдохоо больж байна даа

зочин [66.181.180.233] 2021-12-23 13:35:11

7 жил бол буруу 5 зөв. харин үүнээс илүү олон тэтгэврийн хохирогчтой, хэзээ тэтгэвэрт гарсан хугацаанаас хамаарсан тэтгэврийн өндөр зөрүүг арилгах хууль санаачлагч байна уу. Тэр итгэлцүүр бол маш бага,

Олон хүмүүс ийм [66.181.180.233] 2021-12-23 13:31:43

12 жилийн өмнө тэтгэвэрт гарсан. одоо яг адил ажил шатлалын хүн надаас тэтгэвэр нь 2 дахин их байна. Хэзээ гарсанаас хамаарч тэтгэвэр өөр байх ёсгүй. Үндсэн хуульд хүн бүхэн тэгш эрхтэй гэдэг. Үүнийг ижил болгох ойлголт УИХГ-д бна уу. ойлгохгүй бна уу. Эсвэл УИХГ өөрсөндөө тэтгэвэр гарахад өндөр байвал бусад нь хамаагүй юу

Зочин [66.181.161.114] 2021-12-23 13:31:29

Дурын 5 жилээр нь тэтгэвэр тогтоолгоно гэхээр мөнгөтэй хүмүүс маш багаар шимтгэлээ төлж яваад л сүүлийн жилүүдээ маш өндөр төлөөл тэтгэвэрээ өндөр тогтоолгож байна.Маш олон жил ажиллаж улсад олон жил ажилласаныхаа ач гавьяаг үзэж чадахгүй байна шүү.Цалин л бага бол тэгээл 350.0 аар л тогтож байна.Улсад олон жил ажилласан байдлыг нь харж үзмээр юм

Зочин [139.5.216.39] 2021-12-23 12:28:48

Тэтгэвэрийн насыг наашлуулж чадахгүй бга бол ажилсан жилээр нь гаргаач 25-30 жил ч юм уу тэтгэвэрээ авч чадахгүй зөндөө хүн бна шүү дээ

5 [202.126.90.37] 2021-12-23 10:06:40

5 жил болгох нь зөв шүү. Тэтгэврийн насыг өөрөө хүсвэл эм-50, эр-55 тайд нь гаргах. Мөн 30 аас дээш жил ажилласан бол өөрөө хүсвэл 50 настай тэтгэвэрт гаргах гээд уян хатан хуулиндаа заачилж оруулах

Зочин [66.181.179.250] 2021-12-23 13:20:28

Маш зөв. 5 жилээр тооцох нь зөв. Тэтгэвэрт гарсны маргааш л эмзэг давхарга руу гулсан орж байна шүү дээ.

Оюунцэцэг [202.55.188.102] 2021-12-23 09:32:01

Тэтгэвэрт 50 55 насандаа гарах насыг 2 жилээрч болов татаач

zochin [202.179.21.200] 2021-12-23 09:23:10

EREGTEI 55 EMEGTEI 50 TAI OORIIN HUSELTEER 20 JIL AJILLASAN BOL TETGEBERT GARAH ERHIIG NI NEELTTEI BAILGAMAAR BNAA HUN HUNII BIEIIN ERUUL MENDIIN BAIDAL OOR BAS AR GERIIN AMIDRALIIN NOHTSOL OOR TUL ZARIM NI GARAH HUSELTEI ZARIM NI AJILLAH HUSELTEI BN

Эмэгтэй ахмад [66.181.178.36] 2021-12-23 09:14:03

40 жил ажилласан 4 хүүхэдтэй ээж бна. 2019 оны 12 сард тэтгэвэрт гарахдаа 6 жилийн дунджаар тэтгэвэр тогтоосон. Гэтэл 2020 оны 1 сараас олон хүүхэдтэй эмэгтэйтэйд ажилласан жил дээр нь хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сар нэмж өгсөн. Энийг зөрүүг арилгаж адилхан болгож өгмөөр юм даа. Хохиролтой байна шүү дээ.

Зочин [103.229.122.143] 2021-12-23 12:22:03

Харин тиймээ. Би бас тэгж хохирсон хүн байна

Байгалмаа [66.181.160.94] 2021-12-23 06:16:56

Тэтгэвэр нэмээд өгвөл буян л болох бна Би 18 наснаас эхэлж ажиллаа услад 32 жил нийгмийн даатгал төлсөн одоо 350 мянгаар л амьдарч бнадаа биё муу эм хоолондоо хүрэхгүй байх юмдаа

Зочин [202.70.41.114] 2021-12-23 05:21:02

Өөрөө хүсвэл эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас гэж оруулах нь өнөөгийн амьдралд нийцэх байх, хүмүүсийн үзэл бодолтой санал нэг байна

Зочин [192.82.68.136] 2021-12-23 12:05:17

50настай гарагвал зүгээр

лхамцоо [202.55.188.108] 2021-12-23 04:30:10

тэтгэврийг 5 жил байх нь зөвөө 7жилээр тэтгэвэр тогоолгосон хүиүүст их хохиролтой байсан энэ асуудлыг дэвшүүлсэн гишүүдэд болон цаашид хэлэлцэх болсонд баяртай бна ингээд чуулганаар дэмжигдэнэ гэж итгэж бна яагаад гэвэл тэд ард ирэдийн итгэл хүожэсэн хүмүүс тул ард түмнийхээ эрх ашгийг тэргүүн ээлжинд тавих нь тодорхой та бүхнээсээ эерэг шийдвэр сонсоно гэдэгтээ итгэлтэй бна

Narantuya [66.181.161.77] 2021-12-23 04:04:51

Тэтгэврийн насыг нааш татахгүйгээр 25, 30-аас дээш жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гарч болох заалт оруулчихаач дээ гуйж бн хохирч байгаа олрн хүн байна

х [139.5.218.132] 2021-12-23 03:56:58

Энэ 2 гишүүнд маш олон хүн баярлаж ьалархаж байна даа

Зочин [202.21.108.152] 2021-12-23 02:47:00

Бидний хөрш шахуу Казакстанд гэхэд ердөө л 3 жилийн дундажаар тогтоосон гэж миний нэг танил казак эмч маань ярьж байсан шүү Манайх ч арай л дэндүү шүү

Зочин [203.91.115.42] 2021-12-23 02:15:22

МАН АН ын одоо маш хурдан хийх зүйл Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг хамгийн багадаа 500 мянга болгох хэрэгтэй байна 350 мянга нь хаанаа ч хүрэхгүй өдөр бүр ахмадууд минь хорогдож байна Тэтгэвэрээ 500 мянга болгочхоод дараа нь тэр янз бүрийн зүйлээ ярьцгаа

zochin [202.21.96.238] 2021-12-23 02:10:29

Сүүлийн жилүүдэд өндөр төлчихөөд өндөр тэтгэвэр аваад бгаа шуналын бузаруудаа болиулаачээ Жирийн иргэн тэтгэвэр нэмж төлөх байтугай өдрийн хоолоо яая гэж амьдарч бгаашдээ Тэтгэвэрт гарахаараа нийгмийн хамгийн доод түвшинд очдог бид ямар улсад амьдраад бгаа юм бэ

Зочин [103.212.119.237] 2021-12-23 02:39:37

ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ХҮНИЙГ ДОРОМЖЛОХ ХЭРЭГГҮЙН ТА Ч 5 ЖИЛ ӨНДӨР ТӨЛЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. БҮҮ АТААРХ.

Зочин [64.119.23.128] 2021-12-23 02:04:30

5,7,-Жилийн цалингийн нийлбэрийг 60,84-д хуваахад адилхан тоо гарна шүү дээ.Пүрэвдорж унзад хоолойгоор сенсацилдаг.Шал утгагүй,ямарч өөрчлөлтгүй хууль оруулчихаад 20,о сая авах уу?

Зочин [118.176.157.94] 2022-01-04 17:13:02

2 jiliin hanshiin zoruugee tootsood uz. Medeej buurna

Зочин [66.181.161.49] 2021-12-23 07:03:11

В мш7ю

0202 [103.10.21.52] 2021-12-23 02:45:10

Үгүй байналээ,Би 6 жилийн дунджаар тогтоолгосон 27000 төг багаар бодогдсон байналээ

Зочин [66.181.161.53] 2021-12-23 01:08:03

Төрд олон жил ажил амьдралаа зориулж НДШ д их мөнгө төлсөн байх тусам нь тээтгэвэрт гарах насыг нь ахилуулаад, авах тэтгэвэрийг нь бага болгосон бодлого баримтлаад байгааг үнэхээр ойлгохгүй бна... Тэр яриад байгаа сүүлийн 5 жилйг өндөр төлж байгааг нь насаараа ажиллаж төлөөд тэтгэвэрт гарч байгаа 2 ын зааг ялгааг гаргаад л өгөхөд асуудалгүй шүү дээ...Одоо тэтгэвэртээ гарч буй иргэн бүрдээ тэгш хандсан мэргэн шийдвэр гаарах бизээ...

Zochin [202.126.88.45] 2021-12-23 01:07:06

5 jil bolgoh ni zob

Санал [66.181.161.97] 2021-12-23 00:45:44

үнэ ханш импляц тооцож ахмадын хуулийн заалтаар тэтгэвэр нэмж байх асуудлаа эхлээд шийдээч. Тэтгэврийн зөрүү арилгах дараагын асуудлаа авч үз. 5-ыг 7 болгосон нь ндш зохиомлоор өндөр төлж ажилласан жилээс үл хамааран өндөр тэтгэвэр тогтоолгодог гэж жишгийг байхгүй болгосон юм.

Зочин [192.82.77.175] 2021-12-23 00:34:48

дэмжиж байнаа.тэтгэвэр өвлөгддөг болгоёо.

Зочин [66.181.160.62] 2021-12-23 00:19:57

Эрэгтэй 55 эмэгтэй 50 насанд тэтгэвэр гарах хуулийн төсөл дэмжиж байна. Тэтгэвэр авч чадахгүй хүнд хэцүү нөхцөлд байгаа иргэд олон бна

Зочин [192.82.73.147] 2021-12-23 04:57:47

Тийм шүү. Хэрэв өөрөө хүсвэл эр 55, эм 50 настайд суух эрх нь нээгдэнэ гэж оруулмаар байна. НДШ 25 жил тасралтгүй төлсөн тохиолдолд ч гэдэг юмуу.

Зочин [202.126.88.148] 2021-12-23 01:26:23

Tseesuren

Ганбаатар [66.181.161.37] 2021-12-23 00:10:24

Ер нь эд нар 2018 онд ОУВС-ын шаадлагаар хийсэн журам.Монголын ард түмнээ бодоогүй зөвхөн зээл авах гэж!!!Сайн дурын даатгалын дундажыг төлсөн жилд нь хувааж тогтоох хэрэгтэй.

jigjidsuren Norjin [202.55.188.104] 2021-12-22 23:21:51

tetgeweree nemhiig demjij baina..

Д.БАТӨЛЗИЙ [66.181.161.112] 2021-12-22 21:53:11

5 жил болгох нь зөв бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэвэрийг нэмэх хэрэгтэй. Цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг хүмүүс нэмэгдэх үү?

Зочин [202.126.89.226] 2021-12-22 20:27:40

Тэтгэвэр ээ нэмээчээ

Ariungerel [64.119.27.167] 2021-12-22 20:06:00

2016ond hortoi nuhtsluur nasnaasaa umnu tetgevert garahad tetgever 45% bodohoor ajillasan jil tsuun nasanda tet- t garsnaas ih zuruutei bn. Iimd gargasan huuhdiin toogoor ajillasan jilee nemehduulj dahin togtoolgoj boloh u Uuriin huselteer tetgeveriin nasaa hurtel ajillahad ajilchdad yalgavartai tsaling bodoj dood shatlalaar tsalinjuuldag huulias davsan dotood juram bn.Hortoi nuhtsluur tetgevert garahad 45% bodoh ni zuv u.Hariult ugnu u

Зочин [202.9.40.113] 2021-12-22 19:38:08

5 жил болгохыг дэмжиж байна 18 настайгаасаа эхлээд л НДШ төлсөн хүн 60 нас хүрээд тэтгэвэрээ авч чадалгүй бурханы оронд банкны зээлээ төлж чадахгүй бурхан болж байна ьийм учир тэтгэвэрийг өвөлдөг байх нь зөв шүү энэ талаар олон хүн бодож санал сэтгэгдэлээ бичиж байгаа байх ард иргэддэдээ наалдацтай хууль батлах хэрэгтэй торгоно шийтгэнэ гэж байнга хармааруу гар дүрж байхаар өгөх юмаа өгч байх нь зөв шүү хуулийн төслийг батлахыг дэмжиж байна

БЦогзолмаа [66.181.161.13] 2021-12-23 02:00:04

18. настайгаас үйлчилэгч жижүүр ийсэн. 35жил ажиллаж байнаа тэтгэвэрт гарахад тэтгэмж хэдэн сарын тэнцэх авах ве

Зочин [66.181.161.62] 2021-12-22 17:48:18

Тэтгэвэрээ нэмээчээ барааны үнэ болохоо байлаа яаралтай тэтгэвэрээ нэм

Өлзий [66.181.161.18] 2021-12-22 17:30:49

Тэтгэвэрийн насаа ойртуулах нь зөв шүү авч чадахгүй үр ашиг шимийг хүртэж чадахгүй үхэж байна шүү эрэгтэй 55нас эмэгтэй 50 нас эрс тэрс хатуу байгальтай оронд үхэх заалт шүү дарга дээдсүүд бол тэнгэрийн амьтад гар хуруугаа хөдөлгөхгүйгээр шууд цадаж баяжиж байгаа юм шүү ард иргэд бол ямар ч аргагүй тэнгэрийн оронд заларч НДаатгалд сул шахам орлого ашиг оруулаж байгаа юм шүү энэ бол энэ төр засагын далд бизнёс жинхэнэ паразит үйлдэл цэвэр ашиг амьдрал гэдэг чинь маш богинохон зуурдаар чад хийх нь энэ төрийн далд үйлсэд хувь нэмэр агуу юм шиг энэ бол ТАКТИК ба давхар нүүдэл юм Хүмүүнлэг АРДЧИЛСАН ГЭЖ ХУЦАХ ДУРТАЙ ГАРУУД ЮМ ШИГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛ ТООЦООТОЙ Л ГЭЖ ТЭМДЭГЛЭХ ВИЙ ДЭЭ ИЧИЖ ҮХЭЖ ДАЛД ОРМООР ГАШУУН БӨГӨӨД ҮНЭН ҮГ БОЛОЙ НУРШААД ЯАХАВ

Зочин [43.242.243.150] 2021-12-22 16:18:14

Манай хүргэн ах станцад39жил ажиллаад55насандаа тэтгэвэрт гараад1жил 6сарын дараа нас барсан харамсалтай. 20онд

Зочин [66.181.160.28] 2021-12-22 15:50:48

Тэтэгэвэрийн насаа наашлуулах хэрэгтэй 55 60 арайл урт хугацаа шүү тэрийг чинь хүлээсээр байгаад үхэх харамсалтай л өайна шүү

Зочин [66.181.161.19] 2021-12-22 15:03:04

Tetgewerg nemeh heregtei demjij bnaa

Зочин. [46.159.212.201] 2021-12-22 14:54:39

Доод хэмжээ болох 300-350 ийг нэмээд огвол зугээр байхаа.

эмээ [202.126.89.47] 2021-12-22 14:37:03

АРД ТҮМНЭЭ БОДОХГҮЙ ЭЛБЭЖ ИДЭЖ ЭВХЭЖ ТҮРИЙЛХЭЭ ЗОГСОО. УНЛАРМАА МЭТЭЭС НД МӨНГӨӨ АВЧ ТЭТЭВГЭРЭЭ НЭМ . МАН ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ . 2 ТЭРБУМААР ХӨШӨӨ БАРЬЖ БУУЛГАЖ ТОГЛОДОГ ЗАЛУУ 350 000 ТӨГРӨГӨӨР НЭГ САР АМЬДРААД ҮЗМЭЭР ЮМ . ПҮРЭВДОРЖИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Oyunaa [66.181.161.122] 2021-12-23 03:31:59

Yag vnen shvv. Mun hortoi nvnd nuhtsuld ajillaj bgaad tetgewert garsan hvmvvsiig bodoltsoh ni zvitei.Ted bie uwchtei bolson bdag.Tetgewer ni em tariandaa haanaa ch hvrdeggvi hetsvv amidardag shvv

ОЮУН [202.126.89.251] 2021-12-22 13:38:16

Таван жилээр тогтоох хэрэгтэй бас дундаж цалингиын 70% боддог байх хэрэгтэй

106 [66.181.161.22] 2021-12-22 13:23:29

Тэтгэвэр тогтоох хугацааг 5 жилийн цалингаас дундчилж хувийг 70-аас дээш хувиар тооцох нь зөв гэж бодож байна.Учир нь тухайн хүн ажиллах хугацаандаа НДШимтгэлд маш их мөнгө төвлөрүүлж байгаа хэдий ч үүнийхээ үр шимийг бүрэн хүртэж чадахгүй байгаа нь маш харамсалтай.Мөн монгол хүний наслалт хэд байгаа билээ. Тэтгэвэр тогтоолгох насыг ямар учраас жилд 3 сараар нэмэгдүүлэн тооцоод байгаа юм бэ?

Zo chin [66.181.161.32] 2021-12-22 13:17:04

Er ni ulsad 30 aas deesh jil ajillasan bol 50 nastai tetgewert gargah heregtei

Зочин [202.126.90.37] 2021-12-23 10:01:35

Яг зөв санал байна.

Зочин [66.181.181.210] 2021-12-22 13:01:45

Тэтгэврийн насыг наашлуулаачээ.Өөрөө хүсвэл эмэгтэй 50 эрэгтэй 55 гэж

Bat Sambuu [59.153.84.130] 2021-12-23 02:08:30

er 55 em 50.nastai ulsad 25.30.jil ajilsan bol uuriin huselteer gardag baimaar bna

Зочин [202.55.188.104] 2021-12-22 23:19:07

tetgewer nemeechee

Зочин [66.181.161.75] 2021-12-22 12:39:04

Дэмжиж байна

Зочин [103.212.118.45] 2021-12-22 12:38:26

Тэтгэвэрийн насыг 55,50 болгооч насаараа ажил хийж хийж авч чадахгүй өнгөрч бна шүү дээ

Зочин [103.229.121.168] 2021-12-22 12:36:36

Боломжтой мөнгөтэй хүмүүс сүүлиин 5жилд нь шимтгэлээ маш өндөрөөр төлөөд сая төгрөгнии тэтгэвэр авдаг арга байгаад байгаа юм Ингэж адилхан ажил хөдөлмөр эрхэлсэн мөртлөө нөгөө хүнээсээ хамаагүй илүү тэтгэвэр авч нөгөө хүмүүсиинхээ мөнгииг шулаад байна Үүнииг хязгаарлахын тулд 7жил болгосон Тоо бодож үзэцгээвэл 800 мянгаас бага цалинтай хүмүүст бол тэртэй тэргүй 350мянгаас илүү тэтгэвэр тогтоогдохгүй Иимээс 7жилээр боддог арга нь ихэнх хүмүүст огтхон ч хамаагүй. Энэ хэвээрээ байх нь зөв шүү

Зочин [202.179.21.225] 2021-12-23 11:28:11

0⁰ддд⁰²⁰0⁰3

Зочин [202.126.89.47] 2021-12-22 14:40:16

юу гэж мөөрөөд байгаа юм . 70 % гэж тооцвол 800. 000 ₮ цалинтай хүн 560 000 ₮ авах юм байна даа . МАН ы бууны нохой минь .

Зочин [192.82.82.107] 2021-12-22 12:12:31

УНДАРМААГИЙН ИДСЭН МӨНГИЙГ БИД НАР НӨХӨЖ ӨГӨХ ЁСТОЙ ИЙМ УУ... ТАЛЫГ МАН НАМД ӨГСӨН ГЭЖ ҮНЭН БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА

Цэцгээ [202.55.188.84] 2021-12-23 08:01:24

Тэтгэврийн доод хэмжээг 500.0 болгоод өгөөч 2010 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс бараг л 350.0 байгаа даа. 2010 оны үед тэтгэвэр нэмэхдээ 30% 20% иар нэмж тэтгэврийн зөрүүг гааруулсан Шүү дээ. Жишээ нь 30% иар нэмэхэд 81000-г авдаг Хүнд 24300-г нэмээд 800000-г авдаг хүнд 240000-г Нэмсэн .Энэ мэт шудрага бусаар бий болгосон зөрүүгээ арилгах нь зөв баймаар юм.

Oyunaa [66.181.161.122] 2021-12-23 03:36:22

Undarmaagiin ter olon kompaniig huraaj hohirol baragduulah /ahmaduudiin tetgeweriig nemeh heregtei/ ajliig hiimeer umaa

жилрийн иргэн [202.126.89.146] 2021-12-22 12:02:41

Тэтэгвэр тогтоохдоо 5 жилээр тооцохоос гадна цолингаас тэтгэвэр бодох өөрөөр хэлбэл авч байсан цалингын хэдэн хувиар бодож байна гэдэг маш чухал 7 жилийг 5 болрож бууруулаад бодох хувийг нь өсгөх хэрэгтэы би буруу санаагүй бол 45 хувь гэж ойлгосон энэ бол маш бага хувь гэтэл цэрэгийхэн 80 хувь гэсэн байх

Зочин [202.179.21.235] 2021-12-22 12:01:46

Пүрэвдорж гишүүнийг дэмжиж байна Ер нь төр бол аль болох бага өгөх талтай юм байна шүү НДШИМЭРГЭЛ ТӨЛӨХГҮЙ МАЛЧИН ГЭЖ ГАЙ БАЙНА 55 НАСАНД ГАРГАЖ СОНГУУЛЬД САНАЛ АВАХААД АШИГЛАЖ БАЙГАА ОГТ ШИМЭТГЭЛ ТӨЛӨХГҮЙ

zochin [192.82.77.171] 2021-12-22 11:44:23

5 jiliin dundajaar ni togtooh ni zuv

Зочин [66.181.161.27] 2021-12-22 11:05:25

Эмэгтэй 50эрэгтэй 55насанд тэтгэвэрт гаргадаг болгоочээ залуус хойч үедээ ажлын байртай болгоочээ эмэгтэй хүн 55нас хүрч чадахгүй ажлынхаа ширээний ард хүртэл бурхан болж байна шүү

Энхээ [192.82.71.115] 2021-12-22 10:57:07

Тэтнэвэрт гарах насыгэм50, эр 55 болгоочээ Монгол хүн 55,60тай тэтгэвэрт гараад тэтгэвэрээ ч авч чадаж амжмгүй үхсээр

Зочин [192.82.90.127] 2021-12-22 10:22:04

уг нь аль болох ойлгомжтой тогтвортой байх ёстой заалт шү

zochid [139.5.216.216] 2021-12-22 10:18:07

Маш зөв шүү 5 жил болгох хэрэгтэй

Зочин [66.181.161.28] 2021-12-22 13:20:39

5 жилээр бодох нь зөв шүү

Зочин [59.153.113.63] 2021-12-22 09:38:08

АЛЬ БОЛОХ БАГА ТОГТООХ ГЭСЭН ӨМХИЙ МАН СӨНӨТҮГЭЙ. АН-ЫН ПҮРЭВДОРЖИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.


84 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
84 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.