ЭМЯ: Коронавируст халдварын 138 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 138 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 391,116 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 127 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 97 нь Улаанбаатар хотод,
  • 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,987 хүн эндээд буй. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,049 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,427 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-707
  • Хүндэвтэр-1,157
  • Хүнд-161
  • Маш хүнд-24 хүн байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.61] 2022-01-03 21:22:59

Юун амны бэлэггүй юм бичдэг хүн бэ

Зочин [202.9.46.31] 2022-01-03 04:05:50

Анхнаасаа хүнээс хүнд хурдан халддаг эмчлэгддэггүй үхлийн вирус гарахгүй яав даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.