Инфляцийг хазаарлах арга байна уу?
Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ хэд нугарч галзуурсан өдрүүд цаашид хэр удаан үргэлжлэхийг таамаглаж хэлэх боломж өнөөхөндөө алга. “Дэлхийд инфляци гаарсан учраас бид яалтай билээ” хэмээн мөрөө хавчиж суугаа эрх баригчид өндөр инфляцийн эсрэг өөрсдөөсөө хамаарах бүхнээ хийсэн үү гэсэн асуулт тавиад хариу хайя. Дэлхийн улс орнуудад нийтлэг анзаарагдаж буй инфляци хоёр шалтгаанаар үүссэн, нэг нь их мөнгө хэвлэсэн шийдэл, нөгөө нь ачаа тээврийн гацаа, цар тахлаас үүдсэн энэ зовлонгийн аль аль нь манай инфляцийн шалтгаан болсон нь үнэн л дээ. Гэхдээ инфляцийг хазаарлах хэд, хэдэн шийдэл эрх баригчдад бий. Наад зах нь төв банк бодлогын хүүгээ нэг нэгжээр өсгөж инфляцийг онилж ажиллаж яваагаа баталж, зах зээлд дохио өгөх гарц байна. Манай эскпортын 90 гаруй хувь Хятадаас хамааралтай ч импортын барааны 40 орчим хувь нь л урд хөршөөс орж ирдэг. Энэ тохиолдолд Орос, Казахстан гэх мэт улстай богино хугацааны худалдааны гэрээ байгуулж импортын орон зайгаа дүүргэж яагаад болохгүй гэж. Ядах нь аа л хүнс, өргөн хэрэглээний барааны хомсдлоо ингээд шийдчих боломжтой. За тэгээд төсвийн хэрэггүй зардлуудаа танаж хилийн боомтоо сайжруулах мэтийн амин хэрэгцээтэй зүйлсэд мөнгө зарцуулах, Замын-Үүд орчмыг ногоон бүс болгох зэрэг ухаалаг шийдлүүдийг урд хөршдөө санал болгож гадаад харилцааны идэвхитэй яриа хэлэлцээ үүсгэх, уул уурхай гэх мэт стратегийн том төслүүдийг хэрэгжүүлж валютын урсгалыг нэмж төгрөгийн үнэ цэнээ өсгөх гэж ирээд яривал маш олон гарц гаргалгаа эрх баригчдад байна. Харамсалтай нь манай дээдчүүл ачаа тээврийн гацалтыг мафийн сүлжээ болгож, оруулж, гаргах ачаанаас авлигын мөнгө халаасалсан шигээ маадайж суугаа нь нуух юмгүй ил үнэн.
Монголбанкнаас инфляци 13, 14 хувиас хэтрээгүй гэж зарлаж суугаа ч амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой халаас нимгэн иргэдэд “ноён” инфляци үүнээс ч илүү хувиар нөлөөлөөд эхэлчихсэн. Ирэх өдрүүдэд ч тэд инфляцийн буулга дор зүдрүүхэн аж төрцгөөнө. Ойрын гурван сард өндөр өсөлт үзүүлэх магадлалтай инфляцийн бүтцийг харахаар хүнсний бүтээгдэхүүн 20 орчим хувиар өссөн тоо дурайж байна. Одоо дэлгүүрийн лангуу руу өнгийе. Өмнө нь 2000 хүрэхгүй төгрөгөөр авдаг байсан шар будаа өнөөдөр 5000 хүрчихсэн, кг нь 10000 төгрөгийн чинжүү 25000 төгрөг болоод цойлчихсон, ер импортолж хэрэглэдэг бүх барааны үнэ өдөр ирэх бүр ийм хэмнэлээр өсч байгаа. Ариун цэврийн цаас, саван гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч явааг захын иргэн хэлээд өгнө. Товчхондоо импортоор авдаг хүнс, өргөн хэрэглээний ихэнх барааны үнэ ханш хоёр дахин нугарч өссөн зураг харагдаж байна.
Хувцас, электрон бараа гэх мэтийг худалдаж авахгүй азнаж болох ч хүнс, өргөн хэрэглээний барааг мөнгөө зарж авахаас аргагүй. Тэр ч утгаараа энэ төрлийн барааны үнийн өсөлт эдийн засагт маш том дарамт болдог. Товчхондоо нийт иргэдийн 30 хувийг эзэлдэг ядууст хүнсний барааны хэт өсөлт томоос том ачаа болж байна. Гурван өрх тутмын нэгнийх нь орлогын тал хувийг тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө эзэлдэг, хүн амын 43 хувь нь ядуу ба ядууралд өртөхөд бэлэн гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоонууд бий. Цар тахалтай нүүр тулж амьдрах ирэх жилүүдэд энэ тоо өснө үү гэхээс багасахгүй. Иргэдийнх нь тал хувь өнөө маргаашаа яая гэсэн орлогоо инфляцид хамуулаад зүдэж явахад төр нь цагдаагаа явуулж түлээ түлшний шалгалт хийлгэхийнхээ оронд инфляцийг онилсон бодлого хэрэгжүүлж, арга шийдэл хайж суумаар санагдах юм. Тэгэхгүй бол арга нь барагдсан иргэд эцэстээ яаж ч эсэргүүцэж мэднэ. Казахстанд сая болсон бослогын нэг том шалтгаан нь 50, 60 хувиар огцом цойлсон инфляци гэж хэлэх эдийн засагч олон байна. Ортой, үндэстэй тайлбар. Дэлхийн эрх баригч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн цугладаг Давосын чуулганыг санаачлагч Клаус Шваб “Ковид-19:Их сэргэлт” номондоо “Цар тахлын дараа ажилгүй, санаа зовсон, өрөвдөлтэй, хорсолтой, өвчтэй, өлсгөлөн хүмүүсийн тоо хүчтэй хөөнө. Эдгээр ажилгүй, итгэл найдваргүй, хөрөнгөгүй хүмүүс өөрсдөөсөө илүү амьдарч байгаа хүмүүсийн эсрэг амархан босдог. Одоо гэхэд л америкчуудын гучаас илүү хувь нь тэг, эсвэл хасах
эд хөрөнгөтэй болсон байна. “Ковид-19”-ийн үед нийгмийн замбараагүй байдал дэлхий дахинд нэмэгдэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд л Засгийн газрын эсрэг 100 гаруй томоохон эсэргүүцэл болжээ. Нийгмийн замбараагүй байдлын хамгийн том шалтгаан нь тэгш бус байдал гэж” зүгээр ч нэг онцлоогүй байх. Тахлын хэцүү цагт иргэдээ хаясан Засгийн газруудад өгсөн сануулга гэж уншигдаж байна.
Урт хугацаанд инфляцитай аж төрөх нь тэгш бус байдлыг өөгшүүлдэг гэдгийг ч энэ дашрамд онцолъё.
Инфляцитай тэмцэх эхний алхам бол мэдээж орж гарах барааны урсгалаа сайжруулах. Орох урсгалын тухайд манайх бусад улс шиг хилийн боомтууд гэж сүртэй юмгүй, ганц Эрээнтэй. Гадаад худалдаа талдаа урд хөрштэй яриа хөөрөө өрнүүлж, гарц шийдэл хайхаас эхлээд амжуулах олон ажил бий. Наад зах нь өөрсдөөс хамаарах зүйлсээ хийж эхэлмээр байна. Өмнө дурдсанчлан ногоон бүс байгуулах ч юм уу чингэлэг тээврийн гарцыг нэмэгдүүлэх, төсвийн хэрэгггүй зардлаас мөнгө танаж Замын-Үүдэд зарцуулах гээд яривал Хятадаас хамаарахгүйгээр шийдэж болох ажил цөөнгүй харагдаад байх юм.
Олимпийн дараа урд хөрш хилээ нээчих байх гэж дэмий горьдлоготой хүлээж суухын оронд “Тахлын үед Хятад улс zero covid бодлогоосоо буцахгүй байх. Тийм учраас дотооддоо ковидын халдвараа хумихад анхааръя” гэсэн бодолтой ажиллах шаардлага Ерөнхий сайдын өмнө байна. Улсын онцгой комисс жаахан ухаалаг ажиллахад л шийдэгдчих асуудал гэж учир мэдэх улс хэлдэг. Иргэдийнхээ зуухан дахь түлээг шалгаж явахаар төдийгөөс өдий хүртэл хамгийн муу ажиллаж ирсэн УОК-тоо хариуцлага тооцоод ч болтугай ажлыг нь сайжруулмаар байна, Ерөнхий сайд аа. Дотоодод халдвар хүрээгээ тэлж, хяналтаас гарах тусам л ковидыг тэглэх хатуу бодлоготой Хятад улс үүдээ нээх хугацаагаа хойшлуулсаар байна гэдэгт эргэлзэх юм алга. Байдал бүр хүндэрвэл доллар олж байгаа ганц суваг болох нүүрс тээвэр ч тэг зогсолт хийж мэднэ.
Хоёрдугаарт, стратегийн том төслүүдээ хэрэгжүүлж эхэлмээр байна. Манай засагт нэг том гэм бий. Уул уурхай, эрчим хүч гээд гол салбаруудад ном журмынх нь дагуу том төсөл хэрэгжүүлэх гэхээр ёс мэт гарч ирдэг малчид, иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцлийг дуугүй харж сууж байгаад эдийн засагт өгөөжөө өгөх төслүүдийг салхинд хийсгэчихдэг. Сүүлийн тод жишээ гэхэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. Баруун бүсэд үйлдвэрлэл хөгжүүлж, бизнес цэцэглүүлэх суурь болсон энэ цахилгаан станцын төслийг хэдэн малчин эсэргүүцэж жагсаад л гацаачихаж байх жишээний. Ирээдүйд дэлхийн зах зээлд улам илүү гялалзах ураны төслүүд бас ийм шалтгаанаар хөдөлж өгдөггүй. Ойрхоны өөр нэг жишээ гэвэл Канадын хөрөнгө оруулалттай хэрэгжиж буй Баянхөндий алтны төсөл байна. Мөн л ийм маягийн гацаа тээг үүсээд эхэлчихсэн. Манайх холбооны улс биш, нэг засагтай, нэг толгойтой улс. Шинжлэх ухааны үндэслэлтэй хууль журмаа ягштал барьсан стратегийн том төслүүдээ зоригтой хэрэгжүүлээд явах цаг аль хэдийнэ ирчихээд хаалга тогшиж байна. Тэгж байж валютын урсгал нэмэгдэж, инфляцийн эрч суларч, иргэн Бат, Дулмаагийн орлого сайжирч, аятай тавтай аж төрцгөөнө. Эдийн засагч Г.Батзориг “Америкт бодлогын хүү өсч, хөгжингүй зах зээлд өгөөж өндөр болж байгаа учраас манайх шиг эрсдэлтэй оронд мөнгөө байршуулах сонирхол хөрөнгө оруулагчдад тун бага байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц шиг стратегийн том төсөл л биш бол яг өдийд төслүүдэд мөнгө татах хэцүү. Уул уурхайн стратегийн хөрөнгө оруулалт орж ирвэл тэрэн шиг хэрэгтэй юм алга. Инфляциа алдсан үед долларын хангалттай урсгал хэрэгтэй. Урсгалаа дагаад долларын ханш унаад ирвэл төгрөгт итгэх итгэл сэргэнэ, төв банкны бодлогод үр нөлөөтэй болох гэх мэт эерэг дам нөлөөнүүд бий” гэж байр сууриа хуваалцсан юм. Харин эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Инфляци иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж эдийн засгийн суурийг эвдэж байдаг. Цар тахалтай тэмцсэн хоёр жилийн бодлогоо хэвээр үргэлжлээд байвал бид инфляцийн дарамтаас шалтгаалсан бүр том асуудалтай нүүр тулах эрсдэлтэй. Ийм нөхцөлд төсөв хэт тэлэх сайн биш. Төсвийн хэрэгггүй зардлуудыг танаж хил боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах гэх мэт хоолойд тулсан ажлуудаа санхүүжүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь эдийн засгийг сууриар нь дэмжих томоохон төслүүдээ зоригтой хөдөлгөмөөр байна” гэсэн шийдлийг санал болгож байна. “Инфляцийн галзуурлыг хохирол багатай давъя гэвэл том төслүүдээ хөдөлгө” гэсэн үгийг уулзсан эдийн засагч бүр л хэлж байна.
ӨДРИЙН СОНИН ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН
Сэтгэгдэл
Зочин [66.181.186.98] 2022-01-26 02:25:58
Goyoo goy
зочин [64.119.19.206] 2022-01-26 00:02:46
нэрс нь л өөр болохоос яг адилхан ман ан батүүл баяр элбэгдорж багабанди.
зочин [66.181.188.191] 2022-01-25 22:25:52
Монголчуудад амин чухал хэрэгтэй хүнс бол: 1. Мах, 2. Гурил, 3. Цай, 4. давс бараг ингээд л болно доо энэ хэцүү үед энэ хэдийн үнийг өсгөхгүй шиг л байвал болно.Хэт их тансаглахаа жаахан тэвчээд бүсээ чангалаад хүлээвэл яаасийн айн.
Зочин [66.181.186.98] 2022-01-26 02:25:42
yaduu gar
Зочин [165.22.107.33] 2022-01-25 07:49:27
Энд гайхаад байх юу ч алга. МАН яллаа мах бензины үнэ тэнгэр рүү дагаад бүх юм үнэд ордог шд. АН бол хэчнээ муу хэлүүлдэг ч 16-20 онд бензины үнэ 1₮ ч нэмэгдээгүй, мах 11000₮-оос 5000₮ дээр бууж байлаа. Сэтгэл бвал болдог л байхгүй юу. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг өөрсдөө сонгосон улсууд хохь нь л болохоос. Сууж хамт амьдрах гэж байгаам аятай намын даргыг нь фокуслаж сонгуульд өгдөг өө болихгүй л бол амьдрал чинь доройтсоор л байх болно.
Зочин [66.181.160.102] 2022-01-25 06:06:19
Үнийн хөөрөгдлийг бууруулах шалгарсан ганц арга бол иргэд ухамсарлаж худалдан авалтаа багасагах,чадвал больчих хэрэгтэйш дээ.Тэгвэл үнэ хөөрөгдөж байгаа нөхөд хий шатахгүйн тулд үнээ бууруулах л болно шүү дээ. Худалдан авагчдаа.
Зочин [66.181.186.98] 2022-01-26 02:25:16
yu gej dee
Зочин [66.181.160.102] 2022-01-25 06:03:48
Манай өнөөгийн Засгийн газрын эрс шийдэмгий хурдацтай шуурхай үйл ажиллагаа дутагдаад л байна даа. бүх зүйлээ ковид рүү түлхээд шалтгалаад суудаг болсон. Ковид нөлөөлж байгаа нь гарцаагүйц түүний эсрэг эдийн засгийн нэг улсаас хамааралтай бүтэц,тогтолцоогоо өөрчлөх алхам шижимээ авч хэрэгжүүлж л баймаар бана шүү дээ. Огт гар хумхиад ярьчихаад хүлээгээд суугаад байж боломгүйл байх юм.
dsj [66.181.161.97] 2022-01-25 05:15:26
tsaasan mungu iheer hevleed garhaar une uuriin erhgui tengert halina tegeed infeliazim gedeg n bolood gishuud said nar hyzaargui ih amjiltand hurch bn gev uu?
Зочин [203.91.115.49] 2022-01-25 05:01:29
Буцаах арга юу л бол. Хүчирхийлэл үйлдэхгүй л бол. Хамгийн гол нь энд төр чөлөөт зах зээлд хөндлөншөөс оролцож эдийн засгаа өөрөө алаад байна. Мөнгө хэвлэж хэт их хэмжээгээр цутгасан нь өөрөө мөнгөний бодлогын алдаа буюу гэмт хэрэг. Үүнд тухайн үед инстүүцийг удирдаж байсан хүмүүс шууд хариуцлага хүлээх ёстой. Лхагвасүрэн, Хүрэлбаатар, Жавхлан нар шууд хариуцлагад татагдах ёстой. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар адилхан хариуцлага хүлээнэ.
Зочин [203.91.115.48] 2022-01-25 04:47:13
МАН халамжийг хавтгайруулаж, хил гааль ачаа тээвэр хясан боогдуулаж өндөр үнэтэй ачаа тээвэр, бараа бүтээгдэхүүний хадгалалт саатал, бензиний байнгын өсөлт, банкуудын хадгаламжын хүүг хүчээр буулгасанаар банкиндах мөнгө үл хөдлөх хөрөнгөрүү шилжсэн, попролт тэнэглэлтээс болж төгрөг цаас болж байна. Мөнхбатын орилоод байсан 1 доллар одоо 29 боодол 1 төгрөгтэй тэнцжүүлэж дээ !!!
Зочин [203.91.115.49] 2022-01-25 04:04:01
Үнэн. Мөнгө хэвлэсэнтэй шууд холбоотой. Судалгаагаа нямбай хий. Ковидоос өмнө 3500 байсан ургамлын тос өнөөдөр 5200, 1100 байсан 00-цаас 1900, 2500 байсан гурвалжин будаа 5500, 24000 байсан 25 кг гурил 30,000, 2400 байсан боов 4200, 6500 байсан огурцы помидор 10500, 2400 байсан кола 3300, 1 төгрөг байсан хэрэглээний ус 2 төг болсон байгаа.
Зочин [202.9.46.167] 2022-01-25 03:53:54
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар их хурлын гишүүд та нар зөвхөн ломбардтай тэмцэж байгаадаа ичиж зовох хэрэгтэй. Тэр банкууд болон банк бус санхүүгийн байгууллагууд, наймаачид, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, ченжүүд чинь ломбардаас хэд дахин илүү хүүлэгчид шүү.
Зочин [202.126.89.66] 2022-01-25 03:27:59
Имфляцийг хунчир их сайн хязгаарлаж байна гэсэн шүү
Зочин [66.181.186.98] 2022-01-26 02:26:23
soliotoi yumuu
Зочин [66.181.160.127] 2022-01-25 02:17:28
Өлсөж үхээгүй л бол худалдан авалтаа тэвчих хэрэгтэй. Тэгж байж инфляцыг давна.. Үхрийн сүүлэн дээр хутга .. Одоо удахгүй энэ өвчин суларна..
ЗОЧИН [202.126.89.96] 2022-01-25 02:04:02
ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭТЭЙ БҮХНИЙГ ӨӨРСӨДӨӨ БАЯРТ ЗОРИУЛЖ ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВААД БАЙХААР НААД ХӨӨРӨДӨЛ ЧИНЬ ЗОГСОХГҮЙ ЦАЛИН ТЭТГЭВРИЙГ БҮҮ НЭМ, ИРГЭД ӨӨРСДӨӨ ХУДАЛДАН АВАЛТАНДАА ХЯГААРЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ ИНФЛЯЦИ БУУРНА ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ Ч ДАГААД БУУРНА. ХЭСЭГ ТЭВЧИХ Л БОЛЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Зочин [66.181.186.98] 2022-01-26 02:24:40
tenegt