ЭМЯ: Шинээр Коронавирусийн 2,057 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,057 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 441,679 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,129 нь Улаанбаатар хотод,
- 928 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,554 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56,915 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 3,088
- Хүндэвтэр – 6,447
- Хүнд - 913
- Маш хүнд - 106 хүн байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.57] 2022-01-29 13:37:33
Худал тоо
Зочин [192.82.69.15] 2022-01-29 05:19:51
Хэдийг шинжлээд хэд гарснаа хэлээчээ
Зочин [192.82.69.15] 2022-01-29 05:19:15
Түргэвчилсэнээр батлагдсаныг яагаад оруулдаггүй юм бэ