Академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналыг олголоо

Aдмин / Технологи

Академич Б.Ренчиний нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Доктор, Дэд профессор О.Шинэбаяр
Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч Гаадамбын Билгүүдэй
Академич Б. Ширэндэвийн нэрэмжит шагналыг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал Академич Содномсамбуугийн Дэмбэрэл нарт олголоо.
Энэхүү нэр хүндтэй шагналыг 5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалддаг бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцаас олгох юм.
Академич Б.Ренчиний нэрэмжит шагналыг 5 жил тутамд 1 удаа 5 хүртэл хүнд
Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг 3 жилд 1 удаа 3 хүртэл хүнд
Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг 3 жилд 1 удаа 2 хүртэл хүнд олгодог журамтай гэж БШУЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

ШУА БА АКАДЕМИЧ [202.179.27.219] 2022-02-10 10:58:35

УЛСААС БҮХ ЗАРДЛАА ДААЛГААД СУДАЛГАА ХИЙДЭГ . ӨНДӨР ЦАЛИН ХАНГАМЖИНД ХӨЛБӨРЧ СУУДАГ ЭРДЭМТЭН АКАДЕМИЧ НАР МИНЬ. .... ӨӨРСДӨӨ МӨНГӨ ЦААС ОЛООД ӨӨРСДИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЭД ҮЗМЭЭР ЮМ ДАА... НИЙГЭМ ХҮН АРДАД ХЭРЭГТЭЙ ӨГӨӨЖТЭЙ БҮТЭЭЛ ШИЙДЭЛ ГАРГАДЫМ БОЛ ЗАРЖ БОРЛУУЛБАЛ .... БҮХ ЗАРДЛЫГ НЬ ТӨРӨӨС ТӨСВӨӨС ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨӨР ДААДАГ АКАДЕМИ ДЭЛХИЙД ӨӨР БАЙДАГ Ч ЮМ УУ ДАА.

Зочин [66.181.190.135] 2022-02-10 08:41:38

байгалийн шинжлэх ухаанаар ганц ч хүн алга, бас дан арга нар нь шагнал аваад л.. жирийн судлаач эрдэмтэд эд нарын хаана ч хүрээгүй юу ха ха


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.