Гаалийнхан цагдаа шиг ажиллах л дутаж гэнэ...

Иргэдийн ачааг зад татан онгичиж байгаа гаалийн байцаагчид, түүнийг нь эсэргүүцэн лайв хийсэн бүсгүйн эсрэг олон кг хар тамхи, алт мөнгөн эдлэл илрүүлсэн гэх сошиалын бичлэгүүд, энэ бүгдийн дараахь Монголын Гаалийнхны хэвлэлийн бага хурал зэрэг нь яг л цагдаагийн технологийг санагдуулж байна. Цагдаа, АТГ-ын зүгээс захиалгатай баривчлах хүмүүсээ урьдчилан сошиалд элдэвлэн, үнэн худал нь тодорхойгүй мэдээллийг хаа нэгтэйгээс сэвдэг. Ийм оршил хийснийхээ дараа баривчилдгийг хүмүүс мэднэ. Эсвэл өөрсөдтэйгөө холбоотой бусармаг мэдээллүүдийг дарахын тулд, эсвэл тэдний зүгээс хэн нэгэн иргэний эрхийг зөрчсөн үйлдэл нь илрэхээр тэр иргэнийхээ жолооны торгуулиуд, энэ тэнд идэж ууж явсан элдэв бичлэгүүдийг ил гарган нийгэмд цацаж дарамталдаг болсныг одоо хэн ч мэдэхээр болжээ. Хүчний байгууллагууд, цагдаагийнхны зүгээс гардаг иймэрхүү олон муухай технологиуд нь одоо Монголын Гаалийн байгууллагад нэвтэрч байгаа юм байна. Гаалийнхны энэ өөдгүй байдал нь ойрын өдрүүдэд шуугиан болсон бичлэгүүдээс тодорхой харагдлаа.
Шулуухан хэлэхэд, Гаалийнхан одоо больчихооч. Та нар дуугүй ажлаа хийж болохгүй байна уу. Та нар ядаж хүчнийхний бузар муухай технологиор дутаач. Ард түмэндээ ялагдаж сураач. Ковидын хөл хорионы үеэр Зайсан хавьд нэгэн улаан өмдтэй залуу цагдаа нарын эсрэг хүний эрх ярьсны төлөө өнөө залууг өчин унагаж, дарамталж байгаа цагдаа нарын бичлэг цацагдаж олны дургүйцлийг төрүүлсэн. Цагдаа нарынхаа энэ буруу үйлдлийг олны анхаарлаас гаргахын тулд тэр улаан өмдөт залуугийн талаар цагдаагийнхан ямар хөгийн юмнууд гаргаж ирж сэвж байсныг санаж байна уу. Тэр нь зүгээр л жирийн нэг иргэн байсан шүү дээ. Сая өмгөөлөгчийн охиныг дарамталсан цагдаагийн үйлдлийг баллуурдахын тулд өнөө охины амьдралаар яаж тоглов, цагдаа нар. Кофены газар үеийнхээ охинтой муудаж, ус асгасан бичлэгийг халуун кофе болгон сэвж, түүнийг нь хийрхүү монголчууд хэрхэн дэвэргэж, өөрсдөө охин хүүхэдгүй юм шиг аяглаж, хөөрхий охиныг бузарлан гутаав. Б.Ариунзаяа охин руу араатан шиг дайрч, цагдаагийн үйлдлийг мартан тэнэгтэж байгаа хөөрхий бидний монголчуудын үйлдлийг өнөө цагдаа нар нь хөх инээдээ барьж ядан харж суусныг та нар маань харсан ч болоосой. Харсан бол магадгүй өөрсдийнхөө тэнэгийг нэг удаа ч болтугай ойлгох байсан биз.
Яг үүн шиг зэвүүн үйлдлийг Монголын Гаалийн байгууллагынхан сая хийлээ. Хийхээр барах уу, гаалийн салбартаа нутагшуулаад авч. Уг нь эрүүл ухаантай монгол хүмүүс бол ойлгохоор үйлдэл. Тэрхүү гестапын офицер шиг хувцастай гаалийн байцаагчид хэвлэлийнхны өмнө суугаад хэгжүүнээр “Энэ гуравдугаар сарын 3-ны өдөр иргэн Ө нь Туркээс 3,6 кг алт мөнгөн эдлэл нууж оруулж ирснийг илрүүллээ. Ийм луйварчдыг илрүүлэхийн тулд рентгений аппаратаар шалгасан. Дараа нь тэр бүсгүйн ачааг давхар гараараа шалгасан юм. Гаалийн байгууллага бол гадаад, дотоодын тусгай албадтай хамтран ажилладаг...” гэхчлэн өөр юу юу ч гэнэ вэ, тэдний ийнхүү том том ярихыг хараад “Ийм хүнд цаг үед эх орондоо алт оруулж ирсэн тэр иргэнд баярлах ёстой биш үү” гэж эрүүл ухаантай бүхэн бодохоор байлаа.
Тэр эмэгтэйн лайвыг хараад, орчин үеийн гааль чинь техник, технологижоогүй юм уу, энэ чинь эрт галавын хэддүгээр зууны үйлдэл вэ, үүнийг нийтэд үзүүлэхийг зорьжээ гэж ойлгосон. Гэтэл Гаалийнхан тэгж хүлээж авсангүй, бидний мууг үзэх гэлээ, биднийг гутаалаа... хэмээн үзэн ядаж, улмаар цагдаа нарын технологийг хэрэглэлээ. Хаанаас нь мэдэгдэхгүй хаягнаас, гэнэт сошиалд “Ийм ийм хар тамхинууд гаалиар орж ирсэн, ийм их алт мөнгөнүүд хэдэн зуугаар хил нэвтэрлээ, энэ бүх хууль бус үйлдлийн эсрэг Гаалийнхан ингэж махаа зулгаан ажилласныг энэхүү эргүү хүүхэн ойлгохгүй, ачаагаа бултуулсан байна” гэхчлэн сүржигнэв. Яг л нөгөө өмгөөлөгчийн охин Б.Ариунзаяаг цагдаа нар сошиалаар буланд шахсан шиг өнөө лайв хийсэн бүсгүйг одоо буланд аваачиж байна. Танил үйлдэл, бага хурал зарлаж огт өөр дүрээр “Гаалийн газраас алт мөнгө, хар тамхи илэрлээ гэж албан ёсоор мэдээлээгүй” гэж мэдэгдэв. Цагдаагийнхан ч бас л ингэдэг, бид албан ёсны мээдэлэл өгөөгүй гэж. Хар тамхи байсныг илрүүлэх гэж сая иргэдийн ачааг онгичсон юм биш үү гэсэн хэвлэлийнхны асуултад аль эрт, жилийн өмнөх Африкийн илгээмж нэг кг хар тамхийг ярих жишээтэй. Энэ мэтээр Үндэсний аюулгүй байдлыг бид сахин хамгаалдаг гэж дахин дахин ярих Гаалийн хоёр байцаагчийн хэвлэлийн бага хурлыг хараад эд нар мөн тэнгэрт гарчээ гэж бодогдлоо.
Гаалийн байцаагчид, удирдлагуудтай холбоотой амьдрал дээрх бодит үнэнийг хэлье. Ковидын хөл хорионы хоёр жилд хоосон, орлогогүй байсных нь илрэл сая илэрсэн хэрэг шүү дээ. Иргэдийн ачаа бүрийг зад татан шиншилж байгаа чинь. Ингэтлээ өлөн байж болохгүй, ард түмнээр алдаагаа хэлүүлж, хүлээж авч сур. Гаалийнхан та нар арай дэндсэн. Гаалийнхан гэж нийгмийн хамгийн баян давхарга хүртэл бий болсон нь нууц биш. Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн нь хүртэл ард түмний өмнө авлигаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ. ирээд ярьсан баримт нь “Өдрийн сонин”-ы хуудаснаа дурайж байгааг та нар яаж үгүйсгэх юм. Тэтгэвэртээ суусан цэргийн хурандаа нэгэн саяхан ярихдаа “Миний дүү Замын-Үүдийн Гаальд байцаагч байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Тэгсэн хамт гаалийн байцаагч байсан нөхдүүд нь манай энэ ёстой арчаагүй, хоёрхон байр, хоёр муу машинтай л Гаалиас тэтгэвэрт гарсан даа гэж шоолсон. Тэгэхээр Гаальд байцаагч байна гэдэг чинь цадиггүй их хөрөнгөтэй болдог юм шиг байна лээ” гэж хээ шаагүй ярихыг сонссон. Хоёр байр, хоёр машин Монголын жирийн иргэнд насны мөрөөдөл биш үү, гэтэл яахаараа Гаалийн байцаагчдад юу ч биш байдаг юм. Энэ бол Монголын нийгмийн тусгай давхарга, төрийн бүтцийн даварсан хэсэг хэдийнэ бий болж төлөвшсөний тодорхой жишээ.
Өнөөдөр Гааль дээр ачаа бүрийг зад татан дарамталж байгаа Монголын гаалийн шударга байцаагчдаас асууя. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хойд хилээр машины ард ачиж оруулж ирсэн сая сая долларыг тэгээд илрүүлчихгүй яасан юм бэ, тийм шударга юм бол. Оюу толгойн зэсийн баяжмалтай хамт хилээр түүртэлгүй гарсаар удаж байгаа тэр их алтыг илрүүлэн зогсоогооч. Өнөөдрийг хүртэл гадагшаа урсан байгаа Эрдэнэтийн зэсээс алтыг нь Гааль дээр илрүүлээч. Чадахгүй шүү дээ, чадаж ч байгаагүй. Илрүүлдэг хэрэг зөрчлүүд чинь юу байдаг вэ гэхээр гаалийн байцаагчид нэгнээ мурьсан, авлигаа голсон, хэлсэндээ хүрээгүй нэгнээ матдагаас өөрөөр илрүүлдэг юм та нарт байхгүй. Шударгаар мэдүүлгээ бөглөөд орж ирж байгаа ачаа барааны бичиг баримтыг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй цааш нь тавьчихдаг чинь ердийн үзэгдэл. Барилгын жаахан материал оруулж ирсэн хоёр залуугийн нэг нь Гаалийн мэдүүлгийн цонхон дээр байцаагчийг царайчлаад, нөгөө залуу нь хажууд нь байх банкны АТМ дээр мөнгө шилжүүлээд, өнөөх байцаагч нь утсандаа ирсэн мессэж рүү хяламхийн суудаг нь бас л ердийн үзэгдэл. Ухаандаа АТМ-ээс шилжүүлж байгаа мөнгийг утасныхаа дэлгэцэн дээр харж чамлаж байгаа байдал. Тэгэнгүүт өмнө нь царайчилж зогсоо залуу нөгөө муу найз руугаа сэмхэн дохино, тэр нь дахиад нэг саяыг нэмэж хийнэ. Шилжүүлж байгаа мөнгө нь хэдэн сая ч болдог юм, цаанаа тавьсан бичиг баримт руу сая нэг байцаагчийн гар явангуут хоёр залуугийн магнай тэнийх жишээтэй. Ийм авлигын үүр уурхай, шившгийн хөндий болсон Монголын Гаалийг одоо эвдэн хаяж, дээрээс нь доош нь хүртэл өөрчлөн шинэчилж, реформ хийхгүй бол Монголын ГЕГазар хичнээн жил ядарсан ард түмнээ шулж мөлжих юм бэ. Та нар чинь хүн юм байгаа биз дээ. Гаалийн байцаагч та нарт амьдрахын төлөө яваа монголчуудаа өчүүхэн ч гэсэн өрөвдөх сэтгэл байна уу, ер нь байсан уу.
Өнөөдөр Гаалийн байцаагчидтай холбоотой сошиал дахь шуугианы бодит үнэн, бодит нүүр царай ердөө л энэ. Үнэнхүү шударгаар ажиллаж байгаа Гаалийн байцаагчид байгаа бол үүнийг уншаад өршөөнө биз. Гэхдээ ийм шударгууд нь тун цөөхөн гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо бүр эцэстээ өөрсдийгөө хамгаалахын тулд Цагдаагийн технологид шилжсэн байна. Гаалийнхан та нар цагдаагаас дутаа...
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.74] 2022-03-17 10:04:36
Шалгах естойгоо шалгах эрхтэй шалга гэж улс цалин огч тэнд ажиллаж бгаа татвараа толж сурах хэрэгтэй тэргээр эргээд улс орон ард иргэд хэрэгцээт уйлчилгээг авдаг татварынхан энэ талаар муу суртачлаж бна сайн мэдээлэл мэдлэгтэй бол ард иргэд мэдээж дургуйцэхгуй уургээ биелуулдэг шуудээ
Зочин [192.82.76.42] 2022-03-17 02:56:32
Бие биенээ харлуулах гээд хэрэггүй ээ. Төр байсан цагт гааль байж л таараа, ажил явдгаараа явах л болно. Бизнесс эрхлэгчид маань хууль дүрмээ сайтар судалж, бараагаа гаальд үнэн зөв мэдүүлэх л юм бол ямар нэгэн зөрчил гарахгүй, та бүгдийн ажилд хүндрэл учрахгүй.
GUB [202.126.93.115] 2022-03-17 00:49:05
Бид бүгдээрээ ажлаасаа гарлаа гэж бодьё, өөр нэгэн аавын хүү ээжийн охин Төрийн албаны шалгалтаа өгөөд тэнцээд гаалийн улсын байцаагч болоод ороод ирнээ, Улс байгаа бол гааль гэж байх л болно, тэгээд та нарын хууль бус ажиллагаа хийх гээд байгааг илрүүлэх л болно, тэртээ тэргүй гаальчин хүнд дуртай иргэн гэж байдаггүй юм. Яагаад гэвэл Монгол улсын ихэнх иргэд татвар төлөх дургүй, сэтгэлгүй, паразит сэтгэлгээтэй байдаг
зочин [192.82.76.42] 2022-03-16 17:00:20
Ажилаа хийж байгаа хүмүүсийг муулж, харлуулаад хэрэггүй . Хууль дүрмээ сайн судалж байж нийтлэл бичих хэрэгтэй.
Зочин [64.119.16.113] 2022-03-16 12:57:32
Улсын улс биш болгож худалч хулгайч нарыг давруулах эрмэлзэл харагдаж байна даа.
зочин [202.55.191.194] 2022-03-17 01:14:58
Ганц гааль биш газар.татварын алба бүгд яагаад авилга аваад байнаа. Өгөөд байна Систем нь яаж гажуудсан бэ гэхээр шударга байх боломж нөхцөлийг хаасан ГАДНЫ хууль журам тарифийн сиситемийг орчуулаад баталчихдагМонголын бодит амьдралаас гарсан амьдралд хэрэгжих боломжтой, хүн бүр Нэг тугийн дор шударга эрх үүрэгтэй байх хууль журам хэрэгтэй байна. Иргэд өөрсдөө буруутайЗөв дуугарч зөв тэмцэж чаддагүй, Хоүуурсан ханарсан дялпага зан сүүлийн үеийн монголчуудад их байна шүү..
Зочин [202.70.34.114] 2022-03-16 12:34:31
Гаальчдын 90%-нь өргөсөн тангарагтаа үнэнч одоогийн дарга нараасаа айдастай, хууль журманд баригдан томилогдсон газар нь хөөгдөн гэр орноосоо хол, тав тухгүй орчинд ажилгүй болохоосоо айн ажиллаж байгаа. Харин мөнгөний сүлжээнд орсон Асралт, Баттөр нарын томилгоотой 10%-нь жинхэнэ авилгалд умбан хууль дүрэмгүй ажиллаж б.а. Тэд асуудалд орсон ч яахчгүй. Зарим нь бүр дэвшээд ажилдаг. Жилийн өмнө Замын-Үүдийн мафийг шалгаж б.а гээд сүр дуулийн болоод даргыг нь баривчлаад байсан. Одоо тэр хүн нь ГЕГ дэвшээд газрын дарга хийж байх жишээтэй...
Зочин [64.119.22.68] 2022-03-16 12:09:09
Энэ гаалийнхан гэж шударга бус хилийн найманд гаршсан этгээдүүд байдаг юм шиг байна. Сүхбаатар аймгийн хилийн боомтоор л.баттогтох гэгч увсын баяд этгээд хууль бус мод, бут нуун оруулж ирсэнийг нь зарим холбогдох байгууллагынхан илрүүлсэн ч СБД-ийн цагдаа, шүүх прокурорынхон хэргийг замхруулж орхисон байдаг. Тухайн этгээд нь Халх Монголчуудыг эмэгтэйчүүдийг залилан, утсаар сүрдүүлэх мөн иргэн, ААН-ийн өмч хөрөнгийг хууран завьшсан ч ямар нэг аргаар мултардаг нь шалгасан цагдаа, прокурорынхон хэргийг ашиг сонирхлын үүднээс шийдэж байгаа нь тодорхой.
Зочин [103.14.36.250] 2022-03-16 08:32:39
яаг үнэн шүү, одоо бол бүүр өлөн болсон байна лээ, 100к байсан ч аваад хармаална, муусайн новшнуудаа монголын ард түмэн яагаад өнгөтэй өөдтэй юм хэрэглэж болдоггүй юм бэ? тэр жишиг үнэ гэдэг худлаа юмаа болих хэрэгтэй, үнийн дүнтэй падаан байсаар байтал, заавал өөрсдөө тэнгэрийн үнэ шааж дарамтална.
Зочин [202.131.236.138] 2022-03-16 07:41:55
Гаалийнхан бүгдээрээ хог шаарууд. Бүгдийг хуугаар солих хэрэгтэй дээ
Зочин [192.82.69.145] 2022-03-16 07:06:22
Үзэх ёстой юмаа үзэж шалгалгүй яахав,үүний тулд л гаалийн алба байгаа байх!! Харин иргэн бүхэн авч яваа юмаа үнэн зөвөөр мэдүүлж, улс орондоо төлөх ёстой татвараа шударгаар төлөх ёстой!! Олзны бага амттай гэдэг, хэт шунавал заяа бурууддаг жамтай!!!
Зочин [66.181.177.147] 2022-03-16 07:03:39
Гаалийнхан Монголын буяныг ч их гаргасан , Монголруу бузрыг ч их оруулсан даа
Zamin Uud [202.9.40.183] 2022-03-16 06:58:52
Zsmiin Uuded gaalid oromoor bna hed be Asraltaa
Иргэн [203.91.115.41] 2022-03-16 06:35:08
Хуули зөрчигчдөд хариуцлага хүлээж сураа
Зочин [192.82.70.132] 2022-03-16 06:25:29
Юу хуцаад бга юм бүхэл бүтэн улс байгууллагын ажлыг чи заах ёстой юу Харин ч бузрыг оруулахгүйн төлөө цагдаагаас хэдэн арав дахин илүү ажтлладаг юм новшоо
Зочин [202.9.40.86] 2022-03-16 13:35:10
Танай байгууллагыг бүхлээр нь солих хэрэгтэй.., Энэ 30 аад жилд шудрага гаалийн байцаагч үлдсэн гэдэгт хэн ч бүр хэн ч итгэхгүй..,??? Эх ороны үйлдвэрийн шошготой маш олон бүтээгдэхүүн урд хилээр орж ирдэг тэр болгоноос та нар авилга аван мөнгөжиж , энгийн иргэдийн хүүхэд хар нялхаараа хавдар тусан эмнэлэг дүүргэн,хандив гуйцгааж байна..,???Бузрыг оруулж ирдэг та нараас ял асуух өдөр ирж л таараа??? Цаг цагаараа байдаггүй юм шүү???
Haha bitgii shaagaarai [64.119.21.143] 2022-03-16 08:10:30
Bitgii shaagaarai lalaraa tanai olon pizda nar hoid hil deer ehneriinh ni torson odor bolno. Gan vino ogchih 50 huviar ni bichiye geed olntood zogsoj baidag Ta nar shig Ulsiin horongoor tejeelgesen hoolnii savuud Mongold hereggui
Ард түмэн [202.126.88.62] 2022-03-16 06:48:04
Заана та нарыг дүүжлэх цаг удахгүй
Yo yo [202.9.40.183] 2022-03-16 06:01:18
Gaalid oroh yumsan 3sar baihad bolno shuu darga ni 7 honog salbar negj deer ni ajilna gehed baitsaagch nar ni uurladag gsen
Astalt [202.9.40.183] 2022-03-16 05:56:04
Su Batboldii suganii us Astalt baitsaahch naraasaa abilgal abna baitsaagch nar ni ard tumenees abna Gaalid shudarga yos baihui Asralt yamar negen alban tushaal ashigtai gazar yabuulahdaa mungu abdag ni il bolson GUB ni sharahaa nuhuhduu abilgal abahin tuld shantaaj hiij abilgal abna Ingeed GAALI guuli bolson Mash tom suljee gaalid bna UIHuralaas tom shuu Zasag tsaashaa shuu Zamiin uud yabahad 15 say dargaar yabahad terbum Adishaa Putebdorj gishuun sain mednee gaaliig terbumtanguud Baitsaagch nar ni ih zantai yos zui bhui ard tunenees tsalinjij bj Asralt dood darga naraa mungunii eh uurhai bolgoj ajildag chaddag mundag shuu Zasagiin gazar tsaashaa shuu Asraltiin bant uls tsetseglen hugjij bna Xray apattai baij gar izleg hiideg jin toog bofood gargaj chadahuo mungu hatsan turiin alban haagchif bii bolj bna daa
Зочин [64.119.16.128] 2022-03-16 05:29:05
Үзэж болно шалгаж болноо харин улс эх орондоо орж ирж байгаа хөрөнгө оруулалт болж байгаа жаахан эд зүйлсийг нь бага шиг дарамтлаад оруулах хэрэгтэй ш дээ. Шал худлаа шудрага царайлсан авилагчид. Яагаад гаальд ажилд орох гэж улайрдагийн нууц тодорхой. Замын-Үүд энэ тэрээс бөөнөөрөө халагдаж солигдоо биз дээ та нар.
Zochin [202.126.88.129] 2022-03-16 04:49:31
Eh ornoos mini garch bgaa bayalagtaa gaaliihan hyanalttai handval sain bna.Alt, unet chuluu garsaar bgaa yum bish biz?
Зочин [49.186.60.123] 2022-03-16 04:26:52
cnn.com
ГААЛЬЧИН [202.70.34.114] 2022-03-16 04:24:07
ОДОО ГААЛЬ ЦЭВЭРШИХЭЭСЭЭ ӨНГӨРСӨН. АСРАЛТ ГААЛИЙН ТОЛГОЙД ГАРААД 6-Н ЖИЛ БОЛЖ Б.А. БҮХ ЗҮЙЛИЙГ МӨНГӨӨР ҮНЭЛДЭГ БОЛСОН. 600-Н ТЭР БУМЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖЭЭД ДУУСАЖ Б.А. ЖИНХЭНЭ МАФИЙН СҮЛЖЭЭНД ОРСОН. ЗГ АСРАЛТЫГ ХУСАЖ ЧАДАХГҮЙ. ХЭЧНЭЭН УДАА ХУУЛЬ БУС ЗҮЙЛД НЭР ХОЛБОГДОВ АТГ, ЗГ, ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН ЧИВ ЧИМЭЭГҮЙ.... АСРАЛТ ЗАСРАХААСАА ӨНГӨРСӨӨН...
Зочин [103.206.195.194] 2022-03-16 04:15:29
Зөв сэдэв, хатуу үг. Сайн. Байна. Бичээд. Гэгээрүүлээд. Байх.
Зочин [202.55.191.194] 2022-03-16 04:13:26
ямарч байсан гаалийн хяналт шалгалтыг нэг бүрчлэн үзэх ёстой, үүнийг эсэргүүцэгч нар бол татвараас зайлсхийсэн наймаачид, хар тамхичид, буу сумны дамчид гэх мэт нийгмийн хорт хавдар болсон адгийн новшнууд л байгаа, тэд зохион байгуулалттайгаар ийм нийтлэл бичиж дамжуулан сэвж байна. гэвч та нарын энэ үйлдэл хол явахгүй гаалийн байцаагч болон бусад хуулийнхан тас цохиж харин ч хяналт шалгалтыг улам чангалж бурууд хатуу зөвд зөөлөн хандаж хуулийг ягштал мөрдөх болно
Зочин [103.206.195.194] 2022-03-16 04:16:00
Гаалийн ажилтангууд сошиалд орж ирж нтр.
Зочин [202.126.89.17] 2022-03-16 03:59:46
ГААЛИЙНХийг өмөөрч сэтгэгдэл бичсэн хүмүүс АВИЛГыг бүрэн зөвшөөрч өөгшүүлсэн байна.Тэд гаалийн хууль тогтоомж гадныхны хуулийн талаар өөрсдийгөө өмөөрөн худлаа мэдэмхийрхээ болих хэрэгтэй.Тэр бороохой хэрэглэх ,шууд баривчлах нь онцгой нөхцөлд/буу сум оруулах зэрэг/ ашигладаг юм.Алтан эдлэл хилээр оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулах үйлдэл биш шүү дээ .Ингэж сүржихнэх нь гаалийн байгуулгыг шавартай хутгалаа л даа .. ..харамсаж байна.
Зочин [103.14.36.250] 2022-03-16 08:34:06
yag unen
Зочин [98.253.30.34] 2022-03-16 03:51:05
Boos tuuh gedeg technology shdee ene chin kkk. Manai ulsiin ajil hiideg nuhod ih sain hereglenee zanasan negn deeree.
ГУБ [202.126.93.115] 2022-03-17 00:57:36
НДШ, ХХОАТ төлдөг ажил хий, Ажилгүй хэдэн приус унасан гарууд бараагаа хэд дахин нугалж зарж байгааг бид мэдэж байгаа шүү, Ажил хий, чадахгүй бол тэр өссөн төрсөн нутаг руугаа наад Приусээ аваад зайл
Зочин [64.119.23.240] 2022-03-16 03:49:25
Бизнес гэх бусдыг хожих шунал чинь авлига, нуун дарагдуулах уйлдлийн эх. Тийм бизнес зогсвол хуульд харш уйлдэл зогсоно. Гааль тодийгуй хууль шударга болно.
Зочин [202.55.191.194] 2022-03-16 03:39:49
Гааль төрийн тусгай алба, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. өөрсдөө хэрэг бүртгэл ч үүсгэх эрхтэй байх шүү
Зочин [202.55.191.194] 2022-03-16 03:37:43
Гааль бол төрийн тусгай буюу прокурор, тагнуултай адил хойшлуулашгүй тусгай ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байгууллага, тэр байтугай хамгаалах хэрэгсэл буюу резинен сумтай буу, цахилгаан бороохой, гав, нулмис асгаруулагч ашиглах эрхтэй байдгийг мэдэх ёстой. хууль эрх зүйгээ сайн судал тэгээд ийм эргүү нийтлэл бич, Хятад, орос, франц, АНУ гааль дээр хяналт шалгалтын үед эсэргүүцсэн бол шууд будуулах, дайчлан баривчлах, эрүү үүсгэж шоронд хийх эрхтэй байдгийг мэдэх үү
Хаха [202.126.88.62] 2022-03-16 06:49:42
Монголын үхэр гааль эргүүтээрэй
Зочин [202.21.109.50] 2022-03-16 03:26:39
Ажлаа хийж байгаа хүмүүсийг муулаад хэрэггүй.Юмыг ялгаж,салгаж ойлгох нь зөв.Энд Ариунзаяа гэдэг танхай эмэгтэй ямар хамаатай юм.Тэр тэнэг охин биш эмэгтэйг өмөөрч байгаа бол сэтгүүлч өөрөө хууль зөрчих дуртай юм байна.
Зочин [59.153.87.169] 2022-03-16 03:22:56
БУЯНЫГ БҮҮ ГАРГА, БУЗРЫГ БҮҮ ОРУУЛ ГЭСЭН ТАНГАРАГТАЙ ХҮМҮҮС ӨӨР ЯАЛТАЙ БИЛЭЭ
Зочин [192.82.72.81] 2022-03-16 03:04:19
Хүмүүсийн цаг хугацааг барж ингэж онгичоч самардаг ийг болуулах хэрэгтэй техник техонлог хөгжижцөн шүү дээ арай дэндэж байна
Зочин [103.212.116.41] 2022-03-17 17:19:33
Гааль гэдэг үг төр гэсэн үг юм шүү. Юмаа мэдэж ярь. Интернэтийн хэнд ч хэрэггүй хог толгойдоо чихэж байхаар зөвий нь олж толгойдоо хий эргүү минь. Төр юу хийхээ чам шиг малаар заалгах болоогүй.
Зочин [202.126.93.115] 2022-03-17 00:52:02
Татвараас зайлхийх үйлдэл гаргаад байвал нэгд нэгэнгүй тоолж татварыг улсын төсөвт оруулах л болно, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох л болно, Малчны хотхоноос ирсэн гарууд татвар төлнө гэдгийг мэддэггүй юм байна лэ, дураараа байх санаатай бүүр
Зочин [103.206.195.194] 2022-03-16 04:16:55
Гааль хувцас тоолдог юм уу?
Зочин [202.55.191.194] 2022-03-16 03:41:49
Ямар ч технологи гахайнд чихсэн хувцасыг тоолж чадахгүй, жаахан баримжаатай баймаар юм. Эсвэл сав баглаа боодлоо стандартын дагуу тээвэрлэх хэрэгтэй шүү дээ,
zochin [192.82.67.104] 2022-03-16 03:01:17
ХҮН БҮР ТЭГШ ШУДАРГА ТАТВАРАА ТӨЛӨӨД Л ЭХЛЭХЭД Л ШУДАРГА ЁС ТОГТОЖ ГААЛЬ ДЭЭР АВИЛГА БҮРЭН БАЙХГҮЙ БОЛНО. ЯГ ҮНЭНДЭЭ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА БҮХЭН Л АВИЛГА САНАЛ БОЛГОЖ СҮЛЖЭЭ ҮҮСГЭЖ ИЙМ БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙГАА ГЭДГЭЭ САЙН ОЙЛГООД АВИЛГА АВЧ МАНАЙ УЛСЫН ИРЭЭДҮЙГ БАЙХГҮЙ БОЛГОЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХАХУУЛЬ ӨГӨХИЙН ОРОНД ШУДАРГА УЛСДАА ТАТВАРАА ТӨЛӨӨД Л ЯВАХАД АСУУДАЛ БАЙХГҮЙ БОЛНО. ШУДАРГА ТАТВАРАА ТӨЛӨӨД ХАХУУЛЧИН ДАВХРАГЫГ ЦАЙРАЧЛАХГҮЙ Л БАЙХАД БОЛНО.