Сандрах эмгэг (Panic disorder)
МЕГАМЕД Эмнэлэгийн сэтгэцийн эмч
АУ-Магистер Б.Лувсанняндаг
Сандрах эмгэг (Panic disorder)
Сандрах эмгэг гэдэг нь гэнэт , хүчтэй айдас түгшилтэнд орохыг хэлнэ. Сандрах эмгэгийн дайралт нь тухайн хүний эргэн тойронд болж буй үйл явдалтай холбоогүй байдаг.Тухайн хүн ихэнхдээ дайралтанд орсны дараа хэвийн байдалдаа эргэн ордог. Сандрахын дайралт хөдлөх үед бий болсон маш хүчтэй айдас, сэтгэл түгшилтээс болж симпатик мэдрэлийн хөөрөлд орно.
Оношилгоо
Сандрах эмгэгийн дайралтын үед бусад сэтгэл түгших эмгэгтэй адил шинжүүд илэрдэг. Хэдий тийм ч ихэнх тохиолдолд айсны улмаас сандрах дайралтанд өртсөн байдаг тул оношлоход хялбар байдаг.
Сандрах эмгэг нь 2 янзаар илэрдэг.
- Нийгмийн айдас
- Талбайн айдас
Нийгмийн айдсын гол шинж нь тухайн хүн хүмүүсийн анхаарлын төвд байх болон хэн нэг нь өөрийгөө шүүмжлүүлэхээс айх айдас юм. Ийм хүмүүс бусдын өмнө ичмээр, тэнэг зүйл хийх бий гэж санаа зовдог. Нийгмийн айдас нь нийгмийн тодорхой нөхцөл байдалд хүмүүстэй уулзах буюу харилцах үед тохиолддог. Айдас үүсэх нөхцөл байдлууд:
- Бусдын өнмө ярих
- Асуулт асуух
- Анхаарлын төвд байх
- Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох өдөр оройн зоог үдэшлэг хурим шашны цуглаан наадам г.м
Талбайн айдас
- Ийм өвчтэй хүмүүс сэтгэл түгшилтийн үед илэрдэг сэтгэл зүйн болон биеийн шинж тэмдгүүд ба сандрах эмгэгийн дайралтаар тохиолддог.
Сандрах эмгэгийн шинж тэмдгүүд
Сэтгэл зүйн шинж тэмдгүүд
- Үхэхээс айх
- Галзуурахаас айх
- Бодит бус зүйлийг мэдрэх
Биеийн шинж тэмдэгүүд
- Цээж давчдаж хөндүүрлэх
- Амьсгал давчдах бүгчимдэх
- Зүрх дэлсэх
- Гар хөл бадайрч ирвэгнэх мэдрэмж төрөх
Сандрахын дайралт (панический атак)-анд өртөж байгаа хүнийг харахад дараах шинжүүд ажиглагдана
• Нүдээ өргөн нээнэ.Айсан харцтай болно.
• Ам нь өргөн ангайна.
• Хөмсөг нь босно.
• Хөдөлгөөн хөших буюу мэгдэн гүйнэ.
• Амьсгалалт зогсох буюу тасалдана.
• Царай цайна.
• Муужрах буюу муужран унана.
• Хүйтэн хөлс гарна
- Үс босно.
- Бүхий бие салганан чичирнэ.
- Уруул залгих хөдөлгөөн хийнэ.
- Хоолой сөөнгөтөнө, үг гарахаа болино.
- Амь тэнсэнэ.Амьсгалалт давчдана.
- Хамар сарталзан
- Хүүхэн хараа хэвийн биш өргөснө.
- Цусны даралт ихсэнэ.
- Сандралд орж хаа байгаа газраасаа мэгдэн зугтана.
Эмчилгээ
Сэтгэл түгшилтийн үед амьсгалын дасгал хийх нь биемахбодын зовиуруудыг бууруулан булчинг суллан тайвшруулдаг.
3 секупдын турш удаанаар амьсгал авах,
3 секундын турш удаанаар амьсгал гаргах
Дахин амьсгал авахын өмнө 3 секундын турги амьсгал түгжих
Амьсгалын дасгалыг өдөр бүр 10 минутаас дээш хугацаагаар тогтмол хийж, би бүрэн тайвширлаа гэж өөрийгөө ятгах.
Сэтгэл түгшилтийг бууруулах өөр нэг үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Бясалгал болон биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь сэтгэл түгшилтийг бууруулахад чухал нөлөөтэй
Сэтгэгдэл
Болор [122.201.22.127] 2023-03-30 16:04:07
Сайн байна уу хүмүүсийн өмнө гархаараа бүх бие чичрээд сандараад бдг юма яах болих вэ эмчилэгээ интэр байдаг хаана хандах ёстой вэ
Зочин [122.201.22.173] 2022-12-20 21:15:40
Нойргүйдэл нь галзуурахын эхлэл юм ба лээ шүү хүмүүсээ, заавал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж аваарай
Зочин [122.201.22.173] 2022-12-20 21:11:04
Миний бие нь өр зээл, ажлын дарамтаас болж нойргүйдэл, стрэсст орж солиорох шахуу юм бол энэ эмч дээр үзүүлж сэтгэл засал эмчилгээ, нойргүйдэл, давхар дотор эрхтэний өөрчлөлтүүдээ хэвтэн эмчлүүлж амьдралыг эрүүл хүний нүд, ухаанаар харах болсондоо их баярлаж бг шүү эмчээ,
Зочин [122.201.22.173] 2022-12-20 21:04:52
Гар бүлийн дарамтаас үүсэх сандрал айдас нь аль сандралд багтах вэ, ю, нийгмийн ороо бусгаа ядуурал, архидалт, эсвэл гэнэт их мөнгөний бараа хармагц зан ааш нь эвдэрч гар бүлээс гадуурах завхайрал зэргээс болж ар гэртээ элдэв ааш авир гаргаж сандрал , айдаст байнга байлгах зэрэг нөлөөлөх үү?
zochin [192.82.68.27] 2022-12-20 18:28:55
mash sain emneleg bnlee emchilgee ur duntei baisan
Zochin [66.181.160.4] 2022-12-20 17:41:30
Megamed emnelgeer yilchiluulj Luvsaa emch deer gantsaarchilsan zuvluguu hovsod orson. Ur dun mash sain sain untaj amardag bolson mun zoviur aidsaa huleen zuvshuurch tuuniig saaruulah oor arga bariltai bolson. Zuvluguunuud ni amidrald oir emneleg ni emchilgee saitai baisan.
Зочин [192.82.75.129] 2022-03-18 12:11:43
Энэрги
Зочин [64.119.22.68] 2022-03-18 01:39:05
Мэргэжлийн хүн зөв ярьж оновчтой зөвлөсөн байна.
Зочин [103.229.121.180] 2022-03-18 00:36:06
НЭГИЙГЭЭ ХУДЛАА МАГТАЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬ ЯМАР Ч МАГТАХ ЗҮЙЛ АЛГА ХӨӨЕ
Зочин [103.229.121.180] 2022-03-17 16:36:09
Айж мэгдэнэ гэдэг бол муухай ааш араншинтай хэрүүлч бузар хүнтэй хамт амьдрахаар хажуудах хүнээ сандраагаал,ажил дээр болсон хэрүүлээ хань ижил үр хүүхэддээ гаргадаг новшийн заяагүй ЭРЧҮҮДИЙН ХАРГИС ЗАНГААС БОЛДОГ ШҮҮ.ЗАРИМ ЭРЧҮҮД НЭГ ӨДӨР САЙХАН ЗАНТАЙ БАЙВАЛ ДАРААГИЙН 2 ӨДӨР ГЭР БҮЛЭЭ ТАМЛАДАГ ЗАНТАЙ,2 ӨДӨР ГАЙГҮЙ БАЙВАЛ ӨДӨР БҮР ГЭР БҮЛ НЬ АЙДАСТАЙ ЯАНАА ХЭЗЭЭ УУРЛАХ БОЛ ХЭЗЭЭ ЗОДОХ БОЛ ГЭДЭГ АЙДАС ЦАГ ТУТАМД БАЙДАГ УЧРААС АЙДАС, ТЭВДЭЛТ,МЭГДЭХ САНДРАЛ ГАРДАГ ЮМ ШҮҮ.БУЗРЫН ЭРЧҮҮД ЭХНЭР ХҮҮХДЭЭ ҮРГЭЛЖ ХҮЧИРХИЙЛЭЛД БАЙЛГАДАГ ШҮҮДЭЭ.ТҮҮНЭЭС ТӨРӨЛХИЙН ТМЙМ ӨВЧИН БАЙХГҮЙ ШҮҮ ЭМЧЭЭ БИТГИЙ ХУДЛАА ӨВЧИН ГЭЭД БАЙ.МУУ НӨХРТИЙН ГАЙГААС ОЛСОН СЭТГЭЛИЙН ЗОВЛОН ШҮҮ ЭМЧ ЭЭ.
Монгол хүн [103.229.121.6] 2022-03-20 11:01:19
Наад нэг сүгнээсээ салж сэтгэлээ амраагаач!!!
Зочин [66.181.161.35] 2022-03-19 23:58:23
Чи очиж үзүүлдээ
Зочин [66.181.161.35] 2022-03-19 23:57:54
Юу ч бичээд байгаа юм
Зочин [202.9.41.45] 2022-03-19 14:52:41
зөв хэлжээ
Зочин [202.55.188.39] 2022-03-18 17:25:26
Тийм эрчуудтэй зууралдаад ур хуухдээ ч зовоогоод еерийгее ч тамлаад амьдардаг тэнэг эмэгтэйчуудийг бол ёстой хохь нь л гэнэ. Харин ч эртхэн хуухэдтэй болоогуй байхдаа эсвэл ганц хуухэдтэй уедээ л салаад явдаг газар байхгуй юу. Хун хэзээ ч засарна гэж байдгуйм, 1 зодсон хун дахиж заавал зодно. 1 бол осолд орж хун зодож чадахгуй болохуу эсвэл хегшреед хун зодож чадахаа байхуу, тэгж байж л еерчлегдех байх.
Зочин [122.201.24.248] 2022-03-18 10:18:22
tegeel erchvvd emegtei hvn ch muuhai aashtai baij bolno eregteedee daramt vvsgedeg baij ch bolno. het tuulishirsan bodloosoo salah heregte
Зочин [192.82.77.6] 2022-03-17 13:00:08
Залуу эмчдээ амжилт хүсэе. Ирээдүй гэрэлтэй харагдаж байна
АСУУЛТ [192.82.92.151] 2022-03-17 10:26:13
САНДРАХ ДАЙРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ. ОРЧУУЛСАН ДОК ЮМ УУ. САНДРАХ ЭМГЭГ ГЭЭД ШУУД БИЧИЖ БОЛОХГҮЙ ЮУ.... ГАДААД ХҮН МОНГОЛООР БИЧИЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙХ ЮМ. МОНГОЛ ХҮН МОНГЛИШ БОЛЖ БАЙНА, ЯАНАА
Зочин [202.126.88.64] 2022-03-17 13:31:08
Уучлаарай та ирж үзүүлээрэй :)
Зочин [103.229.121.10] 2022-03-17 09:33:34
Балчираасаа зодуулж байгаа хүүхэд юм сурахгүй тархи нь улам л хаагдана
zochin [66.181.185.53] 2022-03-17 09:09:28
Holboo barih utas bnuu???
Зочин [202.126.88.64] 2022-03-17 09:09:57
99691217
Амараа [202.126.88.64] 2022-03-17 09:08:16
Гоё мэдээлэл байна андаа