ЕРӨНХИЙ САЙДАД “ЗҮТГЭСЭН” Ч.ХҮРЭЛБААТАРЫН САНААРХАЛ ХААН БАНКНААС БОЛЖ НУРАВ УУ
-ЕРӨНХИЙЛӨГЧ, СҮ.БАТБОЛД ТЭРГҮҮТЭЙ ТОМЧУУД Ч.ХҮРЭЛБААТАРЫНХАА УЛС ТӨРИЙН КАРЬЕРААР ТУГ ТАХИЧИХАВ УУ ДАА-
Сү.Батболдын фракц хүчгүйдэж, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын улс төрийн карьер эрчимтэй унаж байгааг өчигдөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүн гэгддэг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бараг зарлачихлаа. Эдийн засгийн эрсдэл, валютын ханшийн зөрүү тэргүүтэй мэдээллэж л байдаг зүйлсдээ хачир, Ч.Хүрэлбаатар нарт сануулга болгож “Ч.Хүрэлбаатар гишүүний яриад байгаа ташаа мэдээлэл Монгол банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй ч, ачаалал нэмж байна. Энэ асуудал 2019 оноос хойш нийт 35 удаа буцаагдсан. Монгол банк энэ талаар мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байгаа шалтгаан хяналт шалгалтаар авсан мэдээллийг гуравдагч этгээдэд мэдээлэх боломжгүй. Энэ нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Хаан банкны 45 хувийг эзэмшдэг Японы Савада Холдинг компани биржийн нэгдсэн мэдээлэлд хэн эзэн нь гэдэг нь тодорхой байгаа. Өнөөдрийн байдлаар яригдаад байгаа монгол хүний нэг ч мэдээлэл байхгүй. Энэ асуудалтай холбоотой бүх мэдээлэл Японы хөрөнгийн бирж дээр нээлттэй явагдаж байгаа. Бидний хувьд яагаад зөвшөөрөл авах ёстой юм гэхээр 2010 оны Банкны тухай хуульд орсон нэг банкны нөлөө бүхий эзэмшигч, өөр нэгэн банкны эзэмшигч байх боломжгүй. Энэ шаардлагын дагуу бид оролцох боломжгүй гэдэг байр суурьтай байна” гэсэн билээ. Хүсэж байвал тэд энэ битгий хэл юман дээр ингэж адрахгүй өнгөрч чадна. Харин нэрийг нь цохож ирээд ийн хэлж байгаагийн цаана “Монголбанкнаас чамд хэрэгтэй нэг ч баримт өгөхгүй ээ” гэсэн санаа ч байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Ч.Хүрэлбаатарыг "Хаан банкны хувь эзэмшигч болох санаархлаа бүр мөсөн март" гэсэн мессэжийг Монголбанкаар дамжуулан Ерөнхий сайд хүчтэйхэн өгөх шиг боллоо.
Үүнээс гадна Сангийн сайд асангийн хувьд тун тааруу гэж болохоор нэг зүйл улс төрийнхний хүрээнд өрнөж буй. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын улс төрийн карьер “буруу нүүдэл”-ээсээ болж дуусч байгаа бололтой. Тооцоолсноор нь болсон бол энэ Засгийн газрыг огцруулаад, өөрөө Ерөнхий сайд, фракцынхан нь яамдын сайд, агентлагуудын даргаар томилогдох байлаа. Өнгөрсөн намар ийм зураглалтай улс төрийн төлөвлөгөө Саарал ордонд “бойжиж”, Ч.Хүрэлбаатарыг тойглох хүн дэндүү олон байсны учир энэ гэнэ. Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Сү.Батболдын фракцынхан ийнхүү ганц сортоотойгоо Ерөнхий сайдад зүтгүүлэхийг санаархсан ч төлөвлөгөө нь цааснаасаа хэтрэлгүй нурж байгааг ойр тойрныхон нь шивэр авир хийцгээж эхэллээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар оны өмнө цөөнгүй шалтгаанаар унаж мэдэхээр байсан ч ковид, омикроны мэдээллээр ард иргэдийн эсэргүүцлийг нам дарж чадсан. Яг тэр үеэр Сү.Батболдын фракцынхан дорвитойхон хөдөлсөн бол Ч.Хүрэлбаатар нарын төлөвлөгөө биеллээ олох боломжтой байсан байхыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, одоо хэт оройтсон, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын алдаанууд, эмзэг сэдвүүд ард түмний дунд намжсан гэсэн үг.
Ямартай ч Ч.Хүрэлбаатарыг "Хаан банкны хувь эзэмшигч болох санаархлаа бүр мөсөн март" гэсэн мессэжийг Монголбанкаар дамжуулан Ерөнхий сайд хүчтэйхэн өгөх шиг боллоо
МАН-ын том өрсөлдөгч, “дайсан”-уудын нэгд багтдаг Сү.Батболдын фракц нам гүмхэн хүчээ зузаатгах гээд тусыг ололгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, тэдний “өндийх” бүрийг дүү нар нь андахгүйгээр барахгүй тэр бүрд нь “нам цохиж” унагачихаад байгаа нь МАН-д гомдогсдыг байж суух аргагүйдүүлж байгаа нь гачлантай ч энэ удаад бүр эвгүйдүүллээ. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй улс төрийн нэр бүхий томчуудын санаархаж асан ХААН банк тэднээс нэгэнт алсран одсон нь ийн тодорхой боллоо.
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Сү.Батболдын фракцынхан ийнхүү ганц сортоотойгоо Ерөнхий сайдад зүтгүүлэхийг санаархсан ч төлөвлөгөө нь цааснаасаа хэтрэлгүй нурж байгааг ойр тойрныхон нь шивэр авир хийцгээж эхэллээ
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.35] 2022-03-24 00:46:58
Хүрэлбаатар ерөнхий сайд болох гэсэн үндэслэл би эндээс олж уншсангүй. Зүгээр л зохиол биччихсэн юмуу хаашаа юм..
Зочин [15.235.146.184] 2022-03-23 19:57:55
Зи энэ сайтыг хаавал таарна. Дандаа гүтгэлэг нийтэлдэг.
Би байна аа. [66.181.161.99] 2022-03-23 17:11:49
Зи гөлөг Увсад очоод бөхийн өргөөнөөс хөөгдөөд унасан шарандаа одоо болтол энэ сайтын хэдэн сэтгүүлчийг зовоож янз бүрийн үлгэр зохиож Хүрэлээг шаахыг шаардаж байдаг гэнэлээ.
Би байна аа. [66.181.161.99] 2022-03-23 17:08:22
Жэнко сда зи нохойн гөлөг 2ийн сайт ямар л олигтой юм явуулав гэж.
Зочин [202.9.46.159] 2022-03-24 06:50:40
Hurelbaatar sda
зочин [192.82.77.41] 2022-03-23 16:58:39
Ха ха Худал ийм гоё үлгэр зохиосон хүнд
Про [139.5.219.210] 2022-03-23 14:03:20
Хүрэлбаатар яллагдах нь маш тодорхой байгаа
Зочин [202.179.15.71] 2022-03-23 06:04:22
Jenco sda shaaj ugch bn
Зочин [66.181.180.82] 2022-03-23 05:14:48
хотгор шанага мэтийн ийм хүмүүс ерөнхий сайд хийх ёс суртахууны эрхгүй л боловуудаа
Зочин [202.131.250.130] 2022-03-23 04:10:58
Женкод мөнгөөр бичиж гэдсээ тэжээгчдийн нэг нь бичжээ
Зочин [64.119.21.167] 2022-03-23 04:07:40
Сү гийн фракц нурж л байвал Монгол улсад сайн гэсэн үг
Зочин [66.181.171.35] 2022-03-23 02:55:54
Jenkogin zahialgaar l bichsen bn
irgen [202.179.25.111] 2022-03-23 02:40:50
Buzar shunaltai nobshnuud ymaa bird bolson nobshnuud toroos zailaachee
Зочин [203.91.116.42] 2022-03-23 02:29:22
Эндээс дүгнэхэд Монголын сайтууд ямарч ойлгомжгүй мэдээлэл тавьж ард иргэдээр сэвүүлдэг арчаагүй байдлаа зогсоовол таарна. Энэ Хүрэлбаатар чухам юунд, яаж санаархав гэдгийг баримттай нийтэл. Тэгж байж нийгэм шүүг!!!
Зочин [202.131.254.206] 2022-03-23 01:59:26
женко, сахал эрдэнэбилэгийн талынхан сайн ажиллаж байнаа