ИХ ХОТЫН ЧИМЭЭ: Мөнгөө цуглуулж, тэрбум төгрөгтэй болсон хүү

Aдмин / Нүүр

Сая гаруй хүн амтай их хотын иргэн би өдөр бүр амьдралын олон төрхийг өөрийн нүдээр үзэж, үсэг тэрлэн суудаг бичээчийнхээ хувьд “Хотын өдөр бүр”-ийг өөрийнхөөрөө сийлэхээр үзэг бэхээ бэлтгэн хэдэн хоног ажлаа.

Улаанбаатар уу, цагтаа “Азийн цагаан дагина” амьдрал буцалсан даруухан хот байлаа. Одоо юу. 1.6 сая орчим иргэнтэй, 24 цаг чимээ тасралтгүй хөлхөлдөх “Их хот” болсон. Их хотын иргэний хувиар өөрийн өнцгөөр хотын төрхийг эрхэм уншигч танд сийрүүлье. Би хотын уугуул иргэн. Намайг төрсөн цагаас хойш хот маань яаж өөрчлөгдсөнийг хотод төвхнөсөн хүн бүр л мэдэх учраас тоочих нь илүүц биз.

Өглөө эртлэн босч охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр бид хоёр яаравчлан алхана. Цаг агаар тогтуун, хаврын нар ээсэн дулаахан нэгэн өглөө ингэж эхэллээ. Бидний урд 3-4 дүгээр ангийнх болов уу гэмээр хоёр хүү, нэг охин гурвуул хөөрөлдөн алхана. Нэг хүү нь “Би мөнгөө багаасаа цуглуулсан. Одоо бараг тэрбум хүрсэн байх. Удахгүй iphone 12 pro max авна аа” гэхэд нөгөөх нь “Поох чи яасан баян юм бэ, тэрбум гэдэг чинь УИХ-ын гишүүдийн ярьдаг мөнгө биздээ. Аймар их шүү дээ. Чи баян юм чинь одоо бид хоёрт иштэй чихэр аваад өг” гэхэд охин нь “Тэрбумын хажууд ганц, хоёр иштэй чихэр юу ч биш биз дээ” гээд тэд дэлгүүр рүү эргэлээ. Охин бид хоёр ч цааш алхсаар гэрлэн дохион дээр зогсоход хажууд зогсож байсан нэгдүгээр анги болов уу гэмээр жаахан хүү “Энэ гэрлэн дохио дандаа гацах юм аа” гээд халагласан аятай толгой сэгсрэн ээж рүүгээ харахад ээж нь өөдөөс нь чимээгүйхэн инээмсэглэв. Ингээд охиноо сургууль руу нь оруулаад буцлаа.

Өдөр 12:00 цагт хичээл тарж, охиноо авахаар сургуулийн зүг дахин яаравчлан алхана. Урд 4-5 настай болов уу гэмээр хүүг хөтөлсөн нэгэн залуу алхана. “Чи жаахан чимээгүй явж болохгүй юмуу. Хүн толгой өвдөөд байна гээд гуйгаад байхад. Чиний наад үглээ зан хаанаас ирсэн юм бол. Манай эгч лав ийм үглээ биш дээ” гэхэд хүү “Мөн шүү дээ. Ээж заасан” гэж хэлээд залуу бид хоёрыг инээлгэж орхив. “Тээр ийм сэргэлэн зан нь миний хүүхэд байхаар юмуу” гэхэд “Та миний аав-ах шүү дээ” гээд дахиад л инээлгэлээ. “Чи их удаан алхах юмаа. Би чамайг тэврээд гүйх үү” гэхэд хүү ” Дийлж байвал тэг л дээ. Миний хөл угаасаа өвдөөд байсан юм” хэмээн өхөөрдмөөр ах руугаа харахад ах нь хүүг өндөрт өргөн тэр хавиар нэг бяцхан хүүгийн цангинах инээд хадаж, гүйн одоцгоов. Би ч охиноо авахаар цааш яаран алхаж сургуулийн үүдэнд тулж ирлээ. Хаа сайгүй хүүхдүүд хөлхсөн сургуулийн энерги цаанаасаа л дулаахан. Охиныхоо ангийг хайн хэсэг алхав. Охиноо аваад гэртээ харихдаа замд таарсан залуу шиг охинтойгоо тоглоно доо хэмээн бодож, дотроо инээмсэглэж явлаа.

Их хотын чимээ эндээс цааш хаашаа ч цуурайтаж мэднэ…

Үргэлжлэл бий…

Их хотын иргэнээс

www.lungta.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.38] 2022-03-26 08:41:25

Ирээдүйд улс орон минь хөгжиж ард түмэн минь амьдралдаа сэтгэл хангалуун байх сайхан цаг ирж л таарна. Тийм ч боломж нөөц эх оронд минь дүүрэн байна. Харин тэр цаг үе хурдан ирээсэй билээ

Зочин [66.181.185.35] 2022-03-25 12:18:53

1

Зочин [66.181.185.35] 2022-03-25 12:18:30

z

Зочин [66.181.185.35] 2022-03-25 12:18:24

Ok

Ё [66.181.167.254] 2022-03-25 02:06:59

УБ-ЫГ ИХ ХОТ ГЭЖ ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ.

Zochin [119.40.98.177] 2022-03-24 01:31:25

Gegeeleg saikhan bna.

зочин [103.26.195.163] 2022-03-23 09:10:20

нэг түүх санаанд орлоо. солонгост очиж ажиллаад дүүгээ тэрбумтан болгосон эгчийн түүх.

Эх [192.82.74.179] 2022-03-23 04:32:46

6,7р ангид багш манай хот 350000 хүн амтай,их бгаа биз гж билээ.

Зочин [66.181.185.35] 2022-03-25 12:17:55

demo beb


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.