Хөтөлийн” ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК-ийн хувьцаа эзэмшигч ХӨТӨЛ ХХК-ИЙН мэдэгдэл
Засгийн газрын 2022 оны 124 дүгээр тогтоол, ТӨБЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрийдлээр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг цагдаагийн байгууллагын хүчийг үзүүлж, хүч хэргэлэн Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн оффисыг булаан авахаар дайрч байгааг эрс эсэргүүцэж байна. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Агентлагийн үйл ажиллагааны зарчим”, 18 дугаар зүйлд заасан “Агентлагийн үйл ажиллагаанд хориглох зүйл” хэсгүүдэд тус тус зааснаар Хувийн хэвшлийн байгууллага, хуулийн этгээд төрийн өмчийн төлөөлөгч, ажлын хэсэгт ажиллах өрөө гаргах, хуулийн этгээдийн байгууллагын хувийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй.
Хөтөл ХХК (хуучнаар Бэйзмент ХХК) нь 2015 онд Хөтөлийн” Цемент Шохой” ХК-ийг 41 орчим тэрбум төгрөгөөр хувьчилж авсан бөгөөд технологийн шинэчлэл хийж, хуурай аргын цементийн үйлдвэрийн барьж, 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт нийсэн. Хөтөл хотын 10 мянган гаруй иргэдийг дулаанаар хангаж, үйлдвэрийн 800 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүлийг сүүлийн 7 жилийн турш цалинтай орлоготой ажиллуулж ирсэн тус үйлдвэр нь эзэнгүй болсон мэтээр төрөөс худал мэдээлэл тарааж, улмаар хурааж авахаар шийджээ.
Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийг Хөтөл ХХК (хуучнаар Бэйзмент ХХК)-ийн хууль ёсны өв залгамжлагч Бөх-очирын Тулга нь өөрийн хөрөнгө хүлээн авах, өв нээлгэх хүсэлтээ 2019 оноос хойш хөөцөлдөж байгаа. Гэвч Хөгжлийн банкнаас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3/409 тоот албан бичгээр Монголын Нотариатчдын танхим руу “өв нээхгүй байх тухай” хууль бус мэдэгдэл хүргүүлж, зориуд гацаагаад байгаа. Төр нэг гараараа хувь хүний өвлөх эрхийг гацааж, нөгөө гараараа эзэнгүй өмч гэж хураан авахаар дайрч байгаа нь хэт балмад, хууль бус үйлдэл болж байна.
Хөгжлийн банкнаас Монголын Нотариатчдын танхим руу явуулсан дээрх хүсэлтээ нэн даруй цуцалж, өв залгамжлагч Бөх-очирын Тулгад өвөө хүлээн авах, Хөтөлийн” Цемент Шохой” ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Хөтөл ХХК-ийн өмчлөгчөөр нэн даруй бүртгүүлэх боломжоор хангасан нөхцөлд Хөтөл ХХК-ийн зүгээс хуулийн хүрээнд төрийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.
ХӨТӨЛ ХХК
Сэтгэгдэл
Зочин [202.179.21.249] 2022-03-25 07:43:46
Төр дээрэм хийхдээ гаршиж байна, шүүхийн шийдвэрээс өөр аргаар дээрэм хийж болохгшүй
Зочин [119.40.98.177] 2022-03-25 07:07:06
Зөвхөн шүүхийн шийдвэрээр гэж Цэнддоо хэлсэндээ энэ мэнгэт гэж новшийн дурак бүх юманд гар хөл нь дүрээстэй
Зочин [203.91.115.53] 2022-03-25 07:03:57
Луйварчид иймэрхүү цаасаар л зэвсэг хэрэгсэл болгож луывардана шүү дээ
Зочин [202.126.88.52] 2022-03-25 07:01:51
Эвтэй найртай байцгаа! Монгол Улсын төлөө зүтгэ!