Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Цэргийн штабын дарга нарын цугларалтад оролцож үг хэллээ
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Дорнод аймагт ажиллалаа. Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 327 дугаар анги, 065 дугаар ангийн 085 дугаар тусгай салбарт ажилласны дараа тус аймагт явагдаж буй аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтад оролцож үг хэллээ.
Тэр бээр батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар хэрэгжүүлж байгаа томоохон арга хэмжээний тухайд товч мэдээлэл өгөв. Тодруулбал, "Өнгөрсөн он та бидний хувьд олон түүхт ой тохиосон, хууль эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлж, шинэ төрлийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааг жигдрүүлэн, Зэвсэгт хүчний дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг батлуулж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон жил байлаа. Түүнчлэн гадаад хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх эхний алхмуудаа амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ анх удаа дотооддоо цэргийн зориулалттай зарим төрлийн техник хэрэгслийг үйлдвэрлэлээ. Улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын болон бусад ажилд манлайлан оролцсоныг хэлэх нь зүйтэй. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудаа жишиг хотхон, эко ногоон орчин болгох ажлын эхлэлийг амжилттай тавьсан зэрэг амжилт бүтээл арвин жил байсан" хэмээв.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг "Алсын хараа-2050"-д Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх том зорилгыг дэвшүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд Зэвсэгт хүчин улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцож, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэрийн 5 блок барилга, бусад байгууламжийг барих, улс орны хэмжээнд ургац хураалтын ажилд 2300 гаруй цэргийн алба хаагчийг оролцуулсан.
Мөн "Тавантолгой түлш" ТӨҮГ-ын түүхий эдийг тээвэрлэх ажилд 190 орчим цэргийн алба хаагч, 58 нэгж өөрөө буулгагч автомашиныг үүрэг гүйцэтгүүлж, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг нь улс орныхоо эдийн засгийн болон өнөөгийн хүнд хэцүү цаг үед Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг илтгэсэн чухал арга хэмжээ болсныг Батлан хамгаалахын сайд онцоллоо.
Түүнчлэн Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын байгууламжийг байгуулах төслийн ажилд гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэрэг оролцож, замын чиг сэргээх, технологийн зам барих ухмалын ажлыг цаг алдалгүй эхлүүлээд байгаа гэв.
Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цугларалтад оролцогсдод хандан хэлсэн үгэндээ "Аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дарга нарыг хамгийн чухал хэсэг дээр ажиллаж байгаа гэж ойлгодог. Батлан хамгаалах яам, цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллага, анги байгууллагууд, салбаруудыг орон нутаг, иргэдтэй холбодог гол зохицуулагч нь та бүхэн. Тийм чиг үүрэгтэй. Батлан хамгаалах хууль тогтоомжийг бүрэн утгаар нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх аппарат нь гэсэн үг. Монгол Улсыг батлан хамгаалах үндсэн үүргүүдийн нэг нь бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт. Тэгэхээр шинэчлэн баталсан хуулийн дагуу тарьсан үрийг мод болгон ургуулах, цэцэг болгон дэлгэрүүлэх ажлыг Цэргийн штабын дарга нар хийнэ. Хавтсандаа байлгах биш, бодит ажил болгох нь чухал. Үүний тулд энэ цугларалтыг зохион байгуулж байна. Ер нь Цэргийн штабын дарга нар аймаг, орон нутгийн удирдлагуудтайгаа ойлголцох нь маш чухал. Та бүхний үүрэг оролцоо, идэвх санаачилга өндөр байх ёстой" хэмээгээд албан даалгавар, үүрэг чиглэл өгч, ажлын амжилт хүсэв.
Мөн 2021 онд ажил үйлсээрээ манлайлан тэргүүний цэргийн штабаар шалгарсан Дорнод, Өмнөговь, Өвөрхангай болон тусгай байрт шалгарсан Увс, Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарт шагнал гардууллаа.
"Соёмбо" сонин


































.png)



























Сэтгэгдэл
lbvjoglgjzor [178.158.22.30] 2022-06-18 12:31:13
http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/
lfgavulowilc [178.158.22.30] 2022-06-18 06:56:21
http://tinyurl.com/24hh5o9z
lwglhfltawpw [178.158.22.30] 2022-06-17 19:28:47
http://tinyurl.com/2cxserwd
leygrnlvudap [178.158.22.30] 2022-06-17 14:22:47
http://tinyurl.com/22ynsdtu
lmbpznlmqknv [178.158.1.238] 2022-06-16 08:29:29
http://is.gd/qzbvCb
lkpzlilvoahp [178.158.34.53] 2022-06-13 13:03:51
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 77868463 6691643 560591818471 97888178655732234513 45297908 37027953 124978446282 73718604964622168816 66005786 81818744 519739667944 58268771950921639516
lgnledlalhrm [178.158.34.53] 2022-06-13 08:19:28
https://bit.ly/Shkala-tonov 24428023 36131684 490050011311 66703049781445498467 3259436 30448195 539367853941 36042565545078947305 2529183 7785212 278920149948 733865625721077975
ms-marveleaefa [178.158.1.48] 2022-06-03 23:45:13
Сериалы и фильмы смотреть онлайн видео HD. <a href="http://bit.ly/2HCytUU">Смотри как я смотреть фильм</a> Список всех старых фильмов, фильмография. 61059404 40686881 37388253023 2507218468288939613 36089813 68292092 346887698598 4882994684426496305 89964842 23151759 231660402594 734703966432555479
ms-marvelpayad [178.158.51.144] 2022-05-29 17:45:02
И пешеходов кочующая из <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a>а в <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> метафора шумного, страшного и бессистемного мегаполиса.
ms-marvelzdaki [178.158.1.69] 2022-05-26 07:07:21
Мисс Марвел 1 сезон. смотреть онлайн <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Смотреть сериал Мисс Марвел онлайн в хорошем качестве совершенно бесплатно</a> Сериал Мисс Марвел смотреть онлайн бесплатно все серии