Оросын арми: Хохирол, 83%
Монголчууд дайны тухай Оросын талын мэдээлэл хангалттай хүлээн авдаг. Украины сэтгүүлч Бучко Владимирын бичсэн байлдааны мэдээг мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс тайлбаргүй хөрвүүлэн сонирхуулъя. Энэ бол sonin.mn сайтын байр суурь биш. Зүгээр л мэдээлэл.
Путины блицкриг бүтэлгүйтжээ. Бүтэн сар байлдахад оперативын хэд хэдэн ялалт хангаснаас өөрөөр стратегийн ганц ч ялалт хангаагүй. Херсоноос өөр ганц ч том хотод хяналт тавьж чадаагүй, эзлэн авах бүү хэл бүслэлтээ ч баталгаажуулж чадалгүй ухарч байна.
Украин орон 37 дахь хоногтоо Оросын түрэмгийллийг тогтоон барьж, одоо тосгон сууринаа чөлөөлж эхэлж байна. Олон хоногийн нуувчнаасаа гарсан ард иргэдэд амсхийх боломж гарч байна. Зайлшгүй хэрэгцээт хүнс, ус, эм, тог цахилгааны хангалт хийгдэж эхэлж байна.
Дундад зууны үеийн хот цайз бүсэлж буулгаж авдаг дайны аргаараа Оросын арми дайтаад Украиныг сөхрүүлж чадсангүй. Хотуудыг бүслэн авч байлддаг энэ арга Грозныйг нурам балгас болгож байж буулгаж авсан боловч энэ удаа Украинд зөв зүйтэйгээ нотлосонгүй.
Стамбулд хэлэлцээ хийгээд Киевийн эргэн тойрны бүслэлтээ Орос цуцлаад сайн дураараа байршлаа орхиж байгаа гэж ярьдаг ч бодит байдал дээрээ худал юм. Оросын арми нэг сарын энэ байлдаанд сульдаж залхсандаа, олон талбарт ялагдаж байгаадаа дүгнэлт хийгээд амжилт олохгүйгээ мэдээд, харин Донбасс, Крымээ алдахгүй барьж байх гэсэндээ өөр тактик сонгон авлаа. Цэргээ дахин бүлэглэж Дорнод Украинд зууралдан байлдах бодолтой байх шиг байна.
Энэ 37 хоногийн байлдаанд ойролцоогоор 17 мянга 500 цэргээ Орос алдлаа. Байлдааны хамгийн үнэтэй 4000 техникээ алдлаа. Оросын агаарын ба сансрын хүчний байлдааны онгоцуудын тал нь Украины тэнгэрт сөнөлөө. Хуурай газрын хамгийн хүчирхэг зэвсэг болох танк гэхэд л 600 гаруйг украинчууд сөнөөлөө. Олон арван танк, байлдааны техник украинчуудын гарт орлоо. Украины зэвсгийн үйлдвэрүүд оросын эвдэрхий танк, хуягт машинуудыг дор нь засч сэлбэн өөрсдийнх нь эсрэг байлдаанд оруулж байна.
Оросын Жанжин штабын байлдааны мэдээ, Украины Жанжин штабын байлдааны мэдээний тоо баримт зөрж байгаа нь үнэн боловч Украиных арай бодитой юм. Учир нь Оросын байлдааны техникийн хохирлыг украинчууд нэг бүрчлэн тоолж тэр тоог гаргаж байгаа. Аль аль тал нь давшсан газартаа сөнөөсөн дайсныхаа техникийг тоолж байгаа ч орос нь илүү ихээр хохирч байгаа гэдгийг АНУ, Британийн цэргийн тагнуулын албад хүлээн зөвшөөрч байна. Оросын цэргүүд байлдахгүй гэсэндээ өөрсдөө хэргээр эвдэж гэмтээсэн, хэргээр сөнөөсөн байлдааны техник ч олон байгааг нэг бус удаа мэдээлж байна. Оросын цэргийн байлдах дуршил, эх оронч санаа сэтгэл маш доод хэмжээнд байгаа нь энэ дайнд Орос ялагдах гол нөхцөл болж байна.
Путин сонсох дургүй мэдээллээ хүлээн авахгүй гэдгийг мэддэг эргэн тойрныхон нь түүнд байлдааны мэдээг байнга худал мэдээлж, сэтгэлийг нь тайтгаруулж байгаа ч Путин блицкригээ төлөвлөхдөө маш том алдаа гаргаснаа ойлгож эхэлж байх шиг байна.
Одоо түүний хувьд эцсийн найдвар болсон Мариуполь хотыг бүрэн эзлэн авах л үлджээ. Энэ хотын хүн амын 80 хувь нь орос үндэстнүүд байх нь чухал биш болсон. Учир нь тэд “оросын чөлөөлөгчид”-ийг цэцгийн баглаа, талх давс барьж угтаагүй, найрсгаар тосч аваагүй, харин зэвсэглэн байлдсан учраас газрын хөрстэй тэгшилсэн ч багадна. Өс хонзонгоор энэ жижиг хотыг үнс нурам болгох нь Путины хувьд санаашрах асуудал огт биш. Харин Азовын тэнгисийн боомт энэ хотыг эзлээд авбал ДНР, ЛНР гэдэг тоглоомын хоёр улсаа Крымын хойгтой хуурай газраар холбож Украиныг зүүн далайн эргээс нь тусгаарлаж далайн тээврийн сүлжээг гартаа оруулах юм.
Левада төвийн социологийн судалгаагаар Оросын иргэдийн 83 хувь Путины энэ дайныг дэмжиж байгаа гэсэн дүн өчигдөр гарчээ. Тийм учраас Оросын арми, генералууд залхаж байгаа ч Путин тэднийг Донбасст тултал нь байлдуулахаас буцахгүй юм.
Владимир Бучко (Украин, Киев)
Сэтгэгдэл
hhhh [66.181.161.103] 2022-04-04 11:31:34
3 хоногт киевийг эзлэнэ гэсэн цэрэг нь ухарч бн. путин манай дарга нарыг дуурайгаад том бурдаг болжээ. энэ мэдээ үнэн гэдгийг путин бид 2 мэдэнэ
ИРгэн [64.119.26.218] 2022-04-03 12:39:01
Өө тэгвэл цэрэг нь дуусчихсан юм байна ш дээ. Дайн тэгээд зогсчихсон уу? Тийм бол итгэе.
Зочин [66.181.161.113] 2022-04-03 06:31:14
Барууны мэдээлэлийг тоть шиг давтдаг.тэнцвэртэй хүргэх сэтгэлгүй гадаад мэдээний сэтгүүлчид байх юм 25 нх бол оросыг үзэн яддаг юм шиг эвгүй санагддаг
зочин [202.9.40.225] 2022-04-02 14:45:22
хямралыг дэврээхийн тулд барууны турхираачид болон тэдний зардас нар мэдээллийн дайн нэрээр худал мэдээлэлээр чацга алдаж байггад бvгд мэднэ, тэрийг нь долоох л хэрэггvй болов уу
Зочин [202.126.88.72] 2022-04-02 09:23:59
Ойлгомжтой нэг нь түрэмгийлж байгаа нөгөө нь эх орноо хамгаалж байгаа
Дандар [202.126.88.213] 2022-04-02 02:55:57
Үнэнд ойрхон мэлээлэл бна Оросууд 200 гаруй мянган хүнтэй арми оруулсан Украйн 6000 мянган хүнтэй армиар эсэргүүцсэн Дээр нь ард иргэд Орос цэргүүдэд юуных нь эх оронч үзэл байх вэ Хүний нутагт түрэмгийлж яваа улсад Харин украйнууд эх орноо хамгаалж бгаа хүмүүс шал өөр Мэдээллийг олон эх үүсвэрээс авч бай даа хүмүүс минь
Lmao [43.242.243.22] 2022-04-04 04:02:28
Ukrain 600k tseregte bsn lul 600k vs 200k zelenski chn 600k tsergeere tomrool bsnshde bichlegeer
Зочин [192.82.86.188] 2022-04-02 15:27:17
Нойрноосоо сэр.эмтангаа уу. Галзуурчихаж байгаа бололтой хаха хэ хэ хи хи
бат [192.82.65.182] 2022-04-02 02:10:22
украйны ерөнхийлөгч алиа салбадай эх орон ард түмнээ боддог бол яаралтай бууж өгч нэг ч гэсэн цэргийнхээ амийг аврах хэрэгтэй.америк тэргүүтнүүд бол байлдаад байгаарай гээд л хошгоруулж бна.тэдэнд хэдэн украйн үхэх нь ёстой хамаагүй.
Зочин [192.82.74.125] 2022-04-02 18:57:43
T1 mal
Итгэхэд хэцүү тал шүү. Украйнчууд будаа болж байншдээ. [66.181.189.13] 2022-04-01 17:35:50
Украйнууд дайнд ялагдаад хэцүү байгаа. Тэгээд л худлаа мэдээ нийтлэвш. Оросын цэргийн 83 хувийг устгасан гэвэл 15-хан хувь нь одоо Украйныг будаа болгож байгах юм уу? Ягшдээ! Ер нь бут цохиулж байгаа талд итгэж болохгүй.
зочин [192.82.71.59] 2022-04-01 16:27:41
Дэлхийн ихэнх /CNN, BBC, France, DW, NHK, Euronews зэрэг/ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, нийтэлж, ярьж харуулж байгаа мэдээ байна, Үнэнд нилээд ойр мэдээ байх аа, оросууд энэ тухай огт мэдээлэхгүй байгаа биз дээ? Оросуудын цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэв үү? Украйны 1260 гаруй хүн хорвоог орхисны 150 гаруй нь хүүхэд, 10 сая гархуй хүн орон гэрээ орхин дайжсан дүрвэсэн, маш олон тооны орон сууц, сургууль эмнэлэг, үйлдвэр, хот сууринг бөмбөгдсөн шатаасан нураасан зэрэг нь оросын төлөвлөсөн цэргийн ажиллагаа нь юм байх даа? Украйны энгийн иргэдийн амь насыг хохироох, ийм олон объектуудыг бөмбөгдөх, шатаах, нураах эрх оросуудад байгаа юм байх даа? Яаж ч бодсон арай л хүмүүнлэг биш хэтэрхий харгис хэрцгий түрэмгий ажиллагаа биш үү? Цаг хугацаа бүхнийг харуулна, шүүнэ.
Зочин [202.126.90.17] 2023-01-01 02:10:26
Tend chin zewseglesen tsereg baigaa l bol dainii huuli uilchildeg ymshdee
Зочин [103.26.192.42] 2022-04-02 01:04:27
Unen
Иргэн [202.126.90.101] 2022-04-01 14:19:41
Мөн шаадаг гар юмаа бүх дэд бүтэц аж үйлдвэрлэлийн бүх тулгуур аа устгуулчихсан бараг ганц ч танк хуягт онгоцгүй болчихсон агаар ямарч хяналтгүй автоматаас өөр зэвсэггүй 4-5хүнтэй явган бүлгүүд үлдсэн шүү украйнд харин оросууд маш нарийн төлөвлөгөөтэйгээр барууны эсрэг эдийн засаг улс төрийн хувьд үхлийн цохилт өгөхийн тулд хэрэгээр энэ дайныг удаашруулж геополитикын тоглолт хийж байна
Зочин [64.119.20.21] 2022-04-01 13:56:18
Орос Вовка сэргэлээн
Зочин [103.26.194.53] 2022-04-01 13:28:39
Udkuu RASputinii bodiig hutluh ni dee
зочин [202.179.25.140] 2022-04-01 11:44:02
Худал мэдээгээ боль нэртэйгээр нь Москваг Украйнчууд эзэлчихлээ гэх нь шив дээ.
Зочин [202.126.89.178] 2022-04-02 08:43:35
Удахгүй бхаа орос сөнөнө. Путин үхнэ. Заяа нь тэр хойно яая гэхэвдээ.
Зочин [194.167.133.2] 2022-04-01 12:49:38
ivan hoshnogoo moskva EZLEGDSEN
hhh [66.181.160.66] 2022-04-01 11:29:05
зорилго зүрх зориггүй амьд үхдэл мэт болсон орсууд ялагдах нь тодорхой. генералуудых нь царай яг үхлээ хүлээсэн сүнсгүй хүн
болд [150.129.141.164] 2022-04-01 10:43:26
Маш худлаа мэдээлэл байна удахгүй жинхэнэ үнэн нь харагданаа
Иргэн [203.23.199.221] 2022-04-01 10:15:30
Бичих хүсэл аога. Гэхдээ? Одоогоор АНУ европын холбооноос баригдсан эмнэлэг,сургууль,станц Монголд алга.Хүний барьж өгсөн юмаар аиьд явчихаад хуцаж болохгүй байхаа.Өнөөдөр ээлжинд хүнд өдөр байлаа ТЭЦ.
Зочин [66.181.161.22] 2022-04-01 10:12:27
Зарим тоо нэмэгдсэн байх магадлалтай ч Оросбнхыг бодвол илүү бодитой мэдээлэл байна
Зочин [202.179.27.172] 2022-04-01 08:58:14
Илжигдорж ийм мэдээ оруулж кайф авдаг байх даа
ff [150.129.143.160] 2022-04-01 08:18:38
80% хувийн хохирол гэхээр 110000 цэрэг оролцож байгаагаас 90 000 цэрэг үхсэн шархдсан гэсэн үг биздээ, тэгүүл Украйн Монскваг эзэлхэд болох юм бн
Xx [43.242.243.22] 2022-04-04 04:06:18
3say tsergees 110k??? Xxa uldsen 2.8say tsergiin ymar zewsegeere ukrain ylhinbe XD
Зочин [202.179.27.172] 2022-04-01 08:57:10
Мөрөөдцөн мөөм вэ чи гяхх гяхх
зочин [202.21.100.210] 2022-04-01 08:14:30
Фронтоор байлдаж л байгаа юм чинь аль аль талд нь хохирол гарч байгаа гэхдээ энэ мэдээлэл арай юу хүн үнэмшмээр юм тавьж байгаач халтаруудаа
болд [103.26.195.118] 2022-04-01 07:23:40
Оросынбөгсийг долоосон новшнууд тийм олон биш шүүдээ Тэгсэн хирнээ Америк Шингений визэнд үхэх гээд дайрна ЛАЛРУУД
Зочин [202.126.89.163] 2022-04-01 13:01:15
Чи л виз гэж үахэж хатдаг биз...Арчаагүй лалар
Зочин [66.181.161.83] 2022-04-01 07:35:29
Худлаа. Тийм сайн юм бол 64км урт цуваа зогсож байхад их буучид нь буудаад сөнөөхгүй яасан юм. Дрон нисгээд устгахгүй яасан. Худлаа цээжний пангаар авах юм. Оросыг доош нь хийх гээд аргагаа барах даа. ХУДЛАА мэдээлэл цацаж байгаа юм.
Зочин [43.242.243.170] 2022-04-01 05:37:54
Yalj baij yahaaraa heleltseer hiie geed guigaad baidag bilee, putin engiin irged hohiroohgui gesenees bolood davshilt n udaashraad baih shig bn
Зочин [66.181.161.30] 2022-04-01 05:23:17
Ардчилалынхан гэх хулгайчдын нийтэлж байгаа өгүүллэг бололтой. Бүүбур тарвагадорж гэхчлэн
Зочин [66.181.185.197] 2022-04-01 05:09:04
Сайхан шаах юмааа
иргэн [203.217.139.240] 2022-04-01 05:07:34
Шал худал мэдээлэл
Зочин [124.158.65.48] 2022-04-01 04:57:48
энэ сайт ардчилсан хужаа доржийн сайт
Зочин [202.9.46.115] 2022-04-01 04:19:43
Deed taliin tailbar unshsanuu troluudaa.
z [192.82.81.208] 2022-04-01 04:00:51
Ene tarxi ugaax gesen xudal medeelel bolox ni ilt bainaa. Bitgii xudlaa medeelel taviad bai. Ugaasaa Oros yalj baina
Зочин [192.82.69.210] 2022-04-01 03:52:58
Slava Ukraine !!!! Ivan idi nahui !!!
Зочин [194.167.133.2] 2022-04-01 12:51:26
UKRAIN YALNA
Зочин [203.23.199.179] 2022-04-01 03:51:41
Баттай мэдээлэл тавь. 1 талын шал худал мэдээлэл тавьж тархи угаагаад яах вэ дээ. Худал мэдээллийн дайн явж байгаа.
Зочин [64.119.23.240] 2022-04-01 03:22:56
Ukraine talon Medee bn
Зочин [202.55.183.178] 2022-04-01 03:09:18
Уран сайхны хэллэг байгааг бодоход хэтрүүлсэн дэгэсдүүлсэн мэдээлэл юм уу даа Энэчоодоо
Зочин [66.181.181.127] 2022-04-01 03:07:04
Укриан харин маш их хохирол амсаад цэргүүд нь энгиын ху.цас өмөсөөд зугатсан баримт гарч баяна лээ дээ
зочин [202.21.108.193] 2022-04-01 02:57:40
яг үнэн худлаа мэдээлэл байна.
Зочин [202.126.89.73] 2022-04-01 02:54:54
Сайхан шаанаа