Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ

Aдмин / Нүүр

Ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн аймагт хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Тодруулбал,

Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Хонгорж” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 2-ны 15:45 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран дөрөвдүгээр сарын 3-ны 08:55 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 80 га орчим хээрийн талбай шатжээ.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан-Өндөр” багийн “Баянхайрхан” гэдэг газар нэгэн малчны таван ханатай гэр 11:20 цагийн үед шатаж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 3-ны 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан очиж, 19:25 цагт түймрийг цурамд оруулж, 22:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт 25,000 га хээрийн талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн хогийн цэгт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 3-ны 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан хээрийн түймрийг бүрэн унтраасан. Түймэрт 8.8 га хээрийн талбай шатсан.

Төв аймгийн Жаргалант сумын Загдал баг, “Айргийн хондлой” гэдэг газар хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 3-ны 16:00 цагийн орчимд гарсан тухай мэдээллийг 22:12 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд ажиллаж, хээрийн түймрийг бүрэн унтраасан. Уг гал түймэрт нийт 8 га талбай шатсан.

Ой хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэхийн тулд иргэд, олон нийт асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.