Монголд тавигдах зам Сибирийн бүс нутгуудад шинэ зах зээлийг нээнэ гэв
КЫЗЫЛ. /TASS/. Монгол Улсын Улаангом-Ховд чиглэлийн авто замын бүтээн байгуулалт нь хил дамнасан тээврийн зурвас /коридор/ байгуулах боломжийг олгох бөгөөд энэ нь Тува, Красноярскийн хязгаар, Хакас улсын хувьд худалдааны шинэ боломжуудыг нээж өгнө гэж Тувагийн шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Брокерт ТАСС агентлагт ярьжээ.
"Тувагийн Засгийн газар "Тува-Монгол-Баруун Хятад" чиглэлд хил дамнасан тээврийн зурвас байгуулахаар хэдэн жил ажиллаж байна. Одоо сэргээн засаж байгаа “Хандагайты” шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан Енисейн Сибирийн гурван бүс нутаг энэ коридорыг ашиглах боломжтой болно. Монголоор дайрсан замын урт нь 800 км боловч Улаангом, Ховдын хоорондох 160 гаруй км нь шороон замтай. Энэ хэсэгт хатуу хучилттай зам тавьснаар Красноярскийн хязгаар, Тува, Хакасаас Монгол, Баруун Хятад руу бүтээгдэхүүн экспортлох, эргээд тэндээс Сибирь рүү бүтээгдэхүүн импортлох боломжтой болно" гэж Брокерт ярьсан байна.
Өнөөгийн геополитикийн нөхцөлд энэ нь маш чухал чиглэл юм гэж тэрбээр онцлон хэлжээ. Бидэнд одоо экспортын шинэ зах зээлд эрэлт их байгаа" хэмээн Брокерт хэлээд энэ чиглэл нь үр тарианы экспортод ирээдүйтэй гэдгийг цохон тэмдэглэв.
Түүний хэлснээр, Улаангом-Ховд чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг Азийн Хөгжлийн банкны зардлаар хийнэ. Ажил 2022 оны наймдугаар сард эхэлнэ.
Одоогийн байдлаар Тувад хил дамнасан тээврийн зурвас байгуулах ажлын хүрээнд Орос-Монголын хил дээрх "Хандагайты" автомашины шалган нэвтрүүлэх цэгийг сэргээн засварлах ажил хийгдэж байгаа бөгөөд 2023 онд дуусгахаар төлөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
ЗОЧИН [64.119.24.37] 2022-04-09 03:06:39
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ ТЭЭР 1920-иод ОНЫ ҮЕД "ХЭНТИЙ ХАНГАЙ СЫЯНЫ ӨНДӨР САЙХАН НУРУУНУУД ... ЭНЭ БОЛ МИНИЙ ТӨРСӨН НУТАГ МОНГОЛЫН САЙХАН ОРОН" ГЭЖ ЯРУУ САЙХНААР, ОДОО ОХУ-ын ТУВАГИЙН БН УЛСЫН НУТАГ БОЛЧИХСОН БАЙГАА ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХОЙД НУТАГ-СЫЯНЫ ӨНДӨР ШОВХ УУЛНУУДТАЙ ТЭР ХАВИЙН ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ГАЗАХР НУТАГ МОНГОЛЫН НУТАГ БАЙСНЫГ ГЭРЧЛЭНЭ, 1960-ААД ОНЫ ХИЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ЭНЭ НУТГИЙГ ОРОСТ ӨГЧИХСӨН БАЙДАГ, ХАРАМСААД ХАРАМСААД БАРАХГҮЙ, ДААНЧ ЯАВДАА ГЭМЭЭР ШҮҮ. БАС УВСЫН ХОЙД НИЛЭЭД НУТГИЙГ ОРОСТ ӨГЧИХСӨН БАЙДАГ
Зочин [66.181.187.129] 2022-04-08 18:30:49
Уул нь сайхан санаа байна.Гэхдээ Оросын хязгаар нутагаа ялангуяа бага үндэстнээ хөгжүүлэх дургүй байдаг их гүрний бодлого хэцүү.Бараг бүтэхгүй биз ээ.
Зочин [66.181.161.49] 2022-04-08 12:18:39
Угаалгасан сэтхүйгээсэээ салж байж юм ухаарна.
ЗОЧИН [59.153.114.154] 2022-04-08 02:24:21
Энэ АВТО ЗАМ БОЛ ХАРИН ИРЭЭДҮЙТЭЙ КОРИДОР ЮМ, ОХУ-ын ЕНИСЕЙ, СИБИРИЙН 3 БҮС НУТАГ ХЯТАДЫН БАРУУН БҮС-ШИНЖААН-УЙГУРЫН БҮС, МОНГОЛЫН БАРУУН БҮСТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ОЛОН УЛСЫН АВТО ЗАМЫН КЛОРИДОР БУЙ БОЛНО, ОХУ-ХЯТАДЫН АВТОТРАНЗИТ ТЭЭВЭР ҮЛЭМЖ ӨСНӨ, МАНАЙХААС Ч ХӨРШ 2 ОРОНТОЙГОО ЭКСПОРТ, ИМПОРТОО НЭМЭГДҮҮЛНЭ, ХАРИН МАНАЙ АВТОЗАМЫН ЧАНАР, ЗЭРЭГЛЭЛ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД ХИР НИЙЦЭХ БОЛОО, ЭНЭ Л ТУШАА БОЛЖ МЭДНЭ, МАНАЙ ТАВЬСАН АВТО ЗАМ ХҮЛЭЭЖ АВАХАД САЙХАН ХАРАГДАНА, 2-3 ЖИЛИЙН ДАРАА ЭВДЭРЧ ЯВАХЫН АРГАГҮЙ БОЛДОГ ГАШУУН ТУРШЛАГА БИЙ ШҮҮ.
зочин [202.9.46.234] 2022-04-08 02:19:35
Зам гацааж байгаа бол хөгжихгүй бөглүү харанхуй хэрүүл хулихдах хулгай луйвараас өөр чадах юм алга бна биз ккк
Зочин [66.181.190.237] 2022-04-07 09:10:24
Кызылд Путин Шойгу 12 жилийн өмна тууз хайчилсан төмөр зам ирсэн үү? Завханаар орж, могойн голоор дамжин Мөрөн Эрдэнэт Замын Үүдээр Энгёлийн ордны нүүрс , бусад ТУва, Алтайн хязгааоын баялагийг монголоор дамжуулан ОХУ гаас БНХАУ руу зөөнө
Зочин [103.57.94.164] 2022-04-08 08:55:01
Даваасvрэн тэргvvтэй Попууд зогсоосон
Зочин [122.11.163.183] 2022-04-07 09:29:20
Монголчууд бослого гаргаж байгаад тэр замыг гацааж дөнгөө биздээ
Зочин [43.242.242.59] 2022-04-07 07:20:48
Маш зөв. манай улс нутаг дээгүүрээ тээвэр хийлгэсний мөнгийг авч байх болно.үүнийг дагаад хөгжил ирнэг монголд боломжийн мөнгө үлдэнэ. Одоо манай төр засагг санаачлагатай байж жил хэрэг болгох хэрэгтэй. Бүх боломжоор нь хангаж ажиллаа
Зочин [202.21.108.44] 2022-04-07 05:18:47
Монголоос дээрэмдэж авсан газар нутгаа эхлээд буцаагаад өгчих Тува мужаа, Дараа нь худалдаа наймаагаа ярь,
Зочин [49.195.45.214] 2022-04-07 08:12:28
Orosoos neheech tuva chin oros shuudee
Зочин [64.119.17.169] 2022-04-07 06:10:55
Чи наана бгаа газраа хүн шиг амьдарчих тэгээд хуц
иргэн [66.181.161.12] 2022-04-07 05:11:15
Монголын татвар төлөгчдийн мөнгөөр тээврээ хийнэ гэжээ