Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж эхэллээ

Aдмин / Хууль

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан. Тэгвэл өнөөдөр Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж эхэллээ. Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.

Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг ажиллаж байна. Эхний ээлжид гаргасан судалгаагаар 1770 гаруй байршлын зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах шаардлагатай. Хүн хүчний нөөц бололцоонд тулгуурлан ажлаа эрэмбэлэн хийж байна. Аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай оролцож, зарим нь хашаа, хайсаа буулгахаа илэрхийлээд байгаа. Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хашаа, хайсаа буулгахыг аж ахуйн нэгжүүддээ уриалж байна” хэмээлээ.

Богд хааны ордон музейн газрын хэмжээ 5.7 га. Нийслэлээс өнгөрсөн жилүүдэд тус музейн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулснаар иргэд ихээр зорин ирэх болсон байна. Иргэд нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хашааг буулгахыг дэмжиж байлаа.

Богд хааны ордон музейн менежер Д.Энхбаяр “Хашааг буулгаж байгааг дэмжиж байна. Музейн зогсоол 24 автомашины багтаамжтай. Өндөр ачааллын үед автобус их ирдэг. Гэвч хоёрхон автобус л зогсох боломжтой тул машин орж, гарахад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдаг. Тиймээс нийслэлээс автомашины зогсоолыг тохижуулж өгөхөөр болсон” гэв.

Мөн иргэд явган болон машинаар зорчиход саад болж буй хашаа, хайс, ТҮЦ, өргөтгөл, түр гарааш, контейнер зэргийн талаарх мэдээллээ Check my service гар утасны аппликэйшн, 1800-1200 тусгай дугаар болон хорооны ажилтнаар дамжуулан өгөх боломжтой. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авна. Таны амьдарч буй газар юу хамгийн тулгамдсан асуудал вэ гэдгийг таниас илүү мэдэх хүн үгүй. Иймээс иргэдийн оролцоо хамгийн чухал юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.188] 2022-04-12 06:43:46

Богдын ордон, богдын газраар нь оролдож байж АПУ Батхүүгийн араас чадравдаа Сумьяабазараа. Коммунистууд хүртэл бараагүй юм шүү

ИРГЭН [202.126.88.211] 2022-04-12 04:26:51

АХЛАХ ЗӨВЛӨХ МӨНХ-ЭРДЭНЭ ГЭНҮҮ, ХАШАА БУУЛГАХАД ЗӨВЛӨХӨӨР ЯАДГИЙН ИЙМ ЗОХИОМОЛ ОРОН ТОО ГАРГАЖ ЦАЛИНЖУУЛЖ ЭРХ ЯМБА ЭДЛҮҮЛЖ, ӨМЧ ХӨРӨНГӨ ЭДҮҮЖ , ТАНИЛ ТАЛАА АЖИЛУУЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ. МУУ ЗӨВЛӨХ НЭРТЭЙ КАРМАДАА ГАРАА ШААЧИХСАН ТОМ ХУЛГАЙЧ БЭ ЧИ. ИЙ ЮМНУУДЫГ ХӨӨЖ ЯВУУЛЖ БАЙЖ ТӨР ХЭМНЭЛТ ГАРГАНАА. 1 ХЭМНЭЛТЙИН ХҮН БАЙНА ШҮҮ ХУРДАН ЯВУУЛААРАЙ

Зочин [59.153.114.188] 2022-04-11 15:00:38

Очиж очиж соёл түүхийн хосгүй үнэт зүйлсийг хадгалж байгаа ганц үлдсэн хааныхаа ордны хашааг нураадаг тэнэг хогнууд шүү. Будаач будаач гэхээр сахлаа будна гэгчээр чиг зүггүй хөөрчихсөн мангар юмнууд хашаагүй музей дэлхийн аль хотод харсан юм бэ Сумьтайбазараа

Бууралбуянт [103.212.117.171] 2022-04-10 18:02:34

Төр түмэн нүдтэй гэдэг. Богдын музейн хашаа буулгадаг ч нүдээ олсонгүй дээ. Богдын музейн цэцэрлэгт хүрээлэнд алхахаар холоос настнууд ирдэг л юм билээ. Хөгшчүүлийг хэн тоох вэ? Зайсангийн аманд Оюуны ундраагийн хэт хамгаалалттай хашаа бол харин өөр хэрэг. Хан-Уул дүүрэг эко дүүрэг алдартай. Туул голын далан дагуулаад уржнан явган хүний зам тавьсан. Нөгөө эко-гоо сурталчилаад хэдэн жижиг самбар хийж тавьсан. Тэдгээрийг хэн ч юм бүтээсэнд хорссон нэгэн эвдчихсэн. Богдын музейн хашаа нурааж байгаа үйлдэл ард түмэнд бүтээснийг сүйтгэгч гэж ойлгодвол яах вэ?? Энэ МөнхЭрдэнэ сайн дарга байх. Төрийн түмэн нүдээ харуулмаар байна. Харуулж чадахгүй бол . . .Буруу ажил хийвэл хэт албархагч болно юм билээ. Богдын музейн орчин хамгалалтын хашаагүй бол элс болно. Яг энэ хавийн газрын доорхи ус маш бохирдчихоод байгааг ч мэддэг болоосой. Ум ма ни бал мэ хум Өчүүхэн дарангуйлагч өчүүхэндэхгүй хөгжилд тээр болох нь байх уу? Нийслэлийнхэн ажиллаж сурахгүйгээс их алдах юм.

Зочин [59.153.114.141] 2022-04-10 17:14:31

Олон байшинтай " Нарны хороолол" мэтийн хотхонд хүн, машин 2 нь хотхоноосоо гарах гэж хамаг цагаа бардаг. Хоёрхон тмйшээ маш хол явж байж гарна. Эдний хашааг буулгаж гарцыг нэммээр юмаа.

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM [64.119.21.139] 2022-04-10 16:21:55

DEERX.FOTO.ZURAG.DEERX.D.ENXBAIAR.MENEJIR.N.OMNOD.COLONGOC.ULCIN.XONGILDON.KINONI.GOL.BAATAR.XONGILDON.LUBCAN.DYVERIN.ERDENEBATIN.TOM.XYYXEDYYDIN.NEG.BAIGAA.TER.YED.XONGILDON.KINONI.YIL.BAIDAL.OGZOM.KINO.BOLJ.XUBIRNA.GEN.XENJ.BODOJ.BAIGAAGYI.XARIN.NINJA.BYLEG.N.UG.GARAL.UGCAA.N.MONGOL.CHINHIC.XAAN.LUBCAN.DYGERIN.ERDENEBATIN.I.NICDEG.XYYXEDYYD.BAICAN.TYYXTEI.XARIN.NEG.URBAGJ.BAIDAG.N.089.DYGEER.ANGIN.1987.ONI.ZEREG.TEEBERIN.CALAANI.ONDOR.BOR.GANBOLD.GEDEG.AAB.DYGERIN.ERDENEBAT.XONGILDONOOC.URBAJ..AMIN.XUBIA.XINEECEN.TEREER.OBCON.OBOOXOID.EMGEN.BOLJ.XUBIRAAD.GENET.NICEN.DYYLJ.INEEDEG.TER.CAIXAN.ZALUUG.ONDOR.BOR.GANBOLD.GEDEG.XARIN.DEEREMJIDIN.DUND.XARUULIN.CALAANI.YNENXYY.BAIDAG.XARIN.ENE.XYY.N.NICDEG.NINJA.BYLEGT.BAICAN.BAIGAAGYI..TYYXIG.ERGEN.CANUULJ.BAINA.

Зочин [192.82.81.6] 2022-04-10 16:12:43

Хотхонуудын том том цементэн хашаануудыг буулгах хэрэгтэй..Тэртэй тэргүй эргэн тойрон камертай байж хашаагаар яадгийн.Явганаар явахад чөлөөтэй.цэлгэр болно…

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM. [64.119.21.139] 2022-04-10 16:08:58

MARSHIL.LUBCAN.DYGERIN.ERDENEBATIN.XUD.JAMZ.GEDEG.OBGON.N.1981.OND.16.CURGUULD.4.N.ANGID.BAIXDAA.XAMT.CURAX.YEDEE.BATERDENE.NERTEI..BAICAN.XARIN.ODOO.XAMGIN.AIULTAI.ALUURJIN.JAMZ.GEDEGIG.CAITAR.MEDEX.XEREGTEI.JAMZ.NER.N.XUUJIN.NAC.BARCAN.TALIGAAJIG.DABCALJ.ARIC.MAXIG.N.MUUTGAXGYI.GEJ.UDAAN.XUGAZAAND.XADGALJ.BAIDAG.NOORGIN.ZEBERLEGJ.BAICAN.N.CYYLDEEN.BOCOO.OROOLON.BOLJ.XUBIRJ.NAC.BARCAN.TALIGAAJIDTAI.XAMT.UNTAJ.XEBTEED.BAICAN.BAINA.JAMZ.NERTEI.N.BATERDENE.N.100.AILIN.RASHAANTIN.4.GUDAMJIND.AMIDARJ.BAIXDAAN.17.ZEZERLEGIN.ERXLEGJ.OIUNAAGIN.NYDIG.JULUUGAAR.ZOXIJ.XYND.CEMTEL.UNIRUULJ.BAICAN.ETGEED.TER.YED.37.CURGUULIN.3.B..ANGID.CURALZAJ.BAIJEE.JAMZ.NERTEI.BATERDENE.N.NYYR.ZARAI.BIE.ERXTNEE.OORJLON.ODOOGIN.ULAANBAATAR.XOTIN.SHINE.GEMTELIN.EMENLEGT.MEC.ZACLIN.IX.EMJ.ZARIM.YEDEEN.EMEGTEI.IX.EMJ.ACRAGJ.ZEBERLEGJ.NOOROGIN.IX.EMJ.NOOROG.ARIUTGAGJ.NOOROG.SHATAAGJ.TALIGAAJIG.ORSHUULAG.ZARIM.YED.GANDANGIN.LAM.TALIGAAJIN.NOMIG.GERT.N.UNSHDAG.ZARIM.YED.ZAGDAAGIN.GAZRIN.DED.XURANDAA.BATZOG.BAIDAG.

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM. [64.119.21.139] 2022-04-10 15:49:58

BOGD.XAANI.ALTAN.TAMGIG.089.ANGIN.1985.ONI.ZEREG.ULAAN.XAZARTAI.JIJIGXEN.ZOGOO.XULGAILJEE.ABAAJIJ.OGOOREI.ER.N.089.DYGEER.ANGID.ALBA.XAACAN.XEDEN..XEDEN.XULGAANUUD.MARSHIL.DYGERIN.ERDENEBATIN.NEREER.IX.J.XOLJIJ.BAIAJCAN.XULGAAJUUD.BAIDAG.ODOO.TED.TAMIN.TOGOOND.BAING.JANAGDAJ.BAIDAGIG.ANDUUD.N.MEDDEG.J.TOODOGYI.N.XULGAAJUUDIN.XUUJIN.CYMIN.GUULIN.BURXANTAI.XOLBOOTOI.ACUUDAL.BAIDAG.BAINA.GAZAR.DOORX.NUUBJIG.NEEX.N.ZYITEI.BAINA.BYDEE.GEDEG.GOO.CAIXANI.BARAA.ZARDAG.OBGON.032.ANGIN.XAJUU.XASHAANI.NYXENEEC.BAINGA.GARJ.IRJ.BOCOO.OROOLON.TOMOR.ZAMIN.ETBODIN.TOOGI.TOYGCOO.XORTOI.UULZAJ.GURBAN.BOCOO.OROOLON.GUDAMJIND.XYN.XAIN.XYYXENYYDIG.AILGAJ.DEEREM.TONUULJIDIG.BARINJLAN.TAMLAN.ZOBOOJ.EXELLE. BYDEEGIN.TOM.SHULAM.ALTAMTUIA.N.TIIREN.BOLJ.XUBIRAAD.XYNI.ZUC.YNERTEN.BAMPIR.BOLON.XUBIRJ.SHONO.DAMIDANCYREN.OBOOGOO.CUNDLAN.XOGIN.SHYYR.ERGYYLEN.GANZEZEGIN.XONGONI.MAXIG.IDEJ.EEJ.IJINXORLOOGIN.SHARILIG.ONGOILGON.DOOSH.ORJ.NYGEL.XIJ.ANIDARJ.BAIGAAG.CAITAR.MED.

Зочин [59.153.115.246] 2022-04-10 15:01:21

Сайхан ажил байна. Амжилт хүсье.

Төмөр [66.181.178.170] 2022-04-10 14:35:53

Ган уран компаниас дунд голыг хамгаалаад өгөөч … хотын менежер ээ тэнд голыг хуваагаад байгууламж эхлүүлж байна юун хашаа

Зочин [103.212.118.120] 2022-04-10 13:03:06

СБ дүүргийн 3 р хороо орчмын грашуудийг буулгаачээ! Сургууль цэцэрлэг эмнэлэг нь ямарч зогсоолгүй битүү грашууд!

ЦИРК [66.181.187.161] 2022-04-10 05:29:43

ХОТ ТӨВД БАЙГАА ЦИРКИЙГ ТОЙРУУЛАН БАРЬСАН ҮЗЭМЖГҮЙ ХАШААГАА ЭХНИЙ ЭЭЛЖИНД БУУЛГААРАЙ

Зочин [202.55.188.43] 2022-04-10 10:05:14

ккк тйим шүү харкуу байгаан болуу

Зочин [59.153.115.241] 2022-04-10 03:31:58

Төлбөртэй зогсоол хийж мөнгө олсон нь дээр шүү дээ. Улсаар зогсоол хийлгээд иргэдэд түрээслэх хэрэгтэй. Хот мөнгө олох аргаа зав олсон байна.

ЗОЧИН [64.119.24.37] 2022-04-10 01:27:01

БОГД ХААНЫ ОРДНЫ ХАШААГ БУУЛГАХ ЮМ ЮМ БОЛ МАН-ын КОММУНИСТУУД ӨӨРСДИЙН НЬ ХУЛГАЙ,ДЭЭРЭМ,АВИЛГА,БУСАРМАГ ҮЙЛДЛИЙГ НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ АРДЧИЛСАН НИЙГЭМ,ТЭГШ ЭРХ,ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦСЭН ЖАГСАГЧДААС ӨӨРИЙН АРЬСАА ХАМГААЛАХ ГЭЖ БАРЬСАН ЗАСГИЙН ОРДНЫ ХАШААГ БУУЛГА,АРЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАШААГ БҮР БАЙХГҮЙ БОЛГО, БҮХ ЯАМДЫНХАА ХАШААГ БУУЛГА,ТУСГАЙ ХАМГААЛДАЛТТАЙ ГАЗАР, ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛОХ ТУУЛ ГОЛЫН УРДУУР,ХОЙГУУР, БОГДХАН УУЛЫН АР ХОРМОЙГООР ОРД ХАРШАА СҮНДЭРЛҮҮЛЖ ХАМГААЛЖ БАРЬСАН МАН-ын ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫНХАА ОРД ХАРШИЙГ ХАШААТАЙ НЬ ХАМТ БУУЛГА,БҮХ АЛБАН ГАЗРЫН ХАШААГ БУУЛГА, ТЭГСНИЙ ДАРАА БОГДЫН ХАШААГ ЯАХАВ ГЭДГЭЭ ЯРЬ,МАН-ын ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДЭЭ,

О.Энхмаа [192.82.80.226] 2022-04-10 00:57:09

1000 жилийн түүхийн өвийг хамгаалах хэрэгтэй хашааг буулгадаг нь ХУЛГАЙЛЖ ХУМСЛАХ, ЯМХ ЯМХААР АВАХ АРГА. Буруу шүү. Дээрмийн аргаа нарийсгаж дээ чавос гэж Түлэнхийн газрыг яаж дээрэмдлээ 60% нь бхгүй б/н. Онцгой бүсийг хамгаалах хуулийн хэлэлцүүлгийг дэмжээд өгөөрэй хүмүүсээ. Тэр цагт энэ башир аргатай дээрэмчдийн цамаархлыг цавчин зогсоох болно.

Зочин [103.229.121.181] 2022-04-10 00:15:37

Mash zov hotiin tov shuudee celiigeed saihan bainalee

БОГД УУЛ [64.119.27.153] 2022-04-09 19:51:52

Богд ууланд байгаа болон Туул гол дагуу БҮХХашааг буулах ёстой байгаа шүү

Иргэн [124.158.69.35] 2022-04-09 15:09:05

Музейн энэ хашааг яагаад буулгаваа одоо негее зам товчилдог хумуус нь бэлчиж енге дее

Зочин [99.230.64.174] 2022-04-09 13:04:00

Буулгах ёсгүй хашаанууд бас бий,.,,! хашаагүй газар эмх замбраагүй болж баас шээс хог новш цугларна даа

ит [122.201.24.132] 2022-04-09 11:27:08

Саарал ордны хашааг хамгийн түрүүнд буулгана уу?

Зочин [202.126.88.184] 2022-04-09 11:10:39

Нэг мэдэхэд л хааны музейны эргэн тойрон нэг эзэнтэй болчихсон, даналзах байх даа. Ээ, янз бүрээр хувирдаг энэ бодлого уу. Баянгол зочид буудлын хашааг буулгах уу. Чадахгүй шүү дээ.

Зочин [202.126.88.184] 2022-04-09 10:32:54

Богд хааны хашааг сүр дуулиантай буулгаж байгааг хараад сайхан сэтгэгдэл төрсөнгүй. Түүхийн дурсгалт газар, эзэн хааны ордон хашаатай байх нь тийм л зохимжгүй, хотын өнгө төрхийг гутаагаад байгаа юм байх даа. Хааны ордон тун хэврэг хамгаалалттай. Хулгай, зэлгий нүүрлэх, галын аюул гарахаас хамгаалалтын хашаа тодорхой үүрэгтэй гэж бодох юм. За даа. гэнэт л гоё ганган, цэвэр цэмцгэр болох юм даа. Та хашаа гээд гойд бодлогоо тууштай хэрэгжүүлж байгаа юм бол Засгийн газрын ордны, арын цэцэрлэгийн хашаагаа бас адилхан аваарай. Хот чинь аюулгүй, бүр сайхан болно.

Зочин [66.181.161.15] 2022-04-09 09:08:18

Хүүхдийн паркийн талбайн асуудлаа шийдэж чадахгүй байж дэмий л юм хийж байна да, сүүлчийн ганц хааныхаа талбайг бас л идэж уух гээ юу?

Pkxny [202.9.46.50] 2022-04-09 08:08:28

Энэ Мөнх Эрдэнэ гэдэг хөгөс мэдрэл муутай хүн Нийслэлд байсаар л байгаа юм уу

Зочин [59.153.114.188] 2022-04-12 06:44:03

Харин тиймээ

Зочин [124.158.90.3] 2022-04-09 08:02:47

уул нь байх ньзөв бас байхгүй нь дээр олон газры хашаа байна номгон морь ноолход амар гээд ,,,

зочин [192.82.68.83] 2022-04-09 07:43:39

Богд хааны музейн хашааг буулгадаг нь буруу шүү дээ. Монголын түүх соёлыг хамгаалах ёстой. Газрыг нь ашиглаж байшин барилга барих гээд байгаа юм уу? Төр бусад хашааг буулгаж болох ч, Богд хааны музейн хашааг буулгалгүй, илүү сайжруулж, Үндсэн хуулинд заасан түүхэн өв соёлоо хамгаалах үүргээ биелүүлнэ үү. Холбогдох яам нь юу хийж байна вэ?

ЗОЧИН [64.119.24.37] 2022-04-09 07:07:14

НИЙСЛЭЛД ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ХАШААТАЙ ХАМГААЛАЛТТАЙ БАЙХ ГАНЦ ГАЗАР БОЛ "БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ" БАЙХ ЁСТОЙ, БУСАД ХАШААГ НЬ БҮГДИЙГ БУУЛГАСАН Ч БОЛНО, ТЭДНИЙГ БУУЛГААГҮЙ МӨРТЛӨӨ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ 1000 ЖИЛИЙН ХААНТ ЁСНЫХОО ЭХ ТҮҮХИЙН ДУРСГАЛТАЙ, НАНДИГАНАН ХАШИЖ ХАМГААЛЖ БАЙХ ЁСТОЙ ҮЛДСЭН ГАНЦХАН ДУРСГАЛТ ГАЗРЫНХАА ХАШААГ БУУЛГАЖ ЭЛ ХУЛЬ БОЛГОДОГИЙН ЦААНА УЧИР НАЧИР БН, КОММУНИСТУУД ӨМНӨХ ХААНТ ЁСНЫ ЭХ ТҮҮХЭЭ УМАРТАН ҮЗЭН ЯДАЖ БАЙДГИЙН УЧИР УУ, УЛ МӨРИЙГ НЬ УСТГАХ БОДЛОГО УУ, МАН-ын ХУЛГАЙЧИД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА БУУЛГАХ ДАЛИМААР ГАЗРЫГ НЬ ХУВААЖ АВАХНУУ, ЯМАР ЗОРИЛГОТОЙГ ХАРЖ Л БАЙЯ, ХАШАА НЬ ХУЛГАЙЧ НАРЫН ШҮЛС АСГАРУУЛСАН ГАЗРЫГ ХАМГААЛЖ БАЙСАН Ч ЭЛ ГАЗРААС НЬ ХИЧНЭЭН ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДСАНЫГ БҮГД МЭДЭЖ БАЙГАА, БИ БОЛ ХАШААГ НЬ БУУЛГАЖ ЭХЭЛСЭН НӨХДИЙГ ӨЧИГГҮЙ НАМ БУУДАЖ УСТГАХ БАЙСАН,


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.