Нэг ширхэг ариун цэврийн цаас 1930 төгрөгийн үнэтэй байна
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тухай мэдээллийн дагуу томоохон зах, худалдааны төвүүдээр явж тодрууллаа.
Бидний өдөр тутмын хэрэглээний нэг “Дээж” сүү худалдааны төвүүдэд 3780 төгрөг, “Сайн” сүү 4180, тараг 4340-4700 төгрөг, ууттай 1л тараг 3500, цөцгийтэй тараг 3620, өндөг нэг ширхэг нь 410 төгрөг, 30 ширхэгтэй өндөг 14500 мянган төгрөг, хямдарсан 30 ш өндөг 10480 төгрөг, 10 ширхэгтэй өндөг 5200-7600 төгрөг, 6 ширхэгтэй өндөг 3110-3180, хэрчсэн гурил 770-3000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Худалдааны төвийн салбарын эрхлэгч “Бараа бүтээгдэхүүний үнэ харилцагч байгууллагаас нэмэгдвэл долоо хоногтоо нэг удаа үнээ шинэчилдэг. Сүүлийн долоо хоног сүүний үнэ нэмэгдээгүй, бусад бараа дунджаар 200-300 төгрөг нэмэгдсэн. Импортын бүтээгдэхүүнүүд 3-10 мянган төгрөгөөр нэмэгддэг. Дотооддоо үйлдвэрлэдэг бараанууд 500 төгрөгөөс илүү нэмэгддэггүй” хэмээв.
“Өгөөж чихэр боов” ХХК, “Талх чихэр” ХК, “Жин-Туул” ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгджээ. “Өгөөж чихэр боов” ХХК-ийн хувьд бараа тус бүр 500-600 төгрөгөөр нэмэгдэж “Саран” боорцог гэхэд 6960 төгрөгийн үнэтэй байна. “Өгөөж чихэр боов” ХХК-ийн боорцог 4030-6900 төгрөг, “Талх чихэр” ХК-ийн сармистай багет 2650, амтат булочка, 3630, атар талх (дугуй) 1760, “Атар өргөө” ХК-ийн шилмэл атар 1540, хар талх 1980, алтай талх 320гр 1320, берлин талх 2040, буудай талх 1450, самартай талх 2150, өргөө зүссэн талх 300 гр 1430, хөх тарианы шинэ талх 2200 төгрөгийн ханштай байна. Ерөнхийдөө бүх талх 1540-аас дээш үнэтэй байлаа. “Талх чихэр” ХК-ийн бүтээгдэхүүний үнэ 200 төгрөгөөр нэмэгджээ.
Өргөст хэмх 12500-16000 төгрөг хүртэл ханштай, алим 5800-22000 төгрөг хүртэл үнэтэй зургаан төрлийн алим, төмс 2кг савлагаатай нь 4500 төгрөг, задгай нь 1380, сонгино сортоосоо шалтгаалж 2500, 3550 төгрөг, задгай лууван 3100, манжин 2250, хүрэн манжин 3500 төгрөгийн ханштай байлаа. Энгийн гурил 1кг нь 1420-1830, эрүүл мэндийн гурил 2550, овъёосны гурил 2710, хамгийн жижиг савлагаатай гоймон 740-900 төгрөг, өнгөрсөн долоо хоногт 1680 төгрөг байсан нэг ширхэг ариун цэврийн цаас 1930 төгрөг болжээ.
Eden 0.7л архи 28820 төгрөг, 1л 37620 төгрөг, Evok 0.75л 40 мянга, Болор 29700 төгрөг гэх мэт дотоодын архи 10170-63580 төгрөгийн үнэтэй байна. Импортын шар айраг 2140-9690 төгрөг, дотоодын шар айраг 1540-8800 төгрөг, бүх төрлийн амттан жигнэмэг 870-82600 мянган төгрөг.
Хонины ястай мах 267 төгрөгөөр, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 600 төгрөгөөр өсчээ. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 88 төгрөг, үхрийн цул махны үнэ 367 төгрөгөөр буурчээ. Адууны ястай махны үнэ 440 төгрөгөөр өссөн, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 10900 төгрөг байна. Хонины ястай мах Барс худалдааны төвд 14000, Баянзүрх захад 12500, Бөмбөгөр худалдааны төвд 13000, Хүчит шонхор захад 10500, Номин супер маркетад 11500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Үхрийн ястай мах 11500-17000 төгрөгийн үнэтэй, Хонины цул мах 11000-15000 төгрөгийн ханштай байна.
Харин хүнсний захуудаар будаа нийт 3000 төгрөгөөр нэмэгдэж, 25 кг будаа 72000-125000, гурил 30-33 мянган төгрөг, 5 кг-ын савлагаатай цагаан будаа 18-30 мянган төгрөг, 5л ургамлын тос 32 мянган төгрөгийн ханштай байна. Худалдаа эрхлэгч Б.Тамир “Төмс 1500, лууван 3500, улаан лооль 14 мянган төгрөгөөр зарагдаж байна. Жагсаалаас болоод барааны үнэ өссөн юм байхгүй. Угаасаа л хавар ногоо ховордож үнэ нь өсдөг, намар үнэ нь буудаг. Өдрөөс өдөрт үнэ нэмэгдсээр л байна” гэв. Ургамлын тос худалдааны төвүүдэд 5900-6900 төгрөг, захуудад 6000-6500 төгрөг, элсэн чихэр 3000-4500 төгрөгөөр худалдаалагдаж байна
ӨДРИЙН СОНИН: АЗЖАРГАЛЫН ГАНТУЯА
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.205] 2022-04-13 06:19:43
Дотоодын бүтээгдэхүүн 500 гаас дээш нэмэгдээгүй ч гэх сайхан худлаа бүлтрэх юм аа.Өдрөөс өдөрт 1000 1000гаар нэмэгдэж байхад...
Зочин [66.181.176.59] 2022-04-12 10:35:18
Ийм цаас гараагүй үед болоод л байсан болго, боов боорцогоо хийж ид,
Зочин [103.212.119.19] 2022-04-12 09:34:10
Данхан толгойтоо, Хүрэлтанк хоёр яаж улс удирдах вэ дээ, Боловсрол байхгүй ш дээ зайлуул
иргэн [103.212.117.249] 2022-04-12 08:38:55
Өөрсдийхөө үйлдвэрийн барааг бүгд нэмэгдсэн .!!!!!!!!Тиймээс гэр гэртээ талхаа бариад ид,боорцогоо өөрсдөө чанаад ав!!!!!!!Тэгээд наадуул чинь талх боов нь гүйхгүй лангуун дээр байгаа талх 2-3 xoнсон л байдагшдээ. Шуналтай дракнуул Ингээд хөгжихгүй !!!!!!!шуналаа боль!!!!!!!!!