Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр гарч жагсах уу?

Aдмин / Улстөр

Улс орон хямралтай байна. Цар тахлын хямралыг Орос-Украины зөрчил улам өрдлөө. Цаашдаа хэрхэх нь тодорхойгүй. Ямартаа ч Монгол Улс энэ оныхоо төсвийг бага ч гэсэн хэмнэх хууль баталж гаргалаа.

Улс төр хэрүүлтэй. Сөрөг хүчин сөхөрчихсөн. Харин эрх баригчид шударга ёстой зодолдож байна. Тэд Хөгжлийн банкны зээлийг хувьдаа завшсан хэргээр зарим гишүүнийг нь шалгах гэсэн хуулийн байгууллагын хүсэлтийг буцаалаа.

Баасан гаригийн орой УИХ-ын гишүүд дөрвөн гишүүнээ шалгуулахаар явуулах уу, авч үлдэх үү гэдгээ шийдэхээр хаалттай хуралдсан. Ерөнхий прокурор бол “Түдгэлзүүлээд шалгах үндэслэл хангалттай" гэж хэдэн өдөр ярьсан. Гэвч Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүний дөрөв “Нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж үзсэн байна. Халдашгүй байдлын дэд хорооны хурал дээр Б.Бат-Эрдэнэ “Түдгэлзүүлэн шалгуулах нь зөв" гэсэн байна.

Харин Сү.Батболд, Н.Энхболд, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар “Хуулийн байгууллагад саад болохгүйгээр бүрэн эрхтэйгээ шалгуулах нь зүйтэй” гэж үзжээ. Энэ нь чуулган дээр дэмжигдэж Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон дөрвөн гишүүн дөрвүүлээ бүрэн эрхтэй үлдлээ. Энэ их сонин хэрэг. Яг эрх баригчид гэхээр их хэцүү. Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, бас МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын тухайд Хөгжлийн банкны хэргийг ил болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Л.Оюун-Эрдэнэ “Гол нь, улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудал бий.

Хангалтгүй хөрөнгө барьцаалсан, шүүхэд маргаан үүсгэсэн асуудлууд. Үүнээс үүдэж Хөгжлийн банк өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Энэ тал дээр Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Чанаргүй зээлдэгчдэд холбогдох хөрөнгүүдийг битүүмжилж эхэлсэн байгаа. Энэ нь баялаг бүтээгчдийн эсрэг биш тэднийхээ төлөө хийж байгаа асуудап юм.

Нэр бүхий 15 хүрэхгүй хүн л энэ чанаргүй зээлүүдэд голлох нөлөөтэй байна. Иймд олон нийтийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкийг цэвэрлэнэ. Олон улсын хууль, дүрмээр нь шийднэ. Эрүүгийн хуулиар авч үзэх хэсэг бүлэг нөхөд бий гэдгийг зориуд тэмдэглэе” гэж байв. Түүнээс хойш үг хэлэх бүртээ Хөгжлийн банкны хэргийг ярьдаг болсон.

Гэсэн ч хууль хяналтынхан мөрдөн шалгах явцдаа гаргасан санал ийнхүү УИХ дээр уналаа. Бүрэн эрхтэй гишүүдийг шалгаж чадах эсэх нь эргэлзээтэй үлдэв. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн байр суурийг харахаар МАН-ынхнаас голдуу бүрдсэн УИХ-аас өөр байна. Тэрээр өнгөрсөн баасан гаригт чуулган дээр “Би байр сууринаасаа ухрахгүй” гэж мэдэгдэв. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ “Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах ёстой” гэж хэлсэн гэсэн үг. Ерөнхий сайд ийм байр суурьтай, УИХ тийм шийдвэртэй болохоор Хөгжлийн банкны хэрэг цаашдаа хэрхэх вэ гэдэг сонин байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн яриад байсан ажил үр дүнгүй нурах уу. Нэг үгээр хэлбэл, Хөгжлийн банкны зээл хуйны асуудал дээрээсээ таг гацаанд орох уу гэдэг асуулт босч ирж байгаа юм.

Тэгэхгүй гэвэл, ганц л гарц харагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд жагсагчидтай уулзахдаа “Ордон дотор хүчин мөхөствөл ордноос гарч олон нийтийн дэмжлэг авч тэмцэнэ” гэж хэлж байв. Тэгэхээр тэр ордноос гарч талбай дээр жагсаал хийж болох юм. Тэгээд ч тэгж хэлсэн жагсаал дээр нь МАН-ынхан цөөнгүй байсан гэдэг. Тэгэхээр түүнд жагсаал хийх бодит боломж байж мэдэх л юм. Тэрийгээ “Ухрахгүй” гэдэг үгээрээ илэрхийлсэн байж мэднэ.

Түүнээс гадна Л.Оюун-Эрдэнэд ингэж тэмцэх өөр бусад шалтгаанууд ч байгаа байх. Сүүлд Хөгжлийн банкны хэргийг ил болгосон, тэдгээрийн араас гишүүд гарч ирснээс хойш эрх баригч улс төр амрахаа больсон. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Архангайн хоёр гишүүн, нутгийн гаралтай зарим хүн хотын төвд нийлж уулзаад “Жу, 49 хоёрынхонтой нийлж засгийг унагая” гэж ярьсан гэх мэдээлэл нэр устайгаа яригдаж байна. Энд тэнд өөвөр цөөвөр ийм уулзалтууд явж байгаа бололтой. Энэ бүхэн мэдээж хэрэг Л.Оюун-Эрдэнийн гаргаж тавьсан олон асуудалтай холбоотой. Тэдгээр нь Оюу толгой, 49, Хөгжлийн банк, Таван толгойн нүүрсний хулгай гэх мэтийн “хохирогч”-дыг нэгггэж буй бололтой.

Б.ТУЛГАТ

Эх сурвалж: "www.sonin.mn"


Сэтгэгдэл

Зочин [99.230.64.174] 2022-05-02 15:23:26

Түдгэлзүүлж шалга! Ард түмэн одоо л жагсаж тэмцэх хэрэгтэй шдээ,,,

Зочтг [192.82.81.215] 2022-05-02 12:27:04

Оюунэрдэнээ ард ард түмэн сайн дэмжие? Сайд өарийнхөө үзэл блдол итгэл үнэмшилээсээ буцахгүй байх хэрэгтэй. Хувиа хичээгчидийг армийг буулгах цаг болсон.

Охсаа [202.131.248.206] 2022-05-02 11:19:33

Ямар ч үнээр хамаагүй олигархуудыг дарж авмаар байна ! Жижиг томгүй бүгдийх нь , хандыг нь хага дарах юм сан !

Омсс [202.131.248.206] 2022-05-02 11:16:36

Ерөнхий сайдын зөв хогийн бүлэглэлүүдэд яасан ч бууж өгч болохгүй. Эх орон чинь балрана шүү. Ард түмэн дэмжииж тэмцэнэ!

Irgen [103.26.193.195] 2022-05-02 06:48:19

Haalttai huraldsan 5 huniig toirgiin songogchid hurdan erguulen tat

зочин [202.21.121.66] 2022-05-02 06:11:04

Төв аймгийнхан шударга бус гишүүнээ буцааж татан авна уу

зочин [202.21.121.66] 2022-05-02 06:10:08

Төв аймгийнхан Н.Энхболдоо буцаагаач ээ, танай аймагт юу хийж бүтээсэн хүн бэ, гарал үүсэл нь Завхан ш дээ

Зочин [66.181.160.45] 2022-05-02 05:38:05

Оюун-эрдэний шудрага ёсны төлөө тэмцэж байгаа дээрх луйвруудыг таслан зогсооход МН-ын хуучинсагууд дээр нь хулгай луйвар хийгчид саад болоод байвал Ард түмнийхээ дэмжлэгийг авч талбай дээрээ гараа,Монголчууд түүний дотор залуус нэгдэхэд бэлэн байгаа шүү,хулгайч,луйварчдыг энэ нам тэр нам гэлгүй бут ав,бут ниргэе Монголчуудаа. Бид ингэж байж л энэ Авилгал,хээл хахууль,шудрага бус үйл ажиллагааг таслан зогсоож чадна шүү.хонгилын Шүүх,прокуроруудтайч тэмцэж үгсэн хуйвалдаж хээл хахууль авдаг зүй бусаар хөрөнгөжсөн этгээдүүдийг Хуулийн энэ орон зайнаас цэвэрлэхийг давхар хийе. Хөөн зайлуулж эргээд Шүүх,Прокурор,хуулийн байгууллагад ажиллах эрхийг хасья.

Зочин [202.179.27.134] 2022-05-02 04:41:32

Хууль шүүхэд шалгагдаж байгаа хулгайчуудыг толгой дээрээ залж төрийнхөө хуулийг батлуулах явах нь зөв юм уу,энэ ИХ тарах ёстой эсвэл тэр хулгайч нараа зайлуулж ордноос хөөж гаргаад шалгаач

АН ЖАН [64.119.16.48] 2022-05-02 04:28:21

Уул нь элдвээр дайрч байгаад огцруулчихвол ч манай АН-д мөн ч ашигтай даа, Эрдэнэт, Хөтөл, Дархан, Багануурын зэрэг үйлдвэр станцуудаа буцааж авна, ашигт малтмалын орд уурхайнуудаа буцааж авна, хариуцлагааас манайхан мултарна, мөн ч ашигтай даа, Наад муу Оюун-Эрдэнийн чинь нэр хүнд өсөөд байна шүүе, шуурхайлах л юмсан

Зочи [103.212.119.17] 2022-05-02 03:49:13

Зоригтой шуурхай хурдан шиидэмгий ажиллах хэрэгтэй бух эрх мэдэл нь бна юунаас айдаг юм ард талд нь ард тумэн бна шуу дээ одоо л энэ олгархуудаас салах боломж шуу еронхий сайдаа дэмжиж бна


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.