Зургаадугаар сарын 15-наас халуун ус хязгаарлаж, засвар хийх БАЙРШЛУУД

Aдмин / Нийгэм

2022 оны зургаадугаар сарын 15-29-нийг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлахаар болсныг Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас мэдээллээ.

Тодруулбал Барс 2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд талын орчим, Хуучин тээврийн товчоо, 5 дугаар хороолол, 40, 50 мянгат, Баруун дөрвөн зам орчим, Хонхорын 7 дугаар байр орчмын айл өрх, ААН байгууллагын халуун усыг хязгаарлана гэв.

зураг

Энэ хугацаанд ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх юм байна.

Дээрх байршлуудын харьяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай. Иймд 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой аж.

Харин өмнөх буюу зургаадугаар сарын 2-14-ний хооронд засвар хийгдэж буй газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар ажиллаж байгааг УБДС-аас мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.49] 2022-06-14 13:44:52

Нэгэнт 1 жил биш олон жилиын найдвартай хийхэд болдоггүй юм уу?жил блгон хийж мөнгө хүүлдгээ больмоор юм Үүнээс хэн нь ашиг олдог б?!!!

Зочин [192.82.82.230] 2022-06-13 02:16:34

zailaacheeeeeeeeee. jil bur


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.