Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 21, дизель түлшний 29 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар 122 мянган тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс, А-80 автобензин 7.9 мянган тонн буюу 48, АИ-92 автобензин 28.5 мянган тонн буюу 21, АИ-95 автобензин 3.8 мянган тонн буюу 29, дизель түлш 78.2 мянган тонн буюу 29, онгоцны түлшний 50 хоногийн нөөцтэй байна.
АИ-92 шатахууны 21, дизель түлшний 29 хоногийн нөөцтэй байна
Харин нийслэлийн хэмжээнд нийт 55.5 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1.2 мянган тонн, АИ-92 автобензин 15.5 мянган тонн буюу 18, АИ-95 автобензин 2.4 мянган тонн буюу 33, дизель түлш 34.3 мянган тн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15.3 мянга, хангайн бүсэд 6.4 мянга, төвийн бүсэд 29.7 мянга, зүүн бүсэд 6.8 мянган тонн шатахууны нөөцтэй байгаа талаар УУХҮЯ мэдээллээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл