Шүүхийн шинэчлэл авилгалгүй нийгмийн эхлэл

Aдмин / Хууль

Хууль хулгайчдаас ангид, хараат бус шүүхийн шударга ажиллагаагаар хүчирхэгжихгүй бол цаасан дээр бичсэн үг, үсэг, өгүүлбэр төдий. Шүүгчдийг авилгалд живүүлж, хуулийг дураараа сольдог дотуур хувцас шиг болгож орхисон зарим улс төрчдийн нүгэл нь нүдээрээ гарах цаг ч ойрхон. Тэд өнгөн дээрээ ардчилагч, эрх баригдчын булхайг дэлгэн, шүүмжлэгч дүртэй ч цаад гараараа дарангуйлах дур хүслийг нь өдөөн, мансууруулдаг. Улс төрийн бохир өнгө төрх бол ердөө л энэ. Цэгц, шударга, эрх тэгш, элбэг хангалуун, амгалан тайван нийгмийг цогцлоохын тулд хараат бус шүүхийн тогтолцоо л зэвсэг нь болдог. Авилгалын авторууд айдсаа дарах хэрэгсэлдээ төрийн алтан соёмбыг доромжлон “гутлаа тослоод, зангиагаа зүүгээд” эрх мэдэлтэй үедээ томилсон шүүгчдээрээ шүүлгэхийг шударга ёс, шүүхийн засаглал гэж эндүүрэх хүн улам бүр цөөрч, уугуул төрт ёсны уламжлалтай, эрх зүйн мэдрэмжтэц монголчуудын иргэний хараа улам хурц болж байна.

ШҮҮГЧДИЙН ЁС ЗҮЙ

Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмуудаар тогтоосон шүүхийн тогтолцоо, шүүгчийн ёс зүй нь өнөөгийн ардчилсан нийгмийн амин сүнс болж байна. 2004 оны 4 дүгээр сард Шүүгч, хуульчдын бие даасан байдлын талаарх НҮБ-ын тусгай илтгэгч доктор Леандро Деспуй Хүний эрхийн комиссын 6 дахь чуулганд танилцуулсан тайландаа “... Зарим оронд олон нийтийн зүгээс шүүхийг авлигажсан байгууллага гэж үздэг нь шүүх эрх мэдэлд итгэх итгэлийг алдагдуулах ноцтой шижим юм. Үүнийг шийдэхийн тулд шүүгчийн ёс зүйн дүрмүүд чухал ач холбогдолтой. Европын Хүний эрхийн шүүхийн онцолсноор, шүүгчид шударга шалгуур үзүүлэлтийг хангахаас гадна бодит байдалд ч шударга байх ёстой. Тиймээс эрх зүйн хоёр гол уламжлал (заншлын эрх зүй болон иргэнлэг эрх зүй)-ын төлөөлөл хамтран бэлтгэж, Хүний эрхийн комиссын 59 дүгээр чуулганаас сайшаасан Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг хэрэгжүүлэх яагаад чухал гэдгийг эндээс харж болно” хэмээн Бангалорын зарчмуудыг бүх хууль зүйн сургууль, шүүгч, хуульчдын мэргэжлийн холбоодод хүргэхийг зөвлөжээ.

Үүнд:

  1. Бие даасан байдал
  2. Хараат бус байдал
  3. Шударга байдал
  4. Зохистой байдал
  5. Тэгш эрх
  6. Ур чадвар ба хичээнгүй байдал.

Нэгэнт шүүгчийн ёс зүйн зарчим хэрэгжих бололцоогүй болсон нийгэмд эрх зүйн суурь тогтолцоог нь шинэчлэх, улс төрд шударга түүчээлэгчид гарч ирэх хоорондоо харилцан хамааралтай боломжууд бий.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.35] 2022-09-27 12:16:33

Shuugchiin setgel zui, uhamsart n nuluuluh heregtei. Tani awsan mungu tani ur huuhded hool bish gai l bolno. Tani buruu shiidwer olon zurhiig zogsooj bna. Ta bolon tani udam daraa turulduu tamd unan. Ene bol gatsaagui unen. Hun nutsgen ireed, heden ter bumtai baisan ch nutsgen l butsna yan da huurhu.

Зочин [202.55.188.90] 2022-09-17 08:07:42

Шүүгч болж байгаа хүн жирийн иргэдээс илүү эрхээ хязгаарлуулахыг зөвшөөрөх ёстой. Чадахгүй бол жирийн иргэдийн адил өөр ажил хийж эрхээ эдэл. Жишээлбэл шүүгчийн утас шуудан захидлыг хуулийн байгууллага хэн нэгэн шүүгч прокуророос зөвшөөрөл авахгүйгээр хянах эрхтэй байх гэх мэт

Зочин [202.55.188.90] 2022-09-17 08:10:52

Өнөөдөр бол эсрэгээр нь шүүгч жирийн иргэдээс илүү эрхтэй. Халдашгүй байдал гээд хуулийн байгууллага шүүгчийг хянах шалгах эрхгүй. Бүх зүйл нь нууц далд байгаа Шүүгч шүүгчээ л шалгадаг тохиолдолд авилга цэцэглэх болно

мөрөн [192.82.70.85] 2022-09-14 15:37:13

мөрөнд байх кадастрын алба гэх луйврийн хувийн хэвшил байнаа. иргэдийг төөрөгдүүлж маш их мөнгө залилж байна. авгай нь мөрөн суманд төрийн албан хаагч батнайрамдал гэх гахай авгай нөхрийнхөө кадастрийн компанид иргэдийн тархийг эргүүлж мөнгийг нь залилсаар удлаа. хөвсгөл аймаг хуулийн байгууллага хяналтандаа авнуу

Зочин [66.181.160.5] 2022-09-14 04:02:50

Шудрага ёсыг тогтооно гэвэл ШҮҮХ-ээс эхлэх ёстой,энэ нь Төрийн бодлогын нэн тэргүүний зорилт байх ёстой юм уг нь манайх л ингэж заваарч байгаа болохоос...Авлигачид,луйварчид,хулгайчид,хуйвалдагчид шүглэсэн Шүүхээс салцгаая Монголчуудаа....

Зочин [59.153.115.79] 2022-09-12 08:30:28

Дэлхийд шудрага авилага авдаггүй шүүгч нэг ч байхгүй. Авилага их авч баяжие гэвэл шүүгч бол.

Зочин [66.181.160.5] 2022-09-12 08:01:09

Авлигажсан,Улс төржсөн,тэрбумтан Шүүгчдээс салах цаг болсон,болоогүй гэхэд тун ойртсон.Шүүхийг ингэж улс төрд үйлчидэг механизм болгосон нь Элбэгдоржоос эхтэй.Тэр шуналтан,луйварчин Лүндэндорж гэгчтэй нийлж байгаад өөрсдийнхөө гар хөл болгож байгаад Энхбаярыг өшөө хорсолоор хэрэгтэн болгох өөрсдийнхөө хүмүүсийг тухайлбал сахал Эрдэнэбилэг мэтийн/тэргүүтэй/ тойрон хүрээлэгчдийн хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийг уландаа гишгэж бүр гутлаа тослоод,зангиагаа зүүгээд гэж Монголын Шүүхийг,ард түмнийг эрээ цээргүй доромжилж үүний эхлэлийг тавьсан.ӨӨрөө ч оролцсон Эрдэнэтийн 49%-ийн луйвар,Оюун-толгойн татварын өр,Хөтөлийн цемент шохойн үйлдвэр,хар төмөрлөгийн үйлдвэр гм.Тэгээд өөрөө Шүүгчдийг Монголд байхгүй цалинтай болгож дохио зангаагаараа ажилуулдаг болсон.Тэр нь одоо ч амь бөхтэй оршоор байна.Хүрэлсүх худлаа амлаад Оюун-Эрдэнэ жаахан оролдоод дийлэхгүй байгаа нь Монголын төрийн гутамшиг.Шүүхийнхэн ийм өндөр цалин авсан мөртлөө дээр нь цагаан захтан Авлигчдаас хээл,хахууль авч тэрбумтангу

Зочин [188.162.254.5] 2022-09-12 04:15:21

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

иргэн [66.181.178.28] 2022-09-12 02:25:55

сайиуудаар сониноор гое гое гарчиг их байа юм.Эрс арга хэмжээ л хэрэгтэй.1 цаглаа хуулмйнханы хамаарал бүхий хүнээс хууль хүчний салбарт 1 л хүн ажилладаг бтлгох ёстой.Жишээ нь 1 гэр бүлийн хэн нэгэн прокурор бол энэ гэр бүл йн хамаарал бүхий хүмүүс болох аав ээж хадам төрсөн ах дүү эхнэр нөхөр эхнэр нөхөри йн дүү ач зээ нараас хэн ч шүүх прокурор цагдаа АТГ тагнуул шүүхийн шинжилгээний газар хорих ангид ажиллахгүй.Харин уг хүний хамаарал бүхий дээрхи хүмүүсийн 2 хүртэл хүн л бусад төрийн болон улсын байгуулоага улсын үйлдвэрийн газар ажиллах эрхтэй.Ингэж чадвал бид 10 жилийн дараа авилгыг бодитоор багасгана.

Нямсүрэн.Д [202.21.109.60] 2022-09-12 02:12:16

Шүүгч хүн: Эрх зүйт төрийн төлөөлөгч гэдгээ бүү март. ард нь хүний амьдрал байгаа гэдгийг бүү март санаж бай байнга!!!

зочин [59.153.86.85] 2022-09-12 01:40:03

сүүлийн гучин жилд тогтсон амьдралын хэв маяг ,үзэл баримтлалаар монголчууд бид авилгаас ангид байж чадах болов уу .би бол үгүй гэж бодож байна яагаад гэвэл луйвар , хулгай хийгч авилгачид бүхний нүдэн дээр хөрөнгөжөөд тэднийг нийтээрээ амьдралаа сайхан авч яваа хүн гээд тэднийг даган дуурайх үлгэр авагчид олноор төрөн гарч байгаа цагт хэзээ ч үгүй .ялангуяа хууль ,шүүхийнхэн бүр ялзарсан хэргийг яаж замхруулдаг нь олонд ил тод байна .

Шүүгч дарга [66.181.161.102] 2022-09-12 00:11:15

Шүүгч хүн ганц тэрбум доллартай байж болдоггүй юм уу аан!


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.