Олон Улс Судлалын Дээд Сургуулийн Олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцож ирсэн туршлага
Тус сургууль үүсгэн байгуулагдсан цагаасаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд оролцсоноор багш оюутнууд идэвхтэй хамрагдаж, эрдэм шинжилгээ судалгааны ажлын дадлага туршлага хуримтлуулж ирсэн. Олон улсын төсөл хөтөлбөрүүдээс дурьдвал: • “Улаанбаатар хотын гэр хорооллын ундны усны хангамжийг сайжруулах бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төслийн хүрээний нийгэм, соёлын нөхцөл ба хүн амын судалгаа”-г Азийн хөгжлийн банкны захиалгаар хийж, Австралийн засгийн газраас санхүүжилт аван ажилласан юм. Энэ судалгааны ажлыг удирдах, тайланг англи хэл дээр бичиж бэлтгэх ажлыг тус сургуулиас Доктор/Sc.D/, Д.Дашпүрэв эрхлэн гаргасан болно.
ОУСДС нь 1995-1996 онуудад “Хустайн нуруунд тахь нутагшуулах олон улсын төсөл”-ийн захиалгаар уг төсөл хэрэгжих орон нутгийн орчинд амьдран аж төрж байгаа малчин айл өрхүүдийн “Нийгэм, аж байдлын өөрчлөлтийн хандлагын социологийн судалгаа”-г хийж тайланг англи хэл дээр боловсруулан бичиж уг төслийг хэрэгжүүлэгч Голланд улсын холбогдох байгуулагаас санхүүжилт аван амжилттай ажилласан юм. Энэ тайлангийн хураангуйг Олон улс судлалын дээд сургуулиас эрхлэн хэвлүүлсэн “Философи, Социологи, Политологи” цувралын нэгдүгээрээс /хуудас183-187/ үзэж болно.
“Олон улс судлалын дээд сургууль”-ийн эрдэмтэн, багш нар “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилттай “Баруун хоёр аймаг /Ховд, Баян-Өлгий/ -ийн нутгийг дайран өнгөрөх олон улсын хурдны замын орчин, түүний өөрчлөлтийн хандлагын нийгэм-социологийн судалгаа”-г уг төслийг хэрэгжүүлэгч олон улсын багийн захиалгаар хийж, “Азийн хөгжлийн банк”-наас санхүүжиж ажилласан болно. Энэ ажлын тайланг “Олон улс судлалын дээд сургууль”-ийн хэвлэл болох “Философи, социологи, политологи” цувралын гуравдугаараас үзэж болно. Энэхүү судалгаа нь манай орны баруун бүсийн хоёр аймгийн хүн амын өргөн давхаргыг хамарч, олон төрлийн анхдагч мэдээллийг цуглуулж нэгтгэн дүгнэсэн ихээхэн цар хүрээтэй судалгаа болсон юм. Дээр дурьдсан захиалгат судалгаанууд нь ОУСДС-д социологийн тодорхой судалгааны бие даасан багийг бүрдүүлж, багш оюутнуудын хамтын ажиллагааг өрнүүлсэн бүтээлч үйл ажилагаа болсон юм.
Үүний үр дүнд тус сургуульд философи, улс төрийн ухааны хүрээн дэх судалгааны ажилтай эн зэрэгцэн социологийн судалгааны чиглэл олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй холбогдон эрчимтэй хөгжиж болохыг харуулсан байна. Тус сургууль энэхүү хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан “Олон улс судлал”-ын салбараа цаашид бэхжүүлэх арга замыг эрэлхийлж, үйл ажиллагаагаа өрнүүлэхэд дээрх туршлага ихээхэн ач холбогдолтой бааз суурь болж өгсөн билээ.
Энэ зорилтын дагуу Олон улс судлалын дээд сургууль нь эдгээр туршлагадаа тулгуурлан 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн БНСУ-ын “Солонгос судлалын академи”-ийн санхүүжилттай “Солонгос судлалын сургалт, судалгааны төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлаа эхлүүлэн ажиллаж байна.
ОУСДС. Профессор Доржпаламын Нарандулам
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.