Жорген Рандерс: Хятадын шинэ ноёрхол- соёл, эдийн засаг дэлхийг бүрхэнэ
Норвегийн Бизнесийн Сургуулийн уур амьсгалын стратеги судлалын профессор Жорген Рандерс, Дэлхийн ирээдүйг шинжлэх ухааны үүднээс урьдчилан таамагласан бүтээлдээ 30 гаруй эрдэмтэд, эдийн засагчдын судалгааг багтаан ухаалаг, гярхай ажиглалт, дүгнэлтийг өгчээ.
Хятадын улсын ирээдүйн тухай өгүүлсэн нь (тойм)
- 2052 оны даяарчлагдсан цахимжсан бусад соёл, иргэншлүүдтэй харьцуулахад Хятад улс нийгмийнхээ хүрээнд олон соёлын хэв маягтай байна. Хятадын хүн амын дийлэнхийг Хан үндэстэн эзлэх нь ямар нэгэн байдлаар элсэн орох боломжгүй, зөвхөн ураг төрлийн ясан холбоонд төрсөн хүмүүс байна.
- 200 сая Хятадууд эх нутгаасаа гарч амьдрах ч соёлын хэв шинжээ хадгалж Хятад гэдэг нэршлээ алдахгүй. Дэлхийн өнцөг булан бүрд өндөр чанартай боловсрол эзэмших, олон улсын худалдааны бүх түвшинд оролцох, хөрөнгө оруулдаг уламжлалаа хадгалсан хэвээр байна.
- Хан үндэстэн биш л бол хятадын иргэншилд бусад иргэншил байр сууриа тогтоож чадахгүй.
- Хятад улс дэлхийн эдийн засгийн томоохон хэсгийг эзлэх ба эдийн засаг, технологийн эрчтэй хүч болон соёлын аажуу нөлөөллөө дэлхийд батжуулсан хэвээр байна.
- Газрын ховор элементийн нөөц, үйлдвэрлэлд давамгайлсан нөхцөл нь техноэдийн засгийн загвар дахь Хятад улсын хувьд стратегийн гол хүч, өмч бөгөөд батарей, ухаалаг төхөөрөмжүүд, электрон мотор, хөдөлгүүр, ухаалаг утас зэрэг шинээр амьдралд нэвтэрсэн зүйлсийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд юм.
- 2052 онд Хятад/Зүүн Азийн технологийн шийдлээс олон орнууд эрчим хүчний системийн хувьд хамаарах улсуудын улс төрчдийн халуун сэдэв байх болно.
- 2052 онд дэлхийн олонх улсуудын хувьд Хятад төвтэй эдийн засагтай болох ба нөөцийн хувьд баялаг, стратегийн байршил дахь улс гүрнүүдэд илүү хамааралтай төдийгүй Хятадын зүгээс эдгээр улс гүрнүүдтэй харилцах харилцаа нь эрт үеэс уламжилж ирсэн алба гувчуурын системтэй ижил төстэй зарчим үйлчилнэ.
- Улс төр, эдийн засгийн янз бүрийн хоёр талт хамтын ажиллагааны төрөл бүрийн хэрэглүүр, соёлын солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, судалгаа, шинжилгээний хөтөлбөрүүд, давуу тал олгох худалдаа арилжааны гэрээ хэлэлцээр, гадаад дахь хөгжлийн тусламж зэргийг ашиглан улс гүрнүүдийн уялдаа, эдийн засгийн харилцааг сайжруулан нийгэм соёлын төв болох уламжлалт бодлогоо хэрэгжүүлнэ.
- Хятад улс санхүүгийн өвөрмөц хуримтлал нөөцөө бусад улс гүрнүүдэд тухайн зах зээл дэх харьцангуй сайн нөхцөл болон улс төрийн бодлоготойгоор зээлдүүлэх замаар ашиглана. Гадаадад нийтийн эзэмшлийн газар, дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх ба улмаар зарим улсад ширүүн сөргөлдөөн бий болгосноор дэлхийд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх томоохон үсрэлт болно.
- 2052 онд Хятадын хойд хэсэгт хүчтэй ган болно.
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.66] 2022-09-20 09:03:41
anu uls l hytadiig darj chadna oor uls chdhgui oros bol buur dampuuraad duusah baih
Зочин [66.181.161.41] 2022-09-23 01:04:27
Heden zuun holij yriad bhiin ta zugeeruu
Зочин [202.21.114.139] 2022-09-19 05:52:11
ер нь хараад байхад дэлхийн түүхэнд Монгол шиг хүчирхэг улс гарч ирэхгүй юм байна доо, АНУ, ОХУ, ЕХ гээд хятадыг барахгүй л байна шдээ, гэтэл Монголчууд хятадыг яаж төвхнүүлж боолоо болгож явлаа
Зочин [202.126.89.83] 2022-09-20 03:27:40
heduulee jorlongoosoo salchihaad daraa ni dainaa hiie tehyu
Зочин [59.153.113.248] 2022-09-18 10:17:53
Удахгүй монголчууд цагаан хэрэмийг дахин давж сургаалд өгнөө хө
Zochin [202.126.89.161] 2022-09-18 02:47:12
Hyatad tom ediin zasag zah zeeltei oron !! Ediin zasgaar delhiid terguulj bna !! Harin huns auylguin batalgaa hetsuu !!! Odoo ediin zasgaar delhiid hyatadiig guiteh oron baihgui !! Harin hunsnii eruul ahui l hetsuu batalgaa hetsuu !!! Uuniigee l saijruulah heregtei Hyatad uls !! Hörsnii bohirdol ihtein ulmaas hunsnii eruul ahuin batalgaa aldagdsan !! Uuniigee l Hyatad uls shiidej chadval delhiin hamgiin huchirheg ediin zasagtai eruul hunstei oron bolno !! Delhiin hamgiin ih hun amtai uls !! Hun am shiguu suurishsan oron iimees hörsnii bohirdol asar ih !! Ene hörsnii bohirdol hunsnii auylgui baidlaa olon ulsiin orosiin evropiin amerikiin tuvshind avaachij chadval hyatad uls delhiin hamgiin huchirheg ediin zasagtai oron baina !! Hörsnii bohirdliig l sain shiidel gargalgaa gargaj shiideh heregtei !! Hyatad uls
Зочин [202.55.188.81] 2022-09-20 06:16:51
Хил залгаа орнуудыг эзэгнэснээр хүнсний асуудлаа шийдэхээ мэднэ
Зочин [202.9.47.147] 2022-09-19 04:55:06
Хятадыг эдийн засгаар тэргүүлүүлж болохгүй. Тэгвэл маш аюултай.
Зочин [202.9.47.147] 2022-09-17 05:22:08
Барууны орнууд хятадтай өрсөлдөх хэрэгтэй. Сул дорой хятадыг гүйцэж түрүүлж чадахгүй арчаагүй царайлж болохгүй.