ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАМГИЙН ИХ ЦУТГАСАН ХЭНТИЙ АЙРАГДСАНГҮЙ
Улс, аймаг, дүүргийн гэх мэт янз бүрийн түвшний өрсөлдөх чадварыг тодорхойлох судалгаанууд тухайн бүс нутгийн хөгжлийн түвшинг эдийн засгийн, эдийн засгийн бус шалгуур үзүүлэлтүүд ашиглан цогц байдлаар үнэлэх боломж олгодог. Өрсөлдөх чадварын судалгаагаар бусдаас давуу байдлыг судлахаас илүүтэй тухайн улс, бүс нутаг, нөөц боломжоо хэрхэн үр дүнтэй ашиглаж, өөрийн гэсэн өрсөлдөх чадвар, амьдрах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж чадсан эсэхийг судалдаг.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн 4 үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдийн санал асуулгын мэдээллээс бүрддэг.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил бүр ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн байлаа.
Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-рт эрэмбэлэгдэж, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авчээ.
Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгджээ. Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг. Энэхүү үнэлгээнээс харахад аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 8 оноогоор өссөн үзүүлэлт гарчээ.
Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан байна. Үүнд Увс, Завхан, Орхон аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахисан байна.
Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал:
• Дорноговь аймгийн засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч дэд бүтэц бүлгийн оноо өссөн. Улмаар дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн;
• Орхон аймаг ерөнхий үнэлгээгээр 2-рт (өнгөрсөн 9 жил 1-рт эрэмбэлэгдэж байсан) эрэмбэлэгдэхэд засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүдийн оноо буурсан нь нөлөөлжээ;
• Дархан-Уул аймаг эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноогоо 12-оор ахиулж ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч засаглалын үр ашгаар 6 эрэмбэ ухарч 11-рт эрэмбэлэгдсэн;
• Өмнөговь аймаг ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо ихээхэн буурчээ;
• Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан нь Увс, Завхан, Орхон аймгууд юм. Увс аймгийн оноо 3.9-өөр, Завхан аймгийн оноо 1.3-аар, Орхон аймгийн оноо 0.1-ээр буурсан;
• Өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо Архангай аймаг 20-иор, Говь-Алтай аймаг 17-оор ахиулсан нь өнгөрөгч 1 жилд хамгийн өсөлттэй нь байлаа. Гэвч ерөнхий эрэмбээр Архангай аймаг 15-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна;
• 21 аймгаас Булган [21], Завхан [20], Дундговь [19], Говь-Алтай [18], Баянхонгор [17] аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймгийн хувьд бизнесийн үр ашиг үзүүлэлт хамгийн муу байна.
Сэтгэгдэл
зочин [192.82.84.235] 2022-10-06 08:16:35
Хэнтий аймаг угаасаа хөгжил, дэд бүтэц маш муутай биз дээ? 2000 оны эхэн үед зочид буудал ч үгүй газар байсан биз дээ? Хэнтий аймгийн гэгдэх эрдэмтэд, билгүүн номч хүмүүс хэр олон байдаг вэ? Дуучид лав хэт ихтэй байх аа? өөр мундагчууд бий юу?
Зочин [192.82.83.211] 2022-10-03 12:44:52
Алтайд хонох ч олигтой буудал байхгүй, 2м суурь хийгээд 7 давхар барилга барьдаг аймааар.
Зочин [202.126.88.85] 2022-10-03 13:16:33
Аргагүй шүү дээ. Занданшатрын хэлдэгээр ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР хандаж байна шүү дээ.УБ т 1 л А92=2390 төг говь алтай түүнээс цааш 1л А92 2900 төгрөгнөөс дээш .Эндээс л хөгжих эс хөгжих эхлэдэг юм даа.ХОНОЦЫН ЮМ УУ ХОЙД ЭЦГИЙН ШИРҮҮН ГАР ИНГЭЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА ДАА
Зочин [202.9.41.129] 2022-10-03 01:56:29
Орон нутагт цавчаа авилгалаас болж хөгжихгүй байгаа
Зочин [64.119.18.2] 2022-10-03 01:39:24
Говьалтайн тэр авилгачин боловсролгүй хулгайчийг хөөж явуулаач хэн билээ дээ бас хүүхэнд их дуртай сда гэсэн
Зочин [202.9.41.11] 2022-10-03 04:31:13
30 жил Мангарууд идэж уусан аймагыг харин ч өөд нь татаж байна билээ ш дээ. Танай аймагт хонохоос хэцүү байдаг. Зам дагуух аймгуудыг нь хар. Цаана нь байгаа Ховд, Баян-Өлгий. Завхан, Увс хар!!! МАНгар бөгс долоогч!
Зочин [59.153.112.154] 2022-10-03 01:07:15
Энэ бодитой үзүүлэлт шүү Ажилдаа тусгаж аваач
Зочин [59.153.112.154] 2022-10-03 01:06:20
Хөгжлийн ерөнхий индекс ээр хамгийн сүүлийн байранд ороод байгаа аймгууд яанаа Яасан урагшладаггүй хөгжил вэ
Зочин [64.119.27.96] 2022-10-03 00:48:46
Бага төсөв хуваарилана тэгээд хамгийн хөгжил муу аймаг гэж цоллоно. Хэнтийд улсын төсвийн 3%-ыг хуваарилсан баримт байгаа . Хагжөөд байгаа юм алга.
Зочин [66.181.161.56] 2022-10-03 03:55:24
Argaguishde ur ashiggui hoshoo bariad bgaa ym chin
Gbr [66.181.184.80] 2022-10-03 00:36:12
Сүүлд орсон аймагуудаас УИХ-д дэвшсэн ноходууд аймаг орон нутагтаа халамж анхаарал тавилгүй өөрийн харьяалалын чадваргүй нөхөдөөр аймаг орон нутагаа удирдуулаж суудалын бөглөөс болж аймаг орон нутагийнхаа иргэдийн амжиргааг доошлуулж ахин сонгогдох нэр хүндгүй болж далд орох нь дээ