Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Д.Тулга / Нийгэм

2022 оны 10 дугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, 0-5 градус дулаан байна.


Сэтгэгдэл

зочин [192.82.67.109] 2022-10-24 15:56:30

Энэ мэдээнд цаг агаарын үзэгдэл болох газар нутгийг маш тодорхой нэрлэж зааж болдоггүй юмуу? эсвэл чаддаггүй юмуу? Ийм мэдээ биччихээд манай мэдээ таарч байна гэвэл арай л биш байх аа? Ядахдаа баруун, төв, зүүн, говийн аймгуудынхаа зургийг энд харуулаач ээ, нийтэд ойлгомжтой, маш тодорхой мэдээ гаргаач ээ. Цаг уурчдыг авардаг гэгддэг "зарим газраар" гэдэг үгнээс цаг уурчид хэзээ татгалзах вэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.