Хавдраар өвчлөгсдийн тоо 2000 онд 5000 байсан бол 2021 онд 11 мянгад хүрчээ

Aдмин / Эрүүл мэнд

Олон Улсын практикт хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хүнсний бие даасан байдал (хүнсний хараат бус байдал)- ын итгэлцүүрээр үнэлдэг аргачлал өргөн ашиглагддаг. Хүнсний бие даасан байдлын итгэлцүүр нь хэрэгцээнд зарцуулсан гол нэрийн бүтээгдэхүүн бүрийн нийт хэмжээнд импортын эзлэх хувийн жингээр илэрхийлнэ. Үндэсний аюулгүй байдлын бодлогын түвшинд итгэлцүүрийн 3 түвшинг авч үздэг.

• Итгэлцүүр 0,1-ээс 0,2-ын хооронд байвал хүнсний бие даасан байдал аюулгүй

• Итгэлцүүр 0,25-0,3 байвал хүнсний бие даасан байдал эрсдэлтэй

• Итгэлцүүр 0,5- аас дээш бол хүнсний бие даасан байдал алдагдсан.

Хүнсний бүтээгдэхүүн зөвхөн дутагддаг гэсэн үзэл бодолд тулгуурласан гал унтраах төдий өнөөгийн арга барилаас салж, хүний хүнсний эрхийг хангах стратеги, ялангуяа эх орны нөөцийг чадамгай ашиглах хүнс хөдөө аж ахуйн цогцолбор, иргэн, өрх бүр хүнсний хэрэгцээгээ хангахад хүрэлцэхүйц орлоготой болох, хүнсний дотоодын үйлдвэрлэл, импорт, экспортын зохистой харьцаа тогтоох зэрэг стратегийн зорилтуудад яаралтай шилжих шаардлагатай.

Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдэж, хяналт, торгууль, шийтгэлийн механизм үйлчилдэг ч хүний амь насанд учирсан ноцтой зөрчил маргааш давтагдахгүй гэх баталгаа алга.

Хүнсний эрүүл ахуйн менежмент зөвхөн хяналтад төвлөрч, харин аюулгүй орчин, нөхцөл буй болгох үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн дотоод хяналт, эрүүл ахуйн үйл ажиллагаа орхигдсон нь харамсалтай. Хэн нэг улс төрч хүнсний аюулгүй байдлын сэдвийг популист мэдэгдлээ болгож ашиглах нь хэтдээ маш хортой.

Нийт хорт хавдраар өвчлөгсдийн тоо 2000 онд 5000 байсан бол энэ тоо 2021 гэхэд хамгийн өндөр буюу 11.970 болтлоо өссөн нь аюулын харанга дэлдээд эхэлжээ. Энэ тоог задалж үзвэл хоргүй хавдар 8730 байгаа бол хортой хавдар 5981 байна.

Хорт хавдар үүсгэгч бодисуудын дийлэнх нь аюултай хоол хүнснээс үүддэг аж. Монгол Улсын гол нэрийн 16 хүнс импортоос 42%-ийн хамааралтай, хүнсний бие даасан байдал алдагдсан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад удаж байна.Хүнсний дотоодын үйлдвэрүүд нь хэрэглээний нэлээдгүй хувийг хангадаг ч гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй хэвээр байна. Мөн эрүүл мэндэд хортой зарим хүнсний бүтээгдэхүүн Монголд ямар ч хяналтгүй хил гаалиар орж ирэн, зах зээлд байр сууриа эзэлсээр байгаа нь харамсалтай. Монгол Улс энэ чиглэлээр 2010 оноос хойш богино, дунд, урт хугацааны 4-5 бодлогын баримт бичиг баталсан ч хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй байгаа нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.86] 2023-11-06 21:33:06

Халдварт бус өвчлөл тэр дундаа хорт хавдарөөр өвчлөгсөд ихсээд байгаа шалтгаан нөхцөлийг судлаж, хүнснээс шалтгаалж байна уу, нийгмийн стресс үү, гадаад орчны агаарын бохирдол уу, дотоод орчны агаарын бохирдол уу, уснаас болоод байна уу гэдгийг маш тодорхой судлах хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж судалгаа шинжилгээ хийдэг том байгууллага бодвол судлаж шинжилж л байдаг байх даа, судалгаа шинжилгээ хийсэн бол тэр дүн тайлан мэдээгээ засгийн газартаа хүргүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ бодлогын түвшинд хэрэгжүүлмээр байна. Одоо л урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, ард иргэдийг зөв дадал хэвшилтэй болгохгүй бол оройтлоо, хэдэн жилийн дараа хорт хавдраар 300000 хүн өвдлөө гээд хавдрын эмнэлэг ахиж нэмж баръя гэх үү, Урьдчилан сэргийлэх анагаах гэж эрүүл ахуйн том салбараа хэрэгсэхгүй байж байгаад бараг байхгүй болгосон, урьдчилан сэргийлэх анагаахаа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй, тэгж байж шинжлэх ухааны үндэслэлтэй үзэж байж өвчнөөсөө сална шүү .

зочин [192.82.69.178] 2022-11-03 15:47:50

Хэдэн хүн хорт хавдартай гэдгийг тоолоод суухын оронд ЭМЯ, Хавдар судлалын төв, эмч нар урьдчилан сэргийлэх, сурталчлан таниулах, ойлгуулах, хамгаалах арга замуудыг зааж өгөх ажлыг маш эрчимтэй, үр дүнтэй, шуурхай хийгээч ээ. Монголчуудад 1950-1960-аад оны үеэс ямар вакцинуудыг хэний зөвшөөрлөөр, ямар зорилгоор, хэрхэн яаж тарьсан бэ? Тэдгээр вакцинууд шалгагдсан, туршигдсан байсан уу? 1990-ээд оны үеэс баахан хятад, солонгос хоолны газрууд яагаад гэнэт ихээр нээгдэж, яг ямар бүтээгдэхүүнээр юу хийж Монголчуудад өгсөн бэ? Орос сургагч нарыг 1940-өөд оны үеэс Монголчууд дагалдаж архи гээчийг ус мэт ууж сурсан уу? Эрүүл хүнс, эрүүл хооллолт гэж Монголд бий юу? Эрүүл хоол хүнсний стандарт, шаардлага, хяналт шалгалт гэж Монголд бий юу? Хүнсний дэлгүүрүүдийн барааны бараг 90 гаруй хувь нь хорт хавдрын эсийг тэжээгчид биз дээ? Ямар ч баталгаагүй, маш чанаргүй, муудсан шахуу хоол хүнс Монголчууд хэрэглээд байна уу? Антибиотикийг хоол хүнс шиг хэрэглээд байна уу?

Зочин [103.212.117.151] 2022-11-03 16:52:59

Wow

Зочин [103.229.123.54] 2022-11-03 06:05:20

Хятадаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд , сүлжээ дэлгүүрүүдийн оруулж ирдэг хугацаа нь дууссан , буруу хадгалсан бмтээгдэхүүнүүд жинхэнэ алж бна даа

Зочин [202.72.245.125] 2022-11-03 04:37:53

Өглөө 202мянга бсн юу вэ арай их байгасага гэсэн юм уу хэхэ 11 мянга болгочиж.. бодож үзээд 40 дахин гэж бсн даа хө

Zocnin [108.63.62.20] 2022-11-03 03:59:11

Huatadiin maxni yildwerees bolsiim bolow uu Ene bol zugeer suirel bna

Зочин [202.55.188.86] 2022-11-03 02:54:23

Ардчилал нэрээр ард иргэдийг хуурч улсын үйдвэрүүдийг устган Хятадын хортой хүнсээр хордуулж Монгол үндэстнийг сөнөөх зорилготой МАН АН-ын террористуудын хийсэн хорт ажиллагаа. Хамгийн эхлээд картын бараа нэрээр айл бүрт 2 шил архи үнэгүй өгч архины хамааралтай хүмүүс олширсон. Тухайн үед "Өвгөнт" гэж нэрлэгдсэн 100 мл-ээр савдагдсан гялгар ууттай хямдхан архийг маш ихээр Хятадаас авчирч "Өвгөнтийн хөндий" үүсгэж байсан. Гялгар уут нь формальдегид, бензил, толуол зэрэг органик уусгагч ялгаруулж архиндаа шингээд хорт хавдар үүсгэх үндсийг тавьдаг.

Зочин [203.91.115.56] 2022-11-03 02:32:37

Идэж бгаа хоол хүнсээ зөв сонгож идэж чадахгүй хойно яахав

Иргэн [66.181.191.52] 2022-11-03 02:01:06

Үхэр монголчууд бид өвчний үүр болсон . Аль ч эмнэлэгт очсон битүү хүн

Зочин [202.131.225.53] 2022-11-03 01:19:55

илрүүлэлт ч нэмэгдсэн өвчлөл ч ихэссэн, хоол хүнсэндээ л анхаарах


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.