Монгол Улсад 4 сая гар утас 3 сая зурагт, 100 телевиз, 200 сайт байна
Илион Маск “твиттер” сүлжээг худалдаж авсныхаа дараа компаний гүйцэтгэх удирдлагуудыг чөлөөлжээ. Ингэснээр тэр компаний засаглалд ганцаар захирах эрх мэдлээ тогтоов. Үүгээр ч үл барам албан ёсны баталгаажуулалтын цэнхэр тэмдгийг доллар сар бүр төлөөд эзэмшиж болох тухай зарлав. Цахим технологийн эринд дата, өгөгдөл түүний бүртгэл зах зээлд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Сонирхлын бүлгийн нарийн мэдээлэл, ангилал, бүртгэлийг томоохон компаниуд ил далд зарж ашиг олдог тухай мэдээлэл шуугиан тарьж үүнд фэйсбүүк компаний эзэн ч холбогдож байв.
Үнэхээр хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг зарж ашиг олдог нь үнэн бол энэ нь ноцтой үр дагавартай. Монголчууд бараг бүгд шахуу фэйсбүүкийн хэрэглэгч болжээ.
Хамгийн сүүлиийн судалгаагаар 2.1 сая Монгол хэрэглэгч байгааг тогтоожээ. Насанд хүрсэн сошиал хэрэглэгчдээс гадна хүүхдүүд ихээр нийгмийн сүлжээг ашигладаг. Дарамт хүчирхийлэл, залилангийн хохирогчдын тоо ч асар хурдтай нэмэгдсээр. Энэ мэт гажуудлыг засч твиттер шиг бөөнөөрөө зарагдаж, цэнхэр тэмдэггүй бол хэн ч биш болж нийгмийн сүлжээн дэх нэр хүнд байр сууриа алдахгүйн тулд үндэсний цахим сүлжээг идэвхжүүлэн ашиглах шаардлага тулгарчээ.
Нууцлал, олон нийтийн дагаж мөрдөх хэм хэмжээний ойлголтуудыг нэгтгэн хууль эрх зүйн хүрээнд албажуулан хэрэглээнд нэвтрүүлэхэд ч давуу талууд бий болох болов уу. Хувийн байгууллагууд хэдий идэвх чармайлт гаргалаа ч төрийн зүгээс бодлого эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй суурь болно.
1970-аад онд үүсэж хөгжсөөр өдгөө өргөн хүрээнд яригдах болсон Анхаарлын эдийн засаг хэмээх ойлголтын агуулга нь, хүний анхаарал бол баялаг, ч анхаарал төвлөрөх чадвар ямагт хязгаарлагдмал байдаг, мэдээ мэдээлэл үерлэж буй өнөө үед хүний хязгаарлагдмал анхаарлыг бусдаас урьтаж, илүү татаж чадсан нь амжилтад хүрнэ Цахим хөгжил гүнзгийрэх тусам бидний хэрэгцээ ч дагаад өсөх нь гарцаагүй. Уул уурхайгаас илүү том баялаг, зах зээлийн эрэлт, бүтээгдэхүүн болж чадах үндэсний цахим сүлжээ, нийгмийн холбоо харилцааны өөрийн гэсэн талбар хөгжүүлэх нь ирээдүйд үлдэх хамгийн том хөрөнгө оруулалт.
Сэтгэгдэл