Шударга шүүхийг хаанаас бид олох вэ? Уланд гишгэгдсэн шударга ёс...
Ардчилсан нийгэмд шүүгч нь аливаа этгээд хооронд гарсан маргааныг эцэслэн шийдвэрлэдэг, гэм бурууг тогтоож ял шийтгэлийг оногдуулдаг шударга ёсны манаач нь байдаг билээ. Английн нэрт сэтгэгч, эрх чөлөөний философийг үндэслэгч Ж.Локк хүний амь нас, өмч хөрөнгө, эрх чөлөө гурвыг хүний салшгүй эрх, юугаар ч орлуулшгүй үнэтэй ашиг сонирхол нь гэж нэгэнтээ хэлсэн. Тэгвэл шударга ёсны үйлчилгээг хүргэх замаар хүний энэ амин чухал ашиг сонирхлыг дэнслэх онцгой бүрэн эрх зөвхөн шүүгч хүнд бий. Энэ өндөр нэр хүнд, хариуцлагыг хүлээдэг болохын хувьд шүүгчид олон төрлийн хязгаарлалт, хуулийн болон ёс зүйн хэм хэмжээ үйлчилж байдаг Харин шүүхийн тогтолцоо бохирдох эрсдэлт хүчин зүйлсээс ёс суртахуун, шүүгчийн хувь хүний хандлага нэлээдгүй хэсгийг эзлэж байна.
Аливаа хэрэг маргаанд хувийн үзэмж, бусдын ятгалга, нөлөөлөлд автаж хууль бус шийдвэр гаргах нь эргээд нийгэмд асар аюултай нөхцөл байдлыг дэвэргэж байна. Шүүгч хүн шүүх танхимд болон шүүхээс гадуур шүүхийн тогтолцоо нь хараат бус, төвийг сахисан, үндэслэл бүхий шийдвэр, үйл ажиллагаагаар хэрэгждэг гэсэн ойлголтыг бий болгох, хадгалахын төлөө хичээх хэрэгтэй.
Энэ зорилгод хүрэхийн тулд шүүгч нь нэг талтай ганцаарчлан уулзахгүй байх, шүүх хуралдааны үед аль нэг тал үг хэлж байхад толгой дохихгүй, инээмсэглэхгүй, талуудын аль нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх, нэг талд үйлчлэхгүй байх нь чухал. Ялгаварлах үзэл гаргахгүйн тулд шүүгч хувийн сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй.
Хэрэв тэгвэл, шүүхийн албаны онцгой шинж чанарыг алдагдуулах эрсдэлтэй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014.02.28- ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдаж 2014.03.01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа “Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн “Зохисгүй байдал гаргахгүй байх” гэх 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж, “зохисгүй байдал” гэдгийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.9-д тодорхойлсон утгаар ойлгоно гэж тус тус зохицуулжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны 2015.03.17-ны өдрийн 22 дугаар магадлалын 5 дахь талд Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэх утгыг тайлбарлажээ. Энэхүү тайлбарт “Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмууд”-ын “Үнэт зүйл 4. Зохистой байдал” гэх хэсэгт тулгуурлан “... шүүгч хүн шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан эсхүл тийнхүү ойлгогдох аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол зохисгүй байдал гаргасан гэж үздэг.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.137] 2022-11-10 10:20:20
Шүүхийн сахилгын хорооны гишүүд хэдэн төгрөгний цалин авдаг вэ? Ажлаа хийж чхдаж бна уу? Чадахгүй нэгнийг зайлуулбал яасын? Тэгж бж л шударга шүүх ирнэ дээ. Хайх хэржггүй
Нутгийн шүүхээ л дуртай дургүй хараад сууна ш дээ. [192.82.91.251] 2022-11-10 04:26:55
Байгаа ганц шүүхтэйгээ л бид чинь амьдарлаа барна ш дээ. Өөр тэгээд яах юм бэ? Тэгээд орос, хятад, солонгос. японы шүүх оруулж ирэх юм уу? Кх!