2020 оны судалгаанд залуучуудын 55 хувь нь манай Улсын улсын төрийн тогтолцоог “ хагас ардчилсан” гэж дүгнэжээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заажээ. Ардчилсан ёсны зарчим нь ард түмний засаглах бүрэн эрх гэсэн утгыг илэрхийлж, ард түмний засаглах бүрэн эрхийг хангаж, зохион байгуулахыг үндсэн арга замаа болдог.

Ардчилсан зарчимд засаглах эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагыг ард түмэн сонгох, үйл ажиллагаанд нь оролцох, хяналт тавих, олон намын тогтолцоо, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрөх, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хангах, хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэх, олны санаа бодол, гаргасан шийдвэр зэрэгт тулгуур ач холбогдол өгөх зэрэг олон элементээр хэлбэршин илэрдэг.

Ардчилсан зарчим үндсэндээ алдагдаж манай нийгмийн тулгуур үнэт зүйлс алдагдсаар. Гэмт хэргийн гаралт ихсэж хүний хөгжлийн асуудал аль хэдийн мартагдсан зэрлэг хэлбэршилд орлоо.

Ардчилсан ёс алдагдсан уу?

Ардчиллын үндсэн шинж нь засаглалынхаа эрхийг авахын төлөө цус урсгасан дайн дэгдээх,зэвсгийн хүч хэрэглэх бус бүх ард түмний чөлөөт сонгуулиар асуудлаа шийддэг улс төрийн соёл юм. Чөлөөт сонгууль явуулахын тулд хүн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах, хууль дүрэм журмыг баримтлах зэрэг нь ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд юм

Эдгээр гол тулгуур зарчим хэдэн хувь нь бүрэн бүтэн, хэчнээн нь тахир дутуу болчхоод байгаад иргэний нийгэм ч гэлтгүй төр өөрөө дүн шинжилгээ хийж бодит тоо баримт гаргаж гарц гаргалгаа хайх цаг болсон. 2020 оны судалгаанд залуучуудын 55 хувь нь манай улсын улсын төрийн тогтолцоог “ хагас ардчилсан” гэж дүгнэжээ. Одоо харин хоёр жилийн дараа манай улс төрийн тогтолцоог хэдэн хувь нь ингэж дүгнэх бол?

  • Манай улсын иргэд үзэл бодлоо ямар нэгэн айдасгүйгээр чөлөөтэй илэрхийлж чаддаг уу? гэсэн судалгааны асуултад залуучуудын 40 орчим хувь нь зарим талаараа айдастай, 6 хувь нь маш их айдастай гэжээ.

Төрийн эрх ард түмний гарт байна уу?

Төрийн эрхийг ард түмэн сонголтоороо дамжуулан барьж, төрд зөв шийдвэр гаргуулах тэднийг төлөөлж бүрэн чадах хүмүүсийг төрд ажиллуулах эрхээ эдлэх нь эрүүл шударга харилцаат нийгмийн үндсэн шинж. Гэтэл манайд шударга, хууль ёсны сонгууль явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэйг гадаад дотоодын судлаачид хэлж байна.


Сэтгэгдэл

Ардчиллаас гадна өөр үнэт зүйлс бас байна. [103.212.118.93] 2022-11-14 02:49:46

Нэг их ардчилсан байж яадаг юм бэ? Хэнд хэрэгтэй юм? Гол нь гэдсээ хоолоор дүүргэж чадаж байна уу? Унаа тээвэрт мөнгө мань хүрч байна уу? Цахилгааныхаа мөнгийг төлж чадаж байна уу? Үүнд ардчилал шууд нөөлөхгүй ш дээ. Хууль ёс, эмх замбараа, шийдвэрийн зохих биелэлт гэсэн илүү чухал ойлголтууд энд бас байгаа.

Зочин [202.9.46.223] 2022-11-14 04:56:10

Ардчилал хүмүүсийг дээрэмдэж эх орноос дүрвүүлэхээс өөр юу ч хийдэггүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.