"Зайсан, Яармаг, Богд-Уул орчмын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн байр сууринд байгаа"

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганаар Газрын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуульд

-Бэлчээр нь нийтийн өмч тул ашиглуулахаар Газрын ерөнхий хуульд тусгаж өгсөн. Одоогоор 600 мянга гаруй га талбай отрын бүсэд хамаардаг, шинэ хууль батлагдсанаар отрын бүсийн талбай 20 орчим хувиар нэмэгдэнэ.

-Мөн отрын бүс нутгийг ашиглахдаа малчид аймаг, орон нутагтай зургаан сарын гэрээ байгуулна. Хилийн бүс нутагт газрыг ашиглах бол хоёр талдаа таван км зайд орших ус цэг, бэлчээрийг харилцан ашиглана гэж заажээ.

Богдхан ууланд 2730 барилга баригдсанаас 336 нь өндөр барилга, бусад нь намхан барилга. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн ирүүлсэн дүгнэлтээр Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 311 иргэн, аж ахуй нэгжид зориулалтын бус газар олгосон байдаг. Газрыг үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар олгосон. Аялал жуулчлалын зориулалтаар газар олгох ёстой байтал амины, зуслангийн зориулалтаар голчлон газар олгосон байдаг ажээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Зайсан, Яармаг, Богд-Уул орчмын газрыг аялал жуулчлалын зориулалттай газар байна гэсэн хэрнээ орон сууц барьсан. Орон сууцнууд нь гэрчилгээ байхгүй учраас банкинд тавьж, эх үүсвэр татах боломжгүй 30 жил яваад ирлээ. Үр дүнд нь эдийн засгийн боломжоо алдаад байгаа. Авлигыг нь өгөөд барилгаа барьсан компаниудын асуудал ч байна. Хариуцлагын асуудал яаж явах вэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар Богдхан уулын дархан цаазат газарт газар олголт хийсээр ирсэн. Миний хувьд сайдын албыг хүлээн авснаас хойш 150 нэгжийн 22 га газрыг цуцалсан. Нүхтийн ам, Залаалтын ам гэхчлэнгээр газар олголтуудын бүрэн зогсоосон. Түргэний аманд хилийн цэстэй холбоотой маргаан бий, Богд хан уулын тусгай хамгаалалттай бүс нутгийг 5594 га газраар тэлсэн.Нэгэнт газар аваад барилга барьсан бол эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж үзэж байгаа.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: -Улаанбаатар хот нь 0.01 хувь газартай, тэлэх гээд ярьдаг ч зүүн тийшээ тэлье гэхэд Хонхор луу цэвдэгтэй. Баруун хойшоо тойроод гэр хороолол байгаа. Яармаг руу явсан тэлэлт цаашдаа Морингийн даваа, Хөшигийн хөндий гээд явна. Төвийн зургаан дүүргийн 45 хувь нь л дэд бүтэцтэй. Байгаа дэд бүтэц дээрээ л барилга барьж байгаа. 30 жилд дэд бүтэц хийгээгүйн үр дүн. Тиймээс газар, дэд бүтцээсээ шалтгаалж, өндөр барилга баригдаж байна. Яармагийн хэсэгчилсэн төлөвлөлт гэж байдаг ч мөрдөгддөггүй гэлээ.


Сэтгэгдэл

зочин [59.153.112.13] 2022-11-28 05:06:36

нүхтийн ам зайсангийн аманд өгөх газар үлдээгүй юм чинь зогсоохгүй яахых ер нь хот орчим онгон дагшин газар өайж л байг юуг нь эргэлтэнд оруулах гээд байгаан одоо энэ хэнч орж чадахгүй тэнгэрийн үнэтэй шсмбааралдсан барилгаа зогсоомоор юм хүн таыван алаха явган зам хүүхэд хөгшид амарч тоглож суух цэцэрлэг амьсгалах хогоох бөйгууламж хэрэгтэй бна шүү дээ

gg [103.212.119.68] 2022-11-26 18:05:53

Дархан цаазат Богд уул маань ингээд будаа болж бгн

МГЛ [202.9.46.33] 2022-11-26 16:57:39

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАДАГ МОНГОЛ ЁС ЗАНШИЛ ҮГҮЙ БОЛЖ.ЭРГҮҮТСЭН САЙД НЬ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРИЙГ СҮЙТГЭНЭ ГЭН ҮҮ.ИЙМ ХҮНЭЭР САЙД ТАВИХ Ч ГЭЖ!!!!!БАЙГАЛЬ АМЬД ОРШНОЛ!!!!САЙД НЬ СҮЙТГЭГЧИДТЭЙГЭЭ ХАМТ ҮЙЛИЙН ҮРЭЭ ҮР УДМААРАА ЭДЛЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ!!!!!!!!!!

Зочин [66.181.179.223] 2022-11-26 07:42:52

ӨВӨГ ДЭЭДСИЙН ОНГОЛСОН УУЛЫГ ХУУЛЬ ГАРГААД ХУВЬЧИЛЖ АВАХ ЮМ БАЙНА ЛДАА . ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛНА ГЭДЭГ НЬ ӨӨРСӨДДӨӨ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АРГА ЮМДАА .

Зочин [202.21.108.250] 2022-11-26 06:22:36

Хулгайчууд нь Дархан цаазтай уулаа эдэлдэг, өмчилдөг, амьдардаг улс Монголоос өөр байхгүй. Хулгайчууд үүрлэсэн уул болчихсон юмуу хаашээ юм. Хулгайчууд тусдаа эрхтэй Монгол улс бий болчихлоо шд. Одоо хуулиараа баталгаажуулах нь л дээ.

Njuty [122.201.21.18] 2022-11-26 06:12:09

Богд уулын амуудыг хашиж авсан хулгайч нарын газар эзэмших эрхийг цуцалж улс буцааж авах хэрэгтэй. Хэрэв газар эзэмшүүлэх юм бол өндөр төтвөр авах нь зөв.

Арвиа [202.9.41.26] 2022-11-26 05:02:35

Иргэдэд цахимаар олгосон ГАЗАР -уудад Дэд бүтцийг нь төлөвлөж тэнд нь суурьшилийн шинэ БҮС нутаг байгуулж өгөөчээ.?!! Цахимаар газар олгоод, Өмчлөлийн улсын бүртгэлтэй - Налайхын гордок, Хонхор, Бага хагайн хойд тал, Баянзүрх дүүргийн Шар хад Улиастай гол, Шар хоолой, Сонгино хайрхан дүүргийн Эмээлт, 61-р гарам, Партизаны орчмын Иргэдэд цахимаар олгож, Өмчилүүлсэн газруудад дэд бүтэц, цахилгаан, худаг устай болчихвол Иргэд очоод сууршимаар байгаа шүү дээ.!!! Одоогоор сонгогдсон газар дээрээ ~ дугуй болон бусад зүйлээр тэмдэглэчихээд бараг 5, 6 жил өнгөрлөө. Тэр газруудад дэд бүтэцтэй болчихвол Нийслэлд бөөгнөрч, түгжирч байхгүй олон өрх айлууд хотоос гадагш шинэ суурьшилийн бүсэд нүүж очно доо.!!!

Зочин [66.181.160.47] 2022-11-26 04:33:50

Эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг сайхан үгээр халхавчилсан далд наймаа тохироогоо ил болгоно л гэсэн муу заль мэх шүү дээ.Ударгүй дуудлага худалдаа эхлэх биз.

Зочин [192.82.67.173] 2022-11-26 03:09:53

Хулгайч нар эхлээд дархан цаазтай газар гээд хашаалаад энгийн иргэдийг ойртуулахгүй байж байгаад өөрсдөө байшин барьсан. Одоо энэ дархан цаазтай газараа эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байна. Өөрөөр хэлбэл өөрсдийн луйвараа хуульчилж байна. Монголд явагддаг хулгай дээрмийн хэвшсэн схем.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.