ТӨРИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ТҮЛШГҮЙ БОЛГОСОН УУ
Монгол улс дизель түлшний хомсдолд орлоо. Хэр удаан үргэлжлэх бол. Засгаас хүчлэн үнийг тогтоосны уршгаар нь түлш тасарлаа гэх шүүмж хүчээ авч буй. Цаашид бензин ч тасрах бололтой. Ямар ч шийдвэр нь таг хуучин арга барилд баригдаад хорих цагдах, гацаах, дарамтлах, шахах арга барилд баригдсанаас ийнхүү улсын онц чухал салбар аюулд орлоо. Алдааг засахад амархан ч иймхэн асуудалд хандлагаа ч өөрчлөх чадваргүй төрд итгэхэд улам хэцүү боллоо. Одоо түлш шатахууны бизнес эрхэлдэг компаниудын амийг тасдах биш том утгаараа нүүрсний машинууд түлшгүй зогсож эдийн засгийн цусны эргэлт зогсож байна. Үүнийг дагаад Ард иргэд үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдолд орно.
Үйлдвэрлэгч биш хэрэглэгч улсын зовлон их шүү дээ. Шатахууны доголдолоос бид ямар хохирол амсах вэ? 120-130 ААН үйл ажиллагаа нь зогсох уу?
Монгол улс шатахууны хараатаас шатахуунгүй улсын тоонд орно. Монголын эдийн засгийг нуруундаа үүрдэг уул уурхай түлшгүйдэн зогсох гэж буйг УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа онцолсон нь аюулын харанга шиг сонсогдов. Нэг зүйлийг баримтаас харая. Монгол улс нь импортын бүх бараа бүтээгдэхүүнд харилцан адилгүй хэмжээгээр татварыг ноогдуулдаг. Газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахууны хувьд бүтээгдэхүүний төрлөөс хамааран онцгой албан татвар мөн ноогдуулна. Гэхдээ зах зээл судлаачдын үзэж буйгаар энэ онцгой албан татварыг бууруулах бүр зогсоож чадвал өрсөлдөөний зарчим нь эрүүлээр үйлчилж үнэ буурна. Гэтэл төр нь татвараар дарамтална дээрээс нь үнэ тогтоох гэж дарамтална.
Ингэхээр улс орны эдийн засаг хөгжих биш хөшиж байна. Шатахуун импортлогч, түгээгч компаниудын үйл ажиллагааны зардал, Үйл ажиллагааны зардлыг Төмөр замын тээврийн зардал Авто тээврийн зардал Зээлийн хүүгийн зардал Борлуулах үйл ажиллагааны зардал хэмээн ангилдаг.
Эдгээр нь Зардлын төрлүүд (1 тонн-д ноогдох)- 16,400 4,200 Нэг жилийн банкны зээлийн хүү УУХҮЯ-аас тогтоосон тогтмол зардал-14,4%, Борлуулах үйл ажиллагааны зардал -332,000 буюу өртөөнөөс хамааран өөрчлөгддөг байна. Зөвхөн хойд хөршөөс хараат шатахууны импортын зах зээлээ хоолойг нь боомилж, амыг нь таслах гээд сууж байгаа эрх баригчид наад захын эдийн засгийн мэдлэггүй юу? Ямар ч байсан нуухыг авах гээд нүдийг нь сохлов гэгчээр түлшний нөөцгүй ч болголоо гээд УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа чуулганы танхимаас мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Ренчин [183.177.99.230] 2022-12-02 11:12:36
Додоодын штахуун импортлогчидийн шантааж д орохгүй байя гэвэл Гадны шатахуун борлуулагч орох боломж нээж өгөх хэрэгтэй. Өрсөлдөөн шударга болно үгсэн хуйвалдаж төрөө шантаажлах асуудал байхгүй болно. Иргэд аж ахуйн нэгжүүдэд түлш бензиний хомсдол үүсэхгүй ингээд л болоо. шийдэл байгаа байгаа
Зочин [202.9.46.186] 2022-12-02 10:46:38
Хамаг нүүрсийг нь шаацан хүмүүс тоох уу
Монголд бензинь солярк хийх түүхий эд, технологи байхгүй. [59.153.114.210] 2022-12-02 10:08:24
Монголд бол шатахүүн гаргачих түүхий эд баялаг ЕР БАЙХГҮЙ биздээ? Дорнод, Дорноговьд гаргаж байгаа нефть чинь техникийн үзүүлэлтээр шатахуун гаргах түүхий эд биш, түүгээр зөвхөн нефтийн бүтээгдэхүүнь ж-нь пластик ба резинэн эдлэл л хийх боломжтой. Ард түмнээ БИТГИЙ ХУУРААЧ, Ашигт малтмалын газрынхан! Иймд шатахүүн, ө.х. бензин соляркийг Монголд ЗӨВХӨН хойноос буюу ОХУ-аас л оруулж ирж байгаа биздээ?
Зочин [202.21.108.159] 2022-12-02 08:18:19
Orosiig sain muul. Uzen yad. Udahgui benzingui bolno