АИ92 бензин тасарсан уу? Үнийн өсөлт нүүрлэх үү?
Өчигдөр цахим сүлжээгээр иргэд АИ92 болон түлш зарагдахгүй байгаа талаар бичиж эхэлсэн. Үнэхээр Петровис ШТС АИ92 бензин өчигдөр зараагүйг сэтгүүлч Э.Энхболд бичсэн байна. Ийнхүү бензин шатахуун хомсдсон нь нөгөө л төрийн дарамттай ч бас шууд холбоотой. Үнийг шахаж дарамталж, нөлөөлж бууруулвал шатахуун ч үгүй болох вий гэж хэлж байсан хэвлэлүүдийн зөгнөл биеллээ олов болтой. Зах зээлийн зарчим үйлчилж л байгаа бол тэнд чөлөөт үнэ, чөлөөт өрсөлдөөн байж эрүүл систем хөгждөг.
Гэтэл манай улсад бодлогл тогтоогч болон шатахуун импортлогчдын хооронд таагүй харилцаа бий болж, хатуу гараар барих гэсэн муйхар оролдлогоос үүдэн шатахуун импортлогчид алдагдалд нөөцгүй болсон нь энэ. Стратегийн салбартаа ийм коммунист менежмэнт хэрэглэдэг улс монголоос өөр хаана ч байхгүй. Олон жилийн алдаа завхралыг арилгах суурь зохицуулалт хийлгүй шууд л дарамтлах арга хэрэглэж байгаа хамгийн сүүлийн жишээ бол “дизель түлшний үнэ нэмэх юм бол тусгай зөвшөөрлийг чинь цуцална” гэсэн мэдээлэд гарч байсан.
Улс даяар сүлжээтэй, томоохон импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, хэрэглэгчийг шатахуунаар хангах үүрэг, хариуцлага хүлээдэг. Дэлхийн зах зээлийн үнэ, импортын эх үүсвэр, татвар, тээврийн зардал гээд зардлууд тодорхой тогтсон хэмжээтэй учраас тухайн компани дотоод менежментээрээ өрсөлдөж болно.
Үйл ажиллагааны зардал багатай бол бусдаас ялгаатай үнэ тогтоох боломжтой. Төрийн хатуу гар Газрын тосны бүтээгдэхүүний хараат байдал Монголыг бүхэлд нь хөдөлгөж, зогсоож, бухимдуулж, үнийн дарамтад оруулж, инфляцийг тэнгэрт гаргаж чаддаг. Энэ бол хараат байдлын хууль л үйлчилсэн хэрэг. Үнийг чөлөөт зах зээлийн жамаар бус хууль журмаар тогтоох нь маш буруу гэж эдийн засагчид үздэг. Бараа үйлчилгээний үнэ хамгийн оновчтой тогтох хөрс нь чөлөөт зах зээл юм. Үнэ чөлөөлснөөр нөөц хангамжийн асуудлыг импортлогчид өөрсдөө хариуцна. Тэд хүртэж буй ашгийнхаа хариуцлагыг өөрсдөө үүрэх хэрэгтэй болдог. Төр үнэ хязгаарлалтад оролцох нь эдийн засаг хямруулахад хүргэж байна гэх шүүмжлэл ч дагуулдаг. За шүүмжлэл бүүр ч дүүрч. Одоо иргэдийн эрүүнд тулсан бас нэг асуудал яалтчгүй шатахуун түлш боллоо. Удахгүй цахилгааны хязгаарлалт хийхээ салбар яам нь мэдэгдсэн. Энэ улсын эдийн засаг ийнхүү сэхээний тасагт орчихлоо гэж үү.
Сэтгэгдэл
Бандантас [202.21.104.2] 2022-12-06 07:07:24
Монгол улсын нефтийн үйлдвэрийн ашиглалтанд орох орохгүйг нэг гүрэн улс мэддэг болхоор хэдхэн монопол компанийхаа хүссэнээр байхаас өөо арга одоохондоо алга л байнадаа\
Chuka [192.82.71.25] 2022-12-05 19:31:26
Shathuun nemegdeh asuudal zohiomol ta buhen delhiin zah zeel, busad ulsuudiin shathuunii uniig har da. End hedhen luivarchid togloj bna. Choloot zah zeeld orloo gesen gevch hudal hedhen luivarchid orosuudtai niilj uniig togtooj bgaa
Зочин [103.229.122.166] 2022-12-05 15:00:02
Бидний сонгосон нийгэмд хямдардаг тогтолцоо байхгүй. Хаяг андуурсан шаардлага тавиад нэмэргүй дээ....
зочин [66.181.190.67] 2022-12-05 11:38:33
Тонн газарын тосны дээд үнэ 60 доллар гэх юм манай хэдээр гэрээ хийгээд ингэж өсгөөд байна аа.
Зочин [150.129.143.113] 2022-12-05 20:43:20
Дэлхийн жишиг гэж ярьдаг болбоч дэлхийг мэдэхгүй худгийн мэлхий төрийг залж байна
Зочин [122.201.24.185] 2022-12-05 10:17:36
Заоуус жагсаж байна гэхээр анхаарал өөрчлөл манч санаа.
Зочин [66.181.168.131] 2022-12-05 09:25:22
Ene sanaataigaar hudlaa medeelel taraadag setguulch niitlegch nariig arga hemjee avah heregtei shuu, erhiig ni has torgo...
Зочин [112.72.10.230] 2022-12-05 09:14:23
Махан толгойлсон лагай нар минь, ДАНДАА ИНГЭЖ СӨРӨГ ЭНЕРГИТЭЙ ХОР БИЧИХЭЭ болих хэрэгтэй. Хаа сайгүй өгч бна. Наад хрорр өөрийнхөө бөгс рүү хий
Зочин [202.126.89.91] 2022-12-05 09:01:13
Худлаа битгий сэвээд бай пизда минь. Зүгээр л өгч байна даг.
Зочин [66.181.191.204] 2022-12-05 08:46:15
Хаа сайгүй зүв зүгээр бна шүү. Буруу зүйлд түмнийг битгий сэв л дээ.